Wednesday, October 2, 2013

Номын сангийн ажиллах журам



Номын сангийн ажиллах журам
НОМЫН САНГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмаар "Гурван-Эрдэнэ" БДС-ийн мэдээлэл ном зүйн тасгийн сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангаж,  багш, ажилчид, оюутнуудын мэдлэг чадвараа дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахад үүсэх харилцааг зохицуулна.
1.2 Энэ журам нь зөвхөн "Гурван-Эрдэнэ" БДС-ийн багш, ажилчид, оюутнуудад  хамаарна.

Хоёр. Номын сангийн зорилго
2.1 Уншлагын танхимаар цагийн хуваарийн дагуу үйлчлэх
2.2 Номын фондоос журмын дагуу гэрээр ном олгох
2.3 Төрөл бүрийн сэдвээр ном зүйн лавлагаа, мэдээлэл өгөх
2.4 Сургуулийн багш, ажилчид, оюутнуудад уншигчийн карт нээж үйлчлэх
2.5 Номын сангийн баяжилтыг сургалтын хэрэгцээний дагуу төлөвлөж хийх

Гурав. Номын санчийн эрх
3.1 Номын санч үйлчилгээнийхээ арга хэлбэр зохион байгуулалтыг өөрөө сонгоно.
3.2 Уншигчийн үрэгдүүлсэн ном хэвлэлийг журамд заасны дагуу төлүүлэх
3.3 Уншигчдад шаардлага тавих
3.4 Номын сангийн дүрмийг зөрчсөн уншигчийг номын сангаар үйлчлүүлэх эрхийг тодорхой хугацаагаар хасах

Дөрөв. Номын санчийн үүрэг
4.1 Номын фонд болон уншлагын танхимыг бүрэн ашиглуулах
4.2 Багш, ажилчид, оюутнуудад номын сангаар үйлчлүүлэх ая тухтай нөхцлийг бүрдүүлэх /дулаан, цэвэр, дуу чимээгүй орчин г.м/
4.3 Уншигчдад соёлч боловсон, хөнгөн шуурхай элдэв чирэгдэлгүй үйлчилж, каталоги хэрхэн ашиглах  талаар зөвлөгөө өгөх
4.4 Уншигчдад төрөл бүрийн хэлбэрээр фондын ном хэвлэлийг сурталчилах, шинэ ном, хэвлэлийн мэдээлэл хийх
4.5 Улсын болон бусад сургуулиудын номын сантай хамтран ажиллах
4.6  Уншигчдад тогтмол хэвлэлээр үйлчлэх
4.7 Номын фондын хадгалалт хамгаалалт ашиглалтыг зохих журмын дагуу хангах
4.8 Номын сангийн зөвлөлтэй уялдаа холбоотой ажиллах
4.9 Жил бүрийн төсвийн 1-2%-тай тэнцэх хэмжээний зардлаар ном хэвлэл  худалдан авч номын    фондыг баяжуулна. Үүнд: мэргэжлийн тэнхимийн саналыг үндэслэн хичээлд хэрэглэх сурах    бичиг гарын авлагыг 5-10 ширхэг,семинарын хичээлд хэрэглэх номыг 2-5 ширхэг, бусад номыг 1-2 ширхэгээр худалдан авна.
4.10 Сургалтын албаны даргаар жил улирлын ажлын төлөвлөгөөг батлуулж, тайлангаа өгнө.

Тав. Уншигчийн эрх
5.1 Уншигчид нь сургуулийн номын сангаар үйлчлүүлэхдээ фондоос ном хэвлэл, хэвлэлийн бусад бүтээгдэхүүнийг захиалан авч хэрэглэнэ.
5.2 Ном зүйн лавлагаа, мэдээлэл зэрэг номын сангаас үзүүлж байгаа үйлчилгээг ашиглах
5.3 Номын сангаас зохиож байгаа мэдээлэл сурталчилгаа соёл олон нийтийн бусад арга хэмжээнд оролцох
5.4 Номын сангийн үйл ажиллагааны талаар санал хүсэлт гаргах

Зургаа. Уншигчийн үүрэг
6.1 Номын санд уншигч шинээр карт нээлгэхэд шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх /иргэний үнэмлэх болон оюутны үнэмлэх 100 төгрөг, 3/4 хэмжээтэй 1%зураг/
6.2  Уншигч нь захиалан авсан ном хэвлэлийн бүрэн бүтэн байдлыг номын санчийн дэргэд шалган үзэж, ямар нэгэн гэмтэлтэй байвал /хуудас дутуу, урагдсан гэх мэт/ номын санчид үзүүлэн зохих тэмдэглэл  хийлгэх
6.3 Номын сангаас авсан ном хэвлэлээ цэвэр нямбай ашиглаж, номын  санчид  бүрэн бүтэн байдлыг шалгуулж хүлээлгэж өгөх
6.4 Номын сангийн ном хэвлэлийн хуудсыг урж тасдах, өнгө үзэмжийг алдагдуулах, дээр нь юм зурж тэмдэглэх, хуудас хавтсыг нугалах, зураг бүдүүвч  хордуулах буюу давхарлан тавьж хуулбарлах  зэрэг ном хэвлэл гэмтээх үйл ажиллагаа хийхгүй байх
6.5 Номын сангаар үйлчлүүлэхдээ уншлагын танхимын ширээ  сандал  бусад эд хогшлыг эвдэж гэмтээхгүй байх
6.6 Номын  сангаас авсан ном хэвлэлийг  үрэгдүүлсэн  ба гэмтээсэн  тохиолдолд номыг биетээр нь  буюу хэрэв ийм нөхцлөөр төлөх боломжгүй  бол тухайн үеийн зах зээлийн үнээр 3-5% нугалж төлөх
6.7 Номыг бусдад дамжуулах, уншлагын танхимд эмх замбараагүй байдал /хашгирах,шуугих,тамхи татах,хог хаях гэх мэт/  гаргахгүй байх
6.8  Уншигч сургуулийн номын сангаас ном хүлээж авсан өдрөөс эхлэн энэхүү журамд заасан үүрэг хариуцлагыг өөртөө албан ёсоор хүлээн зөвшөөрлөө гэсэн хууль эрхийн баталгаатай болно

Долоо. Гэрээр ном олгох
7.1 Номын фондын бүрдүүлэлтээс хамааран  уншигчдад  нэг удаа 1-3 номыг олгоно.
7.2 Багш, ажилчдад  1-5 хоногийн хугацаатай олгоно.
7.3 Оюутнуудад 1-2 хоногийн хугацаатай оюутны үнэмлэх болон иргэний үнэмлэхийг үндэслэн олгоно.
7.4 1-2%-тай номыг гэрээр олгохгүй, зөвхөн уншлагын танхимаар өдрөөр олгоно.
7.5 Номын сангаас авсан номоо сунгуулах тохиолдолд 1 удаа өөрийн биеэр ирж номын санчаар сунгалт хийлгэнэ.
7.6 Хэрэв сунгалт хийлгээгүй ба хугацаа хэтэрсэн  бол хоног тутамд 100 төгрөгөөр /ном тус бүрд/  тооцож торгууль төлүүлнэ.


оюутан шилжүүлэн суралцуулах журам
Захирлын 2007. оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 45 дүгээр тушаалын
22  дугаар хавсралт

ОЮУТАН ШИЛЖҮҮЛЭН СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ
1. Энэхүү журмыг "Гурван-Эрдэнэ" БДС-д гадаад дотоодын их дээд сургууль, коллежиос оюутан шилжин ирэх, тус сургуулиас шилжих, сургууль дотроо нэг ангиас нөгөөд шилжих асуудлыг зохицуулахад мөрдөнө.
2. Оюутан шилжүүлэх болон шилжүүлэн авахад сургалтын алба, холбогдох тэнхим, санхүү-үйлчилгээний албанаас томилогдсон комиссын бүрэлдэхүүнтэйгээр тухайн хичээлийн жилийн эхний 30 хоног дотор багтаан шийдвэрлэнэ.
3. Оюутан тус сургуульд штлжин суралцах өргөдөлдөө  суралцаж байгаа сургууль, факультет, тэнхимийн албан ёсны зөвшөөрөл, сурлагын тодорхойлолт /үзэж судалсан хичээлийн нэр, цаг, кредит, шалгалтын дүн/, элсэлтийн шалгалтын баримт бичгийг хавсаргасан байна.
4. Дотоопдын их дээд сургууль, коллежиос шилжин ирж буй оюутны судалсан хичээлийн зөрүү 5-аас дээшгүй, F үнэлгээгүй байна.
5. Оюутны өмнө үзсэн хичээлийн кредитийг тооцох асуудлыг сургалтын алба, мэргэжлийн тэнхимийн эрхлэгч нар судлан тогтоож, захирал баталгаажуулна.
6. Зөрүү хичээлийн кредитийг тус сургуулийн кредит нөхөх журмын дагуу нөхөж тооцуулна.
7. Уг оюутныг шилжүүлэн суралцуулах боломжтой гэж комисс үзвэл сургалтын төлбөрийг төлсний дараа сургалтын албаны зөвшөөрлөөр хичээлд суулгаж, оюутан болгох тунай тушаал гаргана.
8. Тус сургуулиас өөр сургуульд шилжих тохиолдолд холбогдох тэнхим, сургалтын албаны зөвшөөрлийг үндэслэн захирлын тушаалаар шийдвэрлэнэ. Суралцагч нь сургалтын алба, номын сан, санхүүтэй, улсаас зээл авдаг буюу хөнгөлөлт эдэлдэг бол Төрийн сургалтын сантай тооцоо хийсэн байна.
9. Анги солих оюутан суралцах хугацааны эхний I, II улиралд уг хүсэлтээ сургуулийн захиргаанд гаргаж шийдвэрлүүлнэ.
10. Жилийн чөлөө авсан оюутан эргэн суралцах үед тус мэргэжлээр элсэлт аваагүй тохиолдолд өөр мэргэжлийн ангиудаас сонголт хийж суралцах эрхтэй.
11. Кредитийн тооцооны хувийг уг оюутанд өгөхөөс гадна захирлын тушаалд хавсаргана.
12. 2 кредиттэй хичээлийг уг сургуульд 3 кредитээр үзсэн бол 2 гэж тооцно. Сонгон суралцах хичээл бол 3 кредитээр тооцно. 2 кредиттэй хичээлийг 1 кредитээр судалсан бол уг кредитийг тооцохгүй.
13. Уг сургуульд оюутны мэдлэгийг A, B, C, D, F гэж үнэлдэг бол A    90-100,  B   80-89,  C   70-79,  D   60-69    оноогоор харгалзуулан тооцно.


захиралын нэрэмжит тэтгэлэг олгох журам

Захирлын 2004  оны 10 дугаар сарын
11 -ний өдрийн 23  тоот тушаалын
1 дүгээр  хавсралт
ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1 Уг тэтгэлэгт "Гурван-Эрдэнэ" багшийн дээд сургуулийн I - IV ангийн оюутнууд хамрагдана.
1.2 Тэтгэлэгт хамрагдах оюутныг ангийн багш тодорхойлж, холбогдох тэнхимийн саналыг үндэслэн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж , захирлын тушаалаар баталгаажуулна.

