Wednesday, October 2, 2013

Анхны дурлал

И.С. ТУРГЕНЕВ "АНХНЫ ДУРЛАЛ"


П.В. АННЕКОВТ ӨРГӨН БАРИВ

Зочид хэдийнээ таржээ. Цаг арван хоёр  хагас  цохив. Тасалгаанд гэрийн эзнээс гадна Сергей Николаевич, Владимир Петрович л хоцорсон байв.
Гэрийн эзэн хонх цохиод хоолны үлдэгдлийг хураахыг тушаав. Тэгээд тэрээр
- За ингээд шийдэх шив дээ гээд түшлэгтэй сандалдаа лавхан сууж, сигари1 соронгоо, -Хүн бүр анхныхаа дурлалын тухай паянг ярих ётсой боллоо шүү. Одоо таны ээлж, Сергей Николаевич аа гэв.

Булцгар цагаан царайт,  махлагдуу Сергей Николаевич гэрийн эзэн рүү харснаа дараа нь адар өөд ширтэв.
- Надад анхны дурлал гэж байгаагүй. Шууд хоёр дахиас нь эхэлсэн юм гэж эцэст нь хэлэв.
- Яагаад тийм байдаг билээ?
- Их амархан. Анх удаагаа нэлээд аятайхан нэгэн охины хойноос хэсэгхэн  зуур давхиад  үзэхдээ би арван наймтай байлаа. Гэхдээ түүний хойноос тийнхүү давхиж явахдаа энэ маань чухам саяхны шинэхэн зүйл биш  мэт байдал гарган түүнээс хожим нь ч бусад бүсгүйн хойноос эргүүлж явахдаа  яг тийм байдаг байв. Үнэнийг хэлэхэд анхны бөгөөд эцсийнхээ удаа би зургаан настайдаа асрагч эмэгтэйдээ дурласан юм. Гэтэл энэ маань бүр дээр үеийн

1 Ороосон навчин тамхи (Ред)
удаж байгаа хэрэг шүү дээ. Тэр үеийн  тухай тодорхой санах юмгүй болж мартагджээ. Саналаа ч гэсэн энэ маань хэнд сонирхолтой байх билээ дээ?
Тэгээд одоо яах вэ? гэж гэрийн эзэн хэлснээ –Миний анхны дурлалд ч сонирхмоор зүйл бас л бага даа. Одоогийн гэргий Анна Ивановнатай танилцахаасаа өмнө би хэнд ч  байсангүй. Бидний хэрэг тун урагштай ¡үтсэн юм. Эцгүүд маань зуучлан ³раг бололцоод бид хоёр ч гэсэн дорхиноо бие биедээ хайр сэтгэлтэй болж  төдөлгүй гэрлэсэн юм. Миний ярих юм хоёрхон үгэнд л багтана. Эрхмүүд минь, үнэнийг хэлэхэд  анхны дурлалын тухай асуудал хөндөхдөө,  настай  гэхгүй ч гэсэн мөн залууд нь орохгүй гэрлээгүй та бүхэнд найдсан юм. Ингэхэд Владимир Петрович, та харин биднийг баясуулах юм биш биз дээ? гэв.
- Үнэндээ миний анхны дурлал ерийн гэмээргүй явдалд орж болох л юм гэж буурал сууж яваа хар үстэй дөч эргэм насны Владимир Петрович бага зэрэг түгдрэн хариулав.

Өө! Харин бүр сайн… та яриач гэж гэрийн эзэн Сергей Николаевич хоёр нэгэн зэрэг дуу алдав.
- За тэгье.. эсвэл  больдогч юм уу даа. Ярихаа болъё. Би ярьж хөөрөхдөө чадамгай биш. Яриа маань ойлгомжгүй товчхон эсвэл хэт  нуршсан гоомой болоод байдаг юмаа. Харин та нар зөвшөөрвөл санаснаа би бүгдийг дэвтэрт бичээд уншиж өгье.

