Wednesday, October 2, 2013

Дүрэм



"Гурван-Эрдэнэ" БДС- н дүрмүүд
Удирдах зөвлөлийн 2007 оны 12  дугаар
сарын 25-ны өдрийн 05  дугаар тогтоолын
02  дугаар хавсралт

"ГУРВАН - ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
                                 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн “Удирдах зөвлөл”-ийн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, бүрэн эрх, үйл ажиллагааны хэм хэмжээг тодорхойлж, зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.2 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч‚ багш‚ суралцагч‚ төгсгөгчдийн хамтын удирдлага мөн.
1.3 Удирдах зөвлөлийн үндсэн зорилго нь сургуулийн зохион байгуулалт‚ санхүү‚ материаллаг баазын хувьд бэхжүүлэх‚ бодлого‚ стратегийг тодорхойлох‚ түүний хэрэгжилтэнд хяналт тавих‚ захирлын үйл ажиллагаанд үнэлэлт‚ дүгнэлт өгч дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино.
1.4 Удирдах зөвлөл нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд зөвлөлийн тогтоол‚ хурлын тэмдэглэлийн хэвлэмэл хуудастай байна. Удирдах зөвлөлийн албан хэрэгт сургуулийн тэмдгийг хэрэглэнэ.
1.5 Удирдах зөвлөл нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлого‚ Боловсролын тухай багц хууль‚ бусад хууль тогтоомж болон энэ үлгэрчилсэн дүрмийг мөрдлөгө болгоно.
Хоёр. Удирдах зөвлөлийн бүтэц зохион байгуулалт
2.1 Удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагчийн болон багш‚ суралцагчид‚ эцэг‚ эх‚ төгсгөгчдийн төлөөллөөс бүрдэнэ.
2.2 Удирдах зөвлөл нь 9 гишүүнтэй байх  бөгөөд тэдгээрийн 56  хувь нь үүсгэн байгуулагчийн‚ бусад нь багш‚ суралцагчид болон төгсгөгчдийн төлөөлөл байна. Төгсгөгчдийн болон эцэг эхийн төлөөллийг  үүсгэн байгуулагчийн шийдвэрээр томилно.
2.3 Удирдах зөвлөл дэх багш‚ суралцагч‚ төгсгөгчдийн төлөөллийг тэдгээрийн хамт олны 50-иас доошгүй ирцтэй хурлаас сонгоно.
2.4 Удирдах зөвлөлийн гишүүдийг 3 жилийн хугацаагаар томилох буюу сонгох бөгөөд жил бүр зөвлөлийн гишүүдийн гуравны нэгийг шинэчилж болно. Удирдах бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах үндэслэл нь томилсон‚ сонгосон төлөөллөө татах буюу солих тухай үүсгэн байгуулагч болон уг төлөөллийг сонгосон байгууллага‚ хамт олны хурлын шийдвэр‚ эсхүл гишүүний өөрийн хүсэлт зэрэг болно.
2.5  Удирдах зөвлөлийн даргыг үүсгэн байгуулагчийн саналаар 3 жилийн хугацаагаар зөвлөлийн гишүүдийн хурлаас ил санал хураалтаар сонгоно. Удирдах зөвлөлийн даргыг хуулийн заалт‚ үүсгэн байгуулагчийн бодлого‚ шийдвэрийг хэрэгжүүлээгүй зэрэг үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө өөрчилж болно.
2.6 Удирдах зөвлөл нь нарийн бичгийн даргатай байж болно.
                         
Гурав . Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа
3.1 Удирдах зөвлөл нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон үүсгэн байгуулагчийн бодлого‚ шийдвэрийг хэрэгжүүлж дараах чиг үүргийг гүйцэтгэнэ.
3.1.1 Сургуулийг хөгжүүлэх бодлого, стратеги төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэж батлах, өөрчлөлт оруулах
3.1.2 Сургуулийн дүрэм батлах, түүнд өөрчлөлт оруулах
3.1.3 Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн жишгийг тогтоох
3.1.4 Хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарийг баталж, зарцуулалтад хяналт тавих
3.1.5 Хөрөнгө, санхүүжилт бүрдүүлэх, зарцуулах журам тогтоох
3.1.6 Сургалтын төлбөр, дотуур байрны болон үйлчилгээний төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох
3.1.7 Сургуулийн захирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх
3.1.8 Удирдах зөвлөлийн жилийн үйл ажиллагааны тайланг үүсгэн байгуулагчид өгөх
3.2 Удирдах зөвлөл нь сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно.
3.3 Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал бөгөөд гишүүдийн 75 хувиас доошгүй нь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцож‚ хэлэлцсэн асуудлаар олонхийн саналаар шийдвэр (тогтоол) гаргаж‚ тэмдэглэл хөтөлнө. Удирдах зөвлөлийн дарга тогтоолд гарын үсэг зурж‚ байгууллагын тэмдэг дарж‚ баталгаажуулна.
3.4 Төлөөлөл нь үүсгэн байгуулагчтайгаа зөвшилцөж тохиролцсон асуудлаа хэрэгжүүлээгүй тохиолдолд Удирдах зөвлөлийн хурлыг хүчингүйд тооцно.
3.5 Удирдах зөвлөлийн хурлыг жилд 2-оос доошгүй удаа хийнэ. Харин ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагчийн, Зөвлөлийн даргын, эсвэл 3-аас доошгүй гишүүний санаачилгаар хуралдуулж  болно. Сургуулийн захирал энэ талаар санал гаргаж болно.
3.6 Удирдах зөвлөлийн хурлын товыг хурал болохоос 3-5 хоногийн өмнө зарлаж, нарийн бичгийн дарга нь холбогдох материалыг гишүүдэд хүргүүлнэ.
3.7 Удирдах зөвлөлийн хуралд хэлэлцэж  байгаа асуудалтай холбогдуулан, сургуулийн захирал, гүйцэтгэх захирал, сургалтын албаны дарга, санхүү-үйлчилгээний албаны дарга, тэнхимийн эрхлэгч, багш, суралцагчийн төлөөллөгчийг оролцуулан санал, хүсэлт тайлбарыг сонсож  болно.
3.8 Удирдах зөвлөл өөрийн үйл ажиллагаанд туслах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж болох бөгөөд түүнийг удирдах зөвлөлийн гишүүд ахална.
3.9  Удирдах зөвлөлийн дарга дор дурдсан чиг үүргийг хүлээнэ.
3.9.1 Удирдах зөвлөлийг хуралдуулах хугацаа‚ хэлэлцэх асуудлыг үүсгэн байгуулагчтай тохиролцох‚ хурлыг зохион байгуулах‚ шийдвэрийг батламжлах‚ хэрэгжүүлэх арга хэмжээ авах.
3.9.2  Удирдах зөвлөлийн гишүүдэд  хуваарийн дагуу ажил  хариуцуулах‚ биелэлтийг хянах‚ зөвлөх.
3.9.3 Удирдах зөвлөлөөс томилсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн‚ ажлын чиглэлийг тогтоох‚ төлөвлөгөөг батлах‚ гүйцэтгэлд нь хяналт тавих
3.9.4 Үүсгэн байгуулагчийн бодлого‚ шийдвэрийг тайлбарлах‚ ойлгуулах‚ зөвшилцөх ажлыг зохион байгуулах
3.9.5 Удирдах зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаа‚ оролцооны талаархи үнэлэлт‚ дүгнэлтийг тухайн төлөөллөө сонгосон байгууллагад нь мэдэгдэх
3.10  Удирдах зөвлөлийн гишүүн дор дурьдсан чиг  үүргийг хэрэгжүүлнэ.
3.10.1 Сургуулийг хөгжүүлэх талаар гарсан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх
3.10.2 Хариуцуулсан ажил‚ үүрэг даалгаврыг чанартай биелүүлж‚ зөвлөлийн хурал‚ даргад мэдээлэх
3.10.3 Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг‚ туслалцаа үзүүлэх‚ сургуулийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах‚ эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шалгах ажиллагаанд оролцох
3.10.4 Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар холбогдох хүмүүст шаардлага тавих‚ тайлбар гаргуулах‚ хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх
Дөрөв. Удирдах зөвлөл‚ үүсгэн байгуулагчийн
 хамтын ажиллагаа
4.1 Удирдах зөвлөл нь үйл ажиллагааныхаа явц‚ үр дүнг үүсгэн байгуулагчийн өмнө тайлагнана. Гаргах шийдвэрийнхээ талаар үүсгэн байгуулагчтай зөвшилцөж ажиллана.
4.2 Үүсгэн байгуулагч нь удирдах зөвлөл дэх өөрийн төлөөллийн үйл ажилллагаанд үнэлэлт‚ дүгнэлт өгч‚ шаардлагатай бол энэ дүрмийн 2.4, 2.5-д заасны дагуу холбогдох арга хэмжээг авна.
 
Тав. Удирдах зөвлөлийн санхүүжилт
5.1 Удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах зөвхөн бичиг хэрэг‚ томилолтын зардлыг сургуулийн тухайн жилийн төсөвт тусган зарцуулна. Үүнээс бусад зардал гаргахыг хориглоно.
Зургаа. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ба
 хүчин төгөлдөр болох
6.1 Удирдах зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг үүсгэн байгуулагч болон удирдах зөвлөлийн гишүүд гаргаж болно.
6.2 Удирдах зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах бөгөөд баталсан тухай шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр болно.

Төгсөв.

Удирдах зөвлөлийн 2007 оны 12  дугаар
сарын 25-ны өдрийн 05  дугаар тогтоолын
04  дүгээр хавсралт
"ГУРВАН-ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
 ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.6 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн “Эрдмийн зөвлөл”-ийн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, бүрэн эрх, үйл ажиллагааны хэм хэмжээг тодорхойлж, зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.7 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн Эрдмийн зөвлөл нь сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний чиглэлийг тогтоож, үр дүнг тооцон, эрдэм судлалын ажлыг ерөнхий удирдлагаар хангах хамтын удирдлагын тогтолцоо мөн.
1.8 Эрдмийн зөвлөл нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд зөвлөлийн тогтоол‚ хурлын тэмдэглэлийн хэвлэмэл хуудастай байна. Эрдмийн зөвлөлийн албан хэрэгт сургуулийн тэмдгийг хэрэглэнэ.
1.9 Эрдмийн зөвлөл нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлого‚ Боловсролын тухай багц хууль‚ бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг мөрдлөгө болгоно.
Хоёр. Эрдмийн зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт
2.1 Эрдмийн зөвлөл нь сургуулийн үндсэн нэгжүүдийн багш нарын хурлаас сонгогдсон төлөөллөөс бүрдэнэ.
2.2 Эрдмийн зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
2.1.1 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн захирал нь Эрдмийн зөвлөлийн дарга байна.
2.1.2 Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нь сургалт-эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал байна.
2.2 Сургуулийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг захирал батална.
Гурав. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа
3.1 Эрдмийн зөвлөл нь ажлаа жилээр төлөвлөж , тайланг хичээлийн жил бүрээр гаргаж  ажиллана.
3.2 Эрдмийн зөвлөлийн дотоод ажлыг зөвлөлийн нарийн бичгийн дарга хариуцна.
3.3 Эрдмийн зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.3.1 Сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоох
3.3.2 Сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын онол аргазүйн төвшин, үр дүнг хэлэлцэж, санал дүгнэлт гарах
3.3.3 Сургуулийг эрдэм судлалын ажлыг ерөнхий удирдлагаар хангах
3.4 Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нийт гишүүдийн хуралдаан байна. Бүх гишүүдийн  2/3 нь ирсэн бол хурлыг хүчинтэйд тооцно.
3.5 Эрдмийн зөвлөл хагас жилд 1-ээс доошгүй удаа хуралдах ба шуурхай асуудал  шийдэх бол тухай бүр нь зарлан хуралдана.
3.6 Эрдмийн зөвлөлийн хуралд холбогдох хүмүүсийг оролцуулж болно.
3.7 Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал тус бүрийг цөөнхийн санаа бодлыг хүндэтгэх зарчмыг баримталж, олонхийн саналаар  шийдвэрлэж, тэмдэглэл үйлдэх ба шаардлагатай бол тогтоол гаргаж батална.
3.8 Эрдмийн зөвлөл нь дараах чиглэлийн асуудлыг хэлэлцэж шийднэ.
3.8.1 Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний  ажлын ерөнхий бодлого, үйл ажиллагааны чиглэл, журам
3.8.2 Сургалтын стандарт, төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн шинжлэх ухааны үндэслэл, агуулгын багтаамж, залгамж холбоо, технологийн хандлага, шинэчлэл
3.8.3 Монголын утга соёл, боловсрол судлалаар  эрдэм шинжилгээний ажил хийх хүмүүсийн судалгааны  сэдэв, арга зүй, эрдэм шинжилгээний бүтээл
3.8.4 Сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний бичиг
3.8.5 Багш нарт дээд боловсролын ба эрдмийн зэрэг, цол олгуулах, эрдэм шинжилгээний бүтээлийг нь шагналд дэвшүүлэх
3.8.6 Гадаад, дотоодын бусад байгууллагатай хамтарч хийх судалгаа, боловсролын шинэчлэл, өөрчлөлтийн туршилт  явуулах чиглэл, арга зүй
3.8.7 Тэнхим, багш нарын сургалт, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, тайлан зэрэг болно.
3.9 Эрдмийн зөвлөлийн ажиллах журмыг захирлын тушаалаар батална.
Дөрөв. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн эрх
4.1 Эрдмийн зөвлөлийн төлөвлөгөө, бусад асуудал хэлэлцэхэд санал дүгнэлтээ оруулах
4.2 Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үед дэмжих, татгалзах, түдгэлзэх
4.3 Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж байгаа асуудлыг хойшлуулах, дахин хянан үзэх санал гаргах
4.4 Өөрийн саналаар зайлшгүй шаардлагатай асуудлыг ажлын төлөвлөгөөнөөс гадуур хэлэлцүүлэх
Тав. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн үүрэг
5.1 Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэх материалтай урьдчилан танилцаж, санал дүгнэлтээ бэлтгэх
5.2 Эрдмийн зөвлөлийн хуралд хүндэтгэх шалтгаангүй бол заавал оролцох
5.3 Эрдмийн зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх
Зургаа. Эрдмийн зөвлөлийн гишүүдийг урамшуулах
6.1 Эрдмийн зөвлөлийн гишүүдэд  хуралд оролцсон байдлыг харгалзан дор дурдсан урамшууллыг хагас жилд нэг удаа олгоно.
6.1.1  Сургуулиас оролцсон хүмүүст 3000 хүртэл төгрөг
6.1.2 Гадны байгууллагаас оролцож буй хүмүүст 6000 хүртэл төгрөг

Долоо. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ба
 хүчин төгөлдөр болох
7.1 Эрдмийн зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг үүсгэн байгуулагч болон эрдмийн зөвлөлийн гишүүд гаргаж болно.
7.2 Эрдмийн зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах бөгөөд баталсан тухай шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр болно.

