Wednesday, October 2, 2013

Гэсэр

АРВАН  ЗҮГИЙН  АРВАН  ХОРЫН  ҮНДСИЙГ
ТАСАЛСАН  АЧИТ БОГД ГЭСЭР МЭРГЭН  ХААН  АЛДАРШИН  ДУУРССАН ТЭРГҮҮН  БҮЛЭГ.

Эрт нэгэн цагт  Шигэмүн  бурхныг  нирвааны  дүр  үзүүлэхийн  урьд  Хурмаст тэнгэр  Бурханд  мөргөе гэж очив. Хүрч мөргөсний  хойно Бурхан  Хурмаст  тэнгэрт  зарлиг  болгов: “Таван  зуун  жил болсны  хойно ертөнцийн  цаг   смуун  болох буй .  Гэртээ  харьж  таван зуун  жил болоод гурван  хөвгүүнийхээ нэгийг илгээ .  Тэр  Ертөнцийн  хаан  тэр  болтугай .  Хүчтэн  нь хүчгүйгээ  барьж  идэх буй .  Гөрөөс  өвөр хоорондоо  нэг нэгээ  барьж  идэх буй.  Чи  гурван  хөвгүүнийхээ  нэгийг  очуул. Тэр ертөнцийг  эзлэх хаан  тэр болох буй” гэв. “Таван зуун  жил  жаргалда  ташуурч   суув чи . Миний зарлигаар үтэр  илгээгээрэй” гэв.  Хурмаст тэнгэр: “зөв”  гээд харьж  ирэв. Ирсэн  хойно  бурханы зарлигийг  мартаж Хурмаст тэнэрт  долоон  зуун   болтол   суув.  Сууж  байтал  Сударсун  балгасны  их хотын  баруун  өнцөг  нь  нэгэн  түмэн бээрийн  газар  эвдрэв. Хурмаст тэнгэр  тэргүүлэн  гучин  гугрван тэнгэр  нар хамаг  зэр зэвсгээ авч: “энэ  хотыг хэн  эвдэв? Бидэнд  өшөөт  дахйсан  үгүй  билээ .  Асур  нарын  цэрэг  эвдэв үү үүнийг?” гэж  хотынхоо  эвдэрсэн  зүгт  очив.  Очиж  үзэхэд  хот нь  өөрөө  эвдэрсэн ажээ.   Хурмаст  тэнгэр  тэргүүлэн  гучин  гурван  тэнгэр  нар бүгдээрээ  ярилцав өвөр зуураа : “Энэ хот  юунд  эвдрэв?” гэж  ярилцаж  байтал  Хурмаст  тэнгэр  санав: “Шигэмун  бурханыг нирвааны  дүр  үзүүлэхийн  урьд  мөргөе  гэж очиж  билээ би. Мөргөсний хойно Бурхан  над зарлиг  болж: Таван зуун жил болоод  гурван хөвгүүнийхээ  нэгийг илгээ. Ертөнцийн цаг  самуун  болох  буй” гэж  билээ .  “хүчтэй  нь хүчгүйгээ  барьж идэх буй. Гөрөөс  өвөр  зуураа  нэг нэгийгээ  барьж  идэх буй” гэж билээ . “би  мартаж  жаргалдаа  ташуурч  таван зуун  жилээ  илүү  долоон  зуун  жил  илүү сууж  байна би” гэв. Тэнгэр нар зөвөлгөөн хийв.
