Wednesday, October 2, 2013

Оюутанд зориулсан зөвлөмж

Та оюутан боллоо.
Хүн насан туршдаа сурч амьдардаг гэж та лавтай сонссон байж таараа. Үүний учир нь хүн насан туршдаа орчин тойрноо танин мэдэж өөрийнхөө үйл хөдлөлийг зохицуулан жолоодож амьдардагт оршино.
Хүн ертөнцийг гурван түвшинд танин мэддэг гэж үзэж болох юм.
Үүнд:
1. Энгийн буюу ердийн амьдралын өдөр тутмын танин мэдэхүй
2. Сурч буюу сургууль, багшийн тусламжтайгаар суралцаж танин мэдэхүй
3. Шинжлэх ухааны буюу судлан шинжилж танин мэдэхүй
Эхний энгийн буюу ердийн амьдралын өдөр тутмын танин мэдэхүй нь хүүхэд эхийн хэвлийгээс гарангуут бие организмаараа орчноо сэрэхээс эхлэх бөгөөд улмаар унаж, босох зэргээр өдөр тутмын практик үйл ажиллагааныхаа алдаа онооноос дохио сургамж авч өөрийнхөө үйл хөдлөлийг ухамсарлан жолоодохын арга ухааныг олж, хэрсүүжин төлөвших үйл явц. Хүн үнэндээ үхэн үхтлээ амьдрал, хүний (өөрнийхөө ч) мөн чанарыг танин мэддэг жамтай.
Дараачийн сурч буюу сургууль, багшийн тусламжтайгаар суралцаж танин мэдэхүй нь сургууль боловсролын газарт багш, сургагч, ажил мэргэжлийн дадлага туршлагатай мэргэшсэн хүмүүсийн дэмжлэг тусламжтайгаар шинжлэх ухааны үндэстэй мэдлэг, чадвар эзэмших үйл ажиллагаа юм. Энэ нь хүүхдийн цэцэрлэгт явах болон сургуульд орж мэргэжлийн багш нараар хичээл заалган суралцах үеэс эхлэх бөгөөд их дээд сургуулиар дамжин ажил, мэргэжлийн арга ухааныг эзэмшин мэргэшин ажиллаж эхлэхийг хүртэл үргэлжилнэ.
Сүүлчийнх нь хэдийн хүн бүхэн хийдэггүй ч шинжлэх ухааны буюу судлан шинжилж танин мэдэхүй нь хүний танин мэдэх үйл ажиллагааны дээд шат бөгөөд шинжлэх судлах замаар шинжлэх ухааны онол, арга зүйн шинэ мэдлэг, арга барил болон танин мэдэхүй, үйлдвэрлэл үйлчилгээний практикт тохиолдож байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг нээн илрүүлэх үйл ажиллагаа юм. Сурч танин мэдэхүйн үе шатны суралцагч нь магистрантур, докторантурт суралцагч бөгөөд тэрээр судлахуйн арга ухаанд суралцах ба тэр нь түүний алсдаа бие даан өөрийгөө хөгжүүлэн суралцахаас эхлээд асуудлыг гүнзгийрүүлэн судлаж шинэ мэдлэг, чадварыг нээхийн суурь болдог.
Та их дээд сургуульд элсэн орсноороо өөртөө болон өрөөлд хэрэгцээтэй мэдлэг мэдээллийг олж авах, боловсруулах, үнэлж дүгнэхийн арга ухаанд суралцах шинэ шатны сургуульд дэвшин орж байгаа хэрэг.
Оюутан болсноор тодорхой ажил, мэргэжлийн чиглэлээр дээд боловсролын ерөнхий болоод мэргэжлийн суурь хичээлүүдээс гадна мэргэшин судлах хичээлүүдийг судлан нийгмийн харилцаанд бие даан оролцож тодорхой чиглэлийн ажил үйлчилгээг эрхлэх суурь мэдлэг чадварыг эзэмшихийн хамт өөрийнхөө төдийгүй хамт олны амьдрал, үйл ажиллагаанд өөрийн гэсэн байр суурьтай оролцож байгууллагын болоод шинжлэх ухааны хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулан ажиллах бэлтгэлтэй мэргэжилтэн болж төлөвших харьцангуй богино хугацааны ихээхэн өндөр хариуцлагатай үед орж байна гэдгээ юун түрүүн ойлгох шаардлагатай.

