Wednesday, October 2, 2013

Элсэлтийн журам

Захирлын 2013 оны 04 сарын
22 -ны өдрийн 13 тоот тушаалын
1 дүгээр хавсралт
“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1 “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль /БДС/ бакалаврын зэрэг олгох сургалтад нийслэл болон хөдөө орон нутгаас оюутан элсүүлэхэд БСШУ-ны сайдын 2013 оны 03 сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд болон энэхүү журмыг баримтална.
Хоёр. Оюутан элсүүлэх мэргэжил, сургалтын хэлбэр
2.1 “Гурван-Эрдэнэ” БДС нь 4 жилийн сургалттай өдрийн сургалтын ангид дараах мэргэжлүүдээр оюутан элсүүлнэ.
2.1.1 Монгол хэл, уран зохиолын багш
2.1.2 Бага ангийн багш
2.1.3 Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш
2.1.4 Түүх, нийгэм судлалын багш
2.1.5 Монгол, Англи хэлний багш
2.1.6 Математикийн багш (математик, мэдээлэлзүйн багш)
2.2 Дипломын дээд боловсрол эзэмшсэн, бакалаврын зэрэг олгох сургалтад хамрагдахыг хүсэгчдийг өдрийн сургалтын ангид экстернат хэлбэрээр /Монгол хэл- уран зохиолын багш, Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, Бага ангийн багш, Монгол хэл-англи хэлний багш, Түүх–нийгэм судлалын багш, Математикийн багш, Математик-мэдээлэл зүйн багшийн анги/ суралцуулна.
2.3 Урьд нь дээд боловсрол эзэмшсэн бөгөөд багш бус мэргэжилтэй боловч багш мэргэжил эзэмшихийг хүсэгчид болон багш мэргэжилтэй боловч мэргэшлийн өөр чиглэлээр суралцахыг хүсэгчдийг өдрийн сургалтын ангид экстернат хэлбэрээр БСШУ-ны сайдын 2008 оны 74 дүгээр тушаалын хавсралтын 2.5.1, 2.5.2-т заасны дагуу /мэргэшлээрээ хөрвөх/ болон /мэргэжлээрээ хөрвөх/ сургалт /монгол хэл-уран зохиолын багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, бага ангийн багш, монгол хэл-англи хэлний багш, түүх-нийгэм судлалын багш, математикийн багш, математик-мэдээлэл зүйн багшийн анги/-д элсүүлэн суралцуулна.
2.4 Журмын 2.2, 2.3-т заасан хэлбэрийн сургалттай ангид элсэгчдийн суралцах хугацааг өмнөх шатны боловсролын үнэмлэхэд бичигдсэн хичээлүүд, түүнд харгалзах кредитийг тооцон судалбал зохих хичээл түүний кредит цагийн тооцоог гаргаж тогтоох ба уг хугацаа нь 2.5 жилээс илүүгүй байна.
2.5 Дараах нөхцөл хангасан, ЕШ өгсөн элсэгчдийг элсэх болзол хангасанд тооцож, шууд элсүүлнэ.
2.5.1 Олон улсын болон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчийг тухайн мэргэжлийн чиглэлээр
2.5.2 Аймаг, орон нутгийнхаа олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон сурагчийг мөн тухайн мэргэжлийн чиглэлээр
2.5.3 Улс болон аймаг, орон нутагт зохиогдсон яруу найргийн наадамд шагналт байр эзэлсэн сурагчийг монгол хэл, уран зохиолын багшийн ангид шууд элсүүлнэ.
Гурав. Элсэлтийн ажлыг зохион байгуулах
3.1 “Гурван-Эрдэнэ” БДС оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна.
3.1.1 Эхний шатанд “Гурван-Эрдэнэ” БДС-д элсэх хүсэлтэй иргэн улсын хэмжээнд явагдаж байгаа ерөнхий шалгалт (ЕШ) өгнө.
3.1.2 Хоёр дахь шатанд ЕШ өгч, сургуульд элсүүлэх босго онооны болзол хангасан иргэний өргөдлийг тус сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч зохих хяналтын тоонд багтаан шалгаруулалт хийнэ.
3.2 Оюутан элсүүлэх үйл ажиллагааг Улаанбаатар хотод “Гурван-Эрдэнэ” БДС-ийн хичээлийн байранд явуулах ба хөдөө орон нутгаас оюутан элсүүлэх үйл ажиллагааг Монголын их дээд сургуулиудын консерциумын оюутан элсүүлэх нэгдсэн үйл ажиллагаа болон сургуулиас томилон ажиллуулж байгаа салбар комиссоор дамжуулан аймгуудын төвүүдэд явуулна.