Хоёр. Тэтгэлэг олгох журам
2.1 Улсын чанартай болон сургуулийн оюутны эрдэм шинжилгээ судалгааны ажилд амжилт гаргасан
2.2 Үр бүтээлтэй зүйл санаачлан тодорхой үр дүнд хүрсэн
2.3 Суралцаж буй чиглэлээр цаашид судалгаа хийх зорилгоор бүтээл туурвисан
2.4 Амьдралын гачигдалтай боловч амжилттай сайн суралцсан

Гурав. Бусад зүйл
3.1 Уг тэтгэлгийг шаардлагатай үед олгоно.
3.2 Тэтгэлгийн хэмжээг жил бүр шинэчлэн тогтоож байна.


Сургалтын албаны ажиллах журам
“ГУРВАН-ЭРДЭНЭ” ДЭЭД СУРГУУЛИЙН
СУРГАЛТЫН АЛБАНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
Тус сургуулийн Сургалтын алба нь сургалтын үйл ажиллагааг удирдлагаар хангаж хэвийн явуулахад энэхүү журмын зорилго оршино.
Хоёр . Сургалтын албаны хүлээх үүрэг
2.1. Хичээл, дадлага, судалгааны ажлыг сургалтын төлөлвлөгөөнд заагдсаны дагуу явуулах
2.2. Хичээлийн хөтөлбөрийн дагуу боловсролын хууль тогтоомж, сургуулийн дүрэм, журамд нийцүүлэх зохион байгуулах
2.3. Сургалтын үйл ажиллагаандаа мониторинг, хяналт-үнэлгээ хийж ажиллах
2.4. Сургалтын агуулга, арга зүй, чанар, үр дүнг дээшлүүлж боловсрогуй болгох
2.5. Судалгаа шинжилгээний ажлын ойрын болон хэтийн төлөвлөгөө боловсруулж, мөрдөх
2.6. Багшлах боловсон хүчний бүтэц, бүрэлдэхүүнийг чадваржуулж, мэргэжил мэргэшлийг нь дээшлүүлэх, давтан сургалтанд хамруулах
2.7. Элсэлт, төгсөлтийн ажлыг чанартай, үр дүнтэй зохион байгуулах
2.8. Номын сангийн ажлыг удирдан чиглүүлж, хяналт тавих, номын фондыг өргөжүүлэх талаар арга хэмжээ авч ажиллах

Гурав. Сургалтын албаны эрх
3.1. Сургалтын хүрээнд асуудал боловсруулан сургуулийн удирдлагаар шийдвэрлүүлэх, шаардлага тавих
3.2. Эрх мэдлийн хүрээнд сургалт, судалгааны ажлын талаар холбогдох байгууллага, иргэнтэй гэрээ, хэлэлцээр байгуулж хэрэгжилтэнд нь хяналт тавих
3.3. Сургалтын албаны багш, ажилтнуудын ажил үүргийг дүгнэх, цаашдын зорилтыг тодорхойлох, шагнал урамшуулал олгох
3.4. Багш нарын эрдмийн зэрэг цолыг дээшлүүлэхэд санхүүгийн болон бусад дэмжлэг үзүлэх саналыг сургуулийн удирдлагад тавьж шийдвэрлүүлэх

Дөрөв. Сургалтын үйл ажиллагаа
4.1. Сургалттай холбоотой дүн, мэдээ тайланг цаг хугацаанд нь үнэн зөв гаргах
4.2. Улирлын болон анги дэвших шалгалтыг хуваарийн дагуу зохион байгуулж хяналт тавьж ажиллах
4.3. Мэргэжил дээшлүүлэх, эчнээ орой, түр сургалт, магистрантурын сургалтыг зохион байгуулах
4.4. Тухайн хичээлийн жилд элсүүлэх оюутны тоо, мэргэжлийн чиглэл, шалгалт авах арга хэлбэрийн талаар захиргааны зөвлөлд санал боловсруулан оруулж шийдвэрлүүлэх
4.5. Сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлийн хуваарийг гаргаж, хяналт тавьж ажиллах
4.6. Оюутнуудын нэгдсэн бүртгэлийг хийж хичээлийн ирцэд хяналт тавьж ажиллах
4.7. Оюутанд оюутны үнэмлэх, сурлагын дэвтэрийг олгох
4.8. Багш нарын цагийн тооцоонд хяналт тавьж сар бүр тооцож санхүүд өгөх

Тав. Журамд нэмэлт өөрчлөлт оруулах
5.1. Сургалтын албаны журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг сургуулийн багш, ажилтан, суралцагч нар гаргаж болно.
5.2. Сургалтын алба өдөр тутмын үйл ажиллагаандаа уг журмыг мөрдлөг болгон ажиллана.
  

Төгсөв
магистерийн сургалтын журам
Захирлын 2007. оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 44 дүгээр тушаалын
… дугаар хавсралт

"ГУРВАН - ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
МАГИСТРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1   Журмын зорилт
1. Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 187 дугаар тушаалын I дүгээр хавсралтаар батлагдсан "Магистр, доктор /Ph.D/-ын сургалт эрхлэхэд баримтлах үлгэрчилсэн журам" -ыг үндэслэн "Гурван-Эрдэнэ" Багшийн Дээд Сургуульд магистрын сургалтыг зохион байгуулахад энэ журмыг мөрдлөг  болгоно.
2. Энэхүү журмын зорилго нь магистрын сургалтын агуулга, зохион байгуулалтын нэгдмэл байдлыг хангах, сургалтын төвшинг олон улсын жишигт нийцүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх, дээд боловсрол олгох үйл ажиллагааны уян хатан байдлыг хангах шаардлагыг удирдлага болгон "Гурван-Эрдэнэ" Багшийн Дээд Сургуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд оршино.
3. "Гурван-Эрдэнэ" Багшийн Дээд Сургуульд магистрын сургалт зохион байгуулахад мөрдлөг болгох энэ журмыг тус сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж сургуулийн захирал батална.
4. "Гурван - Эрдэнэ " Багшийн Дээд Сургууль нь магистрант бүрээр хувийн хэрэг хөтлөх бөгөөд жил бүрийн 10 дугаар сарын 10-ны дотор элсэлтийн тайлан /маягт 1/, 7 дугаар сарын 1-ний дотор төгсөлтийн тайлан /маягт 2/, сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад явуулж байна.

1.2   Сургалтын агуулга
1. Магистрын боловсролын агуулга нь шинжлэх ухаан, технологи, нийгэм хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд өндөр төвшинд ажиллахад шаардагдах мэдлэг, чадвар, судалгаа, туршилтын арга зүйг эзэмшүүлэхэд чиглэнэ.
1.3   Сургалт эрхлэх эрх
1. Сургууль нь магистрын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" Монгол улсын хуульд заасны дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авна.
2. Магистрын сургалт эрхлэх зөвшөөрөл авахад зохих материал бүрдүүлнэ.
3. Магистрын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахаас өмнө магистрант элсүүлэх тухай нийтэд зарлаж сурталчлахгүй мөн элсүүлэхээр тохиролцохгүй байх буюу элсэлт авахгүй.

Хоёр.  СУРГАЛТЫН ОРЧНИЙ ШААРДЛАГА
2.1 Удирдлага
1. “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль нь магистрантурын сургалтын албатай байна. Магистрантурын сургалтын албаны даргаар удирдах ажил буюу багшлах ажлын гурваас доошгүй жилийн туршлагатай, судалгаа шинжилгээний ажил хийдэг, докторын зэрэгтэй хүн ажиллуулна.
1.1. Сургуулийн магистрантурын алба нь сургуулийн хэмжээний магистрын сургалтыг нэгдсэн удирдлагаар хангах, сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих, магистрын зэрэг хамгаалах зөвлөл байгуулах ажлыг зохион байгуулах, холбогдох мэдээллийн сан бүрдүүлэх үүрэгтэй.
2. “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль нь магистрын зэргийн сургалтад хичээл заадаг багш нарт тухайн төвшний сургалтын онцлог, хөдөлмөр зарцуулалт болон тэдний мэргэжлийн ур чадварт дүйцсэн цалин хөлс  олгоно.
3. “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд  Сургууль нь багш нараа судалгаа шинжилгээний ажил эрхлэх боломж,  нөхцөл бүрдүүлнэ.
4. Магистрантурын сургалтыг мэргэжлийн тэнхим болон сургуулийн профессорын баг хариуцаж зохион байгуулна.

2.2   Багш
1. Магистрын сургалтад мэргэжлийн хичээл заадаг багш нь тухайн чиглэлээр мдокторын зэрэгтэй байна.
2. Магистрын сургалтад оролцдог багш нь судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг байна.

2.3   Магистрантын удирдагч
1. “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд  Сургууль нь магистрантын элссэн улиралд багтаан суралцагч нэг бүрээр эрдэм шинжилгээний ажлын удирдагч /цаашид “Удирдагч” гэнэ/ томилно.
1.1. Удирдагч нь тухайн сургуулийн үндсэн багш байна.  “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд  Сургуулийн магистрын сургалтад хамтран оролцдог, энэхүү  журмын 2.3.2-т заасан үүргийг биелүүлэх боломжтой, гадны байгууллагын судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг ажилтныг удирдагчаар томилж болно. Энэ тохиолдолд тухайн салбар чиглэлээр ажиллуулах үндсэн багш ба гадны байгууллагын хүмүүсийн тооны харьцаа 2:1-ээс багагүй байна.
2. Удирдагч нь магистрын ажлын сэдэв тодорхойлох, суралцагчийн судалгааны ажлын төлөвлөгөө боловсруулах, судалгааны ажил хийх болон магистрын ажил бичих явцад тодорхой хувиараар мэргэжлийн зөвлөгөө өгч, хяналт тавих, ажлын агуулгыг хэсэг бүрээр болон бүхэлд нь дүгнэх, удирдсан магистрын ажлыг хамгаалалтад оруулах зөвшөөрөл өгөх, эрдэм шинжилгээний болон судалгааны семинар семинар зохион байгуулж суралцагч уг семинарт судалгааны ажлынхаа үр дүнг илтгэн хэлэлцүүлж байх нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй.
3. Магистрын ажлын удирдагч нь докторын зэрэгтэй, тухайн чиглэлээр 5-аас цөөнгүй жил дээд боловсролын байгууллагад багшилсан буюу эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн, сүүлийн 5 жилд 3-аас цөөнгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж мэргэжлийн үнэлгээнд үндэслэн шилж сонгож хэвлэдэг /резенц бүхий/ мэргэжлийн хэвлэлд хэвлүүлсэн байх шаардлагатай.
4. Удирдагч томилох, нэг багшийн удирдах магистрантын тоог тогтоох асуудлыг сургуулийн сургалтын журамд тусгаснаар зохицуулна. Магистрын ажил удирдах нь багшийн ажлын үндсэн ачаалалд тооцогдоно.