Найзууд эхэндээ зөвшөөрөхгүй байсан боловч Владимир Петрович өөрийнхөөрөө болгов. Хоёр долоо хоногийн дараа тэд дахин уулзаж, Владимир, Петрович хэлснээ биелүүллээ. Дэвтэртээ доорхи зүйлийг бичжээ.
I
Тэр үед би арван зургаан настай байв. 1833 оны зун болсон хэрэг.
Би эцэг эхтэйгээ Москвад суудаг байлаа. Манайх Калугийн боомтын ойролцоо Нескучнын цэцэрлэгийн тушаа хөлсний зуслантай байлаа. Их сургуульд орох бэлтгэл хийж байгаа нэртэй, хийсэн юмаар тун ч бага айвуу тайвуухан байдаг байжээ.
Хэний ч хавчлага шахалтгүй бүрэн чөлөөтэй байдаг байв. Ялангуяа орос оронд гэнэт “дэлбэрэх бөмбөг шиг” (Comme une bombe)  унав гэсэн бодолдоо хэрхэвч дасахгүй байсан муухай царайлан өдөржингөө  орондоо хөлбөрдөг сүүлчийнхээ асрагч  францаа явуулсанаас хойш би чухам  юу ч  хийсэн боломжтой, дураараа болсон билээ. Эцэг маань надтай эелдэг боловч тоомсоргүй харьцаатай, ээж бол надаас өөр хүүхэдгүй атлаа намайг бараг хайхарч хамламжилдаггүй, шал өөр зүйлд санаа нь зовдог байсан юм. Миний эцэг цэвэрхэн, залуу, сайхан эр, ээжтэй сэтгэлээр биш хөрөнгөнд нь болж өөрөөсөө арав эгч түүнтэй гэрлэжээ. Ээж минь гунигтай амьрдаг байсан юм. Сэтгэл нь үргэлж  догдлон зовуурлаж, эцгийг хардаж уурладаг байсан боловч нүүрэн дээр нь түүнээ гаргадаггүй байв. Ээж, ааваас маш эмээдэг мөн аав ч өөрт нь ширүүн, хөндий… ханддаг  байв. Миний эцэг шиг тийм гол шиг айван  тайван, биедээ эрэмшсэн зоргоороо хүнийг би хэзээ ч үзсэнгүй.
Зусланд өнгөрүүлсэн эхний хэдэн долоо хоногийг би хэзээ ч мартахгүй. Тэнгэр тун сайхан. Бид хотоос тавдугаар сарын есөнд яг Киолай хутагтын дүйцэн  өдөр нүүж ирэв.
Зуслангийнхаа эсвэл Нескучнын цэцэрлэгээр, заримдаа боомтын цаагуур зугаалдаг байв. Кайдановын сурах бичиг ч юм уу эсвэл ямар нэгэн ном авдаг боловч дэлгэж үздэг удаа тун цөөхөн, харин голд уул ур¼д цээжилсэн олон шүлэгнээсээ өндөр дуугаар уншина. Сэтгэл хөөрөн зүрх нэг л тааламжтай эгдүү хүрэм ёгхийж, би нэг л юм хүлээгээд чухам юунаас ч юм зүрхшээгээд байгаа  юм шиг бүхнийг хачирхан сонирхон юунаас ч буцахгүй юм бүхэнд бэлэн байв. Үүрээр тэмээн хараацай сүмийн хонхыг тойрон нисдэг шиг мөрөөдөл, бодол санаа минь нөгөө л сэтгэлд ургасан  үзэгдлийг тойрон наадаж эргэлдэнэ. Би нэг хэсэгтээ бодлого болон гуниглан уйтгарлаж уйлж хайлдаж байлаа. Уянгат сайхан шүлэг ч  юмуу үдшийн гоо сайханд автагдан сэтгэл уярснаас болж асгаруулсан нулимс уйтгарын хажуугаар хавар  цагийн ногоо мэт оргилсон залуу  амьдралын баясгалант сэтгэл төрдөг байжээ.