Төгсөв.
Үргэлжлэл
Удирдах зөвлөлийн 2007 оны 12  дугаар
сарын 25-ны өдрийн 05  дугаар тогтоолын
03  дугаар хавсралт
" ГУРВАН - ЭРДЭНЭ " БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
БАГШИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Тус сургуульд багш авч ажиллуулах, багшийн мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн ур чадварт тавих шаардлага, түүнийг хөгжүүлэх, багшийн үйл ажиллагааг үнэлж дүгнэхэд  Боловсролын тухай багц  хууль болон энэхүү дүрмийг баримтална.
Хоёр. Багшийг ажилд авах
2.1 Багш авах асуудлыг тэнхимүүдийн саналыг үндэслэн захиргааны  зөвлөл шийдвэрлэнэ.
2.2 Багшийн орон тоон дээр ажиллахыг хүсэгч нь дараах материал бүрдүүлнэ.
2.2.1 Урьд ажиллаж байсан албан газраас гаргасан ажил байдлын тодорхойлолт
2.2.2 Дээд сургууль төгссөн диплом болон эрдмийн зэргийн диплом /наториатаар батлуулсан хуулбар /
2.2.3 Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт
2.3 Багшийг дараах хэлбэрүүдээр авч ажиллуулна.
2.3.1 Уралдаант шалгаруулалтаар багш авах
2.3.1.1 Багш авах тухайгаа 21 хоногийн өмнө олон нийтийн мэдээллийн  хэрэгслээр зарлана.
2.3.1.2 Зарлалд авах багшийн заах хичээл, хийх  эрдэм шинжилгээний ажлын чиглэл, эрдмийн зэрэг, гадаад хэлний бэлтгэл, мэргэжлээрээ  ажилласан жил, насны хязгаар зэргийг заасан байна.
2.3.1.3 Шалгаруулах комиссыг захирлын тушаалаар батална.
2.3.1.4 Бүртгүүлсэн хүмүүсээс мэргэжил, гадаад хэлний /гадаад хэлний багшаар авахад хоёрдох гадаад хэлний оронд  монгол хэлний шалгалт авч болно./  болон компьютерийн  шалгалт авахаас  гадна нээлттэй хичээл заалгаж багшлах ур чадварыг  үнэлнэ. 
2.3.1.5 Шалгаруулах комисс  дүгнэх журмыг урьдчилан танилцуулсан байх бөгөөд шалгалтын дүн, бүтээлийн жагсаалт, багшлах ур чадвар зэргийг харгалзан байр эзлүүлэн шалгаруулж ажилд авна.
2.3.2 Өндөр мэргэшлийн эрдэмтдийг багшаар авч ажиллуулах
2.3.2.1 Сургуулийн захиалгаар магистрантур, докторантурт элсэн суралцаж, эрдмийн зэрэг амжилттай хамгаалсан болон тухайн салбартаа нэрд гарсан, мэргэжлийн өндөр зэрэгтэй эрдэмтдийг уралдаант шалгаруулалтгүйгээр  багшаар авч ажиллуулж болно.
Гурав. Багшид тавих шаардлага
3.1 Хувь хүний төлөвшил, боловсролын талаар дараах шаардлагыг хангасан байна.
3.1.1 Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
3.1.2 Багаар ажиллах чадвартай
3.1.3 Мэргэжлийн ёсзүйг дээдлэх төлөвшилтэй
3.1.4 Тухайн мэргэжлээр онол, практикийн гүнзгий мэдлэгтэй
3.1.5 Судалгааны ажлын арга зүй  эзэмшсэн
3.1.6 Сургалт, судалгааны ажлыг хослуулан гүйцэтгэх чадвар дадалтай 
3.1.7 Онол, арга зүй, заах арга, сурган хүмүүжүүлэх мэдлэг, ур чадвараа  дээшлүүлэхийн төлөө байнга санаачилгатай ажилладаг
3.1.8 Залуу үеийг сурган хүмүүжүүлэх, амьдрах ухаанд сургах чадвар эзэмшүүлэх үйлсэд чин сэтгэлээсээ ханддаг
3.1.9 Харилцааны өндөр соёлтой
3.1.10 Сургалт, судалгааны ажилдаа  компьютер хэрэглэх мэдлэг, чадвартай
3.1.11 Тодорхой чиглэлээр судалгааны ажлын сэдэв сонгож  хийдэг
3.1.12 Хоёроос доошгүй гадаад хэлээр мэргэжлийн ном сэтгүүл уншиж ашиглах чадвартай
3.2 Мэргэжлээ гүнзгийрүүлэн эзэмших, сургалт, эрдэм шинжилгээ, заах арга, гадаад хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, оюутнуудын дунд соёл, олон нийтийн ажил зохиох талаар тодорхой тусгасан төлөвлөгөө  боловсруулан тэнхимийн эрхлэгчээр батлуулан ажиллана.
3.3 Багш нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ойрын болон хэтийн төлөвлөгөө гаргаж ажиллах бөгөөд “Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт” хөтөлнө.
3.4 Үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш   нар ажилд орсноос хойш 13 жилийн дотор эрдмийн зэрэг /доктор Ph.D/  хамгаалсан байна. Энэ шаардлагыг  хангаагүй нөхцөлд цаашид тус сургуульд багшлах боломжгүй  гэж үзнэ.
3.5 Хэрэв багшлах хугацаандаа сургалт, эрдэм  шинжилгээ, заах арга, ур чадварын хувьд өсөөгүй бол цаашид багшаар ажиллуулах боломжгүй гэж үзэн зохих журмын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, тухайн улирлын эцэст ажлаас чөлөөлнө.
Дөрөв. Багшийн эрх
4.1 Сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоо (ажиллах өрөө, ширээ, сандал, интернэд холбогдсон компьютер, бичгийн хэрэгсэл, холбогдох мэдээ, мэдээлэл зэрэг)- оор хангуулах
4.2 Сургалтад шинжлэх ухааны дэвшилтэт арга барил, боловсролын стандартад нийцсэн сурах  бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх
4.3 Суралцагчид зөвлөгөө өгөх, шаардлага тавих, суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний авъяас, бие сэтгэцийн хөгжилд тодорхойлолт өгөх
4.4 Суралцагчийг сонгон суралцуулах, мэргэжлийн сургалт зохион байгуулах
4.5 Судалгаа, шинжилгээний ажил хийх, мэргэжлийн дагуу зөвлөхөөр ажиллах
4.6 Сургуулийн удирдах болон мэргэжлийн байгууллагад сонгох, сонгогдох, мэргэжлийн нийгэмлэг, холбоонд сонгуульт үүрэг гүйцэтгэх
4.7 Хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх, нийгмийн зохих хангамж, хөнгөлөлт эдлэх
4.8 Бүтээлийн чөлөө авах
4.9 Хууль тогтоомжид заасан бусад эрх
Танхимийн гадуур сургалт,  бусад үйл ажиллагаа
№ 

Ажлын агуулга 

Ажлыг дүгнэх хэлбэр, олгох кредит
 1

- Ангийн ажил удирдах, зөвлөгөө өгөх, хамгаалуулах

- Ажил тутамд 0.02 БК

 2

- Анги удирдсан багшаар ажиллах
- Оюутны байгууллага, дугуйлан удирдах
- Сонгуулиар ажил хариуцах
- Ажил санаачлан хийх

 - Ажил бүрд 0.1-0.2  БК

 3

- Оюутныг шавилан сургах

- Сургуулийн захиргааны шийдвэрээр хувийн төлөвлөгөөтэй ажиллаж буй оюутан тутамд 0.04 БК

