Wednesday, October 2, 2013

ХҮЧҮЛҮГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ

196.         Мэргид иргэнийг эзэлж, Тогтоа бэхийн их хөвүүн Худугийн хатан Тухай, Дөргэнэ  хоёроос, Дөргэнэ-г тэнд Өгэдэй хаанд өгөв. Мэргидийн зарим улс дайжиж, тайхал шивээнд очоод хороолон бэхэлжээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: “Сорхон-шарын хөвүүн Чимбай, зүүн гарын цэргийг аваад, хороолон бэхэлсэн мэргидийг бүсэл” гэж илгээв.
Тогтоа, хөвүүн Худу, Чулуун нарын хамт цөөн хүн дутааж гарсныг Чингис хаан нэхэж, Алтайн өвөрт өвөлжиж, үхэр жил (1205) –ийн хавар Арайн даваагаар давж одвол, найманы Хүчүлүг хан, улсаа алдаад цөөн хүнтэй дутааж яваа мэргидийн Тогтоатай уулзаж, Эрчис мөрний Бүхдэрмэ гэдэг газар хамтран цэргээ засаж байжээ.Чингис хаан хүрч байлдвал Тогтоа тэнд зэрлэг суманд оногдож үхэв. Хөвүүд нь түүний хүүрийг авч явж оршуулж завдахгүй болоод толгойг огтлон авч одов. Тэндээс найман, мэргид нар хамтран байлдаж барахгүй болоод буруулан дутааж, Эрчис мөрнийг гэтэлэхэд олонхи хүн нь усанд живж үхэв. Найман, мэргидийн цөөн хүн, Эрчисийг гэтлээд хагацан  салав. Найманы Хүчүлүг хан, уйгарын Харлугийг дайран, Сартаулын газарт Чүй мөрөнд байгаа Хар хятадын Гүр ханд нийлэн очив. Мэргидийн Тогтоагийн  хөвүүд Худу, Гал, Чулуун тэргүүтэн мэргид, ханлиныг хипчагуудыг дайран одов.
Тэндээс  Чингис хаан харьж, Арайн даваагаар давж, уул ордондоо буув. Чимбай, тайхалд бүгсэн мэргидийг эзэлжээ. Чингис хаан зарлиг болж мэргидээс хядахы нь хядуулж, үлэгсдийг цэргүүдээр талуулж дээрамдүүлэв. Бас урьд дагаж борсон  мэргид, Аураг (арын буюу уул) ордноос урван боссонд ордны газар байсан хөтөч нар тэднийг даржээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: “Тэднийг хамт байлгая гэсэн билээ. Гэтэл тэд урвасан ажээ. Гээд мэргийдийг зүг зүг дуустал хуваарилав.
199.  Мөн үхэр жил, Чингис хаан зарлиг болж Сүбээдэй төмөртэрэг хийлгэж  өгөөд Тогтоагийн хөвүүд Худу, Гал, Чулуун тэргүүтнийг нэхүүлэхээр илгээхдээ  Сүбээдэйд зарлиг болгсон нь:
“Уршигт Тогтоагийн
Урвасан хөвүүд
Уургат хулан шиш
Ухаан алдаж
Шархт буга шиг
Шантран  мохож
Буцаж харвалдсаар
Буруулан дутаав.
Хөөгдсөн Худу, Чулуун нар
Хөөрөх жигүүртэй болж
Хөх тэнгэрт  нисвэл
Хүлэг баатар чи
Хөнөөх шонхор болж
Хөөж тэднийг бариарай!
Муу Тогтоагийн хөвүүд
Мунхаг тарвага болж
Мухар нүхэнд шургавал
Төгс баатар Сүбээдэй
Төмөр шарил болж
Төнхөж малтаж гүйцээрэй!
Өшөөт мэргийдийн үрс
Өргөс загас болж
Өргөн далайд орвол
Өрлөг Сүбээдэй чи
Өөш гувчуур болж
Өлгөж гохдож  бариарай!
