Wednesday, October 2, 2013

УЙГАР БА ОЙН ИРГЭДИЙН ЭЗЭЛСЭН НЬ

230.   Чингис хаан өгүүлрүүн:
“Үүлтэй шөнө
Үүдтэй гэрий минь
Үргэлж сахиж
Энэ биеий минь
Энх унтуулж
Эрдэнийн сууринд
Хүргэсэн эртний
Ээлт хэвтүүл минь!
Одтой шөнө
Орд гэрий минь
Орчимд хэвтэж
Өлгий дэвсгэрийн минь
Өмөг болж
Өчүүхэн биеийн минь
Түшиг болж
Өндөр сууринд
Хүргэсэн
Өлзийт буянт хэвтүүл минь!
Халих усан бороонд
Хайрах хүйтэн жаварь
Ханатай гэрий минь
Харгалзан байж
Халуун амий минь
Хамгаалан манаж
Хаан суринд хүргэсэн
Хайрт ивээлт хэвтүүл минь!
Өрсөх дайсаны мөрөөс
Өших хортны гараас
Өглөө үдэш ялгалгүй
Өрх гэрийг минь хамгаалж
Өөрийн нүдийг цавчилгүй
Өвч биеий минь арчилсан
Өнийн итгэлт хэвтүүл минь!
Холтсон хоромсогын
Хорд хийх чимээнээс
Хоцролгүй ирэгч
Хотлын сайн хэвтүүл минь!
Шинсэн нумын
Ширдхийх чимэнээс
Шилжрэлгүй ирэгч
Шигшмэл сайн хэвтүүл минь!
Өнө хэдийний
Өлзийт хэвтүүлий минь
Өвгөн хэвтүүл гэгтүн
Итгэлт Өэлэн чэрбийн
Ивээлт далан торгуудыг
Их торгууд гэгтүн.
Архай Хасарын харъяат
Ачит  шилдэг баатруудыг
Ахмад баатрууд гэгтүн
Есөнтэй, Бүхэдэйн харъяат
Ерөөлт хуучин хорчныг
Ерөнхий хорчин гэгтүн”
Гэж зарлигб олов.
231.   “Ерөн таван мянгатаас миний биеийн шадар өмч болгжо илгээсэн түмэн  хишигтнийг миний хойно их суурийг залгамжилсан хөвүүд, ургийн урагт хүртэл миний гэрээс дурсгал мэт сэтгэж, аливаа гасланд хүрүүлэлгүй сайтар асрагтун. Эдгээр түмэн хишигтнийг миний эрхэмсэг хишигтэн гэж өргөмжлөхгүй байж болох уу? гэв.
232.   Бас Чингис хаан  өгүүлрүүн: “Ордны чэрбийн охид, гэрийн хүмүүс, тэмээчин үхэрчин нарыг хэвтүүл эрхлэн мэдэж, ордны гэр тэргийг бас мэдтүгэй. Туг, хэнгэрэг, дөрөө, жадыг хэвтүүл даргалтугай. Аяга савыг мөн хэвтүүл эрхэлтүгэй. Бидний унд идээг хэвтүүл  даргалтугай. Тахилгын мах идээг хэвтүүл даргалж болготугай. Тахилгын мах идээг хэвтүүл  даргалж болготугай. Унд идээ хор хомс болбол  даргалсан хэвтүүлээс шаардъя” гэв. “Хорчин нар унд идээг түгээхдээ даргалсан хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр  тараан өгч үл болно. Идээг түгээхдээ урьдаар хэвтүүлээс эхлэн түгээтүэй” гэв.  “Орд гэрт орох гарах юмыг хэвтүүл эрхлэн мэдтүгэй. Гэрийн ойр үүдэнд хэвтүүлийн хаалгачин байтугай. Хэвтүүлийн хоёр хүн дотогш орж, их сөнгө түшиж байтугай. Хэвтүүлээс нутаг эрэн үзэж орд гэрийгб уулгатугай” гэв. Бидний шувуу авьахад хэвтүүл бидэнтэй хамт шувуу авлан явтугай. Гэр тэрэгний  дэргэд заримыг цагийнб айдлаар үлдээтүгэй” гэв.
