Wednesday, October 23, 2013

ЭС ТУХАЙЛАХ ЯЛГАЦ ГИШҮҮН


ЭС ТУХАЙЛАХ ЯЛГАЦ ГИШҮҮН
(Accusative with the infinitive)
to -гүй (without to) байх тохиолдолууд нь :
  1. Мэдрэхүйтэй холбоотой to see (харах), to hear (сонсох), to feel (барьж үзэх), to watch (харах, ажиглах), to observe (ажиглалт хийх) гэх зэрэг үйл үгийн дараа : I saw him come. - Би түүний ирэхийг харав.
  2. Дараах үйл үгүүдийн дараа :
    а) хийлгэх утгатай : to make, to have(to bid): You make me laugh. - Чи миний инээдийг хүргээд байна.
    б) зөвшөөрөх утгатай : to let (зөвшөөрөх, боломж олгох). Жишээ нь :
    Let the boy return! - Хүүхдийг буцаж ирэхийг зөвшөөрнө үү!
to - тэй (with to) байх тохиолдлууд нь :
  1. Хүсэл илэрхийлсэн утгатай to want, to wish, to like-ийн дараа. Жишээ нь
    I wish his to learn. - Би түүнийг сурахыг хүсч байна.
  2. Дараах утгатай үйл үгсийн дараа :
    а) хийлгэх гэсэн утгатай to cause, to order, to command гэх мэт үйл үгийн дараа.Жишээ нь :
    We caused him to send for a doctor. - Бид түүнийг эмч рүү явахыг шаардсан
    б) зөвшөөрөх утгатай to allow, to permit, to suffer гэх мэт үйл үгийн дараа. Жишээ нь :
    We allowed the girls to come in. - Бид охинд орохыг зөвшөөрсөн.
  3. Хэлэх, ярих болон бодох гэсэн утгатай to declare, to deny, to expect, to believe, to think, to suppose, to remember гэсэн зарим үйл үгсийн дараа :
    England expect every man to do his duty. - Хүн бүр өөрийн үүргээ биелүүлэхийг Англи улс хүлээж байна.
Анхаар : Ярианы хэлэнд гишүүн өгүүлбэрт that - ийг хэрэглэхийг эрхэмлэдэг.
Санамж : to say, to tell (хэлэх, сонсгох), to answer, to reply, to hope, to fear гэсэн үгсийн дараа зөвхөн нэг л гишүүн өгүүлбэр that -ийг авдаг. Жиш нь :
He hoped that she would come. - Түүнийг ирэх л байх гэж тэр найдсан.

No comments:

Post a Comment