Wednesday, October 2, 2013

ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ

200.         Бас Чингис хаан, Хубилайд өгүүлрүүн: Чи хүчтэний хүзүүг мушгиж, бөхчүүдийн бөгсийг шороодуулж өгөв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвүүл сайн нохой мэт итгэлтэй нөхөд мөн. Та нарыг хаана ч илгээвэл,
Хүр гэсэн газар хүрч
Хүр чулууг хэмх цохиж
Халд гэсэн газар халдаж
Хад чулууг хага цохиж
Цэгээн чулууг бутартал
Цээлийн усыг цалгитал
Ниргэж нядалж явав.
Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй дөрвөн нохойгоо зорьсон газартаа явуулаад, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах өдөр хамгийн түрүүнд урууд, мангудын  цэргийн Жорчидай Хуилдар хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бүрнээ амардагб илээ” гэв. “Хубилай чи, цэргйин үйл бүгдийг ерөнхийлөн захирч бай” гэж соёрхож зарлиг болов. Бас Бидүгүн, их дуулгаргүй тул би буруушааж, мянганы ноён болгосонгүй. Чи түүнийг сургаж үз. Тэр чамтай зөвшиж нэг мянганыг захирч явтугай. Бидүгүнийг хойш ямар болохыг бид үзье” гэв.
201.         Бас Чингис хаан, Гэнигэдэй Хунанд өгүүлрүүн:
“Боорчи, Мухулай тэргүүтэн ноёд оо, Додай Доголху тэргүүтэй чэрби нар аа! Энэ хунан, Доголху тэргүүтэн чэрби нар аа! Энэ хунан,
Харанхуй шөнө
Халдах чоно болж
Гэгээн өдөр
Хэсэх хэрээ болж
Нүүхэд үлдэхгүй
Үлдэхэд  нүүхгүй
Үргэлж намайг адагж
Харийн адйсанд
Халуун нүүр өгч
Харилцдаггүй
Өшөөт хүнд
Өмөг тус болж
Өөр зан гаргадаггүй билээ.
Хунан Хөхөчос хоёртой зөвлөж, хамаг үйлдсийг үйлдэгтүн” гэж зарлиг болов. “хөвүүдий минь ах Жүчи биз. Хунан, Гэнигэс овогтноо тэргүүлэн захирч, миний хөвүүн Жүчийн дор  түмний  ноён болтугай” гэж  зарлиг болов. “Хунан, Хөхөчос, Дэгэй, Үсүн өвгөн энэ дөрвүүл, үзсэнээ нуухгүй, үнэн үгээ хэлж, мэдсэнээ мэлзэхгүй, сонссон үгээ сонсгодог билээ”.
202.         Бас Чингис хаан, Зэлмэд өгүүлрүүн: “Жарчиудай өвгөн, үлээх хөөргөө үүрч өчүүхэн хөвүүнээ дагуулж, Бурхан халдунаас бууж ирээд Ононы Дэлүүн болдогт намайг төрөх цагт булган өлгийг өгөв. Түүнээс хойш ч босго хатавчийн боол, өрх үүдний өмч болж, өдий төдий тусыг хүргэв.  Булган өлгийд төрсөн буянт нөхөр минь, хамт төрөөд хань болж өссөн  хайрт нөхөр Зэлмэ минь чамайг есөн удаа осол гаргахад  буруушаан яллахгүй” гэж зарлиг болов.
203.          Бас Чингис хаан, Толунд өгүүлрүүн: “Эцгээс тусгаар мянганыг захирч байсан билээ. Улсыг хураан тохинуулахад чи өөрийн эцгийн өрөөл жигүүр болон зүтгэж бүтээсний тул чэрби гэдэг цолыг авава. Одоо өөрийн олсон зөөсөн иргэнээ мянгат болгож, Турухантай зөвшиж захирагтун” гэж зарлиг болов.