Өрлөг баатар чамайг
Өндөр давааг давуулж
Өргөн мөрнийг гэтлүүлж
Өшөөт мэргидийг даруулахаар
Өдөр болзож илгээв
Усны уртыг  туулж
Газрын холд хүрэхдээ
Ухах морьдоо гамнаж
Уулга хүнсээ хэмнэж
Урьдаас болгоомжтой яв!
Агт морьдоо муудуулбал
Амаа баривч хожимдоно
Аливаа хүнсээ баривал
Арвилан хэмнэвч оройтоно.
Алсын тэр замд
Авлах гөрөөс олон бий.
Ан ав хийсээр
Алсын замыг бүү март
Хүнсний нэмэр болгож
Хүрэлцэх хэмжээгээр авла.
Эрхэлсэн аваас  ангид
Энгийн явах замд
Эр цэгийн морьдын
Эмээийн хударгыг мулталж
Агтны хазаарыг амгайлж
Аяар зөөлөн яв
Чанд энэ журмыг
Чармайн сахиж явбал
Аяны хүн дураар
Авлан давхихаа болино
Цээрлэх журмыг зөрчсөн
Цэргийн хүмүүсийн занч
Таних хүн, миний
Таалал зарлигийг зөрчвөл
Та нар надад явуул
Танихгүй хүн, миний
Таалал зарлигийг зөрчвөл
Та нар мэдэж  шийтэг.
Уул нурууг алславч
Уг санаагаа нэгтгэж
Мөрөн голыг гэтлэвч
Мөн санаагаа  нэгтгэж
Мөнх тэнгэрийн хүчинд
Мөрийн хүч нэмэгдэж
Гайт Тогтоагийн хөвүүдийг
Гартаа оруулж баривал
Тэднийг авчрах хэрэггүй
Тэнд рнь чигийг ологтун!”
Гэж зарлиг болов.
Чин зоригт Сүбээдэйд
Чингис ба хэлэв.
“Чи одоо яваад
Чивэлт мэргийдийг снөө.
Балчир цагт минь тэд
Байн байн довтолж
Бурхан халдунд биднийг
Бултуулан сандаргаж байсан
Өшөөт тэр мэргидүүд
Өнөө бас тангараглаад
Өөр зүг дутаав
Уртын үзүүрт хүрч
Гүний ёроолд орж
Төлөөс өшөөг ав!” гэж
Төмөр тэргийг хэрэглүүлэн
Үнэн итгэлтэй Сүбээдэйг
Үхэр жил илгээв.
“Далд оровч
Ил мэт санаж
Хол очивч
Ойр мэт бодож
Бидэнд итгэлтэй явбал
Дээд тэнгэр ивээж
Дэмжих болно” гэж
Баатар Сүбээдэйг мордоход
Бас зарлиг болов.

200.          Найман мэргидийг эзэлж дуусвал, Наймантай хамт байсан Жамуха, улсаа алдаж, таван нөхөртэй тэнүүчилж яваад Танлу (Тагна) ууланд гарч  нэгэнт угалз алж шарж ирдэж байгаад Жамуха нөхдөдөө хэлсэн нь: “Хэний хөвүүд энэ өдөр угалз алж, ингэж идэж байна?” гээд тэр угалзын махыг идэж байх завсар таван нөхөр нь Жамухыг  гардан барьж Чингис хаанд авчирчээ. Жамух, нөхдөдөө баригдаж ирээд  Чингис хаанд хэлүүлсэн нь:
“Хар хэрээ
Халтар нугасыг
Барих болов
Харц боол
Хан эзэндээ
Халдах болов.
Хаан анд минь
Хайрлаж өршөө
Бор элээ
Борлог нугасыг
Барих болов
Боол зарц
Бодот эзэндээ
Босож халдав.
Богд анд минь
Бодож үз” гэжээ.