Хурмаст тэнгэр тэргүүлэн  гучин  гурван тэнгэр  нар өвөр  зуураа  их  хурим  хийв.  Хурмаст тэнгэр  гурван  хүүдээ  элч илгээв.  Илгээсэн  элч нар нь  Амин  сахигч  ахад нь хэлэв : “Авай  чамайг Хурмаст тэнгэр эцэг  чинь  ертөнцөд хаан ор суухаар  оч гэнэ” гэв. Амин  сахигч нь хэлэв:  “Би хурмаст тэнгэрийн хөвгүүн  билээ . Очлоо ч ертөнцөд  хаан оронд  сууж  үл  чадах буй . хэрьээ  Хурмаст  тэнгэрийн  хөтгүүн  очоод хаан  оронд  сууж  эс  чадваас  хайрт  хаан  эцгийн  нэр  төрийг  алдмуй . Би  дургүйдээ үл  очих биш .  Сууж  үл  чадахаа  айлтагнам би” гэв. Тэр  үгийг аваад элч Үйл бүтээгч дүүд нь очив: “Авай  чамайг Хурмаст  тэнгэр эцэг чинь ертөнцөд  хаан  оршонд  суухаар  оч гэнэ” гэв. Үйл бүтээгч хэлэв: “Би  хурмаст тэнгэрийн  хөвгүүн  биш үү . Ертөнцөд  явагч  амьтан алтан дэлхийн хүн биш үү . Очивч би хааны оронд  сууж үл чавна. Надаас  ах гэвэл  хаан  суух ор Амин  сахигчид  буй заа. Дүү гэвэл Төгсцогтод  буй заа . Надад  юуны харьяа буй” гэв. Элч  Төгсцогтод  очив.  Мөн  урьд  үгийг  хэлэв. Төгсцогт хэлэв. “Их  ах гэвэл Амин  сахигч очно биз . Дунд ах гэвэл  Үйл  бүтээгч  очно биз . Надад  юунб хамаа  буй . Очивч  очъё  гэж  билээ . Эс чадвал хайрт хаан эцэг  эхийн нэр  төр хэрэггүй  биш үү ” гэж  гурван  хүүхэд  элчид  мөн энэ  үгийг  өгүүлэв.
Элч  энэ  үгийг аваад  хурмаст тэнгэр , гучин  гурван  тэнгэр  нарт  ирэв: “Гурван  хүүхдийн  яинь үг  цөм  тэр байна” хэмээв.  Хурмаст  тэнгэр  гурван  хөвгүүнээ  ир гэв. Гурван  хөвгүүн ирэв.  Хурмаст тэнгэо  зарлиг  болруун: “Би та нарын ертөнцийн самуун болов. Туслахаар  оч  гэж би өөрөө  мэдэж  зарлиг  болсонгүй билээ : Бурханы  зарлигаар би  та  нарыг оч  гэсэн билээ .  Би та нарыг  хөвгүүнээ  болов уу  гэж санаж билээ . Та  нар миний  эцэг байсан ажээ . Би та  нарын хөвгүүн байсан ажээ . Та  гурвуул  миний  хаан оронд суу. Миний  аливаа  явдлыг болбоос  мөн зөвөөр  зохиож  явагтун. (Би  бурханы зарлигаар алтан  дэлхийд  бууж амьтныг  туслая” гэж)  Хурмаст тэнгэр  энэ  үгийг  зарлиг  болов.
Хурмаст  тэнгэрийг зарлиг болсны   хойно  гурван хөвгүүн нь малгайгаа  авч  сөгдөж  мөргөв. “Эвүү! Хаан эцэг минь  бидэнд  энэ  үгийг юу гэж зарлиг  болном?” Амин  сахигч  энэ үгийг хэлээд айлтгав: “Хаан  эцгийнхээ  зарлигаар юунд  үл  очном? Очивч  хааны орон сууж  үл чадах буй.  Хэрвээ   Хурмаст  тэнгэрийн  хөвгүүн  Амин  сахигч  хаан  орон  сууж эс  чадав гэж ертөнцийн хүн  элэглэвэл  таны нэрд муу буй заа .  Дэмий л тэнгэрийн  хөвгүүн  билээ  хэмээгээд очих уу би? Дүүгээ  ховлов гэхүү ?  Энэ Үйл  бүтээгч  аливаа  юмыг  энэ  чаднам ”гэв. “Эсруагийн  аймагт  арван  долоон  тэнгэр  нар наадам  хийж  их  хурим  болсонд  харвалга , барилдаан хийвч энэҮйл   бүтээгчийг нэг ч хүн  чадахгүй , бултыг  энэ  чадна.  Өвөр  зуураа  гучин  гурван  тэнгэр нар  мөн  бас  харвалга , барилаан наадам  хийхэд  бас үүнийг  дийлэхгүй  . Доор Лусын  хаадын  аймагт  бас  мөн л  мэлзээ наадам  хийвч  үүнийг  бас  дийлнэ.  Ер  аливаа  зүйл эрдмийг  энэ  үйл  бүтээгч  бүрэн  сурсан билээ .  Дэмий л  тэнгэрийн хөвгүүн  гэж  очих уу бид ? Очивч  мөн энэ  чадна” хэмээв.  Гучин  гурван тэнгэр нар хэлэв: “Ер  амин  сахигчийн  энэ  үг  цөм үнэн. Аливаа  зүйл ч болов, бид сайн ч болов , ер мэлзээ  хийж харвалга барилдаан  хийвч  булт  манийг  энэ  дийлэх билээ .  Амин сахигчийн тэр  үг нь  булт  үнэн  гэж Гучин  гурван  тэнгэр нар энэ үгийг  хэлэв. ТөгсЦогт дүү нь ер  эдний үгийг дагаж  бүгд үнэн гэв.