2.4   Номын сан, мэдээллийн бааз
1. “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн номын сан нь магистрын сургалт явуулж буй чиглэлээр мэргэжлийн сэтгүүл захиалдаг, интернетэд холбогдсон, магистрын сургалтын чиглэл бүрд хүрэлцэхүйц хэмжээний ном, сурах бичигтэй байхаас гадна, мэргэжлийн сэтгүүл, номзүйн лавлагаа, нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний цувралын сантай байна.
2. Номын сан нь магистрантад зориулсан уншлагын танхимтай байна.
3. Сургуулиас магистрантыг интернет байнга ашиглах боломжоор хангана.
4. “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд  Сургууль нь жилд нэгээс доошгүй хэвлэдэг өөрийн эрдэм шинжилгээний сэтгүүлтэй байна.

Гурав.  СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
3.1   Магистрант элсүүлэх
1. Магистрантурт элсэх хүн бакалаврын зэрэгтэй байна.
2. Магистрын боловсрол эзэмших хүмүүсийг элсүүлэхэд тавигдах шаардлагыг сургуулийн элсэлтийн журамд тусгана. Магистрант элсүүлэх ажил нь тухайн төвшний сургалтад амжилттай суралцаж чадах хүмүүсийг сонгон шалгаруулж элсүүлэх уралдаант шалгалт байна.
3. Ижил чиглэлээр сонгон шалгаруулах шалгалтыг шаардлагатай гэж үзвэл бусад сургуулиудтай хамтран зохион байгуулж болно.
4. Элсэгч нь өмнө эзэмшсэнээс өөр чиглэлээр дараагийн шатны магистрын зэргийн сургалтад хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах зөрүү гарсан хичээлийг нөхөж үзнэ. Ийнхүү үзсэн хичээлийг магистрын зэрэг олгох үндсэн хичээлд хамааруулахгүй.
5. Магистрантыг сургалт эрхлэх зөвшөөрөл авсан хөтөлбөрөөр сургахаар элсүүлнэ.
6. Гадаадын суралцагч монгол хэлээр сургалтад хамрагдах шаардлагыг хангасан байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцуулахад хэлэлцээрт заасан нөхцлийг баримтална.
7. Магистрантаар суралцуулах тухай захирлын тушаал гарснаар иргэнийг “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуульд элссэнд тооцно.
8. Магистрант элсүүлэх ажлыг хичээлийн улирал эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө дууссан байхаар зохион байгуулна.

3.2   Суралцагчийг бүртгэх, шилжилт хөдөлгөөн
1. Суралцагчийг бүртгэх, чөлөө олгох, сургуулиас хасах, чөлөөлөх, шилжиж ирсэн суралцагчийн хувьд дүйцүүлэн тооцож болох багц цагийн дээд хэмжээ, үргэлжлүүлэн сургах асуудлыг сургуулийн сургалтын журамд тусгаснаар зохицуулна. Шилжиж ирсэн суралцагчийн бусад сургуульд судалсан хичээлээс дүйцүүлэн тооцож болох багц цагийн хэмжээ 10-аас ихгүй байна.
3.3  Хичээлийн жил, улирал, сургалтын хугацаа
1. Магистрын сургалтын хичээлийн жил 15-аас доошгүй долоо хоног бүхий 2 улирлаас тогтоно.
2. Өдрийн хэлбэрээр суралцагч /бүрэн ачаалалтай суралцагч/-ийн нэг улирлын ачаалал 9-12 багц цаг байна.
3. Өдрийн бус хэлбэрээр суралцагчийн нэг улирлын ачаалал 6 багц цагаас ихгүй байна.
4. Тэнхимийн зөвшөөрлийг үндэслэн суралцагч авьяас чадвар, бэлтгэлээсээ хамааруулан нэг улиралд 3 хүртэл багц цагийн хичээл нэмж үзэж болно.
5. Магистрын сургалтын норматив хугацааг сургуулийн сургалтын журамд тусгаснаар зохицуулна. Магистрын ажлаа судалгааны ажлын төлөвлөгөөнд заасан норматив хугацаанд гүйцэтгэж өргөн бариагүй  буюу магистрын ажлаа хамгаалж чадаагүй суралцагчийн суралцах хугацааг 2 хүртэл жилээр сунгаж болно. Ийнхүү сунгасан хугацаанд сургалтаа дүүргээгүй суралцагчийг сургуулиас хасна.


3.4  Мэдлэг чадвар, дүгнэх

1. Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэхдээ A, B, C, D, F гэсэн үсгэн дүн, 4, 3, 2, 1, 0 гэсэн тоон дүн болон процентон дүн хэрэглэнэ. Үсгэн, процентон болон тоо /оноо/-н дүнгүүдийг дараах жишгээр нэгээс нөгөөд шилжүүлнэ.
2. Мэргэжлийн хичээлүүдэд суралцагч С буюу түүнээс дээш дүн авсан байх шаардлагатай.
3.5   Агуулга, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр
1. Дээд боловсрол эзүэмшүүлэх магистрын сургалт 30 багц цагаас доошгүй байна.
2. “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуульд мөрдөх магистрын сургалтын төлөвлөгөөг сургалтын чиглэл бүрээр Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн сургуулийн захирал батална.
3. Энэхүү журмын 3.5.2-т дурьдсан сургалтын төлөвлөгөөг үндэслэн суралцагч бүр удирдагчтайгаа зөвшилцөн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулна. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулах, батлах, өөрчлөлт оруулах асуудлыг сургуулийн сургалтын журамд тусгаснаар зохицуулна.
4. Магистрантурын сургалтад заах сургалтын төлөвлөгөөн дэх хичээл бүрийн хөтөлбөр нь уг хичээлийн зорилго, багтаамж, судлагдахуун, ашиглах сурах бичиг, ном зохиол, лавлах зэргийг заавал багтаасан байна.
5. Магистрантурын сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүд судалгааны аргазүй, англи хэл, мэргэжлийн болон мэргэших хичээл, магистрын ажил гэсэн бүтэцтэй байна. Мэргэших хичээл 15 багц цагаас багагүй, магистрын ажил 6 багц цагийн багтаамжтай байна.

3.6    Гадаад хэлний болон нэгдсэн шалгалт
1. Магистрант нийт судлах хичээлийн 2/3-ыг үзсэний дараа гадаад хэлний шалгалт өгнө. Энэ шалгалтыг 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй комисс зохион байгуулна.
2. Гадаад хэлний болон нэгдсэн шалгалт авах журмыг сургуулийн сургалтын журамд тусгагдсаны дагуу зохицуулна.
3. Гадаад хэлний шалгалтад хангалттай дүн авч чадаагүй суралцагч гадаад хэлний зохих сургалтад хамрагдан дахин шалгалт өгнө. Энэхүү сургалтын хугацаа болон багтаамж, сургалтын норматив хугацаа, багтаамжид тооцогдохгүй.

3.7    Сэдэв, судалгааны ажлын төлөвлөгөө
1. Магистрант нийт судлах хичээлийн 2/3-ыг үзсэний дараа магистрын ажлын сэдэв, судалгаа хийх төлөвлөгөөг тус тус батлуулна.
2. Магистрын ажил, судалгааны ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулах процедур, суралцагчийн судалгааны ажлын төлөвлөгөө, түүнд тавих нийтлэг шаардлагыг сургуулийн журамд тусгагдсанаар зохицуулна.

3.8    Магистрын ажил
1. Магистрын ажлыг Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлд хамгаална. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл нь Монгол Улсын БСШУ-ы сайдын 2007 оны 06 сарын 07-ны өдрийн ¹187 дугаар тушаалын III хавсралтаар баталсан “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийг баримтална.
2. Магистрын ажлыг “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулиас баталсан загвар, шаардлагын дагуу бичнэ.
3. Магистрын ажилд судалгааны шинэ үр дүнг тусгана. Магистрын ажлын судалгааг системтэй, шинжлэх ухааны аргаар явуулна.
4. Магистрын ажлыг хамгаалалтад оруулах зөвшөөрөл өгөх журмыг сургуулийн сургалтын журамд тусгасны дагуу зохицуулна.

3.9   Магистрын ажилд иш татахад тавих шаардлага
1. Горилогч магистрын ажилд ашигласан материал буюу тодорхой үр дүнгийн зохиогч ба эх сурвалжийг иш татна. Энэхүү иш татах шаардлага нь  өөрөө дангаар болон бусадтай хамтран хийсэн эрдэм шинжилгээний ажлын хувьд ч мөн хамаарна.
2. Магистрын ажлын номзүй гэсэн хэсэгт зөвхөн уг ажилд иш татсан бүтээлүүдийг тусгана.

3.10   Магистрын ажил тушаах
1. Зохих шаардлагыг хангаж бүрэн эцэслэсэн магистрын ажлын 2-оос доошгүй хувь дээр удирдагч, хамгаалуулах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурна. Эцэслэсэн магистрын ажлыг хэдэн хувь бэлтгэж тушаахыг сургуулийн сургалтын журамд тусгана.
2. Сургууль магистрын ажлыг электрон хэлбэрээр авч болно.

3.11 Магистрын зэрэг олгох шийдвэр
1. Сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн, сургуулиас тогтоосон голч дүнгийн шаардлага хангасан, магистрын ажлаа амжилттай хамгаалсан, магистрын ажлаа хянан засварлаж эцэслэн холбогдох этгээдэд тушаасан болон сургуулийн бусад шаардлагыг хангасан магистрантад захирлын тушаалаар магистрын зэрэг олгохоор шийдвэрлэнэ.


Боловсруулсан             Н.Баянмөнх


Төгсөв
Захиргааны зөвлөлийн ажиллах журам
Захирлын 2007. оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 45 дүгээр тушаалын
13 дугаар хавсралт
ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛИЙН  АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.5 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн “Захиргааны зөвлөл”-ийн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, бүрэн эрх, үйл ажиллагааны хэм хэмжээг тодорхойлж, зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.6 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн Захиргааны зөвлөл нь сургуулийн захирал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд холбогдох асуудлаар захиргааны шийдвэр гаргахад зөвлөгөө өгөх, захиргааны шуурхай удирдлагыг хангахад дэмжлэг үзүүлэх хамтын удирдлагын тогтолцоо мөн.
1.7 Захиргааны зөвлөл нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй..
1.8 Захиргааны зөвлөл нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлого‚ Боловсролын тухай багц хууль‚ бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.

Хоёр. Захиргааны зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт
2.1 Захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүнд захирал, тэнхимийн эрхлэгчид, сургалтын албаны дарга, санхүү үйлчилгээний албаны дарга  оролцоно.
2.2 Захиргааны зөвлөлийн дарга нь сургуулийн захирал байна.