233.    Бас Чингис хаан өгүүлрүүн: “Бидний бие байлдаанд эс мордвол хэвтүүл биднээс ангид байлдаанд мордож үл болно” гэв. “Энэ зарлигийг мэдсээрб айгаад атаархан зөрчиж, хэтүүлийгб айлдаанд мордуулбал цэргийн  хэрийг эрхлэх чэрбийг буруушаан  шийтгэнэ”. Гэж зарлиг болов. “Хэвтүүлийн цэрийгб айлдаанд үл мордуулах шалтгааныг та нар асуувал, хэвтүүл, миний алтан амийг сахина. Шувуу,  гөрөөсийг авлахад хамт зовж зүднэ. Нүүх суухад ордыг хамгаалж, хөсөг тэргийг харгалзана. Миний биеийг сахиж хонох хялбар уу? Гэр тэрэг, их аураг (гол  орд)-ийг нүүхэд хамгаалах гэдэг хялбар уур? Ийм давхар салбарын ажилай тул тэднийг биднээс ангид байлдаанд явуулахгүй гэсэн учир тийм биз” гэжээ.
234.   Бас зарлиг болруун: “Шигихутугийн зарга шийтгэхэд хэвтүүлээс сонсолцох оролцтугай. Хэвтүүлээс нум, саадаг, хуяг, зэвийг хадагалах, түгээх ажлыг эрхлэлцтүгэй. Агт морьдыг авчирч ачаа юмыг ачиж явтугай” гэв. “Хэвтүүл, чэрби нарын  хамт эд уурсыг түгээж байгтун. Хорчин, торгууд нар нутаг  заагаад нүүхэд Есөнтэй, Бүхэдэй нарын хорчин, Алчидай, Өэлэн Ахудай нарын торгуудууд, ордны баруун этгээдэд явтугай” гэв. “Буха, Дода чэрби,  Чанай нарын торгууд, ордны зүүн этгээдэд явтугай” гэв. “Хэвтүүл, орд гэр, тэргийг хамгаалж ордын дэргэд, зүүн этгээдэд явутагй” гэв. “Бүх ишигтэн, торгууд ба ордын орчим явах, орд гэрийн хөвүүд адуучин, хоньчин, тэмээчин үхэрчнийг ордны дараа ард явах Додай чэрби захиртугай” гэж тушаав. “Додай чэрби, хотол ордны хойноос дагаж, хог идэж, хомоол түүж явтуагй” гэж зарлиг болов.
235.   Хубилай ноёныг харлагуудад мордуулав. Харлагийн Арслан хан, Хубилайд элсэн ирсэнд Хубилай ноён, Арслан ханыг авчирч, Чингис хаанд уулзуулав. Чингис хаан, Арсланыг байлдсангүй дагав гэж сайшаан соёрхож, охиноо өгье гэж зарлиг болов. [Харлугуудын Арсланд Алха бэхийг өгч Чингис хаан  соён зарлиг болруун:
Харайхад минь хөлж болж
Хазайхад минь түшиг болж
Халтирахад минь тах болж
Халамж тус хүргэхээ
Хайрт Алха минь мэдтүгэй.
Энэ биеэ хэврэг боловч
Эрхэм нэр мөнх шүү.
Саруул ухаанаас илүү
Сайн нөхөр байдаггүй.
Мунхаг хилэнгээс илүү
Муу дайсан байдаггүй
Эрхэм итгэл олон боловч
Энэ бие бүгдээс итгэлтэй
Хайрлах юм олонб оловч
Халуун амийг хамгаас хайрлалтай
Хатуужиж явбал хамагт хэрэгтэй
Ариун явбал ашид тустай гэж
Сургасан ажээ. А.то]
236.   Сүбээдэ баатар, төмөр тэрэгэтй цэргээ авч яваад мэргидийн Тогтоагийн Худу, Чулуун зэрэг хөвүүдийг  нэхэн довтолж, Чүй мөрний тэнд гүйцэж сөнөөгөөд ирэв.