Жамухын тэр үгэнд Чингис хаан зарлиг болруун: “хаан эзэндээ халсдан хүнийг яаж орхих вэ?  Тийм хүн хэнтэй нөхөрлөх вэ? Хаан эзэндээ халсдан харц ардыг ураг төрлий нь хүртэл устга” гэж зарлиг болов. Тэгээд Жамухын нүдний өмнө түүнд халсдан ардыг алав.
Чингис хаан, Жамухад хэл гэж зарлиг болсон нь:
“Одоо бид хоёул
Ойртож бас нөхөрлөе.
Өнөө болоход, чи
Өрөөсөн арал болоод
Өөр санаа агуулахгүй биз.
Хамт хоёул нийлж
Харилцан найрамдаж
Умартсанаа сануулж
Унтсанаа сэрүүлж явъя
Өөр замаар
Явсан боловч
Өлзийт сайн  нөхөр минь
Мөн билээ, чи.
Өшилдөн байлдах
Өдөр болоход
Өд зүрхээ
Өвддөг билээ, чи.
Ангид замаар
Явсан боловч
Анд сайн нөхөр минь
Мөн билээ, чи.
Улайшран байлдах
Өдөр болоход
Уушги зүрхээ
Өвддөг билээ. чи.
Хэдэн жишээг хэлбэл:
Хэрэйд улстай бид
Хархалзан элээтэд
Хатгалдах цаг болоход
Тоорил ханы санааг
Тодруулж  бидэнд хэлээд
Тун их туслав.
Бас Найман улсыг
Үгээр үхтэл сүрдүүлж
Амаар айтал сандаргаж
Аливаа байдлыг мэдэгдэж
Ач тус хүргэсэн билээ” гэж хэлүүлжээ.

201.         Жамуха өгүүлрүүн:
“Эрт өнгөрсөн цагт
Энхрий бага насанд
Хорхунаг Жубурын хөндийд
Хоёул их найрамдаж
Хан анд чамтай
Хайрт  найз болж
Үл шингэх идээ идэлцэж
Үл мартах үг хэлэлцэж
Нэг хөнжил нөмөрч
Нэг санал санаж явлаа.
Хөндлөнгийн хүнд хөөдөгдөж
Хөнөөх үгэнд автагдаж
Хажуугийн хүнд хатгагдаж
Хатгах үгэнд автагдаж
Хаан анд чамаа
Хагацан салаад, би
Хар нүүрнийхээ арьсыг
Халцарч хуурсны адил
Хаан анд чиний
Халуун царайг харахаас
Халшран  зовж явав
Умарташгүй хэлэлцсэн
Урьдын үгийг санаж
Улаан нүүрнийхээ арьсыг
Уруулж өвчлүүлсний адил
Уужим сэтгэлт андынхаа
Ухаант царайг харахаас
Ухран зовж явав.
Хаан анд  намайг
Хайрлан соёрхож
Хамтран нөхцөе гэжээ
Нөхцөх цагт
Нөхцсөнгүй, би
Тэмүжин чи
Түмэн улсыг
Төвшин болгож
Харь улсыг
Хамтатган захирч
Хамгийг эзэлсэн
Хаан болоод
Дэлхий дахин
Бэлэн байхад
Дэмий надаар
Юу хийх вэ?
Харанхуй шөнийн
Зүүд болж
Гэгээн өдрийн
Гэмтэн болж
Хаан андыг
Зовоох болно, би
Энгэрийн чинь бөөс
Эгмийн чиньө ргөс
Болох биз, би.
Атаат эмийн үгээр
Андаас салаад
Алжаан зовов , би
Энэ насны дотор
Эрхэм анд бидний
Энхрий нэр алдаршиж
Ургах нарнаас аваад
Шингэх наран хүртэл
Улс даяарт дуурьсав
Сэргэлэн баатар чамд
Сэцэн эх заяажээ.