Гурав. Захиргааны зөвлөлийн үйл ажиллагаа
3.1 Захиргааны зөвлөл нь нэгжүүдийн үйл ажиллагааны төлөвлөгөө,  гүйцэтгэлд хяналт тавьж  7-14 хоног тутам хуралдаж хэлэлцэнэ.
3.2 Захиргааны зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.2.1 Сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлыг жигд тасралтгүй, үр дүнтэй хөтлөн явуулахад хяналт тавьж чиглүүлэх
3.2.2 Сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын тулгамдсан асуудлаар санал дүгнэлт гарах

3.3 Захиргааны зөвлөлийн хурлыг гишүүдийн 60-аас дээш хувийн ирцтэйгээр хурлыг явуулна.
3.4 Шаардлагатай тохиолдолд хурлаар хэлэлцэх, шийдвэрлэх асуудлыг гишүүдэд бичгээр тарааж саналыг авч болох бөгөөд дараагийн хуралд гүйцэтгэлийг хэлэлцэж болно.
3.5 Захиргааны зөвлөл нь дараах чиглэлийн асуудлыг хэлэлцэж шийднэ.

3.5.1 Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний  ажлын ерөнхий бодлого, үйл ажиллагааны чиглэл өдөр тутмын үйл ажиллагаагаар хэрхэн биелж байгаа талаар
3.5.2 Сургалтын стандарт, төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн гүйцэтгэлийн явц
3.5.3 Багш оюутны эрдэм шинжилгээний ажлыг тасралтгүй хөтлөн явуулах аргазүй
3.5.4 Багш оюутныг шагнал урамшуулалд дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх
3.5.5 Алдаа дутагдал гаргасан багш оюутны асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх асуудлыг төлөвлөх
3.5.6 Сургуулийн гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэн санал санаачлага, үзэл баримтлалуудыг дэмжих
3.5.7 Нэгжүүдийн улирал, болон жилийн ажлын төлөвлөгөө, тайланг хэлэлцэх
3.5.8 Сургуулийн жилийн ажлын төлөвлөгөө тайланг хэлэлцэх

Дөрөв. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн эрх
4.1 Асуудал хэлэлцэхэд санал дүгнэлтээ оруулах
4.2 Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үед дэмжих, татгалзах, түдгэлзэх
4.3 Захиргааны зөвлөлөөр хэлэлцэж байгаа асуудлыг хойшлуулах, дахин хянан үзэх санал гаргах
4.4 Өөрийн саналаар зайлшгүй шаардлагатай асуудлыг  хурлаар хэлэлцүүлэх

Тав. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн үүрэг
5.1 Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын явцад байнгын хяналт тавьж, удирдах, чиглүүлэх
5.2 Захиргааны зөвлөлийн хуралд хүндэтгэх шалтгаангүй бол заавал оролцох
5.3 Захиргааны зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх

Зургаа. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах ба
 хүчин төгөлдөр болох

6.1 Захиргааны зөвлөлийн ажиллах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг үүсгэн байгуулагч болон захиргааны зөвлөлийн гишүүд гаргаж болно.
6.2 Нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үүсгэн байгуулагч болон захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж захирал батлах бөгөөд баталсан тухай шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр болно.

Төгсөв.





Сургалтын журам
Захирлын 2007. оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 45 дүгээр тушаалын
11  дүгээр хавсралт
СУРГАЛТЫН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Боловсролын тухай багц   хууль бусад холбогдох хууль эрх зүйн хэм хэмжээний хүрээнд дээд боловсролтой, бакалавр, магистр зэрэгтэй  мэргэжилтэн бэлтгэх сургалтыг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.
Хоёр. Сургалтын төлөвлөгөө
2.1 Сургалтын төлөвлөгөө нь дээд боловсрол олгох  сургалтын ерөнхий зохион байгуулалт, агуулгын багтаамж, сургалтын хугацаа, судлах хичээлийн цэс, тэдгээрийн дэс дараалал, үйлдвэрлэлийн ба багшлах дадлагын төрлийг тусгасан,  боловсролын агуулгыг хэрэгжүүлэх гол баримт бичиг мөн. 
2.2 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр сургалт явуулах мэргэжил тус бүрээр сургалтын төлөвлөгөөг боловсруулан эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, зөвшөөрүүлсний үндсэн дээр, сургуулийн захирал баталж,  сургалтын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллана.
2.3 Сургалтын төлөвлөгөө нь захирал, сургалтын алба, тэнхимийн эрхлэгчид, нэг нэг хувь хадгалагдах бөгөөд шинэчлэх, шаардлага гарвал мэргэжлийн тэнхимийн саналыг үндэслэн өөрчилнө.

Гурав. Хичээлийн хөтөлбөр
3.1 Хичээлийн хөтөлбөр нь сургалтын төлөвлөгөөнд орсон хичээл тус бүрээр суралцагсдын эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэгийн агуулга, төвшин, түүний үнэлгээний аргазүйг тодорхойлон заасан сургалтын баримт бичиг мөн.
3.2 Сургалтын төлөвлөгөөнд заасан бүх хичээлийн хөтөлбөрийг стандартын агуулга, арга  зүй, үнэлгээ гэсэн 3 чиглэлээр хийж тэнхимийн хурлаар хэлэлцэн баталж, сургалтад мөрдөж  ажиллана.
3.3 Хичээлийн хөтөлбөрүүд нь сургалтын алба, мэргэжлийн тэнхимүүд болон хичээл зааж буй багш нарт нэг нэг хувь хадгалагдах бөгөөд засч сайжруулах, шинэчлэн боловсруулах ажлыг тэнхимийн эрхлэгчид хариуцна.

Дөрөв. Хичээлийн хуваарь хийх
4.1 Хичээлийн хуваарь нь сургалтын төлөвлөгөөн дэх анги бүрийн тухайн улирлаар үзэх хичээлүүдийн цагийн ачааллыг долоо хоног, өдөрт хуваарилан, хичээл заах багшийн нэр, зэрэг цолыг  хичээл орох өрөөний дугаарын хамт бичсэн тухайн улирлын сургалтын өдөр  тутмын үйл ажиллагаанд мөрдөж ажиллах сургалтын баримт бичиг мөн.
4.2 Хичээлийн хуваарийг хийхдээ "цонх" гаргахгүй байх, багш, оюутан 1 өдөр 6-аас илүү цагийн хичээлгүй байх, лекцийн хичээл дараалсан 4 цагаас  илүүгүй  байх, анги сольж орохыг аль болох  цөөн байлгах зэрэг шаардлагуудыг баримтлан сургалтын алба боловсруулж, захирлаар хянуулан батлуулж  тухайн улирлын хичээл эхлэхээс 7- оос доошгүй хоногийн өмнө коридорт байрлуулна.
4.3 Багш нарын цагийн ачаалал,  ажлын байдлыг харгалзан хичээлийн  хуваарьт сургалтын алба зохих өөрчлөлт оруулж болох бөгөөд багш, оюутнуудад заавал урьдчилан мэдэгдэнэ.
4.4 Хичээлийн хуваарийг тухайн хичээлийн жил дуустал сургалтын албанд хадгална.

Тав. Ангийн журнал хөтлөх
5.1 Ангийн журнал нь хичээлийн хуваарийн дагуу  зааж буй хичээлийн сэдэв, он, сар, өдөр, ирц, гэрийн даалгаврын сэдэв, оюутны ирц, хичээл заасан багшийн нэр /гарын үсэг/, ангийн оюутнуудын дэлгэрэнгүй судалгаа зэргийг тэмдэглэсэн сургалтын баримт бичиг мөн.
5.2 Анги удирдсан багш улирлын эхэнд журналын нүүрэн талд ангийн нэрийг  бичиж, хуудсыг эхнээс нь дугаарлах ба тухайн ангид үзэх хичээл тус бүрийн  7 хоногийн цагийн ачааллыг харгалзан, хичээлүүдийн нэрийг, оюутнуудын нэрсийн хамт бичнэ.
5.3  Багш нар хичээл орох бүр журналыг зааврын дагуу тогтмол хөтлөх ба журналын хөтлөлт, багшийн сэдэвчилсэн төлөвлөгөөтэй  тохирч байх бөгөөд хичээлийн хуваарь, сэдэвчилсэн төлөвлөгөөнд өөрчлөлт орвол тодорхой тайлбар хийнэ.
5.4 Журналын бүрэн бүтэн байдал, хөтлөлтийг сургалтын албанаас сар бүр шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах ба тухайн ангийг төгстөл ангийн журналыг архивт хадгална.

Зургаа. Үнэлгээний хуудас
6.1 Шалгалт авах анги, хичээлийн нэр, авбал зохих кредит цаг, оюутнуудын ирцийн болон бие даасан ажил, явцын үнэлгээ, батлах шалгалтын дүн, ерөнхий дүн, шалгагдвал зохих оюутны тоо, шалгагдсан оюутны тоо, шалгалт авсан багшийн гарын үсэг, шалгалт авсан он сар өдөр зэргийг үнэлгээний хуудсанд тэмдэглэнэ.
6.2 Шалгалт авсан багш үнэлгээний хуудсанд тэмдэглэвэл зохих зүйлүүдийг алдаа мадаггүй, засваргүй, бүрэн гүйцэд тэмдэглэн шалгалт авсан өдрөө  сургалтын албанд хүлээлгэн өгнө.

Долоо. Улирлын шалгалт авах
7.1 Улирлын шалгалтыг сургалтын төлөвлөгөөнд заасан хугацаанд авах ба шалгалтын хуваарийг сургалтын алба гаргаж, захирлаар  батлуулж  мөрдөж  ажиллана.
7.2 Ангиуд улирал бүр мэргэжлийн 3-аас дээшгүй хичээлээр шалгалт өгнө.
7.3 Улирлын шалгалтыг 4-5 долоо хоногт багтаан авах бөгөөд эхний долоо хоногт явцын дүнг гаргаж, шалгалтад орох эрхтэй оюутны нэрсийг анги ангиар гаргана.
7.4 2 , 3 дахь  долоо хоногт шалгалт авна.  Үүнд: 2 шалгалт өгөх анги 7 хоног, 3 шалгалт өгөх анги  4-5 хоногийн  завсарлагатайгаар шалгалт өгнө.
7.5 Нэг өдөр 3-аас илүүгүй  анги шалгалт өгнө. Нэг анги хоёр групптэй бол үдээс өмнө, хойно өгнө.
7.6 Улирлын болон нөхөн, урьдчилан  шалгалтыг хичээл заасан багш нар авна.
7.7 Тусгай төлөвлөгөөгөөр хичээллэж байгаа буюу онцлон үзэх шалтгаантай тохиолдолд оюутан улирлын шалгалтыг сургалтын албаны  зөвшөөрлөөр хуваарийн дагуу урьдчилан болон нөхөн өгч болно.
7.8 Оюутан тухайн хичээлийн шалгалтыг хуваарьт хугацаанд өгөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай /өөрөө өвчтэй, аав, ээж, эхнэр, нөхөр, хүүхэд нь нас барсан гэх мэт/ бол сургалтын алба, тэнхимдээ урьдчилан мэдэгдэж  хугацааг хойшлуулах ба дараагийн улирлын эхний 21 хоногт багтаан өгөөгүй шалгалтаа өгөх болзолтойгоор хичээлд суухыг зөвшөөрнө.
7.9 Улирлын шалгалтын дүн, дадлага хийсэн болон ангийн ажил хамгаалсан байдал зэрэг нь анги дэвшихэд харгалзах үзүүлэлтүүд болно.
7.10 Улирлын шалгалтыг тэнхимийн эрхлэгч, сургалтын албаны зөвшөөрсний дагуу хичээл заасан багшаас өөр багш авч болно.