Хурмаст дунд хүү  ертөнцөд  буух болов .
Бас  хурмаст тэнгэр: “За  Үйл  бүтээгч ээ ! Эд  бүгдийг  үг нь энэ  байна. Одоо чи  юу  хэлнэм?” гэв. “Би юу хэлэх вэ? Хаан эцгийн зарлигаар  очвол ч очъя . Хурмаст тэнгэр ахай минь , над Шүүдрийн  гилбэлгээн  өнгөт хөө хар  хуягаа  өг.  Цахилгаан  өнгөт  далавчаа өг.  Нар ср  хоёрыг   хамтаар  зэрэгцүүлэн  ургуулан  хйсэн  манлай  цагаан  дуулгаа  өг.  Оюун эрдэнэ  оньт  гучин   цагаан  сумаа өг. Догшин хар нумаа өг. Билгийн  гурван  алд хар шор сэлмээ  өг. Дуурсахуй  нэрт   алтан уургаа  өг. Ерэн  гурван  жингээр  хийсэн  их болд  сүхээ өг. Жаран гурван  жингээр хийсэн  бага болд  сүхээ өг. Есөн салаат  төмөр урхиа өг. Энэ  бүгдийг найман ертөнцөд  төрхөд  буулгаж өгөөрэй” гэв. Хурмаст тэнгэр эцэг нь : “За өгье” гэв. “Гучин гурван  тэнгэр нарын  гурван  тэнгэр  та нар,  над  ертөнцөд нэгэн хэвлээс төрөх гурван  хувилгаан эгчийг буулгаж өг. Нэг  тэнгэрт  нь миний  биеийн  дүртэй нэгэн хуидгаан ахыг  буулгаж өг.  Бусад тэнгэр нар  энэ дагуулж  явагч сайдаасаа  гучин  баатрыг  буулгаж өг. Би  ертөнцөд таныг илгэнэ гэж  их  дурлаж  өг гэх  биш , Хурмаст тэнгэрийн хөвгүүн  ертөнцөд  очоод  хаан  орныг  сууж  эс чадвал , хүнд дйилдвэл таны нэрд муу  биш үү? Догшныг  доройтуулж  амьтныг  жаргуулж  явбал  сайн  нь  энэ биш үү ? гэж  гуйх  минь энэ  билээ “  гэв. Хурмаст тэнгэр,  гучин  гурван тэнгэр  нар  бүгдээрээ : “зөв  биш юув, үйл  бүтээгчийн  энэ үг нь? Чамайг  илгээх  газарт  юу гэж  хайрланам бид? Бултыг  өгье” хэмээв.  Үйл  бүтээгч “За” гэв. “Ах минь  Амин сахигч , дүү минь ТөгсЦогт эс очив. Ертөнцөд хүрч  амьтны  тусыг бүтээсний  хойно хаан  эцгийн  минь  хаан оронд  суух хишиг  над буй за?” гэв.  Бас “зөв” гэв. “Соронзон хүрлээр  бүтээж хийсэн  их илдээ өгөөрэй, ахай минь” гэв. “Өгье” гэв. “Ертөнцөд  төрсөн  хойно минь  над  амьтанд  үл  гартах  нэгэн сайн  морь  буулгаж өгөөрэй” гэв. “Зөв, өгье” гэв.
Гэсэрийн төрөхийг  угтаж  мэдэв.
Түүний хойно  ертөнцийн  цаг  самуун  болсонд хар  тэргүүт  хүнээс  эхлэн  нисэх  шувуу ,  гүйх гөрөөс  бүгдээрээ  хүслэн  нэрт  овоон  дээр  чуулган хийв. Гурван  зуун өөр   өөр хэлтэн амьтан , Аръяа Аланкари охин  цагаан  тэнгэр  хэлмэрч  хийв.  Мо гүүш, Данбо нэрт Уулсын хаан Овоо Гүнжид  энэ  гурвуул төлөг орхив.