 4

- Эчнээ даалгавар шалгах, дүгнэх, хамгаалуулах

- Даалгавар бүрд 0.02 БК

 5

 Хичээлийн хөтөлбөр шинээр зохиох хэвлүүлэх

- Хөтөлбөр бүрд 0.1  БК

 6

<p align="l<><><>



Үргэлжлэл №1

Тав. Багшийн үүрэг
5.1 Сургуулийн дүрэм, дотоод журмыг  биелүүлэх
5.2 Удирдлагын зүгээс даалгасан ажил үүргүүдийг эрхэлж буй албан тушаалын хүрээнд биелүүлэх
5.3 Оюутныг төлөвшүүлэхэд үлгэрлэн ажиллаж, нийгэм, соёл, олон нийтийн ажилд идэвхтэй  оролцох
5.4 Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, ном сурах бичиг, гарын авлага  бичиж хэвлүүлэх, тест боловсруулах 
5.5 Сургалтын албаны даалгаснаар өвчтэй болон чөлөөтэй багшийн хичээлийг орлон заах
5.6 Хуваарьт хичээлийг төлөвлөсөн цагт тасралтгүй, чанартай хөтлөн явуулж, боловсролын стандартыг хэрэгжүүлэх
5.7 Багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих
5.8 Суралцагчдад сурах төлөвлөгөөгөө боловсруулах, бие даан ажиллахад нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч, удирдах
5.9 Онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх
5.10 Суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, тэднийг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах
5.11 Суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харилцах, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх
5.11.1 Хамтарсан судалгааны ажил хийх 
5.11.2 Дугуйлан удирдах
5.11.3 Зөвлөгчөөр ажиллах
5.11.4 Оюутны эрдэм шинжилгээний ажил удирдах
5.11.5 Оюутан шавилан суралцуулах
5.12 Суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих
5.13 Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэн явуулах
5.14 Ажлын цагаараа өөрийн бүх анхаарал, мэдлэг чадвараа сургуулийн  ашиг сонирхлын дагуу үүрэгт ажлаа биелүүлэхэд бүрэн зориуулах, сургуулийн ашиг сонирхолд үл нийцэх буюу багшийн үүрэгт ажлаа гүйцэтгэхэд саад болох аливаа нэмэлт давхар ажил хийхгүй байх, нэмэлт ажил хийх шаардлага гарвал сургалтын алба , захиралд мэдэгдэж зөвшөөрөл авсан байх
5.15 Мэдлэг боловсролоо дээшлүүлэх талаар  санаачилга гарган ажиллаж, шинжлэх ухаан технологийн нээлт, ололт амжилттай танилцаж, багшлах үйл ажиллагаандаа ашиглах
5.16 Хууль тогтоомжид заасан бусад үүрэг
Зургаа. Багшийн албан тушаалын шатлал
6.1 “Гурван- Эрдэнэ” БДС-ийн багш нарыг тухайн салбар, мэргэжлийн чиглэлээр хийж буй сургалт, судалгааны ажлын чанар, үр дүн, оюутан, магистрант, дагалдуулан сургах чадвар зэргийг харгалзан
а)   профессор
б)   дэд профессор
г)    ахлах багш
д)   багш
е) дагалдан багш гэсэн  шатлалтай албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна.
6.2 Профессорын албан тушаалд тус сургуулийн нийгмийн өмнө хүлээх эрхэм зорилго болох сургалт, судалгааны ажлыг шинжлэх ухааны онолын өндөр түвшинд цогц байдлаар удирдан зохион байгуулж, гэрээгээр хүлээсэн ажил үүргээ улс орон, сургуулийн өмнө бүрэн хариуцах чадвартай эрдмийн зэрэгтэй, шалгарсан сурган хүмүүжүүлэгч, судлаач багш нарыг шалгаруулан ажиллуулна.
6.3 Профессорын орон тоог сургалт, эрдэм шинжилгээний ажлын бүтэц шаардлага зэргийг харгалзан сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, дэмжсэний үндсэн дээр захирлын шийдвэрээр тогтооно. Нийт багшийн орон тоог 30 хүртэл хувь нь профессорын орон тоо байна.
6.4 Тэтгэвэрийн насанд хүрсэн боловч  цаашид ажиллуулах шаардлагатай, “Гурван- Эрдэнэ” БДС -д олон жил ажилласан туршлагатай эрдэмтэн багш нарыг сургалтын албаны саналыг үндэслэн зөвлөх профессор, 50 хувь, 25 хувийн багшаар ажиллуулж болно.
Долоо. Багшийг албан тушаалд шалгаруулан
ажиллуулах журам
7.1 Багшийг албан тушаалд дэвшүүлэхдээ өрсөлдөөнийг чухалчлах ба дараах хоёр хүчин зүйлийг харгалзан үзнэ.
7.1.1 Зарлагдсан орон тоо
7.1.2 Нэр дэвшигчийн мэргэжлийн чадвар
7.2 Нэр дэвшигчийг тухайн албан тушаалд дэвшүүлэхдээ дараах шалгууруудыг удирдлага болгоно.
7.2.1 Хичээл сургалт
7.2.2 Судалгаа, эрдэм шинжилгээ
7.2.3 Удирдан зохион байгуулах чадвар болон сургуульд оруулж буй ерөнхий хувь нэмэр
7.3 Нэр дэвшигч албан тушаал ахихын тулд энэ гурвын дор хаяж хоёрт нь мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан, нөгөөд нь хангалттай хувь нэмэр оруулсан байхыг шаардана. Нэгд нь харьцангуй сул байх нь нөгөөд гаргасан гарамгай амжилтаар нөхөгдөж болно. “Мэдэгдэхүйц ахиц дэвшил”-ийг дүгнэхдээ дараах үндсэн шалгууруудыг баримтална.
7.3.1 Хичээл сургалт: сургалтын чанарт олон жилийн турш гаргасан тогтвортой амжилт (бусад багш нар болон оюутны үнэлгээнд тулгуурлана); сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр шинэчлэхэд оруулсан хувь нэмэр; хичээл сургалтын материал, бичсэн ном сурах бичиг; богино хугацааны сургалт болон орлого оруулах бусад хэлбэрийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны дунд сургуульд оруулсан хувь нэмэр, дипломын өмнөх ба дараах болон зэрэг олгодоггүй түр сургалтын үйл ажиллагааны үр дүнг тооцно.
7.3.2 Судалгаа зөвлөгөө: Эрдэм шинжилгээ, судалгаа зөвлөгөө болон бусад бүтээлч үйл ажиллагаанд олон жилийн турш гаргасан тогтвортой амжилт (дотоод, гадаадын бусад судлаачдаас өгсөн үнэлгээнд тулгуурлана) бичсэн ном товхимол болон мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл, урилгаар уншсан лекц, үйлдвэрлэл болон бусад үйл ажиллагаанд өгсөн зөвлөмжийн хэмжээ, чанар, үр ашиг, гэрээ төслөөр гүйцэтгэж байгаа үйл ажиллгааны дүнд сургуульд оруулж буй орлого, улс орны эдийн засагт оруулж буй хувь нэмэр, дотоодын болон олон улсын хэмжээний шагнал, удирдаж хамгаалсан магистрант, докторын тоо, эрдмийн зэрэг хамгаалсан байдал
7.3.3 Удирдан нзохион байгуулах чадвар Сургуулийн үйл ажиллгаанд оруулж буй ерөнхий хувь нэмэр: сургуульд гүйцэтгэж буй албан үүргийн төлөөлөл, сургалт эрдэм шинжилгээний ажлыг удирдлагаар хангахад оруулсан хувь нэмэр зэргийг харгалзан үзнэ.
7.4 Дагалдан багшийн орон тоон дээр тухайн тэнхим, мэргэжлийн салбарын профессор баг нарын саналыг үндэслэн тодорхой сэдвээр судалгаа хийх бэлтгэлтэй, оюутны суурь буюу дадлага хичээлийг албан ёсны удирдагчийн зөвлөмжийн дагуу чанарын өндөр түвшинд зааж чадах, бакалаврын зэргийн дипломын мэргэжлийн хичээлийн дүн В-ээс доошгүй, харилцааны өндөр соёл, ёс суртахууны эерэг төлөвшилтэй, цаашид багшийн мэргэжлээр ажиллаж, суралцан зэрэг цолоо ахиулах чин хүсэл эрмэлзэлтэй залуу багшийг ажиллуулна.
7.5 Багшийн орон тоон дээр тухайн тэнхим, мэргэжлийн салбарын саналыг үндэслэн шинээр авч буй (мэргэжлийн хичээл заах бол магистрын зэрэгтэй) залуу багшийг ажиллуулна.
7.6 Ахлах багшийн орон тоон дээр тухайн мэргэжлийн салбарын сургалтын агуулга, арга зүйг бүрэн эзэмшсэн, сургалтанд шинэ арга технологи нэвтрүүлэн ажилладаг, заах арга, оюутантай ажиллах арвин туршлагатай, 5-аас доошгүй жил багшлсан багш болон шинээр ажилд авч буй эрдмийн зэрэгтэй хүнийг ажиллулна.
7.7 Профессорын орон тоон дээр сургалт, судалгаа буюу сургуулийн удирдах ажилд бүрэн чадвартайгаа харуулсан, ажлын амжилт нь тогтвортой өсөж байгаа, эрдэм шинжилгээ болон сургалтын агуулга арга зүйн ажлыг удирддаг, тухайн мэргэжлийн салбарын сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох талаар судалгаа, боловсруулалтын ажил эрхлэн явуулж нэвтрүүлдэг, сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлсэн, докторант, магистрант шалгаруулж авна. Нэр дэвшигч нь профессор хүнд байвал зохих оюуны төлөвшилт болон нөөцөө бүрэн харуулсан байна.
Найм. Багшийн улирал, жилд гүйцэтгэх
сургалтын ажлын хэмжээ
8.1 “Гурван- Эрдэнэ” БДС-ийн багш нь дараах үндсэн ажлыг гүйцэтгэх үүрэгтэй.
8.1.1 Хичээл сургалт явуулах, сургалтыг зохион байгуулах
8.1.2 Эрдэм шинжилгээ, бусад бүтээлч үйл ажиллагаа
8.1.3 Сургуулийн дотоод ажилд оролцох нийгэм болон нийтэд үйлчлэх
8.2  Үндсэн ажлын гүйцэтгэл нь жилд 35 кредит байна.
8.3 Эрдмийн ажил хийж  байгаа багш нь эрдмийн ажилд зарцуулах цагийн тодорхой хэсгийг (энэ судалгааны ажил нь өөр шугамаар санхүүжилт аваагүй нөхцөлд) кредитэд тооцуулж болно.
8.4 Албан тушаалын шатлалаас хамаауулж нэг улиралд лекц унших, семинар лабораторийн хичээл удирдах, танхимын сургалтын кредитийн доод хэмжээг тогтооно. Үүнд:
Албан тушаал    Танхимд нэг жилд гүйцэтгэх кредит
Профессор      21-23
Дэд профессор     22-24
Ахлах багш      23-25
Багш       24-28
Дагалдан багш    18-20
8.5 Багшийн гүйцэтгэлийн үлдсэн 35 кредитийн үлдсэн хэсгийг эрдэм шинжилгээ судалгааны ажил, оюутанд зөвлөгөө өгөх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, ном сурах бичиг бичих, сургууль факультетийн ажил гүйцэтгэх гэх зэрэг ажлуудаар биелүүлж болно.
8.6  Эдгээр ажлыг сургалтын албатай байгуулсан гэрээний дагуу дүгнэнэ.
8.7  Тэнхимийн эрхлэгчийн танхимын сургалтын цагаас 1 кредит хорогдуулна.
8.8 Танхимд заах хичээлийн цаг хүрэлцэхгүй шалтгаанаар багшийн сургалтын ажлын ачаалал доод хэмжээндээ хүрэхгүй бол уг багшид өөр ажил үүрэг, дотоод төслийг захирал санал болгож болно. Хэрэв багш уг үүргийг биелүүлэхээс татгалзвал уг цагтай пропорционалиар цалинг бууруулан олгоно. Ийм хөнгөлөлтийг багш дараалсан 2 улирлаас илүү эдлэхгүй.
8.9 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн сургуулийн захирлын өгсөн үүргийн дагуу аливаа хороо, комисс түүнтэй адилтгах хамтлагийн бүрэлдэхүүнд орж ажиллах, сургуулийн ажил төрөлтэй холбоотой баримт бичиг боловсруулах, тусгай үүрэгт ажил гүйцэтгэвэл зохих кредитийг сургалтын албанаас олгоно.
8.10  “Гурван- Эрдэнэ” БДС-ийн профессор багш нар оюутанд зөвлөгөө өгөх болон бусад үүрэг гүйцэтгэхээр долоо хоног бүр арваас доошгүй цагийг ажлын байрандаа сууж ажиллана. Энэ ажлын цагт номын санд сууж ажиллах, хурал цуглаанд суух зэрэг ажлын цаг орохгүй.
8.11 Танхимын кредит нь жилийн ноогдлын хэмжээнд хүрээгүй боловч нийт кредит давж биелсэн нөхцөлд танхимын бус 2 кредитийг танхимын 1 кредитэд тооцон шилжүүлж болох ба ингэж авах танхимын кредитийн хэмжээ 3 кредитээс хэтрэхгүй байна. Үүний нэг адил танхимын кредит давсан бол нийт ажлын хэмжээ 35 кредит хүрэхгүй байгаа тохиолдолд танхимын нэг кредитийг танхимын бус 2 кредитэд тооцон шилжүүлж ноогдлыг гүйцээж болно.
8.12 Профессор багш нь жилд гүйцэтгэх кредитээ давуулан биелүүлсэн бөгөөд танхимд гүйцэтгэх кредит нь мөн давж биелүүлсэн бол жилийн гүйцэтгэлээс илүү гарсан хэсэгт харгалзах танхимын цагт илүү цагийн хөлсийг жилийн эцэст олгоно.
Ес. Хичээл тасалсан багш нарт
хариуцлага хүлээлгэх
9.1 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сургалтын технологийг зөрчин хичээл таслах, хожимдох, эрт тараах зэргээр зөрчил гаргасан багшид сануулах арга хэмжээ авах ба уг хичээлийг нөхүүлэн хийлгэж дээрх дутагдал давтагдвал цалинг тодорхой хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулна.
9.2 Дээр дурьдсан дутагдлыг удаа дараа давтан гаргавал багшийн зэрэглэл, албан тушаалыг бууруулах буюу ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна.
9.3 Багш хичээл заах боломжгүй болсон тухайгаа урьдчилан мэдэгдсэн боловч  хичээлийг зохицуулаагүй сургалтын алба /сургалтын албаны менежер/ -тай нэгдүгээр зүйлд заасны дагуу хариуцлага тооцно.
9.4 Энэ журам сургуулийн хичээл заадаг бусад ажилтанд нэгэн адил хамаарагдана.
9.5 Хичээл таслах, хожимдох, эрт тараах зэрэг зөрчил гаргасан цагийн багшид сануулах, тухайн хичээлийг цаашид заалгахыг зогсоох хүртэл арга хэмжээ авна.
9.6 Цагийн багш шалтгаангүйгээр хичээл тасалбал эхний удаа сануулах, хоёрдахь удаад гэрээгээр олгох хөлсийг 20 хувиар бууруулах, гуравдахь удаа давтагдвал гэрээг цуцална.
Арав. Багш нарын гүйцэтгэх ажлын норм
10.1 “Гурван – Эрдэнэ” БДС-ийн багш нар сургах, эрдэм шинжилгээний ажил хийх, бүтээл  туурвих үндсэн үүргийг  гүйцэтгэх эдгээр ажлын үр дүнг кредит цагийн нэгжээр тооцно.
10.2 Кредит нь нэг талаас оюутанд олгож буй мэдлэгийн, нөгөө талаас энэ үйл ажиллагаанд багшаас зарцуулж байгаа хөдөлмөрийн үнэлэмж юм. Багшийн хөдөлмөрийн үнэлгээнд хичээлийн кредит үнэлгээ гол үүрэгтэй байна. Багшийн кредит (БК) нь оюутны кредит (ОК) –тэй нягт уялдаатай байна.
10.3 Багшийн 1 кредитийн үнэлгээг жил бүрийн хичээлийн жилийн эхэнд тогтоох бөгөөд багшийн албан тушаалын шатлал бүхэнд энэхүү тогтоосон тогтмолоор тооцно.
10.4 Багшийн ажлыг дүгнэхдээ байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний хавсралт, энэхүү дүрмийн 10.4 дэх хавсралт ¹1, хавсралт ¹2-ыг баримтална.
Хичээл сургалтын ажил                                                                                               Хавсралт ¹1
 №

Ажлын агуулга

 Ажлыг дүгнэх хэлбэр, олгох кредит
 1

 Лекц унших
- лаборатори
- семинар, дадлагын хичээл удирдах
-  нэмэлт хичээл заах

- 45 минутыг 1 цаг, 32 цагийг 1 БК гэж тооцно. Томсгосон бүлэгт (60-аас дээш оюутанд) уншсан лекцийн 1 БК-ийг 0.2-оор нэмэгдүүлж тооцно.

 2

  - Бакалаврын ажил удирдах

 - Ажил бүрд 0.5 БК
- 1 багш 3-аас илүүгүй ажил удирдана.
- Илүү гарсан ажил бүрийг 0.3 БК-ээр тооцно.

 3

 - Бакалаврын ажилд шүүмж бичих авах

 - Ажил бүрд 0.15 БК
- Ажлын тоо тогтоохгүй

 4

 - Багшлах дадлага удирдах

 - Оюутны дүнтэй заасан 40 минутыг сургалтын 1 цаг, 32 цагийг 1 БК гэж тооцно.

 5

 - Улирал дундын шалгалт, шүүлэг авах

 - Оюутан бүрд 15 минут, 60 минутыг сургалтын 1 цаг, 32 цагийг 1 БК гэж тооцно.

 6

 - Улирлын батлах буюу улсын шалгалт

 - 60 минут нь сургалтын 1 цаг байх бөгөөд цагийн гүйцэтгэлээр тооцно

10.5 Багш нарын хичээлийн жилд гүйцэтгэвэл зохих хичээл- сургалтын ажлын кредит цагийн хэмжээг дараах тохиолдолд тухайн багшийн өдрийн нормоор бодож хорогдуулна.
10.5.1 Хичээлээс гадуур ажилд шинээр томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн буюу халагдсан
10.5.2 Ажлаас чөлөөлөгдөж мэргэжил дээшлүүлэх курст сурах
10.5.3 Жирэмсний ба амаржсаны дараах амралттай байсан, нярай хүүхдээ асрахаар чөлөөтэй байсан
10.5.4 Ажлын долоо ба түүнээс дээш хоног захиргааны чөлөөтэй байсан, хөдөлмөрийн чадвараа түр алдсан
10.5.5 Бүтээлийн буюу магистрантур, докторантурт шалгалт өгөхөөр чөлөөтэй байсан
10.6 Зарим хичээлийг орон тооны багшаар заалгуулах боломжгүй бол цагийн багш  ажиллуулж болно. Тэгэхдээ хичээлийн жилийн улирал бүрийн эхэнд 1 кредит цагийн хөлсний хэмжээ болон бусад онцлогийг тусгасан хөдөлмөрийн гэрээг цагийн багштай (салбар, тэнхим) байгуулж, уг гэрээг захирлын тушаалаар баталгаажуулна.
10.7 Сургалтын албанаас багш нэг бүрийн гүйцэтгэсэн ажлын тооцоог сар тутам гарган, захиралд хянуулж байх бөгөөд сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарь, ангийн журнал, багшийн кредит цагийн тооцооны хуудас зэргийг үндэслэн хичээлийн жилийн улирал бүрийн эцэст нэгтгэн дүгнэж, ээлжийн амралт, цалингийн тооцоог санхүүтэй хамтарч хийнэ.
10.8 Багш хичээлийн жилд гүйцэтгэх ажлаа хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол дутуу гүйцэтгэсэн ажлын цагийн хөлсийг амралтын хугацааны цалингаас суутгана.
10.9 Хэрэв тухайн багш хичээлийн рассписанаар заах хичээлээ заагаагүй юм уу хичээлээ хожуу эхэлсэн эсвэл эрт тараасан бол уг хугацаанд ноогдох хэмжээний кредит цагийн мөнгийг дараах сарын цалингаас суутгаж байна. Тасарсан хичээлийг уг багш нөхөн зааж оюутныг хохиролгүй болгох үүрэгтэй. Гэвч суутгасан мөнгийг эргүүлэн олгохгүй.
 

