Wednesday, October 2, 2013

Сэтгэл зүйн судалгаа

Анги  хамт олныг судалж тодорхойлох нь
Багш удирдсан ангийнхаа хөгжил, төлөвшлийн түвшинг ажиглалт, социометр, референтометр гэх мэт олон судалгааны аргуудыг ашиглан судалж тодорхойлон ололтыг бататгаж, дутагдлыг засаж залруулж байвал анги хамт олны зохион байгуулалт, нэгдэл нягтрал, сурах үйл ажиллагаанд хандах хандлага, дэг журам ажил хэрэгч уур амьсгал, бие дааж суралцах  чадвар сайжрах болно. Үүнд:
1. Ангийн бүтэц бүрэлдэхүүний талаар : энд ангийн нийт сурагчдын тоо, нас, хүйс, багш болон ангийн ахлагчид нь солигдсон эсэх амьдрах орчин гэх мэт
2. Ангийн удирдлага зохион байгуулалтын талаар: ангийн идэвхтнүүд, тэдний санаачилга зүтгэл, ажил үүргээ бие дааж гүйцэтгэх чадвар, нэр хүнд,  бусдадаа нөлөөлөх болон шаардлага тавих чадвар, удирдан зохион байгуулах авьяас, нөхдөдөө хандах хандлага халамж,  бусдыг сонсох чадвар, хүндэтгэлтэй хандах чадвар гэх мэт.
Ангийн сурагчдын сэтгэлзүйн уур амьсгал нэгдэл нягтрал, холбоо харьцаа, албан ёсны биш манлайлагч буй эсэх, байгаа бол түүний үйл ажиллагаа ангийн ахлагчийн ажилтай тохирч буй эсэх, ангийн
доторх дэд бүлгүүд тэдний хоорондын харьцаа хандлага зөрчилдөөн буй эсэх, хамт олон бие биедээ тавих анхаарал, халамж шаардлага үерхэл нөхөрлөлийн байдал. Ганцаардаж, зожигорч буй сурагч буй эсэх шалтгаан, ийм сурагчийн нэр хүндийг өргөх арга зам.
3. Анги хамт олны сурах болон бусад үйл ажиллагааны агуулга онцлог.Үүнд: ангийн сурлагын амжилт, хичээл сурлаганд хандах хандлага, дэг журам, хяналт шаардлага хамтарч буюу ганц нэгээрээ хичээлдээ бэлтгэж буй байдал, бие биедээ хэлж өгөх, хуулуулах, эсвэл зааж сургах гэх мэт ололттой ба дутагдалтай тал. Хичээл, сургуулиас гадуурх ажилд оролцож буй байдал,  өөрсдийн санаачилсан ажлууд нь хичээл сурлагад хэрхэн нөлөөлж буй байдал,  ангийн амжилт.
4.Ангийн багш,  анги хамт олны харилцаа хандлага, удирдах арга         барил, авьяас, эв дүй, сурагч хамт олон болон сурагч бүрийн онцлог,             
хэрэгцээ сонирхлыг харгалзан буй эсэх ба нөлөөлөх чадвар.
5.Багш анги, хамт олны хөгжлийн түвшин, уур амьсгал болон цаашид
засах шаардлагатай гол дутагдал, арилгах арга замыг тодорхойлно.

No comments:

Post a Comment