Би морьтой байсан юм. Түүнийгээ өөрөө эмээллээд ганцаар аль болох холхон явж, өөрийгөө чадал шалгасан тэмцээнд оролцож байгаа хөлөг-баатар хэмээн сэтгэж, морио давиран давхихад салхи чих рүү минь юутай хөгжүүн үлээдэг байв даа! Эсвэл нүүрээ тэнгэр өөд чиглүүлэн номин цэнхэр огторгуйг тэр чигээр нь сэтгэлдээ буулган авдаг байв.
Тэр үед эмэгтэй хүний дүр, эмэгтэй хүний хайр дурлалын тухай ямар нэгэн тодорхой дүрслэлээр ухаан санаанд минь хэзээ ч буудаггүй байсныг санаж байна. Гэтэл сэтгэн бодож  байсан юм бүхэнд мэдрэн байгаа юм бүхэнд маань ямар нэгэн шинэ зүйл, өгүүлж баршгүй амттай, нэг л таатай, эмэгтэй хүний гэмээр дутуу хагас ухамсарласан, ичмээр ч юм шиг ямар нэг далд совин нуугдаж байгааг мэдэрдэг байлаа.
Энэ совин энэ хүлээсэн зүйл, миний бүх цогцост нэвтрэн, би түүгээр амьсгаалан, цусны минь дусал бүрд нэвтрэн урсаж… удалгүй биеллээ олох хувь тавилантай байжээ.
Манай зуслан баячуудын суудаг, багана бүхий нэг дүнзэн байшин, мөн хоёр намхан, жигүүрийн байшинтай байв. Зүүн жигүүрийн байшинд туурганы хямд үнэтэй цаас хийдэг бяцхан үйлдвэр байдаг байв… Тос толбо болсон халтар халаадтай, зүдэрсэн царайтай, эцэнхий, сэгсгэр  үстэй арваад бяцхан хөвүүн хэвлэдэг машины дөрвөлжин тайрдсуудыг шахдаг модон хөшүүрэг дээр байн  байн үсрэн гарч эцэнхий биеийнхээ хар хүчээр уг цаасан дээр алаг эрээн хээг барлахыг үзэхээр би олонтаа очно. Баруун жигүүрийн байшин хоосон тул хөлслөхөөр болжээ. Таван сарын есноос хойш гурван долоо хоносны дараа нэгэн өдөр тэр байшингийн оцнхны  хаалт нээгдэж, эмэгтэй хүний царай үзэгдэн нэгэн айл орсон байлаа. Үдийн хоолны үеэр ээж гэрийн ахлах зарцаас мана йшинэ хөрш ямар улс болохыг асуусныг санаж байна. Ноён Засекины хатан гэдгийг сонсоод эхлээд ээж нэлээд хүндэтгэмээр маягтай: “Аа ноёны хатан уу… гэснээ – Бодвол ядуухандуу юм болов уу даа” гэж билээ.
- Хөлсний гурван  тэргээр ирсэн шүү гэж гэрийн ахлах зарц, тавагтай хоолыг хүндэтгэн барих зуураа хэлээд,
- Өөрийн уналгагүй мөн гэрийн тавилга ч гэсэн авах юмгүй хоосон.. гэж нэмэв.
- Өө тйим үү, уг нь ч зүгээр л юм даа гэж ээж хэлэв.