Шинэчлэн боловсруулсан                                       Н.Баянмөнх

Төгсөв

Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын 2006 оны 482-р тушаалыг үндэслэв
Захирлын 2007 оны 12  дугаар
сарын 27-ны өдрийн 45  дугаар тогтоолын
18  дугаар хавсралт

“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
 БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ЁСЗҮЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү дүрмийн зорилго нь сургалтын эрх чөлөөг хамгаалах, сургалт, судалгааны ажлын хамгийн дээд төвшний стандартыг хангахад туслах, үүний тулд багшийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүй /биеэ авч явах ёс зүй/-н хэм хэмжээ, зан үйлийг тогтоон хэвшүүлж, багшийн нэр төрийг хамгаалахад оршино.
1.2 Багшийн давуу эрх, ажиллах болон бусад баталгаа нь багшийн мэргэжлийн чадвар, сургалтын эрх чөлөө болон сургуулийн үндсэн үүргийн харилцан уялдаанд оршино. Энэ харилцаа нь багшийн мэргэжлийн хариуцлагын эх сурвалж болно.
Хоёр. Дүрмийн нэр томъёо
Энэ дүрэмд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.
2.1 “Багшийн мэргэжлийн ёс зүй” гэж багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
2.2 Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ гэж багшийн мэргэжилдээ үнэнч байж, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалж, хүлээсэн үүргээ чанд биелүүлэх талаар тогтоосон шаардлагын цогцыг хэлнэ.
2.3 Багшийн ёс зүйн зөрчил гэж энэ дүрмээр тогтоосон багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
2.4 Сургалтын эрх чөлөө гэж мэдлэг бүтээх, эзэмших дамжуулах үйл явц хараат бус, ямар нэг нөлөөлөлд  автаагүй, багш хичээлээ өөрийн арга барилаар заах, оюутан сонирхол хэрэгцээндээ тохируулан боловсрол эзэмших нөхцөлийг хангах боломж  бүрдүүлэхийг хэлнэ.  
Гурав. Багшийн мэргэжлийн эрх
3.1 Сургууль нь багш нарыг сургалт, судалгааны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангаж, дэмжих үүрэгтэй.
3.2 Тус дүрэм нь багшийн сургалтын эрх чөлөөг хангана.
3.3  Багш нь Монгол улсын үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу доорх эрхээр хангагдана.
3.3.1 Судалгаа, шинжилгээний ажлыг чөлөөтэй хийх, түүний үр дүнгийн талаар санал солилцох,
3.3.2  Сургалтанд шинжлэх ухааны дэвшилтэт аргыг сонгон хэрэглэх
3.3.3 Боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх
3.3.4  Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх
3.3.5 Хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах зэрэг болно.
Үргэлжлэл №2
Дөрөв. Багшийн мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн хариуцлага
4.1 Багшлах үүргээ хэрэгжүүлэхэд тавих ёс зүйн хэм хэмжээ
4.1.1 Багш суралцагчдаа бүтээлчээр, бие даан суралцах чадвар эзэмшүүлэхэд анхаарч, суралцагч сурахын төлөө чөлөөтэй эрэл хайгуул хийхэд дэмжлэг үзүүлнэ.  Багш хичээлээ мэргэжлийн дээд төвшинд заана. Багш суралцагчдад хувь хүний нь хувьд хүндэтгэл үзүүлэн тэдний сурах үйл ажиллагааг чиглүүлэн удирдагч, зөвлөгч байх ёстой. Багш суралцагчийн мэдлэг чадвар, хүчин чармайлтыг бодитой, шударга үнэлдэг байна. Багш суралцагчийн хооронд итгэл, хүндэтгэлийг эрхэмлэнэ. Суралцагчийг дарамтлах, ялгаварлан гадуурхахаас зайлсхийнэ.
4.1.2 Багшлах үйл ажиллагааны зохисгүй хэлбэрүүд
- Багшлах үүргээ биелүүлээгүй байх
- Суралцагчийг дур зоргоороо хичээлд оруулахгүй байх
- Хичээлд холбогдолгүй материалыг сургалтанд ихээр ашиглах
- Хичээл, шалгалт болон ажлын цагийн хуваарийг зохицуулсан журмыг зөрчих
- Суралцагчийн мэдлэг чадвар, хандлагыг тухайн хичээлд шууд хамааралгүй                шалгуураар дүгнэх
- Суралцагчийн сургалтын үр дүнг үнэлэхийг шалтгаангүйгээр буюу дур мэдэн хойшлуулах
- Суралцагчийн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах
- Албан тушаал буюу эрх мэдлээ ашиглан дур мэдэн эсхүл хувийн шалтгаанаар суралцагчийн санал бодол, ухамсарт хүчээр нөлөөлөх, үзэл бодлоо тулгах, аашилж загнах, айлган сүрдүүлэх зэргээр зүй бус авирлах
- Өөрийн болон бусдын бичсэн ном зохиол, бичмэл материалыг суралцагчдад тулган зарж, борлуулах
4.2 Багшийн мэдлэг, боловсролд тавих ёс зүйн хэм хэмжээ
4.2.1 Багш мэдлэг, боловсролоо тасралтгүй дээшлүүлж байхын үнэ цэнэд тулгуурласан өөрт оногдох тусгай хариуцлагыг хүлээн зөвшөөрнө. Багшийн заах хичээлтэй холбоотой үндсэн хариуцлага нь үнэнийг бусдын эрхшээлд авталгүй хайж, түүнийг батлах явдал мөн. Үүний тулд багш нар мэдлэг боловсрол, заах арга, судалгаа хийх чадвараа хөгжүүлэх сайжруулахын төлөө өөрийн хүчээ дайчилна. Багш сургуулиас гадуур хийх мэргэжлийн үйл ажиллагаанд байгууллагынхаа тавих шаардлагыг биелүүлнэ.
4.2.2 Ёс зүйн зохисгүй хэлбэр
-  Багш бусдын зохиол бүтээл, судалгаа, нээлтийг санаатайгаар хууль бусаар өөрийн болгох байдлаар нийтээр хүлээн зөвшөөрсөн оюун санааны цэвэр ариун байх ёс дэгийг зөрчих
4.3 Багшид тавих ёс зүйн хэм хэмжээ
4.3.1 Дээд боловсролын байгууллагын багш бүтээлч байж, ажил үүргээ мэргэжлийн өндөр төвшинд санаачилагатай, шударгаар биелүүлэх ёстой.  Багш сургуулийнхаа дүрэм, дотоод журмыг баримталдаг байна. Багш ажил үйлчилгээгээ түр буюу бүрмөсөн зогсоох тохиолдолд сургуулийн хөтөлбөрийн хэрэгжилтэд энэ шийдвэр хэрхэн нөлөөлөхийг ухамсарлаж, холбогдох албан тушаалтанд урьдчилан мэдэгддэг байна.
4.3.2 Ёс зүйн зохисгүй хэлбэрүүд
- Сургуулиас санаачилсан буюу зохион байгуулсан ажил, үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах
- Зөвшөөрөлгүйгээр сургуулийн нөөц буюу тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хувийн болон арилжаа, улс төр, шашны зорилгоор ашиглах
- Сургуулийн бусад багш, ажилтныг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь саад учруулах, заналхийлэх буюу дарамтлах
- Багшийн мэргэжлийн ёс зүйн талаар сургуулиас баримталж буй бодлогыг зөрчих
- Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуу ирэх
- Хувийн үзэл бодлоо санаатайгаар сургууль, түүний нэгжийн байр суурь хэмээн ойлгуулах
4.4 Хамт ажиллагчидтайгаа харилцахад тавих ёс зүйн хэм хэмжээ
4.4.1 Хамт ажиллагчидтай хүндэтгэлтэй харилцаж, ажил төрлийн холбогдолтой бодитой шүүмжлэл, санааг хүлээн авч, аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийднэ. Хамт ажиллаж байгаа хүмүүсийн судалгаа шинжилгээ хийх эрх чөлөөг  хүндэтгэнэ. Шүүмжлэл, санал бодлоо солилцохдоо бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандана. Багш сургалтын үүргээ ухамсарлан хамтран ажиллагчдынхаа талаар мэргэжлийн дүгнэлт өгөхдөө бодитой хандах ёстой. Багш оногдсон эрх үүргийнхээ дагуу сургуулиа удирдах хэрэгт өөрийн оролцоог хангана.
4.4.2 Ёс зүйн зохисгүй хэлбэрүүд
- Мэргэжлийн үйл ажиллагаанд шууд холбогдохгүй шалгуураар багшийн мэргэжлийн чадварыг үнэлэх
- Хувь хүний нууцыг хамгаалсан хууль тогтоомжийг зөрчих
- Бусад багшийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах
Тав. Хэрэг үүсгэгч багшийн эрх үүрэг
5.1 Хэрэг үүсгэгч багш нь өөрийн хэргийн талаар санал гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
5.2 Сахилгын шийтгэл ногдуу лсан сургуулийн ёс зүйн албаны шийдвэрт багш ажлын 30 хоногийн дотор бичгээр гомдол гаргах эрхтэй.
5.3 Багш нь өөрийн хийсэн хэрэгт гэм буруутай нь тогтоогдвол ногдуулсан шийтгэлийг хөөн хэлэлцэх хугацаанд биелүүлэх үүрэгтэй.  / Хөөн хэлэлцэх хугацаа 30 хоног байна./ 
Зургаа. Сахилгын шийтгэл, түүнийг шийдвэрлэх
6.1 Багшийн ёс зүйг зөрчсөн багшид сахилгын шийтгэл  ногдуулах асуудлыг  Сургуулийн ёс  зүйн алба судлан санал боловсруулна.
6.2 Сургуулийн дэргэд багшийн ёс зүйн алба ажиллах бөгөөд 3 хүний бүрэлдэхүүнтэй байна.
6.3 Багшийн ёс зүйн алба нь өөрийн журамтай байна. 
6.4 Багшийн ёс зүйн алба нь ёс зүйн зөрчлийн талаарх гомдол, өргөдөл, мэдээлэл хүлээн авч нотолгоо баримтыг шинжлэн судалж, сахилгын шийтгэл ногдуулах эсэх үндэслэлийг шалган тогтооно.
6.5 Сахилгын шийтгэл ноогдуулсан шийдвэрт багшийн гаргасан гомдлоор сахилгын хэргийг сургуулийн ёс зүйн алба хянаж захирал, захиргааны зөвлөлд танилцуулж санал авч эцсийн шийдвэр гаргана.
6.6 Багш мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд түүнд сахилгын шийтгэл хүлээлгэнэ.
6.6.1 Сургуулиас санаачилсан буюу зохион байгуулсан ажил, үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан тохиолдолд
6.6.2 Зөвшөөрөлгүйгээр сургуулийн нөөц буюу тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хувийн болон арилжаа, улс төр, шашны зорилгоор ашиглавал
6.6.3 Сургуулийн багш бусад ажилтныг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд саад учруулах, заналхийлэх буюу дарамталсан нь тогтоогдвол
6.6.4 Багшийн мэргэжлийн ёс зүйн талаар сургуулиас баримталж буй бодлогыг зөрчвөл
6.6.5 Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа удаа дараа согтуу ирсэн тохиолдолд
6.6.6 Хувийн үзэл бодлоо санаатайгаар сургууль, түүний нэгжийн байр суурь хэмээн ойлгуулах хандлага гаргавал Монгол улсын хөдөлмөрийн хуулийн 131.1.1 /сануулах/ 131.1.2 /үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах/ 131.1.3 /ажлаас халах/ –д зааснаар сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ноогдуулна.