Аръяа  Аланкари  охин  цагаан  тэнгэр хэлэв: “ай , гурван  төлөгч  нар энэ  ертөнцийн  цаг самуун  болсныг  даран  чадах хаан  төрөх үү? Үгүй юу ? Төлгөө орхиж үз” гэв.  Мо гүүш  төлөр  орхив . Төлөг  орхисны  хойно хэлэв . “Овоо Дүнжон  гарво нэртэй,  молор  эрдэнэ  биет, дун  цагаан  шүдэт , гарди шувуу тэргүүт, алтан  шар  хонгорцог  үстэй, үсний үзүүрт нь  уд модонд  цэцэг  дэлгэрсэн мэт тэр төрөх буй.  Тэр  төрвөл  дээр тэнгэр нарыг  эзлэгч  тэр болох  буй” гэв. “За , нэг дахиж төлөг  орхи” гэв. Данбо нэрт төлөгч  төлөг  орхив.  Орхиод хэлэв: “Аръяа Авалоки Одкари нэртэй , дэлгэрсэн  цагаан гэрэлтэй , улаан  хонгор  царайтай , дээд  бие нь  хүний  бие мэт доод  бие нь  лусын хаад  могойн  бие мэт , тэр төрөх буй . Тэр   төрвөл  доод лусын хаадын  эзлэгч  тэр  болох буй” гэв. “За, уулсын хан Овоо Гүнжид  төлөг орхи” гэв. Төлөг  орхив. “Жамцо Дари Оддам нэрт   маш  цагаан  өнгөтэй , өнгө гэрэл нь  аран  зүгт  дэлгэрсэн  тэр төрөх  буй .  тэр төрвөл  арван  зүгийн  бурхан  төгссөн , дунд  биед нь  дөрвөн их  тэнгэр  нар  төгммөн,  доод  биенд нь найман  их Лусын хаад  төгссөн  эр төрөх  буй .  тэр төрвөл  энэ  Замбутивийг  эзлэгч  арван зүгийн  эзэн  ачит  гэсэр  мэргэн хаан  тэр  болох  буй ” гэв.
Аръяа Аланкари  охин  цагаан тэнгэр  бас хэлэв: “Тэд бүгд нэг эх, нэг эцгээс  төрөх үү? өөр  эцэг , өөр  эхээс төрөх үү? Эцэг нь  хэн буй , эх нь  хэн буй? Бас төлөг  орхиё” гэв. “Эцэг нь Уулсын хаан Овоо Гүнжид энэ болно .Эх нь Го  баяны  охин Амаржил  болно” гэв. “нэг нэгэндээ  туслахын  тулд  нэгэн эцэг , нэгэн эхээс  төрөх буй” “Эцэг нв энэ,  эх нь энэ  буй ажээ . Хаанаас  ирэх вэ ? ” төлөгч  нар хэлэв : “Ертөнцийн  цаг самуун  болсныг  мэдэж дээр  бурханаас  зарлигтай , Хурмаст тэнгэрийн хөвгүүн  юм уу? Ертөнцөд  ингэж  төрөх  юм уу ?  Бид  эс  мэдэв” гэв.
Аръяа  Аланкари  охин  цгаан тэнгэр,  тэнгэрт гарав.  Мо гүүш Данбо нэрт ,  уулын хаан Одоо  Гүнжид Хүслэн нэрт  овоон  дээрээс  буув.  Гурван  зуун өөр өөр хэлтэн  амьтан  тархав.  Тэр  бүгд “Төлөгч нарын үг  үнэн  болов уу?” гэж  ярилцаж “Үнэн” гэж  тахав.
Цотон, Сэнлонг эхнэртэй  нь хөөв .