Найм. Кредит нөхөх давтан сургалт явуулах
8.1 Улиралд судалсан аль нэг буюу хэд хэдэн хичээлд   хангалтгүй /F үнэлгээ/  дүн авсан, эсвэл хангалттай үнэлгээ авсан боловч оноогоо ахиулах хүсэлтэй, шалгалтыг зөвшөөрөлгүй орхиж явсан, өөр сургуулиас шилжин ирсэн, хичээл урьдчилан судалсан оюутан ганцаарчилсан буюу хэсэгчилсэн сургалтад хамрагдаж шалгалт өгч, кредит нөхөх  боломж олгох, сургалтын үйл ажиллагааг сургалтын алба, мэргэжлийн тэнхимээс зохицуулж хяналт тавина.
8.2 Хичээл заах мэргэжлийн багш, оюутны саналыг харгалзан тусгай төлөвлөгөө боловсруулж тэнхимийн эрхлэгчээр батлуулсан байна.
8.3 Оюутан сургалтын алба, мэргэжлийн тэнхимээс зөвшөөрөл авч сургуулиас тогтоосон ноогдох кредитийн төлбөрийг төлсөн байна.
8.4 Кредит нөхөх,  давтан сургалтын кредит цаг нь сургалтын төлөвлөгөөнд заасан кредитийн 50%-иас доошгүй байна.
8.5 Кредит нөхөх сургалтанд хамрагдах оюутны тоо мэдлэг чадварын төвшин, багш нарын ажлын боломж, анги танхимын хүрэлцээ зэргээс хамааран сургалтыг дараах хэлбэрээр зохион байгуулна.
8.5.1 Ангиудын хичээлийн хуваариас гадуур тусгай хуваариар зохион байгуулах сургалт
8.5.2 Зуны сургалт
8.5.3 Холбогдох тэнхим, багш нарын саналыг үндэслэн D -ээс дээш үнэлгээ авсан оюутанд зориулсан экстернат /танхимын бус/ сургалт
8.5.4 Доод ангиудынхаа хуваарьт хичээлд давтан сууж суралцах
8.5.5 Тав дахь жилийн сургалт зэрэг болно.
8.6 Сургалтын хугацаа дуусмагц тэнхим сургалтын албанаас томилсон комисс хичээл заасан мэргэжлийн багштай хамтран шалгалтыг авч, оюутанд рейтингийн C, D  оноог өгөх ба өмнө авсан A, B  оноог нь хамруулан тооцож, зохих үнэлгээг өгнө.
8.7 Хичээл заасан багш болон комиссын гишүүдэд цагийн хөлсийг зохих журмын дагуу бодож олгоно.

Ес. Кредит нэмж цуглуулах
9.1 Сургалтын төлөвлөгөөний дагуу үзвэл зохих хичээлийг судлаад сурлагаар тэнцсэн оюутан кредит үнэлгээгээ  ахиулахыг хүсвэл дараах хэлбэрээр тооцуулж болно.
9.1.1 Мэргэжлийн дагуу хичээл нэмж судалсан байж болно. /Сурган болон сэтгэл судлалын сэдвээр, эсвэл заах аргазүйн боловсруулалт, ажиглалт, судалгаа, туршилт хийх, эрдэм шинжилгээний экспедицэд оролцож судалгааны аргазүйн үндэс эзэмших/
9.1.2 Судалгаа шинжилгээний ажил  хийж бүтээл туурвиж болно. /Эрдэм шинжилгээний байгууллагаас зохион байгуулсан хурал, семинарт илтгэл тавьж оролцох, бүтээл туурвих/
9.1.3 Удирдан зохион байгуулах ажлын аргазүй эзэмших ажил хийж болно. /ангийн ахлагч, оюутны байгууллагын сонгуультнаар  ажиллах, бие даан суралцаж, мэргэжлийнхээ чиглэлээр зэргийн үнэмлэх авах/
9.2 Дээрх болзлыг хангасан оюутанд тусгай комисс зохих журмын дагуу кредит  оноож, улирал тутам оюутны сурлагын дэвтэрт бичиж баталгаажуулна.   

Арав. Ангийн ажил бичих, хамгаалах
10.1 Тус сургуулийн оюутан 4 жил буюу 8 улирал суралцахдаа туршилт судалгааны ажлын арга зүй эзэмших, хичээлээр олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэх зорилгоор  ангийн ажлыг бичнэ.
10.2 Ангийн ажлын үлгэрчилсэн сэдвүүдийг тэнхимүүдээс боловсруулах бөгөөд IV-р улиралд оюутан бүрээр сэдэв сонгуулж, ангийн ажлыг нь удирдах багш зөвлөгөө /ажлын хүрээ, бичих төлөвлөгөө, уншиж судлах ном зохиол г.м/ өгнө.
10.3 Оюутан өөрөө ангийн ажлын сэдэв дэвшүүлбэл тэнхимийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
10.4 Оюутан мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээр V улиралд ангийн ажил бичиж хамгаална.
10.5 Ангийн ажлыг үргэлжлүүлж бакалаврын ажил бичиж болно.
10.6 Ангийн ажилд  дараах шаардлагуудыг тавина.
10.6.1 Ангийн ажил нь шинжлэх ухааны аль нэг салбарт хамаарах баримт, жишээ түүж, эсвэл туршилт,  ажиглалт дүгнэлт хийсэн,тэрчлэн утга зохиолын судалгаа хийсэн гэх мэт тодорхой ажлын үр дүн байна.
10.6.2  Сургуулиас тогтоосон академик бичлэгийн стандартын шаардлага хангасан байна.
10.6.3 Ангийн ажилд үндсэн хэсгээс гадна зураг, схем, толь бичиг, ном зүй, нэрийн хэлхээс зэргийг хавсаргаж болно.

10.7 Ангийн ажлыг оюутан тэнхимд хамгаалах ба дараах шалгуурыг гол болгож үнэлнэ.
10.8 Баримт жишээг бүрэн гүйцэд, оновчтой сонгосон байдал
10.9 Баримт жишээг нэгтгэн дүгнэсэн байдал
10.10 Судалгааны арга зүйн боловсруулалтын төвшин
10.11 Хэл найруулга
10.12 Хамгаалах чадвар зэргийг харгалзан үзүүлэлт бүрт оноо өгч, ерөнхий дүнг кредитээр гаргана.

Арван нэг. Бакалаврын  ажил бичих, хамгаалах
11.1  Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон байдал, ангийн ажилд багшийн өгсөн үнэлэлт  зэргийг харгалзаж, бичих боловсруулах чадвар эзэмшсэн 4-р курсын оюутанд бакалаврын ажил бичих зөвшөөрөл олгоно.
11.2 Бакалаврын ажил бичих оюутан
11.2.1 Ажлын сэдвийг мэргэжлийн багшийн тусламжтайгаар өөрөө сонгож авна.
11.2.2 Удирдагчаар хэнийг сонгож авах  саналаа мэргэжлийн тэнхимд өгнө.
11.2.3 Бичих төлөвлөгөө гаргаж батлуулна.
11.2.4 Хамгаалах өдрөөс нэг сарын өмнө бичиж дуусгана.
11.2.5 Ажлаа албан ёсны шүүмжлэгчид 20-оос доошгүй хоногийн өмнө өгнө.
11.2.6 Удирдагч багшаасаа зөвлөгөө авч ажлаа чанартай сайн бичих үүрэг хүлээнэ.

11.3 Бакалаврын ажлын удирдагч
11.3.1 Удирдагчаар ажиллах тухай зөвшөөрлийг бичгээр өгсний үндсэн дээр захирлын тушаалаар томилогдоно.
11.3.2 Оюутны бичих ажлын төлөвлөгөөтэй танилцаж зөвлөнө.
11.3.3 Бичих ажлын явцыг хянан чиглүүлж тусална.
11.3.4 Бичих явцтай танилцаж явцын тайлан бичнэ. Тайланд энэ ажлыг цаашид үргэлжлүүлж  дуусгах боломжтой эсэхийг тодорхойлно.
11.3.5 Бичүүлж  дуусгасны дараа уул ажлын тухай тодорхойлолт бичнэ.
11.3.6 Ажлыг үнэлэх тухай саналаа тодорхойлолтод  хавсаргана.

11.4 Бакалаврын ажлын шүүмжлэгч 
11.4.1 Шүүмжийг бакалаврын ажлын үнэлэх журмын дагуу бичнэ.
11.4.2 Шүүмжийг хоёр хувь бичилж гарын үсэг зурна.
11.4.3 Ажил хамгаалах хуралд биеэр ирэх бололцоогүй тохиолдолд гарын үсгээ баталгаажуулж  ирүүлнэ.
11.4.4 Бакалаврын ажлын шүүмжлэгчээр ажиллах тухай зөвшөөрлийг бичгээр өгнө.
11.4.5 Шүүмжийг хамгаалах өдрөөс 2 хоногийн өмнө ирүүлсэн байна.

11.5 Ажлын явцыг тэнхимийн хурлаар хэлэлцэж урьдчилсан хамгаалалт хийлгэнэ.
11.6 Бакалаврын ажлыг төгсөлтийн шалгалтын комисст хамгаална.
11.7 Ажлыг үнэлэхдээ дараах шалгуурыг баримтална.
11.7.1 Сэдэв, төлөвлөгөө оновчтой эсэх
11.7.2 Судалгааны арга зүй, шинжлэх ухааны төвшин, шинэлэг тал, ач холбогдол
11.7.3 Баримтыг нэгтгэн дүгнэх чадвар
11.7.4  Хэл найруулга, техник ажил нэр томъёог хэрхэн хэрэглэж, зүүлт тайлбар, ном зүй хавсралт хийсэн байдал
11.7.5 Хамгаалах чадвар зэрэг үзүүлэлтийг харгалзан дүгнэнэ.