Эцэг, ээж өөд хүйтнээр харсанд цаадхи нь дуугүй болов.
Үнэхээр ч Засекин ноёны хатан баян чинээлэг биш гэдэг нь хөлсөлж авсан байшингий нь хараха¤ илэрхий. Хуучирч өмхөрсөн, давчуу, намхан ийм байшинд арай жаахан чинээлэг шиг улс бол суухааргүй байсан юм. Тэрхэн үедээ  эл яриаг  чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн юм. Ноён £эдэг  хэргэмийг нэг их тоогоогүйн учир нь бий Шиллерийн “Дээрэмчин” зохиолыг дөнгөж саяхан уншсан байлаа.

II
Үдэш бүр би буугаа барин цэцэрлэгээр хэсэж µэрээ намнадаг зуршилтай болсон ¾м. Энэхүү болгоомжтой, ховдог хомхой, муу зальтай шувууг би хэзээний үзэж чаддаггүй байв. Уг яриа болсон тэр өдөр би бас л цэцэрлэгийн модтой замаар дэмий хэсэж яваад  (хэрээнүүд намайг мэддэг болчихоод, тэртээ холоос гуаглан бахирна) баруун жигүүрийн байшингийн араар ороосон тэдний цэцэрлэгийн нарийхан зурвас хэсгээс манай эзэмшлийг заагласан  намхан хашаанд  санамсаргүй ойртон очив. Толгой унжуулан явж байсан надад хүний дуу гэнэт сонсдон хашаан дээгүүр хараад хөшиж орхив… жигтэй юм үзэгдэх нь тэр.
Надаас хэдхэн алхмын цаана бөөрөлзгөний ногоон төгөл дундахи цоорхойд судалтай ягаан платьтай толгойгоо цагаан алчуураар  боосон гоолиг охин зогсоно. Өөрийг нь тойрон зогссон дөрвөн залуугийн духын би нэрийг  нь үл мэдэх харин багачууд тун сайн мэддэг  жижигхэн бор цэцгээр ээлжлэн балбана. Бяцхан хүүдий мэт барьсан цэцэг нь духан дээр буухдаа пис пис хийсэн дуу гаргана. Нөгөө залуус  духаа тун дуртайяа  ойртуулан өгнө. Охины хөдөлгөөнд (би түүнийг хажуунаас нь харж байв) цаанаа л нэг таатай энхрий захирсан, дооглосон шинжтэйг хараад гайхаж бахдаснаас болж би арай л дуу  алдчихсангүй, тэр с йхан дур булаам хурууг духандаа хүрүүлэхийн тул юугаа ч хайрламгүй санагдав. Үүрч явсан буу гулсан ногоон дээр унаж бүхнийг умартан  тэрхүү гоолиг цогцос, сайхан хүзүү, гар, цагаан алчуур дороос үл мэдэг цухуйсан цагаан шар үс, хагас аниастай ухаалаг нүд, урт сормуус, зөөлөн булбарай хацрыг нь нүдээ бүлтэртэл ширтэв…
- Залуу хүү, хүүе   залуу хүү, хүний авгайг ингэж харж болдог юм уу? гэх нэг хүний дуу миний  дэргэдхэн гэнэт сонсдов.
Би цочсондоо давхийж дуугүй гөлрөв… Хашааны цаад талд тайрмал богино үстэй нэг хүн зогсоод над руу ёжтойхон харж байна. Яг энэ мөчид нөгөө охин ч над руу эргэн харав. Хөдөлгөөнтэй байрын хөгжүүн царайд нь том  гэгчийн бор нүд харагдана. Тэр гэнэт чичгэнэн инээж,  танан цагаан шүд яралзан хөмсгөө нэг л жоготой өргөв… Гэнэт  сэтгэл хөөрөн газраас буугаа шүүрч аваад, хорон биш ч гэсэн хангинасан инээдээр үдүүлэн өрөөндөө гүйж ороод орон дээрээ савж ойчоод,  гараараа нүүрээ даран хэвтэв. Зүрх учиргүй дэлсэж ичиж зовсон ч  гэлээ тун хөгжүүн, урьд хожид байгаагүйгээр сэтгэл хөдөлсөн байв.
Жаахан амраад үсээ самнан, хувцсаа  цэвэрлээд цайгаа уухаар доошоо буув. Залуу охины дүрс нүдэнд минь үзэгдэн   зүрх дэлсэхээ больсон авч нэг л аятайхан сэтгэл өвдөнө.
- Чи чинь яачихав аа? Хэрээ агнаа юу? гэж  гэнэт эцэг асуув.