204.         Бас Чингис хаан, Үнгүр буурчид өгүүлрүүн: “Мэнгитү хианы хөвүүн Үнгүр чи, гурван аймаг тохурауд, таван аймаг таргууд, чаншиуд баядаа дагуулж нэгэн хүрээ болж
Будан мандад төөрөлгүй
Булаалдах дайн салалгүй
Нойтонд хамт норж
Хүйтэнд хамт хөрж
Явав чи
Одоо ямар соёрхол авах вэ, чи?” гэвэл Үнгүр өгүүлрүүн: “Соёрхлыг сонгуулбал хамаг баяд ах дүү нар, хамаагүй бутран тарж байна. Хаан соёрхвол, баяд ах дүү нараа цуглуулан захиръя” гэвэл, “Тэг, Баяд ах дүү нараа цуглуулж мянгатныг чи захиртугай!” гэж зарлиг болов. Бас Чингис хаан зарлиг болруун: “Борохул Үнгүр та хоёр, буурч түгээгч болж, баруун зүүн этгээдэд барих эдээг түгээж, баруун талын хүмүүст  зүй зүйгээр өгч идээ хүнсийг түгээвэл миний хоолой онгойж, сэтгэл амардаг билээ. Үнгүр Борохул хоёр морилон явж (мориор явж) олон хүнд идээ рэг сөнгийн баруун зүүн  этгээдэд идээ базааж бэлтгээд “Та хоёр, Толунтай хамт төвлөн суугаад идээг түгээж байгтун” гэж суурийг зааж өгөв.
214.  Бас Чингис хаан, Борохулд өгүүлрүүн: “Миний эх, Шигихутуг, Борохул, Хүчү, Хөхөчү та дөрвийг дүрвэсэн иргэний нүүсэн нутгаас
Хөдөөнөөс олж
Хөлдөө бүүвэйлж
Хүмүүжүүлэн тэжээж
Хүзүүнээс чинь татаж
Хүний зэрэг болгож
Эгмээс чин татаж
Эрийн зэрэгт оруулж
Хөвүүд бидний нөхөр сүүдэр болгоё гэж тэжээжээ. Миний эхийн тэжээсэн ачийг та нар их хариулан зүтгэв. Борохул  надад нөхөр болж
Хурдан аянд мордож
Хуртай шөнө тохиолдовч
Хоол ундгүйгээр
Хоосон хонуулсан удаагүй,
Яаралтай дайнд мордож
Ямар ч бэрхшээл тохиолдовч
Шөл тасалдуулж
Өл алдуулж байсангүй
Өвөг  эцгийг минь хорлосон
Өстөн татаарыг доройтуулж
Өшил өшиж
Хясал хясаж
Тэр татаар иргэнийг
Тэрэгний бултай чацуулж
Түүнээс өндөр нуруутныг
Түүж хядах цагт
Татаарын Харгил шар, ганцаараа дутааж яваад өлссөний тул аргагүй ирэж, манай эхийн гэрт орж ирээд “Идэх юм гуйя” гэсэн, “Идэх  юм гуйвал тэнд суу” гэж баруун  исэр (ор)-ийн өмнөд үзүүрт суулгав. Тэр цагт таван настай байсан хөвүүн Толуй гаднаас орж ирээд гэдрэг гүйж гармагц, Харгил шар босон харайж, Толуйг суганда хавчуулж гүйхийн хамт  хтуга тэмтэрч сугалан авахыг завдахад эхийн гэрт зүүн талд сууж байсан Алтани “Хүүгий минь аллаа” гэж эхийн  орилон бархирахыг сонсож гүйн  гарч, Харгил  шарын хойноос гүйцэж нэг гараараа үснээс нь зууран барьж, нөгөө гараараа хутгыг сугалж байсан гары нь барьж угзраад хутгыг алдуулав. Тэр үед  гэрийн ард мугалзар хар  үхрийн  тэлэн алж байсан Жидай Зэлмэ хоёр, Алтанийн дууг сонсоод  сүхээ барьсаар, улаан цустай хэвээр гүйн ирж, татаарын Харгил шарыг мөн тэнд нь сүхээр цохиж, хутгаар бүлж алав. Алтани Жидай Зэлмэ гуравх, хөвүүний амь аварсан гавъяаг булаалдахад Жидай Зэлмэ хоёр өгүүлрүүн: “Бид даруй гүйн ирж түүнийыг эс алсан бол ганц эхнэр Алтани юу хийж чадах вэ? Хөвүүний амийг хорлосон  байх билээ.  