Wednesday, October 2, 2013

Киррикюлим боловсруулах арга зүй

Киррикюлим нь:
1. Стандартыг хэрэгжүүлэгч
2.Нийгмийн үнэт зүйлсээс иргэддээ эзэмшүүлэгч
3. Зорилго, агуулга, арга зүй, орчин, үнэлгээ бүхий сургалтын тогтолцоо
4. Сурагчдын хуримтлуулах туршлагын цогц
5. Стандарт нь зорилгыг тодорхойлох баримт бичиг бол киррикюлим нь зорилгод хүрэх арга замыг тодорхойлсон баримт бичиг
6. Судлах агуулга ба судлагдахууны нийлмэл цогц
7.    Боловсрол олгох үйл ажиллагааг тойрсон тодорхой зорилго, зорилт бүхий агуулга, аргазүй, үнэлгээ  шинжилгээ, судалгааны талбарыг нэгтгэн зангидсан тэр  голдирлоор идэвхтэй үйл ажиллагаа  өрнөж  байх менежмент бүхий боловсронгуй төлөвлөлт юм.

Киррикюлимийн үндсэн тогтолцоо
Киррикюлим нь улсын, орон нутгийн, сургуулийн, бүлэг сэдвийн, нэгж хичээлийн гэсэн олон түвшинтэй байна. Ерөнхий бүтэц бүрэлдэхүүн нь үндсэндээ  ижил.

Киррикюлим боловсруулах арга зүй
Киррикюлимийн зорилго нь уг  сэдвийг зааснаар багшийн хүрэх үр дүн юм . Бичих арга нь 4 цогц чадамжаар шийдэгдэх алхмуудыг 1 өгүүлбэрт багтаан бичнэ.
Зорилт нь  багш, сурагч хоёр алхам алхмаар хийсэн үр дүн мөн. Энэ нь сурагчийн мэдлэг, чадвар, дадал, төлөвшил  гэсэн 4 цогц чадамжаар /компетенци/ илэрнэ.
Арга зүйг боловсруулахдаа дидактик зарчим, суралцахуйн үндсэн үйл ажиллагаа, аргазүйн хөгжлийн үндсийг гол  баримжаа, онолын ухагдахуун болгон хэрэглэнэ.  Зорилго, зорилт, судлагдахуунаа эзэмшүүлэхдээ ямар хугацаанд, ямар аргаар, ямар хэлбэрээр зохион байгуулахыг  бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх  аргатай холбох хэрэгтэй.
Хэрэглэгдэхүүний хувьд бага хугацаанд их үр дүнд хүрэхийг бодож хийх нь чухал.Танин мэдэхүйн түвшний шалгуур, жишиг даалгаврыг боловсруулахдаа  цогц чадамжийг ерөнхий баримжаа болгоод зорилго зорилтыг хэр эзэмшсэнээр нь харгалзаж үнэлнэ.
Танин мэдэхүйн дараах түвшин байна.
1. Сэргээн санах түвшин
2. Ижил төсөөт зүйлийг гүйцэтгэх түвшин
3. Шинэ мэдлэг бүтээх түвшин
4. Бүтээлч үйлийн түвшин
Үнэлгээний шалгуурыг томьёолж бичихдээ  мэдэж байгаа эсэх, тодорхойлон бичиж байгаа эсэх, өөрчлөн найруулж байгаа эсэх гэх мэтээр / “Монгол хэл, уран зохиолын стандартыг хэрэглэх зөвлөмж” номны 44-р хуудас/ бичнэ.
Жишиг даалгавраа хичээлийн, бүлэг сэдвийн зорилго, зорилт, шалгуур зэргийг харгалзан анхаарч зохиох шаардлагатай. Учир нь к1, к2 нь уг ухагдахууныг мэдэх, түүнийгээ олон хувилбар болон жишээ баримтаар төвөггүй ажиллаж, өөрийн чадвар болгосон байдаг бол к3, к4 нь уг чадвараа бүтээлчээр чөлөөтэй ашиглаж, амьдрал ахуйдаа хэрэглээ болгон төлөвшсөн байх үе шат юм.

No comments:

Post a Comment