Эрэлхэг баатар андад
Эрдэмтэн дүү нар төржээ
Далан гурван хүлэгтэй
Дархан өрлөг нөхөдтэй
Далай Чингис чамдаа
Дарагдаж мөхөв, би чинь
Өөрийн эцэг эхээс
Өнчин бие хоцроод
Итгэх сайн нөхөргүй
Идтэй сайн дүүгүй
Илүү дутуу үгтэй
Их домогч эхнэртэй
Ийм байсан учраас
Тэнгэр эцгээс заяатай
Тэмүжин чамд дийлэгдэв би
Анд нөхөр минь соёрхож
Амийг минь  үтэр тонилговол
Ариун зүрх  чинь амарч
Амгалан жаргах болно
Анд чи соёрхож
Асгарах цусыг гаргалгүй
Алуулж өршөө, намайг!
Үхэж хэвтэх яс минь
Үржилт эх дэлхийд
Үүрд оршиж байгаад
Итгэлт андын ургийг
Ивээж тэтгэх болтугай гэж
Ийм ерөөлийг тавъя
Өөр төрлийн би
Өндөр төрөлт андын
Өмөг сүлдэнд дарагдав
Хэлсэн үгийг минь
Мартахгүй
Хэзээ ямагт
Дурдаж яваарай!

Одоо намайг тонилготугай!” гэж өгүүлбэл, эдгээр үгийг сонсоод Чингис хаан өгүүлрүүн:
“Анд нөхөр Жамуха
Анги тасархай явавч
Атаа хор санаж
Амиа хорлох үгийг
Арай хэлсэнгүй билээ.
Засарч чадах боловч
Засрахыг хичээхгүй байна.
Үзэх төлгөөр мэргэлбэл
Үхэх цаг нь болоогүй мэт
Дээд язгуурын хүнийг
Дэмий хорлож болохгүй
Хүний амийг хорлоход
Хүндэт шалтгаан хэрэгтэй.
Энэ тухайн шалтгааныг хэлбэл, урьд Жочи Дармала, Тайчар хоёр адуугаа харицлан дээрэмдэлцэх үед Жамуха анд чи, буруунзан, бульхай явдал гаргаж, Далан балжууд гэдэг газар байлдаж намайг Зээрэний хавчилд бачимдуулан айлгаснаа санаж байна уу? Одоо бас нөхөрлөе гэвэл зөвшөөрөхгүй байна. Амийг чинь хайрлах боловч аргагүйд хүрэв гэж хэлэгтүн. Одоо чиний үгээр цус гаргалгүй  нөгчүүлж, хүүрий чинь ил хаяхгүй, хүндэт ёсоор оршуулъя” гэж зарлигб олов. Тэнд Жамухыг үхүүжл хүүрийг оршуулав.

202.         Тэгээд эсгий туургатан улс энх шударга болж, барс жил (1206) Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад Тэмүжинд Чингис хаан (Далай хаан) цолыг өргөв. Мухулайд гоо ван (улсын ван) цолыг тэнд өгөв. Найманы Хүчүлүг ханыг нэхүүлэхээр Зэвийг мордуулав. Монгол угсаатан улсыг нэгтгэн барж Чингис хаан зарлиг болруун:
“Улс төрийг байгуулалцсан урьдын гавьяат нөхдөө угсаатан ноёд болгож, мятралгүй зүтгэсэн миний хайрт нөхдийг мянганы ноёд өргөмжилж, соёрхлын үгийг хэлье” гэж зарлиг болов. Мянганы ноёдыг томилж тушаасан нь: 1. Мэнлиг эцэг, 2. Боорчи, 3. Мухулай гоо ван, 3. Хорчи, 5. Илугай, 6. Жорчидай 7. Хунан, 8. Хубилай 9. Зэлмэ 10. Түгэ, 11. Дэгэй, 12. Тоулн, 13. Үнгүр, 14 Чүлгэдэй 156 Борохул, 16. Шигихутуг, 176 Хүчү,  186 Хөхөчү, 19. Хоргасун, 20. Үсүн, 21. Хуилдар 22. Шилүгэй 23. Жидай 24. Тахай, 25. Цагаан гуа, 26. Алаг, 27. Сорхан-шара, 28. Булугун, 29.  Харачар, 30. Бужир, 40. Мүнгүүр, 41. Долоодай 42.  Бөгэн, 43. Худус, 44. Марал, 45. Жибгэ, 46. Юрүхан, 47. Хөхө, 48. Зэв, 49. Удутай, 50. Бала-чэрби, 51. Хэтэ, 52. Сүбээдэй, 53. Мөнх, 54. Халжа, 55. Хурчахус, 56. Гэүги 57. Бадай, 58. Хишилиг 59. Хэтэй 60. Чаурхай 61. Хонгиран 62. Тогоонтөмөр, 63. Мэгэтү 64. Хадаан, 65. Мороха, 66. Дори-бөхө, 67. Идухадай, 68. Ширахул, 69. Даун, 70. Дамачи, 71. Хауран, 72. Алчи, 73. Тобсаха, 74. Тунхудай 75.  Тобуха 76. Ажинай 77. Түйдхэр, 78. Сачуур, 79. Жидэр, 80. Олар хүргэн, 81. Хингиадай, 82. Буха-хүргэн, 83. Чигу хүргэн 84. Ашиг хүргэн, 85. Хадай хүргэн, 86. Чигу хүргэн_ 8_. 88, Алчи хүргэн, гурван мянган хонгирад 89. 90. Буту хүргэн 2. Мянган Ихирэс, 91. 92. 93. 94. 95.Онгууд Алхушдигид хури хүргэн, таван мянгат онгууд, ойн иргэнээс гадна, Монгол улсын мянгатын ноёдыг Чингис хааны томилсноор мянгатын ноёд ерэн таван хүн болов.
203.         Бас Чингис хаан хүргэдийн хамт эдгээр ерөн таван мянганы ноёдыг томилоод тэр дотор зарлиг болруун: “Өмөг туст нөхдөдөө өөр соёрхлыг өгье. Боорчи, Мухулай тэргүүтэн бусад ноёдыг ирүүлтүгэй” гэж гэр дотор байсан Шигихутугийг “Тэднийг урьж авчир” гэсэнд Шигихутуг өгүүлрүүн:
“Боорчи, Мухулай нар
Булт биднээс
Их тусалж
Илүү зүтгэсэн үү?
Тэмдэглэн соёрхоход
Тэднээс бид
Дутуу тусалж
Ядуу зүтгэсэн үү?
Өлгийтэй цагаасаа би
Өндөр босгыг чинь түшиж
Өдий их сахалтай
Өвгөн буурал бослтлоо
Өөр санаа санасангүй
Өршөөлд чинь багтсаар ирэв.
Алмай бага наснаасаа би
Алтан босгыг чинь түшиж
Амандаа өдий сахлтай
Ахмад  настай болтлоо
Алжааж бэрхшээсэн зүйлгүй
Аль чадахаар зүтгэв.
Хөлдөө хэвтүүлж
Хөнжилдөө хучиж
Хөвүүн адилаар
Хүмүүжүүлэв, намайг
Дэргэдээ хэвтүүлж
Дээлдээ хучиж
Дүү мэтээр
Түшиж өсгөв.