Хичээлд дүн шинжилгээ хийх

 Хичээлд дүн шинжилгээ хийх нь түүний чанарыг дээшлүүлэх, багшийн ур чадварын ололтод   чухал нөлөөтэй зүйл
Хичээлд 1. Сэтгэлзүйн 2. Дидактик  3.Эрүүл ахуйн талаас нь дүн шинжилгээ хийдэг.
1. Сэтгэлзүйн талаас нь
- Сурагчдад сурч танин мэдэх, хэрэгцээ сонирхол, сэдэл төрүүлж  буй эсэх
- Сурагчдын нас, сэтгэлзүйн онцлогт тохируулан хичээлээ зохион байгуулж буй эсэх
- Хичээл дээр сэтгэлзүйн таатай уур амьсгал бүрдүүлэх эсэх
- Сурагч бие хүний тодорхой шинжийг хөгжүүлж буй эсэх
2. Дидактик талаас нь
А. Хичээлийн бэлтгэл сайн хангасан эсэх
Төлөвлөгөөний боловсруулалт  хэрэглэгдэхүүний сонголт, түүнийг ашигласан байдал
Б. Хичээлийн бүтцийн анализ
Хичээлийн элементийн бүрдэл, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, үргэлжлэх хугацаа зэргийг хэр тогтоосон, хичээлийн зорилго зорилтыг тодорхойлж түүнийг хэргжүүлсэн байдал
В. Хичээлийн агуулгад хийх дүн шинжилгээ
Хичээлийн агуулгын цар хүрээ, сонголт, шинжлэх ухааны болон хүүхдийн тодорхой төвшинд таарсан эсэх, агуулгыг эзэмшүүлэхэд  эерэг ба сул тал
Г. Багшийн заах арга ур чадвар .
Үүнд: Суралцагчдын бие даасан бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд аргыг зөв оновчтой сонгож хэрэглэсэн байдал
-   Эрэлт хайлт хийлгэх чадвар
-   Асуудал дэвшүүлэх нөхцөл хэрхэн бүрдүүлж буй
-   Сэтгэхүйн үйлдлийг хэрхэн хөгжүүлж байгаа
-  Сурах арга барилд чиглүүлж буй байдал
-  Үнэлгээний арга техникийг хэрхэн хэрэгжүүлсэн
-   Сурагчидтай ажиллах байдал / ганчаарчилсан, хэсэгчилсэн, нийтээр /
Д. Гэрийн даалгаврын цар хүрээ оновчтой байдал
Е. Багш, сурагчдын үйл ажиллагаанд хийх дүн шинжилгээ
Хичээлийн явцад хоёр субьектын үйл ажиллагааны зонхилох хувь хэмжээг тодорхойлох, багш сургалтыг зохион байгуулахад ямар ямар үүргээр оролцож байгаа, багш сурагчдын үйл ажиллагааны төрөл хэлбэрүүд
Ё. Багшийн төрх харьцаа хандлагын талаас хийх дүгнэлт
- Хүүхэдтэй харьцах чадвар
- Хүүхдийг мэдрэх чадвар
- Багшийн  ярианы чадвар  / дууны өндөр, нам, хурд, логик холбоо, цэгцтэй байдал /
- Багшийн биеэ авч явах байдал
- Багшийн сэтгэл хөдлөлийн байдал , суралцагчдад хэрхэн нөлөөлж байгаа
Ж. Ангийн сурагчдын мэдлэгийн төвшин болон сурах үйл ажиллагааны байдал
- Сурагчдын  мэдлэгийн төвшин стандарт 