237.   Зэв, Найманы Хүчүлүг ханыг нэхэж Сариг гүн гэдэг газарт гүйцэж сөнөөгөөд ирэв.
238.   Уйгурын Идүүд хан, Чингис хаанд Адхираг Дарбай хоёр элчийг илгээж хэлүүлсэн нь: “Үүл арилж гэгээн наран тодорсон мэт, мөс хайлж тунгалагм өрөн урссан мэт. Чингис хаан соёрхвол, алтан бүсий чинь горихоос барьж, ариун дээлий чинь үртэснээс олж, тавдугаар хөвүүн чинь болж  хүч өрье” гэж өчиж илгээжээ. Тэр үгийг сонсоод Чингис хаан  соёрхож хариу хэлж илгээсэн нь: “Охиноо өгье. Тавдугаар хөвүүн болтугай. Алт мөнгө, сувд, тана, хоргой хээт  оёмол, торго уурсыг авч иртүгэй"”гэж илгээвэл, Идүүд соёрхогдов гэж баясаж, алт, мөнгө, сувд, тана, торго, хоргой зэрэг уурс авч ирээд Чингис хаантай уулзав. Чингис хаан, Идүүдийг соёрхож, Алалтун бэхи охиноо өгөв. [Уйгурын Идүүдэд Алалтун  бэхийг өгөхөд Чингис хаан сургасан нь: “Хатагтай хүнд гурван эр бий. Анхны эр нь  алтан  төр. Түүний дараах эр нь ариун нэр. Түүний дараах эр нь авсан эр мөн билээ. Алтан  төрийг  хатуужиж дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл, авсан эр ангид үл одно” гэж зарлиг болсон ажээ. А.то]
239.   Туулай жил (1207 он), Зүчи, баруун гарын цэргийг авч, ойн иргэнийг  эзлэхээр мордоход Буха газарчилж явав. Ойрд  (ойн ард)-ын Худуга бэхи, түмрэн ойрдоо авч дагаар ирэв. Худуга бэхи ирээд Зүчийг газарчлан, түмэн ойрдын нутгаар явж Шигшид (Шишгид гол)-д хүрэв.  Зүч, ойрд, буриад, барга урсууд, хабханас, ханхас, туба  аймгийг  оруулаад Түмэн хэргисийн нутагт хүрвэл, хэргисийн ноёд, Эд, Инал, Алидэр, Өлэбэг-тигин нар элсэн орж чагаан шонхор, цагаан морь, харб улга авч ирээд Зүчитэй уулзав. Шибир, Хэсдин, Баяд, Тухас, Тэнлиг, төөлс, та сзэрэг Баягидаас нааших  ойн иргэнийг эзэлж оруулаад хэргисийн түмний ноёд, мянганы ноёд ба ойн иргэний ноёдыг аваад ирсэнд тэд, Чингис хаанд цагаан шонхрууд, цагаан морьд, хар булгануудаа бэлэглэж уулзав.
Ойрдын Худуга бэхийг ураас угтан, түмэн ойрдоо дагуулан элсэж ирэв гэж сорёхож, түүний хөвүүни Иналчид  Чэчэйхэн охиноо өгөв. Иналчийн ах Төрэлчид Зүчийн охин Олууханыгө гөв. Алага-бэхи охиныг Онгуудад өгөв. Чингис хаан, Зүчийг соёрхож өгүүлрүүн: “Хөвүүдийн минь ахмад чи, гэртээс анх гараад мөр сайтай явж хүрсэн газарт хүн, морийг гарздаж зовоосонгүй, өлзийт ойн иргэнийг оруулж ирэв, чи.Эдгээр иргэнийг чамд өгье” гэж зарлиг болов.