Одоо надад ямар соёрхлыг хайрлах вэ?” гэж хэлсэнд Чингис хаан, Шигхутугт өгүүлрүүн: “Чи миний зургадугаар дүү биш үү? Өргөмөл дүү чамд өөрийн дүү нарын адилаар өмч хувий олгоё. Бас чиний хүргэсэн ач тусыг бодож, есөн ослыг хэлтрүүлэх болгоё” гэж зарлиг болов. “Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад чи, үзэх нүд, сонсох чих болж яв. Бидний эх ба дүүнар, хөвүүдэд эсгий туурагтны дотроо эзлэх хувийг  олгож, хавстан үүдтэний дотроос харъяалах ардыг хувааж өг. Чиний тушаасан үгийг хэн ч өөрчилж үл болно” гэж зарлиг болов.  Бас Шигихутугийг “Бүх улсын доторхи хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, үхүүлэх ёстойг үхүүлж, яллах ёстойг яллааж бай” гэж бүх улсын  дээд заргач  (шүүгч) болгов. Бас “Нийт улсын өмчийг хувааж  заргийг шийтгэж, түүнийгээ хөх дэвтэрт  бичиж  тэмдэглэгтүн. Надтай зөвлөж, Шигихутугийн шийтгээд цагаан цаасан дээр  хөх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл үүрд хэн ч бүү өөрчилтүгэй” гэж зарлиг болов. Шигихутуг өгүүлрүүн: “Миний мэтийн өргөдөл (өргөмөл) дүү, хааны дүүтэй адилаар хувь өмч авч яаж болох вэ? Хаан соёрхвол, байшин гэртэй, балгас хотын иргэдээс авъя” гэж өчвөл “Чи өөрөө энэ хэргийг бүртгэж шийтгэж өчвөл “Чи өөрөө энэ хэргийг бүртгэж шийтгэх тул өөрөө мэдэж гүйцэтгэ” гэв. Шигихутуг өөрөө хаанаас соёрхлыг олж төгсөөд гарч, Боорчи, Мухулай тэргүүтэн нёодыг урьж оруулав.
204.         Тэндээс Чингис хаан, Мэнлиг эцэгт зарлиг болруун: “Төрөхийн хамт төрөлцсөн, өсөхийн хамт өсөлцсөн өлзийт буянт чиний, өршөөл тус хүргэсэн нь өдий төдий  болжээ. Тэр дотроос тэмдэглэж хэлбэл, Ван хан эцэг, Сэнгүм анд хоёр намайг мэхэлж урьсанд очих замдаа Мэнлиг эцгийн гэрт хоновол, чи намайг ятгасангүй  бол хар усанд живж, халуун галд түлэгдэж үхэх билээ, би. Тэр усы чинь тсэтгэж, ургийн урагт хүртэл үүрд мартахгүй. Тэр тусы чинь санаж, энэ эрхэм суудалд суулгаж он бүр осолдохгүй, сар бүр саатахгүй сайшаал шагналыг  өгч, үрийн үр хүртэл үүрд мялааж байя” гэж зарлиг болов.
205.         Бас Чингис хаан, Боорчид өгүүлрүүн: “Насан бага цагт найман шарга морио алдаад гурван хоног нэхэж явах замд чамтай уулзсан билээ. Мунгинаж яваа надад тусалъя гэж  чи гэртээ харьж, эцэгтээ хэлэлгүйгээр гүүний айаргтай суулгаа хээр орхиж, минийг огтор хоног морийг юүлж, орог шинхул морийг надад унуулаад өөрөө хурдан ухаа морио унаж, адуугаа зээнгүй орхиод яаравчлан надтай бас  гурван хоног дээрэмчдийг  нэхсэн билээ. Бид хоёр, шарга морьды минь дээрэмдсэн хүрээнд хүрээд, хүрээлсэн гэрүүдийн захад байсан шарга морьдыг гадагш хөөж дутааж авчрав. Чи Наху баяны ганц хөвүүн бөгөөд юу мэдэж надтай нөхөрлөсөн билээ? Чи үнэн сайхан сэтгэлээр нөхөрлөв. Түүний хойно чамайг санасаар  явж, би Бэлгүтэйг илгээж нөхөрлөе гэвэл, чи бөгтгөр хонгороо унаж, бор өрмөг хэвнэгээ нөмөрч өөрөө хүрч ирэв. Гурван мэргид бидэнд халдаж, Бурхан халдуныг гурван удаа бүслэхэд чи бидний хамт бүслэгдэв. Бас түүний хойно, Далан нэмүргэд татаартай тулалдаж хоноход өдөр шөнө үргэлж хур зүсрэн оров. Тэр шөнө намайг унтуулах гэж нөмрөгөө надад нөмөргөөд, миний дээр бороон ыусыг дусуулахгүйгээр шөнө турш зогсохдоо  чи өрөөсөн хөлөө ганц  удаа сольж гишгэсэн билээ. Хүлэг баатрын шинэ энэ мөн. Түүнээс бусад чиний зүтгэлийн алийг хэлж барах вэ? Боорчи Мухулай хоёр, зөв явдлыг  минь зөвшөөрөн, тэтгэж, буруу явдлыг минь  буцаан зогсоож энэ их сууринд хүргэв. Одооб үгдийн дээр суулгаж, есөн удаа осол гаргавч ял хэлэлцэхгүй болгоё. Боорчи, баруун гарын Алтай орчмын түмнийг мэдэж захиртугай” гэж зарлиг болов.