Тэр цагт Дос, Донсар , Лин гурван  отог  улс байжээ.  Досын  ноён Сэнлон байв. Донсарын  ноён Царгин байв. Лингийн ноён Цотон  байв. (Тэдгээр амьтныг зовоож  явагч тэр гурвуул ажээ) Цотон ноён агт сайтай  ажээ . Нэг  уруу  орхисон  чулууг  гүйцэх  буурал  морь ажээ . Нэг нь  голоор гүйх үнэгийг гүйцэх үнэгэн  ухаа  морь  ажээ . Нэг нь хөндлөн гүйх зээр  гүйцэх  зээрэн  ухаа  морь ажээ .Тэр  гурван  отог  улс Го баянд  цэрэг мордож  айсуй  гэж  цотон  яарч  нэгэн сайн  мориор  урьд    хүрч  хэл  оруулав: “танд Дос, Донсар , Лин гурван  отог улс  цэрэг  мордож  айсуй” гэв. Го баян  дүрвэж  нүүв. (Го баян  өгүүлрүүн: “Сайн үг  хэлсэн  авай минь . Чи  юу дуртайгаа ав” гэв. Цотон  ноён өгүүлрүүн : “Тэр  үзэсгэлэнт хүүхнээ өг” гэв. Амаржил өгүүлрүүн: “Эцэг минь. Эцэг минь  би Цотон ноёны  үг нь гурил мэт болоод  зүрх нь  гүр хар чулуу мэт гэнэ  билээ: Би  очихгүй. ” гээд дутааж  гарав.  Цотон ноён өгүүлрүүн: “Эцэг чинь нэгэнтээ үгээ хэлж барсны  хойно  чи  дутааж хаашаа  гарах” гээд хөөв.) Го баяны  охин  Амаржил  мөсөн дээр халтирч  унав.Охиныг барив. Охины  сүүжний мах  тасарч  доглон болов.  Цотон ноён “Би  ийм доглон эм  авбал миний нэрл муу болно үүнийг өөр хүнд өгье гэж ахдаа Сэнлон  ноёнд  өгье, хойно  авахад  сайн” гэж  арга  сэтгэж өгөв.
Сэлонд өгсний хойно охины  хөлийн мах эдгэв.  Урьдах  мэт өнгө  чимэг  гуа  сайхан болов.  Цотон  ноён үзэн ядаж “Имй  сайхан гуа  үзэсгэлэнт  эм  бидэнд  олох  бэрх  билээ.  үүнээс  сайн хөвгүүн  төрнө гэж  төлөгч  нар хэлсэн.  Гэтэл  сайхан хөвгүүн  эс төрөв.  Энэ  цаг самун болсон  нь энэ  эр эм  хоёроос  болов.  Сэнлон,  Амаржил  хоёрыг  хөөж  орхиё . Урьдах  эм, гэр , малыг  хагацуулж  авъя” гэв. (Тэр  цагт  тэдгээр  амьтан  Цотон  ноёны  үээс  үл давах  б илээ) Сэнлон ноёнд  цоохор  тэмээ  цоохор  ботготой,  цоохор  хонь  цоохор  хургатай , цоохор  ямаа цоохор  ишигтэй, цоохор  нохой  цоохор  зулзагатай , хэлтгий хар цачир  өгч гурван  голын  бэлчирт  цөлж  илгээв.
Амаржил  жирэмсэн болов.
Хөөж  илгээсэн  хойно  Сэнлон  өвгөн  хоёр гурван  малынхаа  дэргэд  огтоно  урхидаж  явав.  Нэгэн  өдөр  арваадыг  алж, нэгэн өдөр дотор  наймыг алж  явав. Амаржил  түлээ түүж  явав.  Амаржил  түлээнд  очиж  явтал  өмнө  нь нгээн  шувуун хэнхдэгтэй , хүн ууцтай  тийм харцага  суу  босож  явна. Амаржил дуудаж  асуув: “Хэнхдэг  чинь яасан шувуутай адил  буй? Ууц  бөгс  чинь  яасан хүний  төрөлтэй  адил буй? Энэ  юуны  бэлэг  буй?” гэж  асуув. Харцага хэлэв: “Шувуун  хэнхдэгтэй  болсон минь  үүдсэн  биеэ  эвдэн  ирсний  шинж  билээ . Дээр тэнгэр  нараас  одоо  ертөнцөд  хувилж төрөх  сайн эхнэр  эрж  явнам би. Төрөвч  би  ийм  сайн эхнэрт  төрнөм.  Үгүй ч болов  байнам  зээ би” гэж  хэлэд  нисэж одов.