240.  Бас Борохул ноёныг  хорь түмд (хорь буриад) иргэнийг эзлүүлэхээр явуулав. Хорь түмд иргэний ноён Дайдухул сохрыг үхсэний хойно түүний гэргий Ботхой тарган хорь түмдийг захирч байжээ. Борхоул ноён, тэнд очоод гурван хүнийг дагуулан их цэргийн тэргүүд үд   оройг ойлгоход бэрх ойн дотор нарийн харгуйгаар явж байтал хорь түмдийн харуулын хүмүүс тэдний ард гарч зам боогоод Борохул ноёныг барьж алжээ. Борохулыг хорь түмдэд  алагдсаныг сонсоод Чингис хаан манш хилэгнэж өөрөө морилохыг  завдвал, Боорчи Мухулай хоёул Чингис хааныг ятгаж болиулав. Жич Дөрвэдийн Дөрбэй-Догшинд тушаасан нь: “Цэргийг чанга захирч  мөнх тэнгэрт залбичр, хорь түмдийн иргэнийг эзлэхийг оролдогтун” гэж зарлиг болов. Дөрбэй, цэргээ  аваад, урьд цэргийн явж, харуулын сүр үзүүлж мэхлээд өөрөө олон цэргээ авч улаан бухын харгуйгаар урагш давшив. Цэргийн аливаа хүний зүрх шантарвал жанчихын тул хүн бүрд арван саваа (торлог) үүрүүлж, эр бүрийг  сүх, ооль, хөрөө цүүцээр зэвсэглүүлээд улаан бухын явсан мөрөөр урагш давшиж, мөрт тохиолдсон модыг отгчин цавчуулж, хөрөөдүүлж замыг цэвэрлээд, уулан дээр гараад хуримлан суугаа түм иргэний орой дээрээс довтлон оров.
240.   Урьд Хорчи ноён, Худугу бэхи хоёр,  хори түмдэд баригдаад Ботохой тарганы тэндб айсан ажээ.
Хорчийн баригдсан учир нь: Хорь түмдээс гоо сайхан хүүхэн гучийг шилж ав гэж зарлиг болсонд Хорчи ноён, хорь түмдээс хүүхнүүдийг авах гэж очтол, урьд дагасан хорь түмд иргэн дахин дайсан болж Хорчи ноёныг бариад авчээ. Хочрийг түмдэд баригдсаныг сонсоод Чингис хаан ойн иргэний байдлыг мэдэх хүн гэж Худуга бэхийг илгээвэл, Худуга бэхи бас баригджээ. Хорь түмдийг эзэлж дуусаад Борохулын  хүүр ясны тул зуун Түмдийг түүний гэр бүлд өгөв. Хорчид гучин охиныг өгөв. Ботохой тарган хатныг Худуга бэхид өгөв.
242.  Чингис хаан зарлиг болж, эх, хөвүүд, дүү нартаа иргэний хувааж өгсөн нь: “Улсыг хураахад зовж зүдсэн эх минь биз. Хөвүүдийн минь ах Зүчи биз. Дүү нарын минь бага Отчигин  (отгон, галын хан, голомтын эзэн)
биз” гээд , эх Отчигин хоёрт нэгэн түмэн  иргэн  (түмэн өрх)-ийг өгвөл эх чамлаж эс дуугарав. Зүчид есөн мянган иргэнийг өгөв. Цагадай найман мянган  иргэнийг  өгөв. Өгөдэйд таван мянган   цэрэг өгөв. Толуйд таван мянган  иргэнийг өгөв. Хасарт дөрвөн мянган иргэний өгөв. Алчидайд хоёр мянган  иргэний өгөв. Бэлгүтэйд нэгэн мянга таван зуун иргэний өгөв. Авга Даридайг Хэрэйдтэй нийлж явсан гэж нүднээс далд болгоё гэвэл, Боорчи Мухулай Шигихутуг гурав өгүүлрүүн: “Өөрийн Мухулай Шигихутуг гурав өгүүлрүүн: “Өөрийн голомтыг сөнөөх мэт, өөрийн гэрийг эвдэх мэт болох биш үү. Сайн эцгийн чинь гэрээс болж үлдсэнганц авга чинь бишүү. Түүнийг үгүй хийж яаж болно? Түүний ухаж  мэдсэнгүйд уучилтайг. Сайн  эцгий чинь багын нутагт голомтондоо утаа гаргаж  яваг” гэж халуун сэтгэлээр ятгаж хамраасаа утаа гартал хэлсэнд “За тийм болог” гэж сайн эцгээ санаж, Боорчи, Мухулай Шигихутуг гурвын үгэнд орж амарлив.