Хөвүүнийг амийг  аварсан гавъяа биднийхб олно” гэвэл, Алтани  өгүүлрүүн: “Миний дууг сонссонгүй бол та нар яаж ирэх билээ? Би гүйн гүйцэж түүний сэвлэг  үснээс барьж хутгыг сугалсан гарыг татаж, хутгыг алдуулсангүй бол Жидай Зэлмэ хоёрыг хүрч иртэл, хөвүүний амийг хорлож амжсан байх бишүү?” гэв. Тэгж хэлбэл% гол гавъяа нь Алтанийх  болов. Борохулын гэргий, эр Борохулдаа өрөөсөн арал болон тусалж явсны дээр, Толуйн амийг аварч тус хүргэв.
Бас хэрэйдтэй Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Өгэйдэйн гүрээний судал, суманд шархтаж унасанд Борохул, дээр нь бууж түүний асгарсан цусыг амаараа шимж хоноод  маргааш нь Өгэдэй морь унаж чадахгүй тул урдаа сундлан тэвэрч, бүрэлдсэн цусы нь бүлээну руулаараа шимж, ам завжаа улайлгаж, ачит хөвүүн Өгэдэйг амьд мэнд авч ирсэн билээ. Эхий минь, зовж тэжээсэн ачийг, хоёр хөвүүнийг амийг аварч хариулав. Борохул надтай нөхөрлөж, уриалах дуунд минь уухайгаа нэмж, урагшлан зүтгэж  явав. Борохулыг есөн удаа осол гаргавч, яллахгүй болгоё” гэж зарлигб олов.
215.  Бас “Охин ургаа соёрхол өгье” гэв.
216.        Бас Чингис хаан, Үсүн өвгөнд өгүүлрүүн: “Үсүн, Хунан, Хөхөчос, Дэгэй эн дөрвүүлээ, үзсэн сонссоноо үлдээж нуулгүй, үргэлж хэлдэг билээ. Монголын төр ёсонд бэхи ноёдыг өргөмжлөх заншил бий. Ахмад үеийн хүнээ бэхи болгодог заншилтай тул баарин ахын ураг, Үсүн өвгөнийг бэхи болгоё. Бэхи өргөмжлөгдөөд цагаан дээл өмсөж, цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж сонгож байтугай” гэж зарлиг болов.
217.        Бас Чингис хаан өгүүлрүүн: “Хуилдар анд алалданб айлдах цагт урьтаж ам нээж байлдсан гавъяа бий тул түүний хөвүүд ач нарт, өнчдөд олгох өршөөл тусламжийг хүртээсүгэй” гэв.
218.        Бас Чингис хаан, Цагаан гуагийн хөвүүн, Нарийн-Тоорилд өгүүлрүүн: “Чиний эцэг Цагаан гуа чинь зоригийг барьж байлдсаар Даланбалжудын байлдаанд Жамухад алагджээ. Одоо эцгийн гавъяаг хүртэж, өнчдийн тусламжаас авч бай” гэсэнд, Тоорил өгүүлрүүн: “Миний төрлийн нэгүс нар олон аймагт хуваагдан тарсан байна. Хаан соёрхвол, ах дүү нэгүс нараа цуглуулъяа гэвэл, Чингис хаан зарлиг болруун: “Тийм бол ах дүү нэгүс нараа цуглуулж, чи ургийн урагт хүртэл захирч бай” гэж зарлиг болов.