Төгсөв

Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын 2006 оны 482-р тушаалыг үндэслэв
Захирлын 2007 оны 12  дугаар
сарын 27-ны өдрийн 45  дугаар тогтоолын
17  дугаар хавсралт
МАГИСТРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ
 ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагын магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлүүдтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.
Хоёр. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулах
2.1. Магистрын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий дээд боловсролын сургалтын байгууллагын захирал буюу түүний эрх олгосон этгээдийн албан ёсны шийдвэрээр Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл (цаашид “Зөвлөл” гэнэ)-ийг сургалтын чиглэл буюу шаардлагатай бол магистрант бүрээр байгуулна.
2.2. Зөвлөлийн бүрэлдэхүүн нь магистрантын сургалтын чиглэл, тухайн магистрант (цаашид “горилогч” гэнэ)-ын магистрын ажлын сэдвийн чиглэлээр мэргэшсэн буюу ойролцоо чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг, докторын зэрэгтэй хүмүүс байна.
2.3. Зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн нийт 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүний талаарх саналыг холбогдох мэргэжлийн тэнхим гаргана.
2.4. Зөвлөлийн дарга, зөвлөлийн нарийн бичгийн дарга нар сургуулийн орон тооны ажилтан байна.
2.5. Зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж буй тэнхимийн саналд нэр дэвшүүлж буй үндэслэл, нэр дэвшигчдийн докторын зэрэг хамгаалсан болон эрхлэж буй судалгааны чиглэл, сүүлийн 5 жилд зөвлөлийн чиглэлээр хэвлүүлсэн гол 1-3 бүтээлийг тусгана.
2.6. Зөвлөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг энэхүү дүрмийн 2.3-д заасан нэр дэвшүүлэгч этгээд зохих үндэслэлийг гарган эрх бүхий этгээдэд тухай бүр тавина.
2.7. Зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгээс багагүй нь мэргэжлийн өөр тэнхим, сургуулийн төлөөлөл байна.
2.8. Зөвлөлийн дарга Зөвлөлөөс үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангах, зөвлөлийн хуралдааны хугацааг товлох, бусад бүрэлдэхүүний ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, Зөвлөлийн эрх мэдлийн асуудлаар Зөвлөлийг төлөөлөн холбогдох байгууллагатай харилцана.
Гурав. Зөвлөлийн үйл ажиллагаа
3.1 Зөвлөл үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангана. Зөвлөл нь ээлжит хуралдааны тухай зарыг сургуулийнхаа хамт олонд урьдчилан мэдээлдэг байна.
3.2 Зөвлөл бүхий л үйл ажиллагаагаараа горилогч магистрын ажлаа хамгаалахад мэдээлэл, магистрын ажил хамгаалахтай холбоотой асуудлаар зөвлөгөө авах боломжоор хангана.
3.3 Зөвлөл магистрын ажлыг бүх талаас нь бүрэн гүйцэд бодитой шүүн хэлэлцэх, горилогчийн бүрдүүлсэн материалд дүгнэлт өгөхөд шаардлагатай материалыг холбогдох байгууллагаас лавлах, гаргуулан авах эрхтэй.
3.4 Зөвлөл горилогчийн магистрын ажлын талаар гаргасан дүгнэлтээ хуралдаан болсноос хойш 5 хоногийн дотор магистрын сургалт хариуцсан нэгж болон холбогдох тэнхимд албан ёсоор мэдэгдэнэ.
3.5 Зөвлөл нь үйл ажиллагааныхаа товч тайлан, хуралдаануудтай холбоотой бичиг баримтын түшиглэсэн сургуулийн магистрын сургалт эрхэлсэн нэгжид хүлээлгэн өгнө.
3.6 Зөвлөл энэхүү дүрмийн 4.2.-т заасан материалыг хүлээн авсан тухай тэмдэглэл хөтөлнө.
Дөрөв. Магистрын ажлыг Зөвлөл дээр шүүн хэлэлцэх
4.1 Магистрын ажлын хамгаалалтыг зөвлөлийн нээлттэй хуралдаанаар зохион байгуулна.
4.2 Горилогч доорх материалыг зөвлөлд ирүүлнэ.
4.2.1    Хамгаалатад орохыг хүссэн горилогчийн өргөдөл;
4.2.2    Горилогчийн бакалаврын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар гэрчилсэн хуулбар;
4.2.3    Горилогч магистрын гадаад хэлний болон бусад шалгалт өгч тэнцсэн тухай нотолгоо;
4.2.4    Сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлүүд, дүн, зохих багц цаг цуглуулсныг нотолсон холбогдох тэнхмийн эрхлэгчийн тодорхойлолт;
4.2.5    Зөвлөлийн гишүүдийн тоогоор хэвлэсэн магистрын ажил;
4.2.6    Горилогчийн магистрын ажил хамгаалалтад бэлэн болсныг нотолсон удирдагчийн дүгнэлт
4.3 Зөвлөлийн дарга материалыг хүлээж аваад бүрэлдэхүүнээс 1 гишүүнийг томилон энэхүү дүрмийн 4.2.-д дурдсан материалын бүрдэл, тэдгээрийн үнэн зөв байдлыг шалгуулж, дүгнэлт гаргана.
4.4 Хамгаалалтын хуралдааныг өргөдөл хүлээн авснаас хойш нэг сарын дотор зохион байгуулна. Зөвлөлийн дарга горилогчийн ирүүлсэн магистрын ажлыг хамгаалалт болох өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө нийт бүрэлдэхүүнд хүргэнэ.
4.5 Зөвлөлийн хуралдаанаар магистрын ажил магистрын ажилд тавих шаардлага хангасан бүтээл болж чадсан эсэх талаар дүгнэлт гаргана.
Тав. Зөвлөлийн хуралдаан
5.1 Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн 75 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр хийнэ.
5.2 Зөвлөлийн хуралдааныг зөвлөлийн дарга, түүнийг эзгүйд зөвлөлийн орлогч дарга удирдана.
5.3 Зөвлөлийн нарийн бичгийн даргын эзгүйд зөвлөлийн шийдвэрээр аль нэг гишүүнийг түр хугацаагаар нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгүүлэхээр томилно.
5.4  Зөвлөлийн дарга, орлогч дарга хоёул эзгүйд зөвлөлийн хуралдаан хийхгүй.
5.5 Зөвлөлийн хуралдааныг доор дурдсан дарааллаар зохион байгуулна. Үүнд:
5.5.1 Хуралдааныг зөвлөлийн дарга нээж, хэлэлцэх асуудлыг      танилцуулах;
5.5.2 Горилогчийн талаар зөвлөлийн нарийн бичгийн дарга танилцуулах;
5.5.3 Горилогч магистрын ажлынхаа үндсэн үр дүнг товч илтгэх;
5.5.4 Удирдагчийн санал дүгнэлтийг сонсох
5.5.5 Шүүмжлэгчдийн санал, дүгнэлтийг сонсох;
5.5.6 Зөвлөлийн гишүүд болон хуралдаанд оролцогчид горилогчид асуулт тавьж, хариулт авах, мэтгэлцэх;
5.5.7 Зөвлөлийн гишүүд магистрын ажлын талаар дүгнэлтээ хэлэх;
5.5.8 Тооллогын комиссыг сонгон батлах;
5.5.9 Гишүүдэд саналын хуудас тарааж санал хураах;
5.5.10 Тооллогын комисс нууц санал хураалтын дүнг танилцуулах;
5.5.11 Тооллогын комиссын саналыг үндэслэн горилогчийн магистрын ажлын талаарх дүгнэлтийг баталсан шийдвэр гаргах;
5.5.12 Зөвлөлийн дарга хуралдааныг хааж үг хэлэх.
5.6 Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг нууц санал хураалтын үр дүнг үндэслэн гаргана. Горилогчийн ажил зөвлөлийн хуралдаанд оролцогчдын 75-аас доошгүй хувийн эерэг санал авсан тохиолдолд уг ажлыг хамгаалсанд тооцно.
5.7 Зөвлөлийн хуралдаанд оролцолгүйгээр урьдчилж санал өгөх, хуралдаанд суусан боловч хуралдаан дуусахаас өмнө гарсан гишүүн урьдчилж санал өгөхийг тус тус хориглоно.
5.8 Зөвлөлийн гишүүдийн санал өгөх хуудас хавсралт 1-д заасан хэлбэртэй байна.

“Магистрын зэрэг хамгаалуулах
дүрэм хавсралт 1”
………………………………………………………………
(түшиглэсэн сургууль, хамгаалуулах зөвлөлийн нэр)
Огноо   …………………
САНАЛЫН ХУУДАС
№ 

Горилогчийн овог нэр  
 Магистрын ажилд өгөх саналын хувилбар


 1. Шаардлага хангасан


 2. Шаардлага хангаагүй

Тайлбар:
- Өгөх саналын урдахь дугаарыг дугуйлж тэмдэглэнэ.
- Саналын хувилбарыг алийг нь ч дугуйлж тэмдэглээгүй, эсхүл хоёуланг нь дугуйлж тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно.
Удирдах зөвлөлийн 2007 оны 12  дугаар
сарын 25-ны өдрийн 05  дугаар тогтоолын
01  дүгээр хавсралт


Үргэлжлэл №3
Дөрөв. Багшийн мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн хариуцлага
4.1 Багшлах үүргээ хэрэгжүүлэхэд тавих ёс зүйн хэм хэмжээ
4.1.1 Багш суралцагчдаа бүтээлчээр, бие даан суралцах чадвар эзэмшүүлэхэд анхаарч, суралцагч сурахын төлөө чөлөөтэй эрэл хайгуул хийхэд дэмжлэг үзүүлнэ.  Багш хичээлээ мэргэжлийн дээд төвшинд заана. Багш суралцагчдад хувь хүний нь хувьд хүндэтгэл үзүүлэн тэдний сурах үйл ажиллагааг чиглүүлэн удирдагч, зөвлөгч байх ёстой. Багш суралцагчийн мэдлэг чадвар, хүчин чармайлтыг бодитой, шударга үнэлдэг байна. Багш суралцагчийн хооронд итгэл, хүндэтгэлийг эрхэмлэнэ. Суралцагчийг дарамтлах, ялгаварлан гадуурхахаас зайлсхийнэ.
4.1.2 Багшлах үйл ажиллагааны зохисгүй хэлбэрүүд
- Багшлах үүргээ биелүүлээгүй байх
- Суралцагчийг дур зоргоороо хичээлд оруулахгүй байх
- Хичээлд холбогдолгүй материалыг сургалтанд ихээр ашиглах
- Хичээл, шалгалт болон ажлын цагийн хуваарийг зохицуулсан журмыг зөрчих
- Суралцагчийн мэдлэг чадвар, хандлагыг тухайн хичээлд шууд хамааралгүй                шалгуураар дүгнэх
- Суралцагчийн сургалтын үр дүнг үнэлэхийг шалтгаангүйгээр буюу дур мэдэн хойшлуулах
- Суралцагчийн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах
- Албан тушаал буюу эрх мэдлээ ашиглан дур мэдэн эсхүл хувийн шалтгаанаар суралцагчийн санал бодол, ухамсарт хүчээр нөлөөлөх, үзэл бодлоо тулгах, аашилж загнах, айлган сүрдүүлэх зэргээр зүй бус авирлах
- Өөрийн болон бусдын бичсэн ном зохиол, бичмэл материалыг суралцагчдад тулган зарж, борлуулах
4.2 Багшийн мэдлэг, боловсролд тавих ёс зүйн хэм хэмжээ
4.2.1 Багш мэдлэг, боловсролоо тасралтгүй дээшлүүлж байхын үнэ цэнэд тулгуурласан өөрт оногдох тусгай хариуцлагыг хүлээн зөвшөөрнө. Багшийн заах хичээлтэй холбоотой үндсэн хариуцлага нь үнэнийг бусдын эрхшээлд авталгүй хайж, түүнийг батлах явдал мөн. Үүний тулд багш нар мэдлэг боловсрол, заах арга, судалгаа хийх чадвараа хөгжүүлэх сайжруулахын төлөө өөрийн хүчээ дайчилна. Багш сургуулиас гадуур хийх мэргэжлийн үйл ажиллагаанд байгууллагынхаа тавих шаардлагыг биелүүлнэ.
4.2.2 Ёс зүйн зохисгүй хэлбэр
-  Багш бусдын зохиол бүтээл, судалгаа, нээлтийг санаатайгаар хууль бусаар өөрийн болгох байдлаар нийтээр хүлээн зөвшөөрсөн оюун санааны цэвэр ариун байх ёс дэгийг зөрчих
4.3 Багшид тавих ёс зүйн хэм хэмжээ
4.3.1 Дээд боловсролын байгууллагын багш бүтээлч байж, ажил үүргээ мэргэжлийн өндөр төвшинд санаачилагатай, шударгаар биелүүлэх ёстой.  Багш сургуулийнхаа дүрэм, дотоод журмыг баримталдаг байна. Багш ажил үйлчилгээгээ түр буюу бүрмөсөн зогсоох тохиолдолд сургуулийн хөтөлбөрийн хэрэгжилтэд энэ шийдвэр хэрхэн нөлөөлөхийг ухамсарлаж, холбогдох албан тушаалтанд урьдчилан мэдэгддэг байна.
4.3.2 Ёс зүйн зохисгүй хэлбэрүүд
- Сургуулиас санаачилсан буюу зохион байгуулсан ажил, үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах
- Зөвшөөрөлгүйгээр сургуулийн нөөц буюу тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хувийн болон арилжаа, улс төр, шашны зорилгоор ашиглах
- Сургуулийн бусад багш, ажилтныг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь саад учруулах, заналхийлэх буюу дарамтлах
- Багшийн мэргэжлийн ёс зүйн талаар сургуулиас баримталж буй бодлогыг зөрчих
- Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуу ирэх
- Хувийн үзэл бодлоо санаатайгаар сургууль, түүний нэгжийн байр суурь хэмээн ойлгуулах
4.4 Хамт ажиллагчидтайгаа харилцахад тавих ёс зүйн хэм хэмжээ
4.4.1 Хамт ажиллагчидтай хүндэтгэлтэй харилцаж, ажил төрлийн холбогдолтой бодитой шүүмжлэл, санааг хүлээн авч, аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийднэ. Хамт ажиллаж байгаа хүмүүсийн судалгаа шинжилгээ хийх эрх чөлөөг  хүндэтгэнэ. Шүүмжлэл, санал бодлоо солилцохдоо бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандана. Багш сургалтын үүргээ ухамсарлан хамтран ажиллагчдынхаа талаар мэргэжлийн дүгнэлт өгөхдөө бодитой хандах ёстой. Багш оногдсон эрх үүргийнхээ дагуу сургуулиа удирдах хэрэгт өөрийн оролцоог хангана.
4.4.2 Ёс зүйн зохисгүй хэлбэрүүд
- Мэргэжлийн үйл ажиллагаанд шууд холбогдохгүй шалгуураар багшийн мэргэжлийн чадварыг үнэлэх
- Хувь хүний нууцыг хамгаалсан хууль тогтоомжийг зөрчих
- Бусад багшийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах
Тав. Хэрэг үүсгэгч багшийн эрх үүрэг
5.1 Хэрэг үүсгэгч багш нь өөрийн хэргийн талаар санал гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
5.2 Сахилгын шийтгэл ногдуу лсан сургуулийн ёс зүйн албаны шийдвэрт багш ажлын 30 хоногийн дотор бичгээр гомдол гаргах эрхтэй.
5.3 Багш нь өөрийн хийсэн хэрэгт гэм буруутай нь тогтоогдвол ногдуулсан шийтгэлийг хөөн хэлэлцэх хугацаанд биелүүлэх үүрэгтэй.  / Хөөн хэлэлцэх хугацаа 30 хоног байна./ 
Зургаа. Сахилгын шийтгэл, түүнийг шийдвэрлэх
6.1 Багшийн ёс зүйг зөрчсөн багшид сахилгын шийтгэл  ногдуулах асуудлыг  Сургуулийн ёс  зүйн алба судлан санал боловсруулна.
6.2 Сургуулийн дэргэд багшийн ёс зүйн алба ажиллах бөгөөд 3 хүний бүрэлдэхүүнтэй байна.
6.3 Багшийн ёс зүйн алба нь өөрийн журамтай байна. 
6.4 Багшийн ёс зүйн алба нь ёс зүйн зөрчлийн талаарх гомдол, өргөдөл, мэдээлэл хүлээн авч нотолгоо баримтыг шинжлэн судалж, сахилгын шийтгэл ногдуулах эсэх үндэслэлийг шалган тогтооно.
6.5 Сахилгын шийтгэл ноогдуулсан шийдвэрт багшийн гаргасан гомдлоор сахилгын хэргийг сургуулийн ёс зүйн алба хянаж захирал, захиргааны зөвлөлд танилцуулж санал авч эцсийн шийдвэр гаргана.
6.6 Багш мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд түүнд сахилгын шийтгэл хүлээлгэнэ.
6.6.1 Сургуулиас санаачилсан буюу зохион байгуулсан ажил, үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан тохиолдолд
6.6.2 Зөвшөөрөлгүйгээр сургуулийн нөөц буюу тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хувийн болон арилжаа, улс төр, шашны зорилгоор ашиглавал
6.6.3 Сургуулийн багш бусад ажилтныг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд саад учруулах, заналхийлэх буюу дарамталсан нь тогтоогдвол
6.6.4 Багшийн мэргэжлийн ёс зүйн талаар сургуулиас баримталж буй бодлогыг зөрчвөл
6.6.5 Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа удаа дараа согтуу ирсэн тохиолдолд
6.6.6 Хувийн үзэл бодлоо санаатайгаар сургууль, түүний нэгжийн байр суурь хэмээн ойлгуулах хандлага гаргавал Монгол улсын хөдөлмөрийн хуулийн 131.1.1 /сануулах/ 131.1.2 /үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах/ 131.1.3 /ажлаас халах/ –д зааснаар сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ноогдуулна.