206.         Бас Мухулайд Чингис хаан зарлиг болруун: “Хотала хааны бүжиглэх Хорхунаг-жубурын хөндийд сагалагр модны ёроолд саатанб уух цагт МУхулай, тэнгэрийн зайран (сүлд)-ы заасан үгийг тэмдэглэн хэлсний тул  тэнд би [Мухулайн эцэг] Гүн гуаг дурсаж, Мухулайтай үг барилдсан билээ. Одоо түүний ёсоор би их сууринд суусны  тул Мухулайг ургийн урагт хүртэл улс гүрний гоо ван болгоё” гэж гоо ван нэр өгөв. “Мухулай гоо ван, зүүн гарын Хараун-жидуны хавийн түмнийг мэдтүгэй” гэж зарлиг болов.
207.         Чингис хаан, Хорчид өгүүлрүүн:
“Өчүүхэн балчир цагаас
Өдий болтол минь
Өлзийт нөхөр болж
Нойтонд хамт норж
Хүйтэнд хамт хөрч
Хүчээ өргөв, чи
Хол урьдын цагт
Хорчи чи мэргэлээд
Зөгнөж хэлсэн үгээ
Зөв болгон тохирч
Тэнгэрийн өршөөл хүчээр
Тэр ёсоор бүтвэл
Гучин эхнэр авъя гэж
Гуйсан билээ, чи

Одоо чи хэлсэн үг бүтсэний тул эзэлж оруулсан улсын дотроос  чи сайн эхнэр, сайхан хүүхнүүдийг сонгож ав” гэж зарлиг болов. Бас “Гурван мянган баарины дээр Тахай Ашиг хоёрын хамт Адаргины чинос, тоолис, тэлэнгүүд аймгийг нийлүүлж түмэн иргэн болгоод Хорчи захнирч, Эрчис мөрний дагуу ойн иргэнд хүртэлх нутгийг эзэмшин нутаглаж, бас ойн түмэн иргэнийг даргалж мэдтүгэй” гэж зарлиг болов. “Хорчийн зөвшөөрөлгүйгээр ойн иргэн ийш тийш нүүж үл болно. Хорчийн үгийг зөрчигчдийг шийтгэтүгэй” гэж зарлиг болов.
208.         Бас Чингис хаан, Жорчидайд өгүүлрүүн: ”Чиний бүтээсэн эрхэм тусыг дурдвал, Хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан  байлдах цагт Хуилдар анд тэргүүлэн байлдаан гэсэн боловч чухам хэргийг бүтээсэн нь чи мөн. Жорчидай  чи довтолж ороод Жүрхин, Түбэгэн, Дунгайд, Хорширэмүний мянган торгууд, шилдэг цэрэг бүгдийг дарсаар их гол хүчинд хүрч, Сэнгүмийн энгэсэг хацрыг харван шархтуулж, мөнх тэнгэрт ялахын үүдийг нээв. Сэнгүмийг шархтуулсангүй

No comments:

Post a Comment