Амаржил  шинийн  наймны  шөнө  түлээ  түүж  харьж  иртэл  зуур  нэгэн  их хүн  учралдаж  үхэтхийж  унав. Амаржил хэвтэж  биеэ  тэнхрэхлээр  харьж  ирэв.  Хярмаг  цас  орсонд  Амаржил  мөн түлээ  иүүж  мөрөөр  мөшгиж  үүрийн хярааны  үед  шөнийн  унасан  газрт  очиж  үзвэл тэнд нэгэн алд дэлэм мөртэй  хүн  олсоны  мөрийг үзэв. “энэ  яасан  их  мөртэй  хүн очив? гэж  мөрөөр нь  мөшгив. Тэр  мөр нь их хадны  хөндийд оров.  Хадны  хөндийгөөр  Амаржил  шагайж  үзэв.  Үзьэл  алтан ширээн дээр  бар цоохор  тугтай , бар цоохор  малгайтай, бар цоохор дээлтэй, бар цоохор  гуталтай  хүн алтан  ширээний  мөг  түшлэгийг түшин  сууж: “Энэ  шөнө алжаахын  муугаар алжаав би” гэж (сахлынхаа  хярууг  арчиж) суув.  Амаржил  үзэд айж дутаан  харьж  ирэв.
Гэсэр төрөв.
Гэртээ  ирсэн хойно Амаржилын  хэвлэл нь  ихдэж  босож  сууж  үл  чадах болов.  Арван  тавны өдөр  өглөөгүүр  өвгөн урхиа  авч  малаа  тууж  одохоор  гарахад  нь Амаржил  хэлэв: “Чи юу гэж  явнам? Миний  хэвэлд хүн хэлэлцэх  мэт  гингнэнэ. Би ганцаараа  айж  үхнэм. Ганц  эн  өдөр миний  дэргэд  суу чи. ” гэхэд  Сэнлон  өвгөн хэлэв: “Чиний  дэргэд би сууя  гэхэд  огтоно  хэн алах  вэ ? Хоёр гурван малыг  минь хэн  үзнэм? Оготно  эс албал  бид  хоёр  амиа  юугаар тэжээнэм?” гэж  эс болж явав.  Өвгөн  явж  оггтон  урхидан , далан  огтоно  алж  ирэв.  Гэртээ үүрч  ирэв.  Өвгөн “Язгуураас  энэ  өдөр илүү алав би” гэж өвгөн  гэртээ  баярлаж “Эртний  минь ерөөл  буй за” гэж баярлаж  суув . Оготноо гэртээ  тавиад  очив.
Бас үдийн  хойно үдшийн  урьд эхийн хэвлийн  дотор  хөвгүүн нь  дуулан тавив: “овоо  Дүнжин  гарво нэртэй,  молор эрдэнэ биетэй, дун  цагаан шүдтнй , гарди шувуун  тэргүүтэй, алтан  шор хонгорцог үстэй,  үсний минь үзүүрт  уд  модны цэцэг дэлгэрсэн  мэт, би төрөх буй . Би төрвөл дэд тэнгэр нарыг  эзлэгч  би болох буй” гэв. Бас нэг дуулав: “Аръяа Авалоки нэртэй, дэлгэрэнгүй  цагаан  гэрэлтэй , улаан  хонгор  царайтай , дээд  бие минь  хүний  бие  мэт, доод  бие минь  лусын  хаад могойн  бие  мэт  би төрөх  буй .  Би  төрвөл  доод  лусын  хадыг  эзлэгч  би болох  буй ” гэв. Бс нэг дуулав: “Жамцо Дари Оддам нэртэй,  маш  цагаан  өнгөтэй,  өнгө гэрэл  арван зүгт  дэлгэрсэн  би төрөх  буй .  Би төрвөл  арван  зүгийн  дагинасыг эзлэгч  би болох  буй”гэв.