3.3 Энэ журмын 2.2, 2.3 дугаар зүйлд заасан элсэгчдээс ЕШ өгөхийг шаардахгүй.
Дөрөв. Элсэлтийн шалгалтын комисс, түүний эрх, үүрэг
4.1 Элсэлтийн комиссыг захирлын тушаалаар томилно.
4.2 Элсэлтийн комиссын ажил нь захирлын тушаал гарсан өдрөөс эхлэн элсэгчдийн дүн мэдээг нэгтгэн боловсруулж тайлан гаргаж өгснөөр дуусгавар болно.
4.3 Элсэлтийн комисс нь дараах эрх эдэлнэ.
4.3.1 Элсэлтийн ажлын явцад санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх
4.3.2 Элсэлтийн ажлын явцад үүссэн сургуульд элсэх иргэнтэй холбоотой маргаан, эргэлзээтэй асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.
4.4 Элсэлтийн комисс дараах үүрэг хүлээж ажиллана.
4.4.1 Элсэлтийн комисс нь элсэлтийн ажлын төлөвлөгөө гаргаж мөрдөн ажиллах
4.4.2 Элсэлтийн хяналтын тоонд нийцүүлэн, нийт бүртгэгдсэн элсэхийг хүсэгчдийн материалтай танилцаж, элсэгчдэд тавигдах шаардлагын дагуу үнэн зөв эрэмбэлэн элсэлтийн ажлыг шударгаар, элсэгчдэд нээлттэй явуулах
4.4.3 Элсэгчдийн нэгдсэн дүн мэдээг нэгтгэн, тайланг гаргаж сургуулийн захиргаанд хүлээлгэн өгөх
Тав. Элсэгчдэд тавих шаардлага
5.1 Тус сургуульд элсэгч нь бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна.
5.2 Тухайн мэргэжлийн чиглэлээр элсэхэд шаардлагатай ЕШ өгсөн байна. /хавсралт 1/
5.3 ЕШ-ын үнэлгээ нь олгосон өдрөөс хойш 2 жил 5 сарын дотор хүчинтэй байна.
5.4 Тухайн мэргэжлийн чиглэлээр өгсөн ЕШ-ийн босго оноо нь 500 ба түүнээс дээш байна.
5.5 Гадаад орноос элсэн суралцах санал тавьсан иргэн элсэлтийн ЕШ-аас бусад ерөнхий шаардлагад нийцэж байгаа тохиолдолд элсэлтийн комисс эссэ бичүүлж, ярилцлага хийж элсүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
5.6 Журмын 2.2, 2.3-т заасан хэлбэрийн сургалттай ангид элсэхийг хүссэн иргэдээр эссэ бичүүлж ярилцлага хийж элсүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
5.7 Элсэхийг хүссэн иргэд эссэ бичихдээ дараах шаардлагуудыг анхаарвал зохино.
5.7.1 Эссэ нь 200-250 үгийн багтаамжтай, танилцуулах хэсэг, үндсэн хэсэг, дүгнэлт хэсэг гэсэн бүтэцтэй байна.
5.7.2 Үндэслэл гаргасан эссэ байна.
5.7.3 Эссэ бичихдээ аман зохиол, уран зохиол, судалгааны зохиолоос эш татсан байна.
Зургаа. Оюутан элсүүлэх шалгаруулалт
6.1 Тус сургуульд нийслэл болон орон нутгаас элсэх оюутны тоог /хяналтын тоо/ БШУЯ-аас тогтооно.
6.2 Шалгуулагчдыг нийслэл, аймаг тус бүрээр хавсралтад заасан мэргэжлүүдээр ЕШ-ийн оноогоор жагсааж, онооны дарааллаар батлагдсан хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
6.3 ЕШ-ийн оноо тэнцсэн тохиолдолд боловсролын үнэмлэхэд бичигдсэн хичээлүүдийн дүнгийн дунджийг харьцуулан шийдвэрлэнэ.
6.4 Шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг тус сургуулийн веб сайтаар зарлана.
6.5 Оюутан элсүүлэхтэй холбоотой гарсан маргааныг тухайн сургуулийн элсэлтийн комисс бүрэн шийдвэрлэнэ.
Долоо. Оюутнаар элсэх өргөдөл хүлээн авах
7.1 Улаанбаатар хотод элсэхийг хүсэгчдийн өргөдлийг /журмын 7.5-д заасан материалын хамт/ 6-р сарын 24-өөс 7-р сарын 10-ны өдрүүдэд “Гурван–Эрдэнэ” БДС дээр хүлээн авна.
7.2 Улаанбаатараас элсэхийг хүсэгчид болон өөрийн биеэр элсэлтийн комисст хандсан иргэдээс элсэхийг хүссэн өргөдлийг хүлээн авч, элсүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.
7.3 Хөдөө орон нутгаас элсэхийг хүссэн элсэгчид нь тухайн аймаг, хотод элсэлт авч байгаа МИДСК-ийн багт хандах буюу “Гурван-Эрдэнэ” БДС-ийн элсэлтийн комиссын гишүүнд бүртгүүлж элсэнэ.
