Sunday, October 27, 2013

Монголын сэтгэл судлаачдын өмнө тулгамдаж буй зарим асуудал

Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг нь МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Сэтгэл судлалын тэнхимтэй хамтран Монголын сэтгэл судлаачдын өмнө тулгамдаж буй зарим асуудал сэдвээр эрдэм шинжилгээний бага хурлыг 2013 оны 9 сард МУБИС-д зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурлаар Монголын сэтгэл судлалын шинжлэх ухааны өмнө тулгамдаж байгаа зарим асуудалд сэтгэл судлаачдын анхаарлыг хандуулж, хамтран шийдвэрлэх боломжийг тодорхойлж, сэтгэл судлалын онол-практикийн чиглэлээр сүүлийн үед хийгдэж байгаа зарим судалгаа, үйлчилгээний талаар мэдээлэл солилцож, дүгнэлт хийж, холбогдох зөвлөмжийг гаргалаа.

Баруун гар талаас ХААИС-ийн Боловсрол судалгаа арга зүйн тэнхимийн эрхлэгч,докторТ.Энхтуяа, МУБИС-БСС-ийн багш доктор,профессор О.Мягмар, МСЗН-ийн тэргүүн доктор,профессор Ш.Батсүх, УЗДС-ийн дэд захирал доктор,  Д.Нацагдолгор ,МУБИС-БСС-ийн багш доктор,профессор М.Хишиг-Ундрах, ГЭБДС-ийн сэтгэл судлалын багш магистр Ч.Одсүрэн  бусад багш нарын хамт.
МУБИС-ийн БСС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш нар.
мэдээллийн эх үүсвэр : Эрдэм шинжилгээний бага хурал

No comments:

Post a Comment