Төгсөв

Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын 2006 оны 482-р тушаалыг үндэслэв
Захирлын 2007 оны 12  дугаар
сарын 27-ны өдрийн 45  дугаар тогтоолын
17  дугаар хавсралт
МАГИСТРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ
 ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагын магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлүүдтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.
Хоёр. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулах
2.1. Магистрын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий дээд боловсролын сургалтын байгууллагын захирал буюу түүний эрх олгосон этгээдийн албан ёсны шийдвэрээр Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл (цаашид “Зөвлөл” гэнэ)-ийг сургалтын чиглэл буюу шаардлагатай бол магистрант бүрээр байгуулна.
2.2. Зөвлөлийн бүрэлдэхүүн нь магистрантын сургалтын чиглэл, тухайн магистрант (цаашид “горилогч” гэнэ)-ын магистрын ажлын сэдвийн чиглэлээр мэргэшсэн буюу ойролцоо чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг, докторын зэрэгтэй хүмүүс байна.
2.3. Зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн нийт 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүний талаарх саналыг холбогдох мэргэжлийн тэнхим гаргана.
2.4. Зөвлөлийн дарга, зөвлөлийн нарийн бичгийн дарга нар сургуулийн орон тооны ажилтан байна.
2.5. Зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж буй тэнхимийн саналд нэр дэвшүүлж буй үндэслэл, нэр дэвшигчдийн докторын зэрэг хамгаалсан болон эрхлэж буй судалгааны чиглэл, сүүлийн 5 жилд зөвлөлийн чиглэлээр хэвлүүлсэн гол 1-3 бүтээлийг тусгана.
2.6. Зөвлөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг энэхүү дүрмийн 2.3-д заасан нэр дэвшүүлэгч этгээд зохих үндэслэлийг гарган эрх бүхий этгээдэд тухай бүр тавина.
2.7. Зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгээс багагүй нь мэргэжлийн өөр тэнхим, сургуулийн төлөөлөл байна.
2.8. Зөвлөлийн дарга Зөвлөлөөс үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангах, зөвлөлийн хуралдааны хугацааг товлох, бусад бүрэлдэхүүний ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, Зөвлөлийн эрх мэдлийн асуудлаар Зөвлөлийг төлөөлөн холбогдох байгууллагатай харилцана.
Гурав. Зөвлөлийн үйл ажиллагаа
3.1 Зөвлөл үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангана. Зөвлөл нь ээлжит хуралдааны тухай зарыг сургуулийнхаа хамт олонд урьдчилан мэдээлдэг байна.
3.2 Зөвлөл бүхий л үйл ажиллагаагаараа горилогч магистрын ажлаа хамгаалахад мэдээлэл, магистрын ажил хамгаалахтай холбоотой асуудлаар зөвлөгөө авах боломжоор хангана.
3.3 Зөвлөл магистрын ажлыг бүх талаас нь бүрэн гүйцэд бодитой шүүн хэлэлцэх, горилогчийн бүрдүүлсэн материалд дүгнэлт өгөхөд шаардлагатай материалыг холбогдох байгууллагаас лавлах, гаргуулан авах эрхтэй.
3.4 Зөвлөл горилогчийн магистрын ажлын талаар гаргасан дүгнэлтээ хуралдаан болсноос хойш 5 хоногийн дотор магистрын сургалт хариуцсан нэгж болон холбогдох тэнхимд албан ёсоор мэдэгдэнэ.
3.5 Зөвлөл нь үйл ажиллагааныхаа товч тайлан, хуралдаануудтай холбоотой бичиг баримтын түшиглэсэн сургуулийн магистрын сургалт эрхэлсэн нэгжид хүлээлгэн өгнө.
3.6 Зөвлөл энэхүү дүрмийн 4.2.-т заасан материалыг хүлээн авсан тухай тэмдэглэл хөтөлнө.
Дөрөв. Магистрын ажлыг Зөвлөл дээр шүүн хэлэлцэх
4.1 Магистрын ажлын хамгаалалтыг зөвлөлийн нээлттэй хуралдаанаар зохион байгуулна.
4.2 Горилогч доорх материалыг зөвлөлд ирүүлнэ.
4.2.1    Хамгаалатад орохыг хүссэн горилогчийн өргөдөл;
4.2.2    Горилогчийн бакалаврын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар гэрчилсэн хуулбар;
4.2.3    Горилогч магистрын гадаад хэлний болон бусад шалгалт өгч тэнцсэн тухай нотолгоо;
4.2.4    Сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлүүд, дүн, зохих багц цаг цуглуулсныг нотолсон холбогдох тэнхмийн эрхлэгчийн тодорхойлолт;
4.2.5    Зөвлөлийн гишүүдийн тоогоор хэвлэсэн магистрын ажил;
4.2.6    Горилогчийн магистрын ажил хамгаалалтад бэлэн болсныг нотолсон удирдагчийн дүгнэлт
4.3 Зөвлөлийн дарга материалыг хүлээж аваад бүрэлдэхүүнээс 1 гишүүнийг томилон энэхүү дүрмийн 4.2.-д дурдсан материалын бүрдэл, тэдгээрийн үнэн зөв байдлыг шалгуулж, дүгнэлт гаргана.
4.4 Хамгаалалтын хуралдааныг өргөдөл хүлээн авснаас хойш нэг сарын дотор зохион байгуулна. Зөвлөлийн дарга горилогчийн ирүүлсэн магистрын ажлыг хамгаалалт болох өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө нийт бүрэлдэхүүнд хүргэнэ.
4.5 Зөвлөлийн хуралдаанаар магистрын ажил магистрын ажилд тавих шаардлага хангасан бүтээл болж чадсан эсэх талаар дүгнэлт гаргана.
Тав. Зөвлөлийн хуралдаан
5.1 Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн 75 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр хийнэ.
5.2 Зөвлөлийн хуралдааныг зөвлөлийн дарга, түүнийг эзгүйд зөвлөлийн орлогч дарга удирдана.
5.3 Зөвлөлийн нарийн бичгийн даргын эзгүйд зөвлөлийн шийдвэрээр аль нэг гишүүнийг түр хугацаагаар нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгүүлэхээр томилно.
5.4  Зөвлөлийн дарга, орлогч дарга хоёул эзгүйд зөвлөлийн хуралдаан хийхгүй.
5.5 Зөвлөлийн хуралдааныг доор дурдсан дарааллаар зохион байгуулна. Үүнд:
5.5.1 Хуралдааныг зөвлөлийн дарга нээж, хэлэлцэх асуудлыг      танилцуулах;
5.5.2 Горилогчийн талаар зөвлөлийн нарийн бичгийн дарга танилцуулах;
5.5.3 Горилогч магистрын ажлынхаа үндсэн үр дүнг товч илтгэх;
5.5.4 Удирдагчийн санал дүгнэлтийг сонсох
5.5.5 Шүүмжлэгчдийн санал, дүгнэлтийг сонсох;
5.5.6 Зөвлөлийн гишүүд болон хуралдаанд оролцогчид горилогчид асуулт тавьж, хариулт авах, мэтгэлцэх;
5.5.7 Зөвлөлийн гишүүд магистрын ажлын талаар дүгнэлтээ хэлэх;
5.5.8 Тооллогын комиссыг сонгон батлах;
5.5.9 Гишүүдэд саналын хуудас тарааж санал хураах;
5.5.10 Тооллогын комисс нууц санал хураалтын дүнг танилцуулах;
5.5.11 Тооллогын комиссын саналыг үндэслэн горилогчийн магистрын ажлын талаарх дүгнэлтийг баталсан шийдвэр гаргах;
5.5.12 Зөвлөлийн дарга хуралдааныг хааж үг хэлэх.
5.6 Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг нууц санал хураалтын үр дүнг үндэслэн гаргана. Горилогчийн ажил зөвлөлийн хуралдаанд оролцогчдын 75-аас доошгүй хувийн эерэг санал авсан тохиолдолд уг ажлыг хамгаалсанд тооцно.
5.7 Зөвлөлийн хуралдаанд оролцолгүйгээр урьдчилж санал өгөх, хуралдаанд суусан боловч хуралдаан дуусахаас өмнө гарсан гишүүн урьдчилж санал өгөхийг тус тус хориглоно.
5.8 Зөвлөлийн гишүүдийн санал өгөх хуудас хавсралт 1-д заасан хэлбэртэй байна.

“Магистрын зэрэг хамгаалуулах
дүрэм хавсралт 1”
………………………………………………………………
(түшиглэсэн сургууль, хамгаалуулах зөвлөлийн нэр)
Огноо   …………………
САНАЛЫН ХУУДАС
№ 

Горилогчийн овог нэр  
 Магистрын ажилд өгөх саналын хувилбар


 1. Шаардлага хангасан


 2. Шаардлага хангаагүй

Тайлбар:
- Өгөх саналын урдахь дугаарыг дугуйлж тэмдэглэнэ.
- Саналын хувилбарыг алийг нь ч дугуйлж тэмдэглээгүй, эсхүл хоёуланг нь дугуйлж тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно.
Удирдах зөвлөлийн 2007 оны 12  дугаар
сарын 25-ны өдрийн 05  дугаар тогтоолын
01  дүгээр хавсралт

Үргэлжлэл №4

“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД
СУРГУУЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн (цаашид “Сургууль” гэнэ) үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, бүрэн эрх, бусад байгууллагатай харилцах хэм хэмжээг тодорхойлж, сургуулийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.2 Сургууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, сургуулийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
1.3  “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль нь Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны тусгай зөвшөөрлөөр баталгаажин “Дээд сургууль”-ийн ангилалд хамаарагдсан сургалтын байгууллага мөн.
1.4 Сургууль нь ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулна.
1.5 Сургуулийн албан ёсны нэрийг “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль гэх бөгөөд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлана.
1.6 Сургуулийн албан ёсны нэрийн англи орчуулга нь “Gurvan-Erdene” Pedagogical Institute гэж бичигдэнэ.
1.7 Сургуулийн үүсгэн байгуулагч нь Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 15-р хорооны иргэн Арцат овгийн Сандуйжавын Долзодмаа /хаяг нь: Сонгино хайрхан дүүрэг нэгдүгээр хороолол 20-32 тоот/ мөн.
1.8  “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль нь холбогдох хууль тогтоомжийн дагуу үүрэг хүлээж, эрх эдлэх хуулийн этгээд бөгөөд тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга-тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд өөрийн бэлгэдэл (эмблем), тугтай байна.
1.9 Сургуулийн үндсэн зорилт нь иргэнд дээд боловсрол эзэмшүүлэх, шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа эрхлэн шинэ мэдлэг бүтээх, хүн амд мэдлэг түгээх, боловсрол соёлын түвшинг дээшлүүлэхэд оршино.

1.9.1 Сургуулийн эрхэм зорилго нь
 “Хүмүүнлэг нээлттэй үйлчилгээ
 Хэрэгцээнд түшиглэсэн сургалт
 Бүтээлч чадавхитай мэргэжилтэн” хэмээн тодорхойлогдоно.


Хоёр. Сургуулийн бүтэц зохион байгуулалт
2.1 Сургуулийн зохион байгуулалтын бүтцийг Удирдах зөвлөл тогтооно.
2.2 Сургууль нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах зохион байгуулалтын үндсэн нэгж сургалтын алба, санхүү үйлчилгээний алба, мэргэжлийн тэнхимүүд, номын сан, захиргааны зөвлөлийг ажиллуулах бөгөөд нэгж тус бүрийг удирдлагаар хангана.
2.3 Сургууль нь  санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, багш, ажилтан, суралцагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн  3 дахь заалтын дагуу аж  ахуйн үйл ажиллагаа эрхэлж болно.
2.4 Судалгааны ажлын үр дүнг сайжруулах зорилгоор ажиллаж байгаа профессорын баг нь  сургуулийн магистрантурын сургалтыг удирдаж явуулна.
2.5  Сургууль нь өөрийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгж буюу салбартай байж болно.

2.5.1 Сургуулийн салбар, харьяа байгууллага байгуулах, түүнийг өөрчлөх, татан буулгах асуудлыг үүсгэн байгуулагч шийдвэрлэх бөгөөд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллагаас холбогдох журмын дагуу зөвшөөрөл авна.
2.5.2 Сургууль түүний салбар, харьяа байгууллагыг өөрчлөх, татан буулгахад суралцагч, ажилтнуудын эрх ашгийг хохироолгүйгээр зохицуулах үүргийг үүсгэн байгуулагч хариуцна.