7.4 Элсэхийг хүсэгч мөн сургуулийн www.3erdene.edu.mn веб хуудсанд байрлуулсан “Гурван-Эрдэнэ” БДС-д элсэх өргөдлийг бөглөж хандсанаар элсэж болно. Энэ тохиолдолд элсэлтийн комисс материалтай танилцан холбогдох хариуг утсаар болон е-mail-аар мэдээлнэ.
7.5 Элсэхийг хүсэгчид дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
а. Өргөдөл / өөрийн гараар бичсэн өргөдөл, өргөдөлд өөрийн товч намтар, ам бүлийн байдал, эцэг эхийн ажил эрхлэлтийн байдал, ямар мэргэжлээр элсэхийг хүсэж байгаа, тэр чиглэлээр уралдаан тэмцээн, олимпиад зэрэгт үзүүлсэн амжилт, ЕШ-ыг ямар хичээлээр хэдэн оноотой өгсөн, сургалтын төлбөрөө ямар хэлбэрээр төлөх, гарын үсэг, буцах хаяг, холбоо барих утас/ зэргийг тодорхой бичнэ.
b. ЕШ-ын батламжийн хуулбар /нотариатаар баталгаажуулах албагүй/
c. Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулах албагүй/
d. Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулах албагүй/
e. Цээж зураг 2 хувь /тухайн оны/
7.6 “Гурван-Эрдэнэ” БДС-д элсэх болзол хангасан иргэн элсэх өргөдөл өгөх эрхтэй боловч элсэх боломж нь хяналтын тоо, тухайн мэргэжлээр элсэхийг хүсэгчдийн өрсөлдөөний байдлаар хязгаарлагдана. Элсэхийг хүсэгчид тус сургуулийн хэд хэдэн ангид элсэхээр өргөдөл өгч болно.
Найм. Сургалтын төлбөр, түүнийг төлөх зарчим
8.1 Суралцах эрхийн бичиг авсан оюутан 9-р сарын 1-ээс өмнө тухайн жилийн сургалтын төлбөрийн 50-аас доошгүй хувийг төлсөн байна.
8.2 Нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 2 хуваан төлж болно.
8.3 Сургалтын төлбөрийн зээл авах хүсэлтэй бол холбогдох материалыг бүрдүүлж сургуулийн санхүү-үйлчилгээний албанд 8 дугаар сарын 25-аас 9 дүгээр сарын нэгний дотор өгсөн байх
8.4 Элсэгч оюутантай “Суралцах гэрээ” байгуулахдаа үлдэгдэл төлбөрийг төлөх тухай заалтаар баталгаажуулна.
Найм. Элсэгчдийг бүртгэх
8.5 Шалгалтын дүнгээр элсэх болзол хангаж зохих хяналтын тоонд багтсан хүмүүст суралцах эрхийн бичиг олгоно.
8.6 Элссэн хүмүүс 8-р сарын 26-аас 31-ны өдрүүдэд сургууль дээр ирж бүртгүүлнэ. Дурдсан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийг сургууль орхисонд тооцож хасна.
8.7 Элсэгчид бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ.
· Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг
· Ерөнхий шалгалтын батламж
· Сурагчийн хувийн хэрэг
· Сургуулийн тодорхойлолт
· Иргэний үнэмлэх /хуулбарыг авч ирэх/
· Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
· Цээж зураг 3 хувь / тухайн оны /
· Сургалтын төлбөр төлсөн баримт
8.8 Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хүнийг тус сургуульд элсүүлэхгүй, элссэн тохиолдолд хасна.
8.9 Энэхүү журам болон элсэлтийн ажлыг зохион байгуулахтай холбогдсон нэмэлт мэдээллийг “Гурван-Эрдэнэ” БДС-ийн www.3erdene.edu.mn вэб хуудас, gurvanerdene@yahoo.com, info@3erdene.edu.mn mail хаягаар үзэх, харилцах боломжтой.
Төгсөв
Хавсралт

Элсүүлэх мэргэжил
Сургалтын хэлбэр
Ерөнхий шалгалт
1
Монгол хэл – уран зохиолын багш
Өдөр
Монгол хэл
2
Монгол хэл – англи хэлний багш
Монгол хэл эсвэл англи хэл
3
Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш
Монгол хэл эсвэл математик
4
Бага ангийн багш
Монгол хэл эсвэл математик
5
Түүх – нийгэм судлалын багш
Нийгмийн тухай мэдлэг эсвэл монголын түүх
6
Математикийн багш
математик-мэдээлэл зүйн багш
Математик

Боловсруулсан: /Н.Баянмөнх/
/ЧЖачин/

No comments:

Post a Comment