243.   “Би, эх Отчигин хоёрт  түмэн иргэнийг өгөөд, Хүчү, Хөхөчү Жунсо, Аргасун дөрвөн нодёыг тушааж өгөв. Зүчид, Хунан Мүнхэүр Хэтэ гурвыг тушааж өгөв. Цагадайд Харачар Мөнх Идухадай гурвыг тушааж өгөв”. Бас Чингис хаан өгүүлрүүн: “Цагадай хэцүү догшин авиртай тул Хөхө”чос, өглөө үдэш дэргэд нь байж санаснаа хэлж зөвлөж байтуагй” гэж зарлигб олов. Толуйд Жидай Бала хоёрыг тушааж өгөв. Хасарт Жибэгээг тушааж өгөв. Алчидайд Чаурхайг тушааж өгөв.
244.   Хонхотны Мэнлиг эцгийн хөвүүд долоо билээ. Долоон хөвүүний дундахь нь Хөхөчү Дэв тэнгэр бөө бүлгээ. Тэр хонхотны долоон хөвүүд, Хасарыг бариад элбэж жанчжээ. Хасар, долоон хонхотонд жанчигдав гэж Чингис хаанд сонсговол Чингис хаан бусад хэрэгт хилэгнэж байсан цаг тул хилэнтэйгээр Хасарт өгүүлрүүн: “Амьтанд дйилэгддэггүй хүн гэдэг биш билүү, чи? Яагаад дийлэгдэв?” гэвэл,  Хасар нулимс унагаж босоод гарав. Хасар гомдож, гурванө дөр ирсэнгүй. Тэр цагт Дэв тэнгэр, Чингис хаанд өгүүрүүн: “Мөнх тэнгэрийн сахиулс, нэгэн удаа Тэмүжин, улсын эрхийгб арина. Нэгэн удаа Хасар улсын эрхийгб арина гэж зөн мэдэгдэв. Хасараас эс болгоомжилбол юу болохыг мэдэхгүй”  гэсэнд Чингис хаан мөн шөнө морилж, Хасарыг барихаар одвол, Хүчү Хөхчү хоёр, “Хасарыг барихаар одов” гэж Өэлүн эхэд мэдээлэв. Өэлүн эх сэүх тэргэнд цагаан тэмээ хөллөөд шөнө турш явж, наран ургах үеэр хүрч ирвэл Чингис хаан, Хасарын ханцуйг уяж, млгай бүсий нь аваад байцаан асууж байв.
Чингис хаан эхээ үзээн эмээн зайлав. Өэлүн эх уурлаж тэрэгнээс буумагц, Хасарын ханцуйн хүлгийгө өрөө тайлж тавиад малгай, бүсий нь Хасарт өгөөд уур хилэнгээ даран яадж завилан суугаад хоёр  хөхөө гаргаж, хоёр өвдөг дээрээ барьж өгүүлрүүн: “Үүнийг харж байна уу? Хөхсөн хөх чинь энэ байна. Хавиргаа хадран азагчид, хүйгээ хүчирхэн таслагчид! Хасар яав! Тэмүжин энэ  нэгэн  хөхийн сүүг хөхөж барах билээ. Хачиун Отчигин хоёул нэгэн хөхийн сүүг хөхөж үл барах билээ. Хасар бол хоёр хөхий  минь сүүг дуустал хөхөж, цээжийг минь уужим болгож амарлиулдаг билээ. Тийнхүү Тэмүжин цээжиндээ эрдэмтэй,
Хасар хав хүчтэй тул
Хатгалдан зайлагсдыг
Харвах сумын хүчээр
Хамж авчирдаг билээ.
Огшиж дутаагсдыг
Онох сумын хүчээр
Оруулан авчирдаг билээ.