219.        Бас Чингис ахан, Сорхон-шард өгүүлрүүн: “намайг өчүүхэн цагт Тайчуудын Таргудай Хирилтуг, ах дүү нартайгаа нийлж  атаархан барих цагт Сорхан-шарын хөвүүн Чулуун, Чимбай нар,  намайг ах дүү нартаа атаархагдсан ажээ гэж нууж, охин Хадаанаар асруулж байгаад тавьж илгээсэн бишүү. Чиний тэр ачийгб и харанхуй шөнө зүүдэндээ бодож, гэгээн өдөр цээжиндээ санасаар явсан билээ. Дараа нь тайчуудаас надад баахан удаж ирэв. Одоо танд соёрхлыг өгье. Ямар соёрхлыг  хүсч байна?” гэвэл, Сорхан-шар би түүний хөвүүн Чулуун, Чимбай нар өгүүлрүүн: “Бид, мэргидийн нутаг сэлэнгэд дархан дураар нутаглахыг хүснэ. Бас ямар соёрхол хишиг хайрлахыг Чингис хаан  мэдтүгэй!” гэв. Тэгэхэд Чингис хаан өгүүлрүүн: “Нутаг  дархалж,  мэргидийн газар Сэлэнгээр ургийн урагт хүртэл  нутаг орноо эзэмшиж, нум сумаа агсаж, хурим найрыг хийж, хундага сөнгөө түшилцэж явтугай. Есөн удаа осолдоход зэмлэхгүй болгоё!” гэж  зарлиг болов. Бис Чингис хаан, Чулуун Чимбай хоёрт соёрхож хэлсэн нь: “Урьд Чулуун Чимбай та хоёрын хэлж байсныг яаж мартах вэ? Чулуун Чимбай  та хоёр, санаснаа хэлье гэвэл, дутуугаа гуйя гэвэл дам хүнээр бүү хэлүүлж бай. Өөрийн биеэр уулзаж, өөрийн амаар санаснаа хэлж, дутсанаа гуй жбай” гэж зарлиг болов. Бас “Сорхон-шар, Бадай, Хишилиг та  гурван дархан,
Олон дайсанд довтолж
Олз юм болбол
Олсноо  бүрэн автугай!
Аян ав хийж
Ан гөрөөс албал
Алснаа бүрэн автугай!

Гэж шарлиг болов. “Сорхан-шар бол тайчуудын Түдэгэ-гийн гэрийн хүн. Бадай Хишилиг хоёрб ол Чэрэнгийн адуучин хүн билээ. Одоо миний шадар хорчи (нум сум агсагч) болж, хуимд  хундага дэвшүүлж, дархан эрхтэйгээр жаргаж явтугай! гэж зарлиг болов.
220.        Бас Чингис хаан, Наяад өгүүлрүүн: “Ширээт өвгөн, Алаг Наяа хоёр хвөүүний хамт, таргудай Хирилтугийгбарьж авчрах замд Хутгал нугад хүрээд Наяагийн хэлсэн нь: “Бид хаан эзнээ яахан тэвчиж барьж одох вэ?” эж сэтгэл түвтэхгүй болоод Таргудайг сул тавин буцааж, Ширээт өвгөн, хөвүүн Алаг Наяа  нартай хамт ирж Наяагийн хэлсэн нь: “Бид,  хан Таргудай Хирилтугийг гардан барьж ирж яваад жич тэвчин ядаж тавин буцаагаад бид Чингис хаанд хүчээ өгье гэж ирэв. Хэрэв ханаа барьж ирвэл хан эзнээ барьсан харц ардад яаж итгэх вэ гэх билээ. Хандаа халдаж чадсангүй тул тэднийг тус (өөрийн) ханаа хайрлах их ёсыг мэдсэн хүмүүс гэж үгийг зөвшөөж, нэгэн үйл хэргийг тушаая гэсэн билээ. Боорчи, баруун гарын түмнийг захирах ноён болов. Мухулай го ван болж зүүн гарын түмнийг захирах ноён болов. Одоо Наяа, төвийн түмнийг захирах ноён болтугай” гэж зарлиг болов.
