Wednesday, October 2, 2013

Удирдах зөвлөлийн ажиллах журам



Гурван-Эрдэн"БДС- н удирдах зөвлөлийн ажиллах журам
"ГУРВАН-ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Хурлын бэлтгэл хангах
1.1 Хэлэлцүүлэхээр бэлтгэсэн асуудлыг сургуулийн захирлын санал, дүгнэлтийн хамт удирдах зөвлөлийн нарийн бичгийн  дарга хүлээн авч, зөвлөлийн даргад танилцуулан  түүний зөвшөөрснөөр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулна.
1.2 Тогтоол , шийдвэрийн  төслийг зөвхөн зөвлөлийн гишүүн болон сургуулийн  захирал санаачилж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулна. Бусад этгээд өөрийн  төлөөллөөрөө  уламжлан асуудал хэлэлцүүлж болно.
1.3 Хурлаар хэлэлцүүлэх материалыг  хурал  эхлэхээс 5-аас доошгүй  хоногийн  өмнө зөвлөлийн бүх  гишүүнд хүргүүлнэ.
1.4 Зөвлөлийн хурлаар аливаа асуудлыг санаачлан оруулсан этгээдийг нь байлцуулан хэлэлцэж болно.
1.5  Удирдах зөвлөлийн хуралд бусад байгууллага, хэвлэл мэдээллийн ажилтан , иргэнийг байлцуулах эсэхийг гишүүд  шийдвэрлэнэ.

Хоёр. Хуралдааны дэг
2.1 Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг  жил бүрийн  3, 9 дүгээр сарын 2 дахь долоо хоногийн бямба гаригт 13 цагаас зарлан хуралдуулна.
2.2 Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагч, эсхүл удирдах зөвлөлийн дарга болон зөвлөлийн 3-аас доошгүй гишүүний санаачилгаар хуралдуулж болно.
2.3 Зөвлөлийн даргын эзгүйд тухайн хуралдаанд  оролцож буй гишүүдээс хамгийн ахмад гишүүн хурал даргална.
2.4 Төлөвлөгөөнд тусгагдаагүй боловч яаралтай хэлэлцэх асуудал  гарвал гишүүдийн зөвшөөрснөөр дараалалд оруулж болно.
2.5  Шаардлагатай гэж үзвэл хуралдаанаар хэлэлцэж буй асуудлын талаар холбогдох бусад этгээдийг зөвхөн тухайн асуудлыг хэлэлцэхэд  урьж оролцуулж болно.
2.6  Үүсгэн байгуулагч болон сургуулийн захирал нь  зөвлөлийн гишүүн бус бол хуралд зөвлөх эрхтэйгээр оролцож болно.
2.7  Зөвлөлийн нарийн бичгийн дарга хуралдааны тэмдэглэл, удирдах зөвлөлийн шийдвэрийг албан бичиг хөтлөх журамд нийцүүлэн үйлдэнэ.

Гурав. Шийдвэр гаргах
3.1 Удирдах зөвлөлийн хурлаар асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргах ба тогтоолд  удирдах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж  баталгаажуулна.
3.2  Зөвлөлийн шийдвэрийг хуралдаан болсноос хойш 7 хоногт багтаан үүсгэн байгуулагч, сургуулийн захирал, холбогдох бусад этгээдэд хүргүүлнэ.
3.3 Удирдах зөвлөлийн шийдвэрийн биелэлт, үр дүнг улирал тутам нийт суралцагч, багш ажилтанд мэдээлж байна.

Дөрөв. Зөвлөлийн  гишүүн хуралд
 таслах эрх эдлэхгүй болох

4.1 Өөрийг нь зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга болон удирдах зөвлөлөөс аливаа албан тушаалд томилох, ямар нэг  хороо, комиссын дарга, гишүүнд сонгох эсхүл дээрх албан үүргээс чөлөөлөх, огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх
4.2 Өөртэй нь холбоотой хөрөнгө мөнгөний асуудал, зээл тусламж олгох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх


Төгсөв

Захирлын 2007. оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 45 дүгээр тушаалын
06  дугаар хавсралт



No comments:

Post a Comment