2.6 Сургуулийн салбар болон бүтцийн нэгжүүд хуулийн этгээдийн эрх эдлэхгүй. Гэхдээ батлагдсан төсвийн хүрээнд бие даан ажиллаж, ажлын чанар, үр дүнг сургуулийн удирдлагын өмнө хариуцна.
2.7 Сургуулийн харьяа байгууллага нь бие даасан хуулийн этгээд байна.
2.8 Сургуулийн зохион байгуулалтын бүтцийн үндсэн болон бусад нэгжийн эрх, үүрэг, хариуцлагыг сургуулийн дүрмээр тогтооно.

Гурав. Сургуулийн удирдлага
3.1 Сургуулийн удирдлагын тогтолцоонд Үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөл, Захирал, Сургалтын албаны дарга, Тэнхимийн эрхлэгч, Санхүү үйлчилгээний албаны дарга нар хамаарагдана.
3.2 Үүсгэн байгуулагч нь боловсролын хууль тогтоомжид заагдсан үүрэг хүлээж, доор дурдсан эрхийг эдэлнэ.
3.2.1 Сургуулийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжид нийцүүлэн сургуулийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, сургалтын үйл ажиллагааг түр болон бүрмөсөн зогсоох,
3.2.2 Сургуулийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 56 хувийг томилох, эгүүлэн татах, бусад төлөөллийн гишүүнийг хангалтгүй ажиллаж буй хэмээн үзвэл томилсон этгээдэд нь мэдэгдэх, эгүүлэн татахыг шаардах,
3.2.3 Удирдах зөвлөлийн дарга, сургуулийн захиралд нэр дэвшүүлэх, сургуулийн захирлыг томилсон тухай Удирдах зөвлөлийн шийдвэрийг батламжлах,
3.2.4  Сургуулийн үйл ажиллагаанд хяналт тавих,

3.3 Сургуулийн өөрийн удирдлагыг сургуулийн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.
3.4 Сургуулийн Удирдах зөвлөлийг Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу байгуулна. Удирдах зөвлөл дэх багшийн төлөөлөл нь тухайн багш нарын хурлаас сонгогдсон, үндсэн багшийн орон тоон дээр ажилладаг байна. Удирдах зөвлөл нь боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг үндэслэн боловсруулж баталсан өөрийн дүрэмтэй байна.
3.5 Удирдах зөвлөл нь дор дурдсан чиг үүргийг гүйцэтгэнэ.

3.5.1 Сургуулийг хөгжүүлэх бодлого, стратеги төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэж батлах, өөрчлөлт оруулах
3.5.2 Сургуулийн дүрэм батлах, түүнд өөрчлөлт оруулах
3.5.3 Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн жишгийг тогтоох
3.5.4 Хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарийг баталж, зарцуулалтад хяналт тавих
3.5.5 Хөрөнгө, санхүүжилт бүрдүүлэх, зарцуулах журам тогтоох
3.5.6 Сургалтын төлбөр, дотуур байрны болон үйлчилгээний төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох
3.5.7 Сургуулийн захирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх

3.6 Удирдах зөвлөл нь сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж  болно.
3.7 “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль нь сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол аргазүйн төвшин, үр дүнг хэлэлцэж, санал дүгнэлт гарах, санал зөвлөмж өгөх зэргээр сургалт аргазүй, эрдэм судлалын ажлыг ерөнхий удирдлагаар хангах үндсэн чиг үүрэг бүхий “Эрдмийн зөвлөл”-тэй байна.
3.8 Эрдмийн зөвлөл нь сургуулийн үндсэн нэгжүүдийн багш нарын хурлаас сонгогдсон төлөөллөөс бүрдэнэ.
3.9 Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нийт гишүүдийн хуралдаан байна. Хуралдааны хооронд Эрдмийн зөвлөлийг төлөөлөх тэргүүлэгчид, түүний чиг үүрэгт хамаарах үндсэн асуудлаар төрөлжсөн хороод ажиллаж болно. Эрдмийн зөвлөлийн дарга нь сургуулийн захирал байна.
3.10 Эрдмийн зөвлөлийн ажиллах журмыг захирлын тушаалаар батална.

3.11 Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг захирал удирдана. Сургуулийн захирал орон тооны байна. Захирал нь томилсон этгээдэд болон Удирдах зөвлөлд ажлаа тайлагнаж, түүний өмнө хариуцлага хүлээнэ.
3.12 Захирал сургуулийн удирдлагыг Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү дүрэм, үүсгэн байгуулагчтай хийсэн гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Захирал эзгүй байх хугацаандаа албан үүргээ аль нэг албан тушаалтанд түр орлуулан гүйцэтгүүлж болно. Ийнхүү орлосон этгээдийн шийдвэрийн хариуцлагыг захирал хүлээнэ.
3.13 Захирал дараах эрх, үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

3.13.1 Дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи хөгжүүлэх төрийн бодлогод нийцүүлэн сургуулиа хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулан, Эрдмийн зөвлөл, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх
3.13.2 Багш ажилтны цалин, урамшууллын бодлого, журам боловсруулж  батлуулан мөрдүүлэх
3.13.3 Бүтцийн нэгж, бүрэлдэхүүн, харьяа сургуулийг хэвийн, тогтвортой ажиллах нэгдсэн зохицуулалт, удирдлагаар хангах, тэдгээрийн үйл ажиллагааны чанарын талаар байнгын бүрэн дүүрэн мэдээлэлтэй байх, үр дүнг хариуцах
3.13.4 Суралцагчдын амжилттай суралцах, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, нийгмийн үйлчилгээнд хамрагдах нөхцлийг бүрдүүлэх
3.13.5 Суралцагчдадаа дадлага хийх, сурч буй мэргэжлийн чиглэлээр ажлын туршлага эзэмшихэд зуучлах, төгсөгчдөө ажлын байр олоход нь туслах үйлчилгээ үзүүлэх
3.13.6 Багш, эрдэм шинжилгээний ажилтны үр бүтээлтэй ажиллах нөхцөл бүрдүүлж, тэднийг хөгжүүлэх
3.13.7 Сургуулийн үндсэн үйл ажиллагааны чанарыг тасралтгүй сайжруулах бүтэц, механизмын тогтвортой ажиллагааг хангах
3.13.8 Сургуулийг хөгжүүлэх санхүү, хөрөнгийн олон эх үүсвэрийг бүрдүүлэх
3.13.9 Сургуулийн гадаад хамтын ажиллагааг бэхжүүлж, сургалт, судалгааны түншлэлийг өргөжүүлэх
3.13.10 Иргэдийн боловсрол, соёлын төвшинг дээшлүүлэх болон нийгмийн халамж, хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх
3.13.11 Сургуулийн багшийн мэргэжлийн ёсзүйн дүрмийг баталж, хэрэгжилтийг хангуулах
3.13.12 Хууль тогтоомжид заасан бусад эрх үүрэг

3.14 Сургуулийн захирал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд холбогдох асуудлаар захиргааны шийдвэр гаргахад зөвлөгөө өгөх, захиргааны шуурхай удирдлагыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй Захиргааны зөвлөл захирлын дэргэд ажиллаж болно. Захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг сургуулийн захирал батална.
3.15 Сургуулийн захирал өөрийн эрх мэдлийн хүрээний асуудлаар тушаал гаргана. Захирлын тушаалын дугаарыг тухайн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд дараалсан тоогоор алгасалгүй, давхардуулалгүй дугаарлана.
3.16 Сургуулийн үндсэн чиг үүргийн тодорхой хэсгийг хариуцсан дэд захирал(ууд) Удирдах зөвлөлийн баталсан орон тооны дагуу ажиллана.

3.17 Сургалтын алба нь хичээл, дадлага, судалгааны ажлыг сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу боловсролын хууль тогтоомж, сургуулийн дүрэм, журамд нийцүүлэн зохион байгуулах, сургалтын үйл ажиллагааны мониторинг, хяналт-үнэлгээ, статистик, багш, оюутны асуудал эрхлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллана. Сургалтын албыг сургалтын албаны дарга удирдах бөгөөд даргад нэр дэвшигчийг Үүсгэн байгуулагчтай зөвшилцсөний үндсэн дээр, захирлын тушаалаар томилон ажиллуулна.
3.18 Сургалтын албаны дарга дор дурдсан чиг үүргийг хүлээж  ажиллана.
3.18.1 Сургалтын агуулга, аргазүй, чанар, үр дүнг дээшлүүлж боловсронгуй болгох бодлого, хөтөлбөр, арга хэмжээ төлөвлөн ажиллах, хичээл, шалгалтын хуваарь, цагийн графикийг тогтоон мөрдүүлж, хяналт тавих,
3.18.2 Судалгаа шинжилгээний ажлын ойрын болон хэтийн төлөвлөгөө боловсруулж, байнгын удирлагаар хангах,
3.18.3 Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгон төгөлдөржүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, гүйцэтгэлд агуулгын хяналт тавих,
3.18.4 Багшлах боловсон хүчний бүтэц, бүрэлдэхүүнийг чадваржуулах, мэргэжил мэргэшлийг нь дээшлүүлэх, давтан сургах талаар байнгын арга хэмжээ авч ажиллах, үндсэн багш нартай гэрээ хэлцэл байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих,
3.18.5 Холбогдох дүрэм, журам, тушаал, заавар, зөвлөмжийн төсөл боловсруулах, удирдлагыг өөрийн хариуцсан чиглэлийн мэдээлэл, тооцоо, судалгаагаар тогтмол хангах,
3.18.6 Дадлага хийх бааз газруудтай гэрээ байгуулах, дадлагыг биечлэн зохион байгуулах, дүгнэх,
3.18.7 Номын сангийн ажлыг удирдан чиглүүлж, хяналт тавих, номын фондыг өргөжүүлэх талаар байнгын арга хэмжээ авч ажиллах,
3.18.8 Элсэлтийн ажлыг гардан зохион байгуулах, тухайн хичээлийн жилд элсүүлэх оюутны тоо, элсүүлэх мэргэжлийн чиглэл, шалгалт авах арга хэлбэр, оюутны сургалтын төлбөрийн хэмжээний талаар тооцоо судалгаа гаргаж, санал боловсруулан шийдвэрлүүлэх,

3.19  Сургалтын албаны дарга дор дурдсан эрхтэй.
3.19.1 Захирлын эзгүйд түүнээс олгосон эрх мэдлийн хүрээнд орлон ажиллах, байгууллагыг төлөөлөх,
3.19.2 Хариуцсан ажлынхаа чиглэлээр асуудал боловсруулан шийдвэрлүүлэх, шаардлага тавих,
3.19.3 Эрх мэдлийнхээ хүрээнд сургалт, судалгааны ажлын талаар холбогдох байгууллага, иргэнтэй гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих,
3.19.4 Багш, эрдэм шинжилгээний болон сургалтын албаны ажилтнууд, уг албанд харьяалагдах  сургалт, судалгааны бусад нэгжийн ажлыг дүгнэн, цаашдын зорилтыг дэвшүүлэх, шагнал урамшил олгуулах, албан тушаалын шатлалд дэвшүүлэх, бууруулах, шаардлагатай нөхцөлд тухайн багш, ажилтныг ажиллуулахаас татгалзах, нэгжийн удирдлагыг өөрчлөн томилуулах санал тавьж шийдвэрлүүлэх, багш, ажилтан, оюутанд түр хугацааны чөлөө олгох,
3.19.5 Өөрийн удирдлагад ажиллах багш, ажилтнуудын ажил үүргийн хуваарийг баталж, биелэлтэд нь хяналт тавих,

3.20 Санхүү - үйлчилгээний  албаны дарга нь сургалтын хэвийн үйл ажиллагааг санхүү, эдийн засгийн талаас ханган баталгаажуулах, сургуулийн материаллаг бааз, өмч хөрөнгийг арвижуулан бэхжүүлэх, тэдгээрийн ашиглалт, хамгаалалт, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны мониторинг, хяналт-үнэлгээ, статистик, тайлан, дүн мэдээг хариуцах, төсвийн төсөл боловсруулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллана. Албаны даргыг Үүсгэн байгуулагчтай  зөвшилцсөний үндсэн дээр, захирлын тушаалаар томилон ажиллуулна.
3.21 Санхүү, аж ахуйн албаны дарга дор дурдсан чиг  үүрэг хүлээнэ.

3.21.1 Удирдлагыг санхүү, эдийн засгийн холбогдолтой мэдээлэл, тооцоогоор хангах, тайлан, дүн мэдээг холбогдох журам зааврын дагуу боловсруулан гаргах
3.21.2 Байгууллагын санхүү, эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний төсөл, жилийн төсвийг боловсруулж, Удирдах зөвлөлөөр батлуулж ажиллах,
3.21.3 Ажиллагч, суралцагчдын нийгмийн баталгааг сайжруулах бодлого, арга хэмжээ төлөвлөн ажиллах,
3.21.4 Үйлчилгээний албан хаагчдын асуудал, өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулан удирдах,
3.21.5 Байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, зориулалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, тогтмол хугацаанд тооллого зохион байгуулах,
3.21.6 Өр авлагыг барагдуулах ажлыг гардан зохион байгуулах,
3.21.7 Сургуулийн байрын хангамж, тохижилт, дизайн, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг дээшлүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, дэг журмын байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах,

3.22 Санхүү - үйлчилгээний  албаны дарга дор дурдсан эрхтэй.

3.22.1 Захирлаас олгосон эрх мэдлийн хүрээнд байгууллагыг төлөөлөх,
3.22.2 Хариуцсан ажлынхаа чиглэлээр асуудал боловсруулан шийдвэрлүүлэх, шаардлага тавих,
3.22.3 Эрх мэдлийнхээ хүрээнд санхүү, аж ахуйн ажлын талаар холбогдох байгууллага, иргэнтэй гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих,
3.22.4 Санхүү, аж ахуйн албаны ажилтнууд болон уг албаны харьяа  үйлдвэрлэл, үйлчилгээний нэгжийн ажлыг дүгнэн, цаашдын зорилтыг төлөвлөх, шагнал урамшил олгуулах, албан тушаалын шатлалд дэвшүүлэх, бууруулах, шаардлагатай нөхцөлд тухайн ажилтныг ажиллуулахаас татгалзах, нэгжийн удирдлагыг өөрчлөн томилуулах санал тавьж шийдвэрлүүлэх, харьяалагдах ажилтандаа түр хугацааны чөлөө олгох,
3.22.5 Өөрийн удирдлагад ажиллах ажилтнуудын ажил үүргийн хуваарийг баталж, биелэлтэд нь хяналт тавих,

3.23 Тэнхим нь хичээл, дадлага, судалгааны ажлыг шууд эрхлэх сургалтын үндсэн нэгж бөгөөд үйл ажиллагаагаа амьдрал, хэрэглээнд чиглүүлж, шинжлэх ухааны онол, аргазүйн өндөр түвшинд зохион явуулах үүрэг хүлээнэ. Тэнхимийг тэнхимийн эрхлэгч удирдана.
3.24 Тэнхимийн эрхлэгч дор дурдсан чиг үүрэгтэй.