221.        Бас Зэв, Сүбээдэй хоёрыг өөрийн олсон зөөсөн иргэнээ мянгат болгож, захирагтун гэв.
222.        Бас хонь хариулагч Дэгэйд мянгатыг энд тэндээс цуглуулж, өгөөд мянганы ноён болгов.
223.        Бас модоч дархан Хүчүгүрт өгөх иргэн дутагдсан тул бусад ноёдын албат нараас татаж цуглуулсан иргэнийг Жадараны Мулхалхуд зүгээр нийлүүлж, Хүчүгүр Мулхалху хоёр нэг мянгатыг хавсран зөвлөж захирагтун гэв.
224.        Улсыг байгуулахад зүтгэсэн хмүүсийг түмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, арваны ноёд болгож, соёрхлыг өгөх хүмүүст соёрхлоо өгч, зарлигийг буулгах хүмүүст зарлигаа буулгаж Чингис хаан зарлигб олруун: “Урьд, би наян хэвтүүл манаачтай, далан шадар хишигтэнтэй байв. Одоо мөнх тэнгэрийн өршөөлөөр, тэнгэр газрын ивээлээр хүч аугаа нэмэгдэж, гүр (нийт)  их улсыг хамттагаж, ганц жолоондоо оруулсан тул одоо надад мянган шадар хишигтэн (ээлжлтэн)-г ялгаж өг. Хэвтүүл, хорчин, торгуудын хамт бүгд түмэн хүн болгож өгтүгэй!” гэж зарлиг болов. Бас Чингис хаан, хишигтнийг ялгаж томилох тухай мянганы  ноёдод тунхаг зарлиг буулгасан нь: “Миний хишигтнийг томилоход түмт, мянгат, зуутын ноёдын хөвүүд, сул (чөлөөт) хүний  хөвүүдийн дотроос миний дэргэд тэнцэх билэг эрдэмтэй, бие сайтайгий нь ялгаж оруултугай. Миний шадар цэрэгт орохдоо мянганы ноёдын хөвүүд, арван  нөхөр (цэрэг), нэг дүүгээ дагуулж иртүгэй. Зууны ноёдын хөвүүд таван  нөхөр, нэг дүүгээ дагуулж иртүгэй. Арваны ноёдын хөвүүд бас сул хүний хөвүүд, гурван нөхөр нэг дүүгээ дагуулж иртүгэй. Ингэхдээ тэд уг газраасаа уналга морио бэлтгэж иртүгэй.
Миний шадар цэрэгт ирэх мянганы ноёдын хөвүүд арван нөхөд, хэрэглэх юмаа харъяат мянганы дотроос татаж авагтун. Эцгийн өгсөн хувь хишиг буюу өөрийн олсон зөөсөн морь, юм  хэдий байвч, өмч хувиас ангид бидний заасан хэмжээгээр авч бэлтгэж иртүгэй. Зууны ноёдын хөвүүд, таван нөхөдтэй, арваны  ноёд бас сул хүний хөвүүд,  гурван нөхөдтэй, мөн өмч хувиас ангид мөн тэр ёсоор хэрэглэх морь, юмаа бэлтгэж иртүгэй!” гэж зарлиг болов. “Мянгат, зуут, аравтын ноёд олон хүн, бидний энэ зарлигийг сонсоод зөрчиж давбал чангалан шийтгэнэ. Бидний шадар цэрэгт орвол зохих хүн бултарч бидний  дэргэд явахдаа бэрхшээвэл өөр хүнийг  оруулаад түүнийг штийтгэж,  эчнээ (далд) хол газар цөлье” гэж зарлиг болов. “Бидний дэргэд дотно явж суралцъя гэж бидэнд ирэх ардыг бүү хориглотугай” гэв.