Би бүгдийг яримаар байсан авч биеэ барьж дотроо инээмсэглэв. Унтахаар хэвтэхдээ, яагаад ч юм бүү мэд, нэг  хөл дээрээ гурав дахин эргэж, анхилуун үнэртэй тос түрхээд үхсэн юм шиг бөх унтлаа. Үүрээр түр зуур сэрж толгойгоо өндийлгөөд эргэж орчноо тун баясгалантайгаар харчиха д дахиад унтав.
III
“Яаж эдэнтэй танилцах билээ” гэсэн бодол өглөө босмогц сэтгэлд оров. Цай уухын  өмнө цэцэрлэгт очсон боловч хашаанд нэг их ойртсонгүй, мөн хэнийг ч харсангүй. Цай уусныхаа дараа зуслангийн  өмнүүр гарсан  гудамжаар хэд хэдэн удаа  өнгөрч холоос тэдний цонх өөд харав… Хөшигний цаагуур түүний царай  харагдах шиг болсонд би цочирдон айж хурдхан холдохын өмнө болов. Цэцэрлэгийн өмнөх элстэй тэгш газраар нааш цааш алхлан явж байхдаа “Яаж  ийгээд танилцах л юмсан. Чухам яаж? Энэ л хэцүү байна даа” гэж  бодол болж явав. Өчигдрийнхөө уулзалтыг нэгд нэгэнгүй сэтгэлдээ ургуулан, яагаад ч  юм, ялангуяа намайг харан доогтойхон инээсний нь тодхон  санав… Ийнхүү сэтгэлээ догдлуулан, янз янзын арга сүвэгчлэн байтал хувь тавилан маань халамжлан туслав.
Миний  эзгүйд ээж  мань, шуудангийн зарлал, хямд архины бөглөөнд байдаг хар хүрэн лацаар лацадсан бор цаасан дээр бичсэн захидал шинэ хөрш авгайгаас авчээ. Алдаа мадагтай, муруйж сарайлган бичсэн тэр захидалд ноёны хатан манай эхийг ивээл үзүүлэхийг гуйсан байв. Ноёны хатны захидалд өгүүлсэн ёсоор маш чухал хэрэг явдалтай байсан тэр хатны болон үр хүүхдийн  нь хувь заяа хамаарах дээгүүр тушаалын догь сүрхий улсыг манай эх сайн таньдаг байв.
“Би сурвалжит авгай, сурвалжит авгайдаа ханддаг ёсоор ийнхүү хичээнгүйлэн бичих завшаан тохиолдосонд баяртай байна” гээд захидлаа төгсгөхдөө ээжийг хүрэлцэн  ирэхийг гуйжээ. Намайг гэртээ ирэхэд эх маань тавгүй байв. Учир нь эцэг эзгүй учир  зөвлөх хүн байсангүй. “Сурвалжит ахайтан бас ноёны хатан хүнд хариу бичихгүй байж болохгүйн дээр яаж бичихийг эх маань мэдэхгүй  эргэлзжээ. Францаар бичихэд болмооргүй юм шиг, оросоор бичье гэхэд эх маань өөрөө бичгийн дүрэмд сайн биш учраас яахыг мэдэхгүй нэрэлхээд байжээ. Намайг хүрч ирсэнд тун их баярлаж, ноёны хатанд тэр даруй  очиж, манай эх эрхэмсэг ахайтанд чадах хирээрээ  тус хүргэхэд бэлхэн,  нэг цагт морилон ирэхийг хүсэж байна гэж үгээр хэлэхийг надад тушаав. Миний нууц хүсэл ингэж гэнэт хурдан биелсэнд нь намайг баярлуулахын зэрэгцээ айлгасан боловч ийнхүү  аягүрхсэнээ мэдэгдсэнгүй юуны өмнө тасалгаандаа очиж шинэхэн зангиа, сюртук1 дээлээ өмсөв. Гэртээ голдуу түвэгшээдэг ч гэсэн хүрэм, сөхдөг захтай  цамц өмсдөг байв.

1 Урт хормойтой, хоёр энгэртэй хувцас (Ред)
IV
Жигүүрийн жижиг байшингийн давчуу новширхуу үүдний өрөөнд өөрийн эрхгүй бүх бие чичрэн орвоос амьдралдаа ч үзээгүй гүнзгий атираа болсон дух санчигтай, хүрэл шиг бараан царайтай, гунигтай онигор нүдтэй буурал үстэй, настай  гэгчийн  зарц  намайг тосов. Тэр, давсалсан загасны мөлжсөн нурууны аястай таваг гартаа барьж өөр нэг өрөө рүү орсон хаалгыг хөлөөрөө түлхэн хаахдаа
- Танд  юу хэрэгтэй вэ? гэж таслан чичигнэсэн хоолойгоор асуув.
- Засекин ноёнтны хатан гэртээ бий юү? би асуух сацуу
- Бонифатий! гэж үүдний цаанаас чичирсэн сөөнгөдүү дуугаар эмэгтэй хүн бахирав.