11.8 ”11.7.4” үзүүлэлтийг төгсөлтийн шалгалтын комисс, бусад үзүүлэлтийг удирдагч, шүүмжлэгч нарын саналыг үндэслэн комисс дүгнэнэ.
11.9 Хамгаалуулах зөвлөлийн гишүүд үзүүлэлт бүрт оноо өгч ерөнхий дүнг гаргана.
11.10 Бакалаврын ажлын бүтэц, техник ажилд дараах шаардлага тавина.
11.10.1  Бакалаврын ажил 50-иас цөөнгүй хуудас байна.
11.10.2 Ажлын хураангуйг 4% бичиж тараах бөгөөд  10-15 хуудас байна.
11.10.3  Бакалаврын ажлыг хавтаслаж сургуулийн номын санд тавина.
11.10.4 Бакалаврын ажилд үндсэн зохиолоос гадна холбогдох хавсралт, зураг, схем, ном зүй, нэрийн хэлхээс зэргийг хавсаргаж  болно.

11.11 Сургуулийн захиргаа бакалаврын ажилд дараах үүрэг хүлээнэ
11.11.1 Бакалаврын ажлын сэдвийг батална.
11.11.2 Удирдагч, шүүмжлэгчийг томилж хөлсийг олгоно.
11.11.3 Бакалаврын ажлаа онцгой сайн хамгаалсан оюутныг магистрантурт  суралцуулахаар тодорхойлно.
11.11.4 Бакалаврын ажил бичиж байгаа явцтай танилцаж, уул ажлыг үргэлжлүүлэн бичих, эсвэл зогсоох шийдвэр гаргана.
11.11.5 Бакалаврын ажил хамгаалах өдрийг 45 хоногийн өмнө мэдээлнэ.


Арван хоёр. Дунд сургуулийн багшид шавь орж суралцах
12.1 Тус сургуулийн оюутан нь 2-р ангийн сүүлийн улирлаас эхлэн сургуультай харилцан тохиролцож, гэрээ байгуулсан дунд сургуулийн багшид шавь орж  2 жил суралцана.
12.2 2-р ангийн сүүлийн улиралд оюутан дунд сургуулийн багшийн удирдлагаар ЕБДС-ийн бүтэц зохион байгуулалт, сургалт, хүмүүжлийн ажлын ерөнхий чиглэлтэй танилцахын зэрэгцээ эзэмших мэргэжлийн хичээл, түүний хөтөлбөр сурах бичиг, зөвлөмж зэргийг судална.
12.3 3,4-р ангидаа сурагч нэг бүрийг болон сурагчдын хамт  олныг судлахын зэрэгцээ мэргэжлийн хичээлийн заах аргыг нарийвчлан судална.
12.4 Шавилж суралцах хөтөлбөрийг дунд сургуулийн багш хагас жил бүрээр хийж, ГЭБДС-ийн сургалтын албаар  батлуулан ажиллана.
12.5 Оюутнууд 14 хоногт 1 удаа 2 цагаас доошгүй хугацаагаар дагалдан суралцаж байгаа багшаасаа зөвлөгөө, даалгавар авч, биелэлтийг тооцуулж байна.
12.6 Оюутан бүр дадлага ажлын дэвтэртэй байна.

Арван гурав. Төгсөлтийн шалгалт
13.1 Төгсөлтийн шалгалтыг авахдаа Гэгээрлийн Сайдын 1997 оны 03-р сарын 29-ний өдрийн 59-р тушаалаар баталсан "Дээд боловсролын төгсөлтийн шалгалтын үлгэрчилсэн журам", түүнийг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтална.
13.2 Төгсөлтийн шалгалтын  комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг томилж, захирлын тушаалаар батална.
13.3 Төгсгөгчдийн тоо, шалгалт авах хичээл, мэргэжлийн төрөл зэргийг харгалзан  салбар комисс байгуулж болно.
13.4 Комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд мэргэжлийн тэнхимийн голлох профессор багш нар, тухайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдээс оруулахаас гадна сургуулийн удирдах ажилтнууд, төрийн захиргааны  төв байгууллагын ажилтнуудаас оруулж болно.
13.5  Сургалтын төлөвлөгөөнд заагдсан бүх хичээлийн кредит цагийг биелүүлсэн оюутан төгсөлтийн шалгалтад орох эрхтэй.
13.6  Төгсөлтийн шалгалт тухайн мэргэжлийн хувьд 2-3 байх бөгөөд сургуулийн ажил бичиж амжилттай хамгаалсан тохиолдолд сэдэв, мэргэжлийн чиглэлийг харгалзан төгсөлтийн 1 шалгалтаас чөлөөлж болно.
13.7 Төгсөлтийн шалгалтын  хуваарийг 1 сарын өмнө сургалтын алба гаргаж, захирлаар батлуулан мөрдөнө.
13.8 Төгсөлтийн шалгалтыг комиссын гишүүдийн 2/3 -аас доошгүй ирцтэйгээр  авах ба  гишүүдийн ирцийг нарийн бичгийн дарга бүртгэнэ.
13.9  Шалгалтын комиссын даргын эзгүйд орлогч нь удирдана.
13.10 Төгсөлтийн 1 шалгалтын үргэлжлэх хугацаа 8 цагаас илүүгүй байна.
13.11 Төгсөлтийн шалгалтад хүндэтгэх шалтгаанаар ороогүй буюу хангалтгүй дүн авсан оюутан дараагийн жилийн хуваарьт өдөр уг  шалгалтыг нөхөн өгч болно.
13.12 Төгсөлтийн шалгалтад 2 дах удаагаа хангалтгүй дүн авсан буюу ороогүй бол төгсөлтийн шалгалтад дахиж оруулахгүй.
13.13 Төгсөлтийн шалгалтын комисс нь доорх бичиг баримтыг сургалтын албанд бүрдүүлж өгнө.
13.13.1 Комиссын хурлын протокол
13.13.2 Комиссын хурлын тогтоол
13.13.3 Комиссын гишүүдийн дүнгийн хуудас
13.13.4 Комиссын нэгдсэн дүнгийн хуудас
13.13.5 Комиссын гишүүдийн цагийн тооцоо

Арван дөрөв. Боловсролын зэрэг олгоход тавих шаардлага
14.1 Төгсгөгчид нь тухайн мэргэжлийн тодорхойлолтод заасан мэдлэг , чадварыг бүрэн эзэмшсэн байна.
14.2 6 хичээлийн жилээс илүүгүй хугацаанд суралцаж,  120-оос доошгүй кредит цаг цуглуулсан байна.
14.3 Ангийн ажил бичиж амжилттай хамгаалсан ( багш мэргэжлээр суралцагчид багшлах, сэтгүүлч мэргэжлээр суралцагчид танилцах, үйлдвэрлэлийн болон төгсөлтийн өмнөх дадлага хийж, тайлан хамгаалсан) 
14.4 Сургалтын төлбөр болон санхүүгийн хувьд тооцоогүй байна.
14.5 Төгсөлтийн  шалгалтыг F -ээс дээш үнэлгээтэй өгсөн төгсөгчид бакалаврын зэрэг олгоно.

Арван тав. Бакалаврын диплом, олгох
15.1 Төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн, сургуулийн ажлаа хамгаалсан төгсгөгчдөд төгсөлтийн комиссын шийдвэрийг үндэслэн захирлын тушаалаар мэргэжил, боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх диплом, энгэрийн тэмдгийг олгоно.
15.2 Бакалаврын диплом олгох үйл ажиллагаанд  Монгол Улсын БСШУ-ны сайдын 2006 оны 12 сарын 22-ний өдрийн 480 тоот тушаалыг баримтална.
15.3  Төгсгөгч сургалтын албаны тусгай бүртгэлд бакалаврын диплом ба энгэрийн тэмдэг хүлээн авснаа батлан гарын үсгээ зурна.


Төгсөв
Хөдөлмөрийн гэрээ байгуулж дүгнэх журам

Захирлын 2007. оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 45 дүгээр тушаалын
06 дугаар хавсралт
ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ
ДҮГНЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл
1.1 Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа “Монгол Улсын Хөдөлмөрийн Хууль” болон сургуулийн дотоод дүрэм, журмыг үндэс болно.
1.2 Хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн хуулийн 23.2.2-т зааснаар хугацаатай байгуулах ба энэхүү хугацаа нь 5 хүртэл жил байна.
1.3 Зарим ажилтныг ажилд авахдаа шаардлагатаы тохиолдолд хөдөлмөрийн хуулийн 23.2.3-т зааснаар туршилтын хугацаагаар ажиллуулж болох бөгөөд энэ хугацаа нь 6 сараас илүүгүй байна.
1.4 Туршилтын хугацаагаар ажиллуулж байгаа ажилтантай түр гэрээ байгуулна.

Хоёр. Хөдөлмөрийн гэрээгээр сургуулийн захиргааны
хүлээх үүрэг, эрх

2.1 Ажиллагсдын нийгмийн баталгааг хангах талаар
2.1.1 Сургуулийн захиргаа ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхээр сургалт зохион байгуулах, дотоод гадаадад мэргэжил дээшлүүлэх, бага хурал, семинар, зөвөлгөөнд оролцуулах, бүтээлийн чөлөө олгох, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээ авч байх
2.1.2 Эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гэргэсэн хүмүүсийг хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах, эд материал, мөнгөн шагнал олгох, төрийн болон одон яамны шагналд тодорхойлох
2.1.3 Ажиллагсдын ажлын цаг, горимыг хөдөлмөрийн хуульд нийцүүлэн тогтоох
2.1.4 Ажиллагсдад цалинтай ба цалингүй чөлөө олгох
2.1.5 Захиргааны санаачлагаар дараах нөхцөлд хөдөлмөрийн гэрээг цуцуалж болно. Үүнд:
• Ажлаас хоцрох, таслах
• Сургуулийн эд хөрөнгө хулгайлах, хувьдаа ашиглах
• Сургалтын ажилд ноцтой хохирол учруулах
• Хуурамч бичиг баримт бүрдүүлэх
• Ажил дээрээ согтууруулах ундаа хэрэглэх
• Албан тушаалаа буруу ашиглах зэргээр хөдөлмөрийн сахилга алдах

2.2 Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр хамгааллын талаар
2.2.1 Ажлын байрыг ердийн нөхцөл боломжоор хангах
2.2.2 ЭШ-ний шинэ бүтээл, мэдээллийг захиалан авч фондтой болох

Гурав. Тусламж, дэмжлэг, ахуй хангамжийн талаар
3.1 Багш, ажилтан нарыг бичгийн хэрэглэлээр хангах
3.2 Аж амьдралаар дорой ажилагсад, үйлдвэрлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тахир дутуу болсон хүмүүст тусламж олгох
3.3 Ажиллагсдаас нас барсан тохиолдолд ар гэрт нь 100000-аас доошгүй төгрөгийн, ар гэрээс нь аав, ээж, үр хүүхэд, нөхөр, эхнэр нас барсан тохиолдолд 50000-аас доошгүй төгрөгийн тэтгэмж олгох
3.4 Ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн Газрын тогтоолоор заасан хэмжээнээс доошгүй байлгах
3.5 Багш нарын сургалтын ажлын цаг нь нормативт цагаас илүү гарсан тохиолдолд хөлсийг зохих журмын дагуу олгох
3.6 Гурав ба түүнээс дээш жил тогтвортой ажилласан багш, ажилтны нэг хүүхдийн мэргэжлийн сургуульд суралцах төлбөрийг төлөх
3.7 Багш мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааны санхүүжилтын асуудлаар сургуулиас дэмжлэг, туслалцаа авч болох бөгөөд сургуультай тусгайлан байгуулсан гэрээгээр уг үйл ажиллагааг зохицуулна.