225.        Чинги схааны зарлигийн ёсоор мянгат, зут аравтын ноёдын хөвүүдийг ялгаж явуулаад, урьдб айсан наян хэвтүүлийг найман зуу болглв. Найман зуу дээр нэмж мянга болгтугай гэв. Хэвтүүлд орох хүмүүсийг бүү ятгаж хориглотугай гэж зарлиг болов.
Хэвтүүлийг Их-нэүрин захирч, мянганы ноён  болтугай гэж зарлигб олов. Бас дөрвөн зуун хорчныг томилж, хорчныг Зэлмийн хөвүүн Есөнтэй ахалж Түгэгийн хөвүүн Бүхэдэйтэй зөвлөж  захиртугай гэв. Торгууд  хишигтэн нарыг дөрвөн ээлжээр манах болгож, Есөнтэй нэгэн ээлижн хорчныг захирч, Бүхэдэй нөгөө  ээлжийн хорчныг захирч, Хорч-худаг  гуравдугаар  ээлжийн хорчныг захирч, Лаблах, дөрөвдүгээр ээжлийн хорчынг азхиря явтугай. Нум сум агссан хорчин торгон цэргийг ийнхүү захирч явтугай. Хорчныг мянга болгож, Есөнтэй захирч байтугай! Гэж зарлиг болов.
226.  “Урьд Өэлэн чэрбийн захирч байсан торгууд дээр нэмж мянга болгоод, Боорчийн ураг (үр) Өэлэн чирбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг Мухулайн ураг бухаар захируулъя. Илугайн ураг Алчидайгаар нэгэн мянган торгуудыг захируулъя. Нэгэн мянган  торгуудыг Додай чэрбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг Доголху чэрбиэр  захируулъя. Нэгэн мянган торгуудыг Жорчидайн ураг Чанайгаар захируулъя. Нэгэн мянган торгуудыг Алчийн ургаас Ахуйдайгаар захируулъя. Нэгэн мянган баатар цэргийг шилж Архай Хасараар захируулаад энгийн өдөр ээлжлэх торгон цэрэг болгож, хатгалдан байлдах өдөр хамгийн түрүүнд баатарлуулан явуулъя!” зарлиг болов. Олон мянгатаас ялгаж ирүүлсэн хүмүүсийг найман мянган  торгууд болгов. Хоёр мянган хэвтүүл, хорчины хамт бүгд нэгэн түмэн хишигтэн болов. Чингис хаан зарлиг болруун: “Бидний шадар түмэн хишигтэнг бэхжүүлж их голын цэрэг болгоё!” гэж зарлиг болов.
227.  Бас Чингис хаан зарлиг болж, өдрийн жасаа (ээлж)-ны торгуудыг дөрвөн ээлж болгож, ээлжийн ахлагч нарыг томилсон нь: Буха, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Алчидай нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Додай чэрби нэгэн ээлжийн хишигтнийг захирч засаж яв. Доголху чэрби, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Энэ дөрвөн ээлжийн хишигтнийг захирах ахалагчдыг тмоилж тунхаг зарлиг буулгаад бас ээлжийн ахлагчид, харъяат хишигтнээ жагсааж ээлж хишигт оруулаад гурав хоноод солилцуулна. Хишигт хүн, ээлжээ тасалбал тэр ээлж тасалсан хүнийг  гурван бэрээ занчъя. Тэр дахин  ээлжээ тасалбал долоон бэрээ занчъя. Бас тэр хүн, бие эрүүл бөгөөд ээлжийн ахлагчдын зөвшөөрөлгүйгээр гуравдугаар удаа ээлжийг тасалбал гучин долоон бэрээ занчаад, бидэнд бараа болохоос бэрхшээлсэн этгээд гэж  үзээд эчнээ хол газарт цөлье! Гэж  зарлиг болов. Ээлжийн ахлагчид, гурван ээлжийн хишигтэнд тухай бүр энэ зарлигийг сонсгож байтугай. Эс сонсгосон бол ээлжийн ахлагчид бурууг хүлээнэ. Зарлигийг сонссон байтал, зөрчих буюу зарлигаар тогтоосон ээлжийг тасалбал хишигтнийыг буруушаан шийтгэнэ гэж зарлиг болов Ээлжийн ахлагчид гагцхүү  ахалгч гэсэн төдийгөөр хамт манаж байгаа хишигтнийг миний зөвшөөрөлгүйгээр бүү шийтгэгтүнэ. Гэм үйлдсэн хүнийг хэлэгтүн. Мухриулах (алах) ёстой бол  бид мухриулъя. Занчих  ёстойг  хэвтүүлж  занчъя. Ахлагч нар, ахлагч  гэсэн төдийгөөр адил эрхтэй хишигтэнд минь, өөрийн гар хөлийг хүргэж занчвал брэээний хариуд бэрээдэж нударгын хариуд нударгадаж занчтугай гэв.