Бас нэг  нь дуулав: “Гэсэр Сэрво Дондув нэртэй  , дээд   биенд минь  арван зүгийн бурхан төгссө, дунд  биенд  минь дөрвөн их тэнгэр  буй .  Би  төрвөл энэ замбуулингийн  эзэн арван  зүгийн  ачит Гэсэр  мэргэн  хаан болох  би”  гэж дуулав. Эх нь “Эвий эвий, эвий  эвий,  намайг  ертөнцийн  хүч  эс хэрэглэж , гурван голын  бэлчээрт хөөж  орхисон .  Над  юуны  бурхан  төрж  над  баригднам аж .  Над  чөтгөрийн  хувигаан  хөвгүүн  төрж  баригднам зээ .  Муу  эцэг   тань Сэнлон  өвгөн  өлгий  хийхээс  түүний  амийг  тэжээх  хүн үгүй .  Таныг  би  өлгийдэж  тэжээхээс  үүрийн чинээ хар Цачирт  минь  амь  тэжээх  хүн  үгүй : Одоо  би таныг  өлгийдөе” гэж гичгинэ  ухах  есөн  алд төмөр  гадсаар  дөрвөн  эрвэй (алд) гуу тус тусд нь  ухаж  тавив.  Чингэтэл  Овоо Дүнжин гарво “Эжий надад зай тавь” гээд оройгоос  гарч  унав. Өнгө  чимэг нь  адвиш  сайхан гуа  ажээ. Мөлхөж татаж  эхдээ үл  гүйцэгдэж  явна. Эх  нь хөөн  гүйцэн ядаж  явтал  дээр тэнгэр  нараас  молор  эрдэнэ  заанд  эмээл  хазаар  тохож , цан хэнгэрэг  дэлдэж , сан хүж  шатааж , молор  эрдэнэ  заанд  цан хэнгэрэг  дэлдэж  байж  унуулад  аван  одов тэнгэр.  Эх нь : “Эвий минь, үнэн   бурхна  байсан  байна”  гэж  уйлав.
Уйлтал: “Өхий (эгч) минь, над зай  тавь” гэв.  Эх нь  баруун  гара  өргөж  оройгоо  дарав. Дартал  баруун  суганаас  нь унав Бас  мөлхөж  татаж  эс  гүйцэгдэв.   Доорхи  их далайгаас  Лусын  хаан  урьдёсоор  молор  эрдэнэ  заан арсланд  мөн эмээл  хазаао  тохож , цан хэнгэрэг , хүж  шатааж  лусын  хаанд  аван одов.  Их далайд  авч одов.
Бас нэг нь : “Өхий минь , над зай  тавь” гэв. Эх нь  хоёр  сугаа хавчиж хоёр гараараа оройгоо  дарж  байтал  хүйснээс  нь  унав . Урьд  хоёроос  өнгө  чимэг нь  үлэмж  сайхан гуа  байв.  Бас эхдээ үл  гүйцэгдэж  явнам. Эх нь хөөж  явтал  арван  зүгийн  дагинас  хөх  хирс  заанд  эмэл  хазаар  тохож, сан  хүж тавьж цан хэрнгэрэг  дэлдэж  ирж, арван  зүгийн  дагинас  авч гарав. “Эвий эвий, эвий эвий   гуу ухаж тавилаа? Огоо  ядаж  нэгийг  нь ч  таньж  золгож  тэвэрч  озож  хагацах нь  эвий  минь  эвий  яалаа ” гэж  уйлав.
Уйлтал нь  бас нэг  Гэсэр Сэрво Дондув : “Эжий минь  би аль  мөрөөр гарах вэ?” Эх нь : “Авай  минь  ёстой  мөрөөр  төр” гэж  дуудав.  Ёстой мөрөөр  төрөв.  Баруун нүдээ  хялайж , зүүн  нүдээ харж  баруун гараа  далайж , зүүн гараа  атгаж , баруун хөлөө  дээж   өргөж, зүүн хөлөө  жийж, дөчин  таван  дун цагаан  шүдээ  зуусаар  төрөв, Эх нь “эвий эвий, яая би? Урьд  үзэгдэвч  гурвуул минь  булт  бурхадын  хувилгаан төрж  над  эс баригдав.  За   нүгэлт  хөвгүүн  чөтгөрийгн  хувилгаан  төрж  над баригдав.  Авай минь , чиний  хүйг  юугаар  огтолном би?” гэж  дэрэн дотроос хянгарыг  авч  хүйгий  нь  хөрөөдөв.  Тэр  хянгар хүйгий нь  эс даав. “Эжий минь, энэ  хянгар  чинь  миний хүйг  үл даана.Гэрийн  өмнө  их далйн

No comments:

Post a Comment