Дөрөв. Хөдөлмөрийн гэрээг дүгнэх
4.1 Гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэх ба ажилтан дэлгэрэнгүй тайлан, холбогдох бүтээл, тооцоо, бусад зүйлсийг хавсарган захиргаанд өгсний үндсэн дээр захиргаа магадлан хянаж, хүн бүрийн гэрээг дүгнэн, дүнг хамт олонд танилцуулна.
4.2 Гэрээний биелэлтийг үндэслэн нэмэлт тодруулга, өөрчлөлт хийх бөгөөд удирдлагын тухайн үеийн шийдвэр, ажил байдлын өөрчлөлттэй холбон дээр дурьдсанаас өөр хугацаанд гэрээг дүгнэн тодруулга, хийх асуудлыг хоёр тал тохиролцоншийдвэрлэнэ.
4.3 Хөдөлмөрийн гэрээг ажилтны хүлээх үүрэгт холбогдох шалгуур үзүүлэлтээр дүнэн “сайн”, “хангалттай”, “хангалтгүй” гэсэн үнэлгээ өгч зохих урамшил, зэмлэлийг хүлээлгэнэ. Үүнд тулд:
4.3.1 “Сайн” үнэлгээнд гэрээт үүргийг 80-аас дээш хувийг бүрэн чанартай биелүүлсэн бөгөөд сургуулийн болон сургуулиас гадуур төвшинд нөөц хүчээ дайчлан шинэлнг, бүтээлч шинжтэй ажил сэдэж тэргүүгий амжилт үзүүлсэн байх
4.3.2 “Хангалттай” үнэлгээнд гэрээт үүргийн 50-80 хувийг бүрэн, чанартай биелүүлсэн бөгөөд сургуулийн захиргаанаасзохион байгуулсан ажилд санаачлага чармайлттай оролцсон.
4.3.3 “хангалтгүй” гэдэг гэрээт үүргийн 50-иас доош хувийг биелүүлсэн бөгөөд сургуулийн хэмжээний болон өөрийн үүрэгт ажилд санаачлага, чармайлт гаргаагүй.
4.4 Гэрээнд тусгах үүргийн тоог ажлын ачааллыг жигдрүүлэх зорилгоор нэг төрлийн албан тушаал эрхлэх хүмүүсийн хувьд 2-оос илүүгүй зөрүүтэй байхаар тогтооно.
4.5 Гэрээний биелэлтийг үнэн зөв гаргахын тулд сургалтын алба, тэнхимийн эрхлэгчид, ня-бо, нярав нарын үүргийг захирал, багш нарын үүргийг тэнхимийн эрхлэгчид нар биечлэн бүртгэж, хянах бөгөөд шаардлагатай гэж үзвэл бодит ажлын өгөөжөөр хамт олны санал авч үнэлгээнд харгалзуулна.
4.6 Гэрээний биелэлтээр “сайн” үнэлгээ авсан ажиллагсад гэрээ дүгнэх дараагийн хугацаа хүртэл дор дурдсан урамшил үзүүлэх бөгөөд ажлын чанар бүтннлч шинжийг харгалзан шагналыг дэвшүүлэн олгох асуудлыг тухай бүрд шийднэ. Үүнд:
4.6.1 Эхний удаад сарын үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх эд зүйлс буюу мөнгөн шагнал олгох
4.6.2 Хоёр дахь удаад гэрээ дүгнэх хугацаа хүртэл сарын үндсэн цалингийн 15 хувьтай тэнцэх шагнал олгох, шагналд тодорхойлох
4.7 Гэрээний биелэлтээр “хангалтгүй” үнэлгээ авсан болон дутагдал, зөрчил гаргасан ажиллагсад гэрээ дүгнэх дараагийн хугацаа хүртэд зэмлэл хүлээлгэнэ. Үүнд:
4.7.1 Эхний удаад захиргаанаас сануулга өгч хамт олонд танилцуулах
4.7.2 Хоёр дахь удаад хамт олны хурлаар хэлэлцэн сарын үндсэн цалинг 10 хувиарбууруулах буюу ажлаас чөлөөлөх тухай анхааруулга өгөх
4.7.3 Гурав дахь удаад буюу хоёр удаа дараалсан бол захигааны санаачлагаар сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах буюу ажлаас чөлөөлөх
4.8 Захиргааны хүлээх үүргийн биелэлт хөрөнгө санхүүгээс шалтгаалаагүй тохиолдолд 80 хувь хүрээгүй эхний 1-2 удаад хамт олны хурлаар хэлэлцэн сануулга өгөх ба гурав ба түүнээс дээш удаад хамт олны буюу сургуулийн эзний санаачлагаар удирдах бүрэлдэхүүнийг /захирал, эрхлэгчид, ня-бо, нярав нарыг/ огцруулна.   
"Гурван-Эрдэнэ"БДС- н дотоод журам
Захирлын 2007. оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 45 дүгээр тушаалын
03  дугаар хавсралт

  “ГУРВАН-ЭРДЭНЭ’’  БАГШИЙН ДЭЭД
СУРГУУЛИЙН  ДОТООД ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журам нь “Гурван-Эрдэнэ” БДС-ийн сургалт, эрдэм шинжилгээний өдөр тутмын үйл ажиллагаанд үүсэх харилцааг зохицуулна.
1.2 Энэхүү журмыг батлагдсан өдрөөс эхлэн тус сургуулийн багш оюутан бүр өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөнө.
1.3 Дотоод журамд оруулах өөрчлөлтийн тухай үндэслэл, саналаа хамт олны гишүүн  сургуулийн захиргаанд албан ёсоор тавьж зохих журмын дагуу шийдвэрлүүлж болно.
1.4 Дотоод журмыг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хамт олны хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Хоёр. Хяналт, шалгалт
2.1 Энэхүү дотоод журмын биелэлтэд хяналт тавихыг  захиргааны зөвлөл хариуцан гүйцэтгэнэ.
2.2 Дотоод журмын биелэлтийг сар тутам сургуулийн  захиргааны зөвлөл гаргаж, улирал тутам, хамт олны хуралд мэдээлж, хагас, бүтэн жилээр дүгнэлт хийж  ажиллана.

Гурав.  Ажлын цаг, үр дүн
3.1 Багш, ажилтан болон оюутны ажлын цагийг тооцох, урамшуулах, зэмлэл шийтгэл хүлээлгэх  зэрэг асуудлыг тус улсын хууль тогтоомж, сургуулийн дотоод дүрэм, журмууд, хөдөлмөрийн гэрээг баримталж шийдвэрлэнэ.
3.2 Тус сургуулийн хичээл 90 минут үргэлжлэх бөгөөд 10 минут завсарлана. Хичээлийн 45 минутыг ажлын 1 цагт тооцно. Хичээлийн болон шалгалтын хуваарийг сургалтын алба  гаргаж, захирал баталж,  мөрдөнө.
3.3  Багш, ажилчдад түр чөлөө олгох асуудлыг доорх байдлаар шийднэ.
-  1-5 өдрийн чөлөөг сургалтын алба
-  5-аас дээш өдрийн чөлөөг сургуулийн захирал хууль тогтоомжийн дагуу олгоно.
3.4 Чөлөөний хугацаанд цалин олгохгүй.
3.5 Ажил, амралтын цаг, өдрийг тогтоох, шилжүүлэх тухай асуудлыг мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу захиргааны зөвлөл шийдвэрлэх бөгөөд энэ тухай хамт олны хуралд мэдээлж байна.
3.6 Хөдөлмөрийн хөлс  тооцох, хөхүүлэн дэмжих, зэмлэж шийтгэхдээ  хууль тогтоомж, хамт олны  үнэлэлт, дүгнэлтийг харгалзан,  захиргааны зөвлөлийн шийдвэрийг үндэслэнэ.
3.7 Ажил хөдөлмөртөө онцгой амжилт гаргасан багш, ажилчдын  цалинг нэмэх, сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлсэн оюутнуудыг сургалтын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх, шагналд тодорхойлох зэргээр урамшуулна. 

Дөрөв. Ажилд авах, халах, хариуцлага хүлээлгэх,
төлбөр тооцоо хийх

4.1 Тус сургуульд ажиллуулах, ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхэд тухайн үед мөрдөгдөж буй хууль тогтоомжийг баримтална.
4.2 “Гурван-Эрдэнэ” БДС-д суралцагч оюутны сурлага, хүмүүжил, төлбөр тооцооны тухай асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэн захирлын тушаалаар батламжлан мөрдөнө.
4.3 Тус сургуульд суралцагсдын төлбөрийг 1 кредит цагт ногдох зардлаар тооцож, холбогдох байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тогтооно
4.4 Төлбөрийн тухай асуудлыг сургуулийн захиргаа болон хувь хүн, төлөөлөх этгээдтэй хийсэн албан ёсны гэрээг үндэслэн шийдвэрлэх бөгөөд шаардлагатай асуудлыг захиргааны  зөвлөлөөр хэлэлцэж үр дүнг хамт олны хуралд  мэдээлнэ.
4.5 Сургалтын төлбөрийг оюутан тогтоосон хугацаанд төлөөгүй бол 10 хүртэл хувийн торгууль ноогдуулж, эс зөвшөөрвөл сургуулиас  чөлөөлнө.
4.6 Оюутны сурлага, хүмүүжил, мэдлэг чадварын байдлыг үнэлэхдээ тус сургууль дээр мөрдөгдөж буй журмыг баримтална.