Зарц үг дуугүйгээр нуруугаараа эргэхэд нь зарцын хувцасны ар тал нь их элэгдэж мөн сүлдтэй ганцхан товчтойг нь би анзаарав. Тавгаа шалан дээр тавиад явчихав.
- Хороололд  очсон у³? гэж нөгөө эмэгтэй асуух нь дуулдав. Зарц нэг юм дуугарсанд -Өө, тийм үү… хүн ирээ юү? Хөрш айлын бага ноёнтон уу? Ор гэж хэл гэх нь сонсогдов.
- Зочдын өрөөнд морилно уу? гэж зарц  дахин миний өмнө хүрч ирээд шалан дээр  байгаа тавгийг авах зуураа хэлэв. Би хувцсаа засаад “зочдын өрөөнд” оров.

Энд тэнд яардуухан тавилчихсан ядуухан тавилтай тийм ч нямбай биш их новширхуу жижигхэн өрөөнд орлоо. Бариул нь хугарсан түшлэгтэй сандал дээр цонхны  дэргэд тавь орчим насны царай  муутай, үсээ засаж самнаагүй, хуучин ногоон платьтай, ноосон алчуураар хүзүүгээр ороосон нэг авгай сууж байв. Түүнийг жижиг  хар нүд нь намайг нэвт харна. Би түүнд ойртон очиж мэхийв.
- Би Засекин ноёнтны хатантай ярьж байна уу?
- Би Засекин ноёны хатан байна. Та ноён В-гийн хүү юү?
- Яг мөн. Би танд  эхээсээ даалгавартай ирэв.
- Та суугтун. Вонифатий! Миний түлхүүр хаа байна? гэв.

Би хатагтай Засекинад зурвасанд нь өгсөн эхийнхээ хариуг хэлж өгөв. Тэр бүдүүн улаан хуруугаараа цонхны модыг тогшин байж хариуг сонсоод хэлж дуусмагц над руу дахин ширтэн харав.
- Маш сайн, заавал очно. Та яасан залуухан  хүн бэ?
Насыг чинь асуухыг зөвшөөрнө үү? гэж дуугарав.
- Арван зургаан настай гэж түгдчин байж хариулав.

Ноёны хатан зөндөө юм эрээчсэн тос болчихсон цаас халааснаасаа гаргаад хамартаа тулгах шахуу барьж үзэж эхлэв.
- Сайхан насаа гэж сандал дээрээ займчин байж хэлээд Та нэг их ёсорхсоны хэрэггүй. Манайх тун энгийн айл гэв.
“Чухамдаа  хэтэрхий энгийн юм” гэж би түүний намба²ай биш бие цогцсыг аргагүй жигшин харж бодов.
Тэр мөчид  зочдын өрөөний нөгөө хаалга хурдан  дэлгэгдэж, урьд өдөр нь цэцэрлэгт үзсэн охин босгон дээр гарч ирэв. Тэр гараа өргөж, царайд нь баясгалантай байдал илэрхий.
- Аа миний охин энэ гэж ноёны хатан толгойгоороо заав.
- Зиночка манай хөрш, ноён В-гийн хүү гээд-Таны нэр хэн билээ? гэж надаас асуув.
- Владимир гэдэг гэж би сэтгэл үймэн догдолсондоо шивнэн, босож хариулав.
- Эцгийн чинь нэр хэн билээ гэсэнд
- Петрович гэв.
- Тийм үү! Миний танил цагдаагийн газрын дарга мөн Владимир Петрович гэдэг нэртэй байсан. Вонифатий! Түлхүүр битгий эрээ. Халаасанд минь байна.

Залуу охин, нүдээ анисхийн толгойгоо баахан гилжийн урьдын адил над руу инээмсэглэн хараад.
- Мсье1  Вольдемарыг би харсан (Түүний жингэнэсэн  дуу нэг л аятайхан хүйт оргилуан биеэр минь тархах мэт) Таныг ингэж нэрлэхийг минь зөвшөрнө үү? гэв.
- Тааллаараа  бол гэж би амандаа дуугарав
- Хаа, хараа вэ? гэж ноёны хатан асуув.