228.  Бас Чингис хаан зарлиг болруун: “Гадаад мянганы ноёдоос миний хишигтний ерийн хүмүүс эрхэм бөгөөд гадаад зууны ноёд, аравны ноёдоос миний хишигтэн хөтөч эрхэм тул гадаад мянганы ноёд, миний хишигтэнтэй тэнцэж хэрэлдвэл мянганы ноёныг шийтгэе!” гэж  зарлиг болов.
229.  Бас Чингис хаан зарлиг болж ээлжийн хишигтний ноёдод зарлиг  тунхагласан нь: Хорчин, торгууд хишиг (ээлж)-т орж, өдрийн хамгаалагчид зүг зүгт мөр мөртөө явж наран шингэхээс өмнө хэвтүүл [манаачид хамгаалах ажлаа шилжүүлээд]-д зайлж гадна  гарч хонотугай. Биднийг шөнө хэвтүүлийн цэрэг хамгаална. Хорчин нум сумаа, буурч  (тогооч) нар аяга саваа хэвтүүлд тушааж өгөөд гарч хонотугай. Гадна хосон хорчин, торгууд, буурч нарб иний шөл идтэл уяаны тэнд хүлээж байгад хэвтүүлд мэдэгдэж, биднийг шөл идсэний дара адоторгш орж, хорчин  нум сумаа авч, торгууд сууриа эзэлж буурч нар аяга саваа авч  ажлаа хийтүгэй. Ээлж хишгийн хмүүс энэ тогтоосон ээжлийн хуулийг мөрдөж яв гэж зарлиг болов. Наран шингэсний  хойно ордны хойгуур урдуур явах хүнийг хэвтүүл манаач нар барьж хоноод маргааш өглөө байцаан асуугтун. Хэвтүүл, халаагаа ирэхэд тэмдгээ шилжүүлж өгөөд чөлөөлөгдөөн. Манаагаа шилжүүлсэн хэвтүүл гарч одтугай  гэв. Хэвтүүл, шөнө ордны орчим байж үүдийг харгалзаж, орохыг завдах хүний мөрийг мөлт цохиж, толгойг тоншин цавчиж хаятугай. Шөнө яаралтай мэдээ хүргэж хүн  ирвэл урьдаар хэвтүүлд мэдэгдээд гэрийн ард хэвтүүлийн  хамт байж, хэлэх   үгээ гаднаас хэлэгтүн. Хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр хэн ч  орж үл болно. Хэвтүүлийн  дэргэдүүр хэн ч явж үл болно. Хэвтүүлийн засвраар явж үл болно. Хэвтүүлийн тоог асууж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр явсан хүнийг барьтугай. Хэвтүүлийн тоог асуусан хүний тэр өдрийн унасан эмээлтэй, хазаартай морийг, өмссөн бү

No comments:

Post a Comment