Тав. Хичээлийн байр
5.1 Хичээлийн байр нь багш, ажилтан, оюутныг ажиллах, сурах хэвийн нөхцлөөр хангахуйцаар зохион байгуулагдсан байна.
5.2 Хичээлийн байранд  оюутнууд ээлжээр жижүүр хийнэ. Жижүүр оюутныг сургалтын алба томилж  ажиллуулна.
5.3 Хичээлийн байранд дараах үйлдлүүдийг  хориглож, зөрчсөн тохиолдолд  зэмлэн буруушааж, зарчмын шаардлага тавихыг хамт олны гишүүн бүрд зөвшөөрнө. Үүнд:
5.3.1 Малгай, гадуур хувцастай хичээлийн анги танхимаар орж гарах, явах
5.3.2 Хичээлийн үед бусдадаа нөлөөлөх, хичээлийн явцад багш, оюутныг хичээлээс хөндийрүүлэх, багш, оюутан хичээлийн цагаас хожимдох, урьдаж тараах, хичээл таслах  хичээлийн цагт хичээлээс өөр ажил эрхлэх
5.3.3 Цаас бусад хогийг зориулалтын бус газар хаях, цонхны тавцан дээр гарч суух, байрын хаалга, хана, цонх, эд хогшил, ширээн дээр эрээчих, зурах, бохирдуулах, эд хогшил тоног төхөөрөмж, ном сурах бичиг, үзүүлэнг эвдэх, гэмтээх гамгүй эдлэх, сургуулийн захиргаа эд хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр анги танхим хичээлийн байрнаас эд хөрөнгө, сургалтын техник хэрэгсэл авч гарах, шилжүүлэн зөөх, хуваарьт  байрыг дур  мэдэн сольж,  ашиглах
5.3.4 Цонх салхивч усны  цорго онгорхой орхих
5.3.5 Хичээлийн хуваарийг дур мэдэн хойш, урагш шилжүүлэн өөрчлөх
5.3.6 Архи дарс уух, тамхи татах
5.3.7 Хууль ёс, нийгмийн хэв журам, сургуулийн үйл ажиллагааны дотоод журам зөрчих зэрэг болно.
5.4 Ангиудын эд аж  ахуйг эд хариуцагч бүртгэн, ангийн багш, ахлагчид картаар хүлээлгэж өгнө.
5.5 Сургуулийн ариун цэврийг захирлын нарийн бичгийн дарга хариуцна.
5.6 Хичээлийн байрыг хуваариас гадуур ашиглах тохиолдолд 1-2 хоногийн өмнө сургуулийн удирдлагад мэдэгдэж, зөвшөөрөл авна.
5.7 Багш, оюутан, ажилтан нар хичээлийн байранд ажлын ба оюутны үнэмлэхээ жижүүрт шалгуулж  орно.   

Зургаа. Жижүүр багш
6.1 Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, дэг журмыг сахиулах зорилгоор жижүүр багшийг  сургалтын албанаас томилон ажиллуулна.
6.2 Жижүүр багш өмнөх өдрийн жижүүр багшаас ангиудын түлхүүр, жижүүр багшийн дэвтрийг хүлээн авч, өглөө 8:00  цагт ирж сургуулийг  нээж, ангиудыг онгойлгон хичээл ороход бэлтгэнэ. Жижүүр оюутанд ажил үүргийг  нь танилцуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.
6.3  Тухайн өдрийн хичээл сургалт болон сургууль дээр зохиогдож буй  бүхий л ажилд хяналт тавьж, ерөнхий байдал, гарсан зөрчил дутагдлыг жижүүрийн дэвтэрт тэмдэглэн дараагийн жижүүр багшид хүлээлгэн өгнө.

Долоо. Жижүүр оюутан
7.1 Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулахад туслуулах зорилгоор  сургалтын албанаас жижүүр оюутанг хуваарийн дагуу томилон ажиллуулна. 
7.2 Жижүүр оюутан  нь жижүүр багшийн удирдлагын дор ажиллах ба өглөө 8:00 цагт ирж ангиудыг онгойлгож, хичээл ороход бэлэн болгох, хичээл завсарлах, орох хонхыг батлагдсан хуваарийг  дагуу цохих, хичээл цонхолсон үед энэ тухай сургалтын албаны менежерт мэдэгдэх, хичээл орж байхад гадны  хүмүүс коридороор сэлгүүцэх, анги танхимд нэвтрэхийг хориглох,  ангиудын ирцийг бүртгэх, ангиудын цэвэрлэгээнд хяналт тавьж, ангиудыг цоожлон түлхүүрийг сургалтын албаны  менежерт хүлээлгэж өгнө.


Найм.  Оюутанд чөлөө олгох

8.1 Тус сургуулийн оюутнуудын шалтгаан, гачигдлыг харгалзан, бичгээр үйлдсэн өргөдлийг үндэслэн чөлөө олгоно.
8.2 Цагийн болон 1-7 хоногийн чөлөөг оюутны бичгээр үйлдсэн өргөдлийг үндэслэн сургалтын алба сард 1 удаа олгоно.
8.3 7-14 хоногийн чөлөөг оюутны бичгээр үйлдсэн өргөдлийг үндэслэн сургуулийн захиргаа улиралд 1 удаа олгоно. Чөлөөтэй ба өвчтэй байх хугацаанд тасарсан хичээлийг 14 хоногийн дотор нөхөн гүйцээж хичээл орж буй багш нарт шалгуулан тасарсан цагийг засуулж болно.
8.4 Нэг жилийн чөлөөг оюутны бичгээр үйлдсэн өргөдлийг үндэслэн 4 жилд 1-2 удаа сургуулийн захиргаа олгоно.
8.5 Чөлөө авахыг хүссэн оюутан өөрийн биеэр заавал ирнэ.
8.6 Дараах тохиолдолд оюутанд урт хугацаагаар  чөлөө олгож болно.
8.6.1 Эмчийн магадлагаа, эмч нарын зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн
8.6.2 Ар гэрийн гачигдал, оюутны хүсэлт, засаг захиргаа ба эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг харгалзан
8.6.3  Сургалтын төлөвлөгөөний биелэлт 60 хувиас доош байгаа тохиолдолд багш нарын зөвлөгөөний хурлын шийдвэрийг үндэслэн
8.6.4 Шүүлэг, шалгалтыг хүндэтгэх шалтгаангүйгээр хугацаанд нь өгөөгүй бол
8.6.5  Тусгай хууль тогтоомжийн заалтын дагуу

Ес. Сургуулиас хасах
9.1 Сургуулийн дүрэм, дотоод журмыг хоёр дахь удаагаа ноцтой  зөрчсөн
9.2 Гэмт хэрэг үйлдсэн
9.3 Нэг улиралд гурав буюу түүнээс дээш хичээлд "хангалтгүй " суралцсан
9.4 3 улирал дараалан "хангалтгүй" суралцсан суралцагчийг сургуулиас хасна.


Арав. Сургалтын төлбөр хураах, хөнгөлөх, буцааж олгох

10.1  Сургалтын төлбөр авах
10.1.1 Оюутны сургалтын төлбөрийн хэмжээг жил бүр тогтооно. .
10.1.2 Оюутны сургалтын төлбөрийг дансаар авна.
10.1.3 Нэгдүгээр ангийн оюутан хичээл эхлэхийн өмнө сургалтын төлбөрөө төлж, сургалтын гэрээ хийсэн байна.
10.1.4 Хоёроос дөрөвдүгээр ангийн оюутнууд сургалтын төлбөрөө хоёр хувааж  төлөхийг зөвшөөрнө. Тэгэхдээ эхний хэсгийг жил  бүрийн 9 дүгээр сарын 01-ээс 9 дүгээр сарын 15-ны дотор, үлдсэн хэсгийг дараа оны 2 дугаар сарын 01-ээс 2 дугаар сарын 15-ны дотор төлнө. Энэ хугацаанд төлөхгүй бол 10 хүртэл хувийн торгууль ногдуулах, суралцах хугацааг хойшлуулах, сургуулиас чөлөөлөх зэрэг арга хэмжээ  авна.

10.2 Сургалтын төлбөрийг хөнгөлөх
10.2.1 Сурлага, эрдэм шинжилгээ, олон нийтийн ажилд амжилт гаргасан /2 ба түүнээс дээш улирал дараалан “А” үнэлгээтэй суралцсан, оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, тэргүүн байр эзэлсэн , бүтээл туурвисан гэх мэт / амьдрал  нь онцгой гачигдалтай боловч амжилттай суралцаж байгаа оюутны сургалтын төлбөрийг хамт олон, тэнхимийн саналыг үндэслэн 50 хүртэл хувиар хөнгөлнө.

10.3  Сургалтын төлбөрийг буцааж олгох
10.3.1 Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн оюутан төлбөрөө буцааж авахгүйгээр жилийн чөлөө авбал 2 жилийн дотор өмнө төлсөн төлбөрөөрөө үргэлжлүүлэн суралцана.
10.3.2 Сургалтын төлбөрөө дутуу төлсөн оюутан жилийн чөлөө авбал 2 жилийн дотор өмнө төлсөн төлбөр дээрээ тухайн жилийн сургалтын төлбөрийн зөрүүг төлж үргэлжлүүлэн суралцана
10.3.3 Хичээлийн жилийн эхэнд болон дундуур оюутан сургуулиас гарах буюу чөлөө авах шалтгаанаар сургалтын төлбөрөө буцааж авахыг хүсвэл:
• Хагас жилийн төлбөрөө хийсэн оюутан тухайн улирлын 50%-аас дээш хугацаанд суралцсан бол төлбөр буцааж  олгохгүй бөгөөд 50%-аас доош хугацаанд суусан бол суралцсан хугацааны төлбөрийг бодож үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно.
• Сургалтын албанд гаргасан өргөдлийг захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
10.3.4 Ямар ч тохиолдолд суралцсан хугацааныхаа сургалтын төлбөрийг  төлөх үүргийг оюутан хүлээнэ.


10.4 Суралцсан хугацаа, төлбөрийн тооцоо

10.4.1 Тухайн оюутан сургуулиас гарах болон жилийн чөлөө авахыг хүсэж өргөдөл өгсөн өдрөөр суралцсан хугацааг тасалбар болгон тооцоог хийнэ.
10.4.2 Суралцах хугацааг долоо хоногоор тооцох бөгөөд тухайн улирлын хугацааг 16 долоо хоног гэж тооцно. Нэг улиралд ногдох сургалтын төлбөрийг 16 долоо хоногт хувааж нэг долоо хоногт ногдох сургалтын төлбөрийн хэмжээг тогтооно. / жишээлбэл, тухайн улирлын хичээл эхэлснээс хойш гурван долоо хоног болсны дараа оюутан сургуулиас гарах хүсэлт гаргасан тохиолдолд 16-3=13 гэж  бодох ба хагас жилийн сургалтын төлбөр 210000 төгрөг бол (210000:16)х13  гэж төлбөрийг олгоно.
Арван нэг.  Дугуйлан ажиллуулах

11.1 Оюутнуудын авьяас  чадварыг хөгжүүлэх, сонирхлыг төрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор дугуйлан /яруу найраг, утга зохиол, эрдэм шинжилгээ, гэрэл зураг, уран бичлэг  г м/  ажиллуулна.
11.2 Дугуйлан жилд 32 цагаас доошгүй хугацаагаар хичээллэх бөгөөд түүний агуулга, арга зүйг удирдсан багш  боловсруулна. 
11.3 Дугуйланд оюутнууд сонирхлынхоо дагуу бүртгүүлэн хичээлийн бус цагаар суралцах бөгөөд дугуйлангийн гишүүд жил бүр ажлаа тайлагнана.

Арван хоёр.  Сургуулийн дотоод журам зөрчигчдөд
 хүлээлгэх хариуцлага

12.1 Сургуулийн дотоод журам зөрчигчдөд дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ.
12.1.1 Хамт олон, удирдлагын зүгээс сануулах
12.1.2 Хамт олны хурлаас сануулах
12.1.3 Сургуулиас чөлөөлөхийг сануулах
12.1.4 Сургуулиас чөлөөлөх



Төгсөв.



No comments:

Post a Comment