Авхайтан эхдээ хариулсангүй.
- Та одоо  завгүй юу? гэж надаас  нүдээ  салгалгүй асуув.
- Завтай, завтай гэвэл
- Ноосны ээдрээ гаргахад минь туслахгүй юу? Наашаа ир гэв.

Тэр надад толгойгоороо дохиод зочдын өрөөнөөс гарч явахад нь би хойноос нь даган  гарав.
Бидний орсон тасалгааны тавил нь зочдын өрөөг бодвол арай илүү, өрж зассан нь ч үлэмж аятайхан. Гэвч тэр мөчид би бараг юу ч анзаарахгүй, зүүдэн дундаа мэт хөдөлж бүх бие цогцос минь нэг л тааламжтай сайхныг мэдрэн байлаа.
Авхай суугаад боодол улаан ноосон утас гаргаж, өөрий нь тушаа сандал руу заагаад нөгөө боодлоо хичээнгүйлэн задалж гар дээр минь тавив. Үүнийг хийхдээ юу ч дуугарсангүй хачин удаан, яаралгүй хөдөлж үл мэдэгдэм ангайсан уруулд нь нөгөө л саруул бөгөөд ёжтойхон инээмсэглэл тодорно. Нугалсан хөзөрт ноосоо ороож эхэлснээ гэнэт намайг тунгалаг хурдан харцаар гйигүүлсэнд би өөрийн эрхгүй доошоо харав. Голдуу хагас анисхийсэн нүдээ байдгаар нь дүрлийлгэн харахад царайд нь гэрэл туяа тусах шиг зс нь  огт өөр болон хувирна.
- Өчигдөр, Мсьё Вольдемар та миний тухай юу гэж бодсон бэ? гэж хэдэн хором өнгөрсний дараа надаас асуугаад.
- Бодвоос та намайг, зэмлэн буруутгасан байх даа? гэв.

1 Ноён гэсэн үг (фр)-ред

- Би авхайтан минь… би юу ч бодоогүй… би яаж тийм юм бодох билээ… гэж аягүрхэн сандарч хариулав.
- Миний хэлэхийг сонс л доо гэснээ –та намайг ер нь мэдэхгүй шүү дээ. Би их хачин хүн: надад хэзээд үнэнийг хэлэхийг хүсдэг. Би таныг арван зургаан настай гэж сонссон, би бол хорин  нэгэн настай: би танаас хол  эгч учраас та надад хэзээ ч үнэнээ хэлж… миний үгэнд орж байх ёстой гэж нэмэн хэлэв- Над руу хараач. Яагаад над өөд харахгүй байна  гэв.
- Би улам их эвгүйрхсэн боловч хэлснээр нь өөр лүү нь харав. Тэр урьдахаасаа шал өөрөөр сайшаасан маягтай инээмсэглэв.
- Над руу хар л даа гэж эелдэг зөөлнөөр дуугараад  над аятайхан байна… таны царай зүс надад таалагдаж байна, бид найз нөхөд болно гэдгийг мэдэж байна. Би танд таалагдаж байна уу? гэж ёжтойхон асуув.
- Авхайтан… гэж эхэлтэл
- Нэгдүгээрт, намайг Зинаида –Александровна гэж дуудагтун хоёрдугаарт, хүүхэд байтлаа (гэсн½э засаж) залуу хүн атлаа чухам юу бодож санаж байгаагаа шууд хэлэхгүй байна гэдэг чинь яман заншил бэ? Тэр бол том улсад сайн биз Би танд таатай байгаа биз дээ? гэв.

Надтай ингэж ил ярьсан нь надад  тааламжтай байсан ч гэлээ би жаахан гомдов. Бяцхан хөвүүнтэй ярьж байгаа биш гэдгийг нь түүнд үзүүлэхийн тул би аль болохоор цэрвэлгүйхэн догь б

No comments:

Post a Comment