Одоо дайсныг дарж төгсгөв гэж Хасарыг үзэн ядаж байна уу?” гэв. Эхийн уурыг амарлиулаад Чингис хаан өгүүлрүүн: “Эхийг хилэгнэгсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив. Бид одоо ингэхэ болъё! Гэв. Эхдээ хэлэгүй далдуур Хасарын зарим иргэнийг булаан авч Хасарт нэгэн мянган дөрвөн зуун иргэнийг үлдээв. Үүнийг Өэлүн эх мэдээд сэтгэлээ зовсоор хурдан хөгширчээ. Хасарт өгсөн Жалайрын Жибэгэ тэндээс  зайлж, Баргужин оронд дутаав.
245.   Түүний хойно есөн хэлтэн (хамаг) улс, Дэв тэнгэрт хуралдан очсон ба Чингис хааны агтны хорооноос ч олон хүн Дэв тэнгэрт очиж захирагдав. Бас Отчигин ноён Тэмүгэ-гийн харъяат  иргэн, Дэв тэнгэрт очжээ. Отчигин ноён, одсон иргэнээ авчруулахаар Сохор нэрт элчийг илгээвэл, Дэв тэнгэр, элч Сохорт өгүүлрүүн: “Отчигин та хоёр, их элч илгээдэг болжээ” гэж элч Сохорыг зодж, эмээлий нь үүрүүлэн явган буцаажээ. Элс Сохорыг зодуулж явган ирсний маргааш Отчигин ноён өөрөө Дэв тэнгэрийнд очиж өгүүлрүүн: “Элч Сохорыг илгээвэл зодоод явган буцаажээ. Одоо би иргэнээ  авахаар  ирэв” гэвэл, долоон хонхотон, Отчигин ноёны энд тэндээс хааж “Элч Сохорыг илгээдэг чинь зөв үү? Гэж барьж зодохыг завдсанд, Отчигин ноён айж өгүүлрүүн: “Элч илгээсэн минь буруу болжээ” гэв. Хонхотны долоон хөвүүд өгүүлрүүн: “Буруугаа мэдсэн бол наманчлан сөгд!” гэж Отчигиныг Дэв тэнгэрийн хойноос сөгдүүлжээ. Тэгээд Отчигин ноён, иргэнээ авч чадсангүй буцаж маргааш өглөө нь Чингис хааныг босоогүй, орон дотроо байхад орж ирээд уйлан сөгдөж өгүүлрүүн: “Есөн  хэлтэн иргэн, Дэв тэнгэрт чуулалдаж байгаа  үүнд, Дэв тэнгэрээс харъяат иргэнээ авахаар элч Сохорыг илгээв. Элч Сохор зодуулж эмээлээ үүрч явган ирсэнд,би өөрөө очвол долоон хонхотон, намайг энд тэндээс хааж тулгаж бурууг хүлээлгэн наманчлуулав. Дэв тэнгэрийн хойноо сөгдүүлэв” гээд уйлав. Чингис хааны үг хэлэхийн өмнө  Бөртэ үжин, орон дотроос өндийн сууж хөнжлийн захаар өвчүүгээ бүрхэж, Отчигины уйлахыг үзэж, нулимс унагаж өгүүлрүүн: “Тэд хонхотон нар яасан хэцүү  хүмүс билээ? Урьд Хасарыг бүслэн жанчсан. Одоо бас энэ Отчигиныг яагаад хойноосоо сөгдүүлэв?” энэ ямар ёс  вэ? [чамайг бэлхэн амьд байхад А.то] Ойн нарс мэт олон сайхан дүү нарыг чинь ингэж дарлаж байна.
Үүнээс хойш тэд
Үүл мэт биеийг чинь
Үгүй болж одвол
Үлсэн их улсы чинь
Үр хүүхдээр чинь мэдүүлэх үү?
Сүүлийн цагт тэд
Сүлд гэгээн  биеийг чинь
Сүүдэр болж одвол
Сүрэг их улсы чинь
Сүйтгэхэд хүрэх биш үү.
