Wednesday, October 2, 2013

Магистр элсүүлэх журам



2009-2010 ОНЫ "ГУРВАН-ЭРДЭНЭ" БДС МАГИСТР ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Захирлын 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн
09 тоот тушаалын хоёрдугаар хавсралт

 “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн
магистрын элсэлтийн журам


Нэг. Нийтлэг зүйл
1.    “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль 2009-2010 оны хичээлийн жилд магистрын зэрэг олгох сургалтад нийслэл болон хөдөө орон нутгаас магистрант элсүүлэхэд БСШУ-ны сайдын 2007 оны 187 дугаар тушаалуудаар батлагдсан “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах журам”, “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд болон энэхүү журмыг баримтална.
2.    Магистрант  элсүүлэх ажлыг тус сургуулийн элсэлтийн комисс зохих хяналтын тоонд багтаан шалгаруулалт хийнэ.
3.    Энэхүү журам болон элсэлтийн ажлыг зохион байгуулахтай холбогдсон нэмэлт мэдээллийг “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн www.3erdene.edu.mn вэб хуудас, gurvanerdene@yahoo.com mail хаягаар үзэх, харилцах боломжтой.

Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага
2.1.    Тус сургуулийн магистрантурт элсэгч нь бакалаврын боловсрол эзэмшсэн байна.
2.2.    Тухайн мэргэжлийн чиглэлээр элсэхэд гадаад хэл, мэргэжлийн чиглэлээр уралдаант шалгаруулалтад орсон байна. 
2.3.    Тухайн мэргэжлийн чиглэлээр өгсөн шалгалтын оноо нь нийт авбал зохих онооны 60 хувиас доошгүй байна.

Гурав. Магистрант  элсүүлэх шалгаруулалт
3.1.    Тус сургуульд нийслэл болон орон нутгаас элсэх магистрантын тоог /хяналтын тоо/ БСШУЯ-аас тогтооно.
3.2.    Шалгуулагчдыг нийслэл, аймаг тус бүрээр хавсралтад заасан мэргэжлийн шалгалтын нийт оноогоор жагсааж, онооны дарааллаар батлагдсан хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
3.3.     Шалгалтын оноо тэнцсэн тохиолдолд бакалаврын дипломд бичигдсэн хичээлүүдийн дүнгийн дунджийг харьцуулан шийдвэрлэнэ.
3.4.    Шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг тус сургуулийн веб сайтаар зарлана.
3.5.    Магистрант элсүүлэхтэй холбоотой гарсан маргааныг тухайн сургуулийн элсэлтийн комисс бүрэн шийдвэрлэнэ.

Дөрөв. Элсэгчдийг бүртгэх
4.1.    Шалгалтын дүнгээр элсэх болзол хангаж зохих хяналтын тоонд багтсан хүмүүсийг элсүүлнэ.
4.2.    Элсэгчид бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ.
a.    Бакалаврын боловсролын диплом
b.    Сургуулийн тодорхойлолт
c.    Ажлын газрын тодорхойлолт
d.    Иргэний үнэмлэх
e.    Цээж зураг 2 хувь
f.    Сургалтын төлбөр төлсөн баримт



Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Амарсанаагийн гудамж – 7
“Гурван – Эрдэнэ” багшийн дээд сургууль
Утас: 70111994, 99075739, 98185739
Факс: 976- 11 – 70111994
Вэб хуудас. www.3erdene.edu.mn
Е-mail:  gurvanerdene@yahoo.com

No comments:

Post a Comment