Wednesday, October 2, 2013

Оюутанд зориулсан зөвлөмж



Хичээлд сууж тэмдэглэл хөтлөх
Оюутан багш дадлагын хугацаанд дадлага удирдаж байгаа багшийн болон нөхдийнхөө хичээлд сууж тэмдэглэл хөтлөнө.
Хичээлд суух зорилго нь туршлагатай багш болон нөхдийнзаах арга хэлбэр эв дүй туршлагыг судалж танилцах, дэвшилтэт талыг сургалтандаа хэрэгжүүлэх, нөхдөдөө туслах явдал мөн. 
Хичээлд тэмдэглэл хийх  чиглэл
Багш  хүн хичээлд суухдаа зорилгоосоо хамаарч дэлгэрэнгүй, товч буюу тодорхой нэг чиглэлээр  ажиглаж тэмдэглэлийг бичиж болно.
1. Оюутан багш туршлага багатай учраас багшийн бүхий л үйл явцыг
бүрэн ажиглаж чаддаггүй тул хэд хэдэн оюутан нэг хичээлд зэрэг сууж
буй тохиолдолд нэг нь хичээлийн зорилго, түүний хэрэгжилтийг, нөгөө
нь багш сурагчдын үйл ажиллагааг,  бас нэг нь асуулт хир оновчтой,
сурагчдын үйл ажиллагааг  идэвхжүүлэгч бүтээлч чанар нь ямар байгааг,
бас 2 хүүхэд хичээлийн дэлгэрэнгүй тэмдэглэл хийж болно. Ер нь
дадлагын төгсгөлд хичээлийн бүх талыг анхаарч тэмдэглэл хийж  сурна.
2. Дэлгэрэнгүй тэмдэглэл
Хичээлийн бүх үйл явцыг багш ангид орж ирснээс эхлээд бүгдийг цаг хугацаагаар дэс дараалалтай бичээд түүнийгээ эргэж уншиж дүн шинжилгээ хийнэ.
3. Багш, сурагчдын үйл ажиллагааг задалж тэмдэглэх.
Ийм тэмдэглэл хийхдээ цаасаа 2 хэсэгт хувааж нэг талд багшийн, нөгөө талд сурагчийн үйл ажиллагааны зорилт агуулга арга хэлбэр цаг хугацаа үр дүнг товч бичнэ. Дэвшилттэй         зүйлийн өмнө (+), анхаарууштай дутагдалтай зүйлийн өмнө (!) тавиад сүүлд нь эргэж дүгнэлт хийх нь зүйтэй.
4. Хичээлийн ололттой, дутагдалтай талыг тэмдэглэх
Ийм тэмдэглэлийг хийхдээ хичээлийн явцыг товчлон ололттой талыг цаасны нэг талд дутагдалтай анхаарууштай зүйлийг нөгөө талд нь тэмдэглэнэ. Хичээлийн явцын аль хэсэгт, ямар зорилго зорилт хэрэгжүүлэх, аль хэсэгт  дасгал даалгавар гэх мэт.

No comments:

Post a Comment