Өндөр уулын нарс мэт
Өнөр сайхан дүү нарыг чинь
Өшин дарлагч тэд
Өсөж бойжиж амжаагүй
Өчүүхэн хэдэн хүүхдэд чинь
Өргөн улсыг мэдүүлэхгүй
Яасан хцүүү хонхотан нар билээ? Дүү нараа ингэж дарлахыг үзсээр байгаад зүгээр өнгөрүүлэх үү, чи?” гээд Бөртэ үжин нулимс цувируулав. Бөртэ үжиний энэ үгийг сонсоод Чингис хаан Отчигинд өгүүлрүүн: “Дэв тэнгэр одоо ирнэ.  Өшөөгөө яаж авахыг чи өөрөө мэд” гэв. Тэгэхэд Отчигин босож нулимсаа арчиж гараад гурван бөхийг бэлтгэж зогсоов. Удалгүй Мэнлиг эцэг, долоон хөвүүнээ дагуулан ирж бүгдээр гэрт орж, Дэв  тэнгэр, снөгийн баруун этгээдэд суув. Отчигин, Дэв тэнгэрийн дээлийн захаас барьж “Өчигдөр чи намайг наманчлуулсан билүү? Хүчээ үзэлцье” гэж үүдэн  тийш чирэв. Дэв тэнгэр, Отчигиныг эсэргүүцэж, түүний дээлийн захаас барив. Тэр хоёрын барилдахад  Дэв тэнгэрийн  малгай, голомтны дээр унав. Мэнлиг эцэг унасан малгайг авч үнэсээд  өвөртөө хийв. Чингис хаан өгүүлрүүн: “Гадагш гарч бөх хүчээ тэмцэлдэгүтн” гэв. Отчигин, Дэв тэнгэрийг босго дээгүүр чирч гарахад урьд бэлтгэсэн гурван бөх угтаж, Дэв тэнгэрийг бариад чирэлцэж нурууг хугалаад зүүн этгээдийн  угсарсан тэрэгний үзүүрт орхив. Отчигин орж өгүүлрүүн: “Дэв тэнгэр,  намайг наманчлуулж байсан билээ. Одоо хүчээ үзэлцье гэвэл үл зөвшөөрч баширлан хэвтэж байна” гэвэл, Мэнлиг эцэг, учрыг мэдэж нулимс цувируулан өгүүлрүүн:
“Уужим эх газрыг
Довын төдий байхад
Уулзаж нөхөрлөсөн билээ, би
Усан их мөрнийг
Горхийн төдий байхад
Учирч  танилцсан билээ, би”
Гэхэд хонхотны зургаан хөвүүд үүдийг хааж, голомтыг тойрон ханцуйгаа шамлаж түрэмгийлэхийг завдахад Чингис хаан бачимдан шахагдаж, “зайл. Гаръя” гээд гарээс гарвал, орчимд байсан хорчин торгууд нар ирж тойрон хамгаалав. Дэв тэнгэрийг угарсан тэрэгний адагт нурууг хугалаад орхисныг Чингис хаан хүзэж хойдуул (арын гэрүүд)-ээс нэгэн бор гэрийг авчруулж, Дэв тэнгэрийн дээр нь бариулаад “хөсгөө бэлтгэ! Нүүе” гээд тэндээс нүүв.
246.   Дэв тэнгэрийг тавьсан гэрийн өрхийг бүтээж, үүдийг дарж хүнээр сахиулбал, гуравдугаар нө үүр цайж байхад гэрийн өрх нээгдэж, Дэв тэнгэрийн бие үгүй болжээ. Нягталж үзвэл үнэхээр түүний хүүр алга байв. Чингис хаан өгүүлрүүн: “Дэв тэнгэр, миний дүү нарт  гар хөл хүрсэн ба миний дүү нарын  хооронд оргүй хов үг хэлсний тул тэнгэрийн таалад эс нийлж, түүний амь бие хоёулыг тэнгэр авч одов” гэв. Чингис хаан, Мэнлиг эцгийг тэнд донгодож хэлсэн нь: “Та хөвүүдийнхээ авир занг ятгахгүй тул тэд, бидэнтэй тэмцэх гээд Дэв тэнгэрийн толгойг алдав. Т анарын ийм зан гаргахыг мэдсэн бол та нарыг хэдийн Жамуха, Алтан, Хучар нарын адил болгох билээ” гэж Мнлиг эцгийг буруушаан донгодоод, жич “Өглөө хэлснээ үд

No comments:

Post a Comment