Оюутан багш дадлагын хугацаанд дадлага удирдаж байгаа багшийн болон нөхдийнхөө хичээлд сууж тэмдэглэл хөтлөнө.
Хичээлд суух зорилго нь туршлагатай багш болон нөхдийнзаах арга хэлбэр эв дүй туршлагыг судалж танилцах, дэвшилтэт талыг сургалтандаа хэрэгжүүлэх, нөхдөдөө туслах явдал мөн. 
Хичээлд тэмдэглэл хийх  чиглэл
Багш  хүн хичээлд суухдаа зорилгоосоо хамаарч дэлгэрэнгүй, товч буюу тодорхой нэг чиглэлээр  ажиглаж тэмдэглэлийг бичиж болно.
1. Оюутан багш туршлага багатай учраас багшийн бүхий л үйл явцыг
бүрэн ажиглаж чаддаггүй тул хэд хэдэн оюутан нэг хичээлд зэрэг сууж
буй тохиолдолд нэг нь хичээлийн зорилго, түүний хэрэгжилтийг, нөгөө
нь багш сурагчдын үйл ажиллагааг,  бас нэг нь асуулт хир оновчтой,
сурагчдын үйл ажиллагааг  идэвхжүүлэгч бүтээлч чанар нь ямар байгааг,
бас 2 хүүхэд хичээлийн дэлгэрэнгүй тэмдэглэл хийж болно. Ер нь
дадлагын төгсгөлд хичээлийн бүх талыг анхаарч тэмдэглэл хийж  сурна.
2. Дэлгэрэнгүй тэмдэглэл
Хичээлийн бүх үйл явцыг багш ангид орж ирснээс эхлээд бүгдийг цаг хугацаагаар дэс дараалалтай бичээд түүнийгээ эргэж уншиж дүн шинжилгээ хийнэ.
3. Багш, сурагчдын үйл ажиллагааг задалж тэмдэглэх.
Ийм тэмдэглэл хийхдээ цаасаа 2 хэсэгт хувааж нэг талд багшийн, нөгөө талд сурагчийн үйл ажиллагааны зорилт агуулга арга хэлбэр цаг хугацаа үр дүнг товч бичнэ. Дэвшилттэй         зүйлийн өмнө (+), анхаарууштай дутагдалтай зүйлийн өмнө (!) тавиад сүүлд нь эргэж дүгнэлт хийх нь зүйтэй.
4. Хичээлийн ололттой, дутагдалтай талыг тэмдэглэх
Ийм тэмдэглэлийг хийхдээ хичээлийн явцыг товчлон ололттой талыг цаасны нэг талд дутагдалтай анхаарууштай зүйлийг нөгөө талд нь тэмдэглэнэ. Хичээлийн явцын аль хэсэгт, ямар зорилго зорилт хэрэгжүүлэх, аль хэсэгт  дасгал даалгавар гэх мэт.

Анги удирдсан багш бүр ангийн сурагчдын дунд зохиох ажлыг төлөвлөж, ангийн ажлын төлөвлөгөөг хичээлийн жил, улирал, тусгай ажлын төлөвлөгөө гэх зэргээр хийж болно. Ажлаа төлөвлөхийн  өмнө нь дэвшүүлж байгаа зорилго,  зорилт , үр дүн, хамт олны хөгжлийн түвшинг тогтоож,  цаашид шийдвэрлэх асуудлыг тодруулж зорилго болгон дэвшүүлнэ. Энэхүү зорилго нь хамт олны төлөвшлийн төвшин, насны онцлог, тэдний  хэрэгцээ сонирхол, авъяас сургуулийн ажлын төлөвлөгөөтэй зохицсон байвал хэрэгжилтэд сайн нөлөөтэй. Ангийн ажлын төлөвлөгөө дараах бүтэцтэй байж  болно. Үүнд:
А.Хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх чиглэл: Энэ хэсэгт хүүхдийн бие бялдар, эрүүл  мэндийн боловсрол, эрх зүйн боловсрол, хөдөлмөр, эдийн засгийн боловсрол, гэр бүлийн боловсрол олгох ажлууд орно. Жишээ нь: аялал, ярилцлага. хэлэлцүүлэг, уралдаан, уулзалт. аян г.м 
Б.Хичээл сургалтын талаар хийх семинар, реферат, илтгэл, олимпиадад ангиараа зохион байгуулалттай  оролцох ажлыг төлөвлөнө.
В. Бусад ажил гэдэгт хичээл, сургуулиас гадуур зохиогдох уралдаан тэмцээн, уулзалт ярилцлага,  хөдөлмөрийн хичээл зэрэг  олон хэлбэрийн ажлыг төлөвлөж болно.
3.Гарах үр дүн гэдэгт тухайн ажлыг ямар зорилтын үүднээс төлөвлөж,юу
сурах мэдэх тухайгаа бичнэ. Энэ нь хэр үр дүнтэй болсныг гүйцэтгэлдээ дүгнэж
өгнө.  Мөн гүйцэтгэлдээ хэн, хэн  хэрхэн  оролцсоныг дүгнэнэ. 




No comments:

Post a Comment