3.24.1 Тэнхимээс эрхлэн явуулах сургалт, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллах,
3.24.2 Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн биелэлтийг биечлэн хариуцаж, багш, ажилтан, оюутныг аргазүйн удирдлагаар хангах, үйл ажиллагаандаа хяналт-шинжилгээ, үнэлгээний систем нэвтрүүлэн ажиллах,
3.24.3 Багш нарын сургалт, эрдэм шинжилгээний ажлын чанарт тогтмол хяналт тавьж, тэдний мэдлэг, чадвар, боловсрол, эрдмийн зэрэг, цол, заах аргазүйг дээшлүүлэх хөтөлбөр төлөвлөгөө гарган ажиллах,
3.24.4 Тухайн жилд хичээл заалгах багш, эрдэмтдийн хуваарь, хичээл, дадлага, судалгааны ажлын зардлын тооцоо, төсөв, цагийн ачааллын мэдээ, шинээр бүрдүүлэх ном, хэвлэл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн захиалга-жагсаалт зэргийг боловсруулах, цагийн багш нартай түр гэрээ хэлцэл байгуулж батлуулах,

3.25 Тэнхимийн эрхлэгч доор дурдсан эрхтэй.
3.25.1 Хичээл, дадлага, судалгааны ажил, бусад ажлын талаар санал боловсруулан шийдвэрлүүлэх, шаардлага тавих,
3.25.2 Багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын ажлын чанар, үр дүн, мэдлэг, чадварын талаар үнэлэлт дүгнэлт өгөх, тэднийг шагнаж урамшуулах, хариуцлага хүлээлгэх талаар сургуулийн захиргаанд санал тавьж шийдвэрлүүлэх
3.25.3 Эрдэм шинжилгээний дугуйлан, хамтлаг байгуулан ажиллуулах, мэргэжлийн чиглэлээр уралдаан, тэмцээн зохион явуулах, төсөв, удирдамжийг нь батлуулах,

3.26 Бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааг сургуулийн дүрэмд нийцүүлэн захирлын тушаалаар баталсан тус тусын дүрмээр зохицуулна.
3.27 Сургууль нь архив, бичиг хэргийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн явуулна. Сургуулийн үйл ажиллагаанд холбогдох статистик, бүртгэл, мэдээллийг бүрэн хөтөлж, суралцагчид, төгсөгчдийн сурлага, олгосон боловсролын баримт бичгийн талаарх мэдээллийг алдагдахгүй, засвар өөрчлөлт хийхгүй, бодитой байлгах нөхцлийг бүрдүүлж ажиллана.
3.28 Сургууль татан буугдсан тохиолдолд архивыг зохих ёсоор бүрдүүлж  боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу холбогдох байгууллагад хүлээлгэн өгнө.


Үргэлжлэл №5
Дөрөв. Сургуулийн сургалтын үйл ажиллагаа
4.1 “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн дээд боловсрол олгох сургалт нь өдөр, орой, эчнээ,  экстернат гэсэн хэлбэртэй байна. Сургууль нь үндсэн сургалтын зэрэгцээ шинээр элсэгчид, боловсрол нөхөн эзэмшигчдэд зориулан бэлтгэл болон богино хугацааны тусгай сургалт зохион байгуулна.
4.2 Дээд боловсрол эзэмшүүлэх сургалт мэргэжил, сургалтын чиглэл, төвшин бүрээр зохих стандартыг үндэслэн боловсруулж баталгаажуулсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, хичээлийн хуваарийн дагуу явагдана. Сургалтын төлөвлөгөөг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр сургуулийн захирал батална.
4.3 Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, батлах, тэдгээрт өөрчлөлт оруулахад энэ талаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг баримтална. Тухайн хөтөлбөрийн сургалтын бүх хэлбэрт боловсролын нэгдсэн нэг стандартыг мөрдөнө.
4.4 Сургуулийн өдөр, орой хичээлийн жил 9-р сарын 1-ний өдөр эхэлнэ. Эчнээ, экстернат хэлбэрийн сургалтын хичээлийн жил эхлэх хугацааг сургалтын төлөвлөгөө буюу холбогдох журмын дагуу зохицуулна.
4.5 Сургууль дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаандаа боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас  баталсан дээд боловсролын сургалт эрхэлэх нийтлэг журмыг баримтална.
4.6 Суралцагчид суралцах хугацаандаа сургуулийн лаборатори, кабинет, эрдэм шинжилгээний болон үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад багш, тусгайлан томилсон удирдагчийн удирдлага дор гүйцэтгэх үйлдвэрлэлийн дадлага нь үндсэн сургалтын бүрэлдэхүүн хэсэг болно. Дадлагыг Эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн захирлын баталсан хөтөлбөр, дүрмийн дагуу явуулна.
4.7 Суралцагчийн мэдпэг чадварыгболовсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг үндэслэн боловсруулж, сургуулийн эрдмийн зөвлөл хэлэлцэн баталсан сургуулийн хэмжээнд мөрдөх журмын дагуу дүгнэнэ.
4.8 Суралцагч элсүүлэхэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан холбогдох журмыг баримтална.
4.9 Сургууль төгсгөгчиддөө боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу диплом олгоно.
4.10 Сургууль суралцагчийн суралцсан байдлын талаар холбогдох мэдээ, нотолгоог суралцагчийн хүсэлтээр саадгүй гаргаж өгөх үүрэгтэй.

Тав. Сургуулийн багш, бусад ажилтан
5.1 Сургуулийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна. Сургуулийн багшийн албан тушаалын нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмыг үндэс болгоно.
5.2 Багш тухайн албан тушаал (ажлын байрны тодорхойлолт)-д хамаарах ажил үүргийг захирал буюу түүний эрх олгосон этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контрактын үндсэн дээр гүйцэтгэнэ. Уг гэрээ, контрактад тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах нөхцөл, ажлын цаг, давхар, нэмэлт болон сургуулиас гадуур ажил эрхлэх журам, хариуцах эд хөрөнгө, хүлээх хариуцлага, тусгай шаардлага, ёсзүйн хэм хэмжээ зэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тодорхой тусгасан байна.
5.3 Багшийн ажлын сул байрыг нийтэд зарлаж, сонгон шалгаруулалтын үндсэн дээр багш сонгож авна.
5.4 Сургуулийн багш дараах эрх эдэлнэ.

5.4.1. Сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоо (ажиллах өрөө, ширээ, сандал, интернэд холбогдсон компьютер, бичгийн хэрэгсэл, холбогдох мэдээ, мэдээлэл зэрэг)- оор хангуулах
5.4.2. Сургалтад шинжлэх ухааны дэвшилтэт арга барил, боловсролын стандартад нийцсэн сурах  бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх
5.4.3. Суралцагчид зөвлөгөө өгөх, шаардлага тавих, суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний авъяас, бие сэтгэцийн хөгжилд тодорхойлолт өгөх
5.4.4. Суралцагчийг сонгон суралцуулах, мэргэжлийн сургалт зохион байгуулах
5.4.5. Судалгаа, шинжилгээний ажил хийх, мэргэжлийн дагуу зөвлөхөөр ажиллах
5.4.6. Сургуулийн удирдах болон мэргэжлийн байгууллагад сонгох, сонгогдох, мэргэжлийн нийгэмлэг, холбоонд сонгуульт үүрэг гүйцэтгэх
5.4.7. Хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх, нийгмийн зохих хангамж, хөнгөлөлт эдлэх
5.4.8. Бүтээлийн чөлөө авах
5.4.9. Хууль тогтоомжид заасан бусад эрх

5.5. Багш дараах үүрэгтэй
5.5.1. Сургуулийн дүрэм, дотоод журмыг  биелүүлэх
5.5.2. Хуваарьт хичээлийг төлөвлөсөн цагт тасралтгүй, чанартай хөтлөн явуулж, болосролын стандартыг хэрэгжүүлэх
5.5.3. Багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих
5.5.4. Суралцагчдад сурах төлөвлөгөөгөө боловсруулах, бие даан ажиллахад нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч, удирдах
5.5.5. Онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх
5.5.6. Суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, тэднийг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах
5.5.7. Суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харилцах, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх
5.5.8. Суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих
5.5.9. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэн явуулах
5.5.10. Удирдлагын зүгээс даалгасан ажил үүргүүдийг эрхэлж буй албан тушаалын хүрээнд биелүүлэх
5.5.11. Оюутныг төлөвшүүлэхэд үлгэрлэн ажиллаж, нийгэм, соёл, олон нийтийн ажилд идэвхтэй  оролцох
5.5.12. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, ном сурах бичиг, гарын авлага  бичиж хэвлүүлэх, тест боловсруулах 
5.5.13. Сургалтын албаны даалгаснаар өвчтэй болон чөлөөтэй багшийн хичээлийг орлон заах

• Хамтарсан судалгааны ажил хийх
• Дугуйлан удирдах
• Зөвлөгчөөр ажиллах
• Оюутны эрдэм шинжилгээний ажил удирдах
• Оюутан шавилан суралцуулах

5.5.15 Суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих
5.5.16 Ажлын цагаараа өөрийн бүх анхаарал, мэдлэг чадвараа сургуулийн  ашиг сонирхлын дагуу үүрэгт ажлаа биелүүлэхэд бүрэн зориуулах, сургуулийн ашиг сонирхолд үл нийцэх буюу багшийн үүрэгт ажлаа гүйцэтгэхэд саад болох аливаа нэмэлт давхар ажил хийхгүй байх, нэмэлт ажил хийх шаардлага гарвал сургалтын алба, захиралд мэдэгдэж зөвшөөрөл авсан байх
5.5.17 Мэдлэг боловсролоо дээшлүүлэх талаар  санаачилга гарган ажиллаж, шинжлэх ухаан технологийн нээлт, ололт амжилттай танилцаж, багшлах үйл ажиллагаандаа ашиглах

5.6. Багшийн гүйцэтгэх сургалт, судалгаа, нийтэд үйлчлэх ажлын ачаалал, түүнийг тооцох журмыг сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтоох ба “багшийн дүрэм”-д тусгана.
5.7. Багшийн ажлыг дүгнэх асуудлыг “Багшийн дүрэм”-д тусгана. Энэхүү дүрэмд багшийн ажлыг дүгнэх шалгуур, үзүүлэлтүүд, дүгнэх хугацаа, зохион байгуулах журмыг тодорхой тусгасан байна.
5.8. Захиргаа аж ахуй, инженер- техникийн, үйлдвэрлэлийн, сургалт, судалгааны туслах ажилтан болоод бусад ажилтны эрх үүргийг Монгол Улсын хөдөлмөрийн  тухай хууль тогтоомж, сургуулийн дүрэм, дотоод журам, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоор тодорхойлно. Эдгээр ажилтны хөдөлмөрийн харилцаа захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контрактын үндсэн дээр зохицуулагдана.
5.9.  Сургуулийн ажилтануудад үйлчлэгч, жижүүр, санхүүгийн албаны ажилтан, суртгалтын албаны туслах ажилтан, номын санч нар хамаарагдана.
5.10. Ажилтанууд нь хуулинд зааснаас гадна дор дурдсан эрхтэй.

5.10.1. Үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөл боломжоор хангуулах
5.10.2. Хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх нийгмийн зохих хангамж хөнгөлөлт эдлэх
5.10.3. Чөлөө авах
5.10.4. Ажлын чанар үр дүнгийн талаар дүгнэлт гаргах
5.10.5. Сургуулийн захиргаанд санал тавьж шийдвэрлүүлэх
5.10.6. Шагнал урамшуулал хүртэх эрхтэй

5.11. Ажилтнууд Хөдөлмөрийн хуулинд зааснаас гадана дараах үүрэг хүлээнэ .
5.11.1. Сургуулийн үйл ажилгааны дотоод дүрэм журмыг дагаж мөрдөх
5.11.2. Өөрийн хариуцсан обьектод хяналт тавьж үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах
5.11.3. Өдөр тутмын үйл ажилагаагаа холбогдох албанд мэдээлэх үнэлгээ гаргуулах үүрэгтэй
5.11.4. Байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, зориулалт, хадгалалт хамгаалтанд хяналт тавьж ажиллах
5.11.5. Сургалт, санхүүгийн албатай холбогдолтой мэдээлэл тооцоогоор хангах, тайлан дүн мэдээг холбогдох журам зааврын дагуу гаргах
5.11.6. Үйл ажиллагаагаа нарийн төлөвлөх
5.11.7. Ажлын  байрыг дур зоргоороо орхин явахгуй байх, хэрвээ ямар нэгэн асуудал гарвал урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.

Зургаа. Суралцагч
6.1. Суралцагч нь зохих журмын дагуу элсэлтийн шалгалт өгч, захирлын тушаалаар сургуульд элссэн байна.
6.2. Суралцагч дараах эрхийг эдэлнэ.

6.2.1. Зохих шаардлагыг хангасан сургалт явуулах хичээлийн байр, дотуур  байр, ширээ, сандал, үзүүлэн таниулах, номын сан, лаборатори, туршилтын үйлдвэр, сургалт, эдэм шинжилгээний болон бусад хэрэгсэл, номын сан, интернетийн сүлжээ, сургуулийн эрүүл мэндийн төв зэрэг суралцахад шаардлагатай нөхцөл бололцоогоор хангуулах, тэдгээрийг зохих журмын дагуу ашиглах
6.2.2. Сургуулийн санал болгосон хичээлээс сонгон судлах, хувийн төлөвлөгөө гаргах, зөвлөгөө чиглэл авах, суралцах хугацаа, хэлбэрийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх
6.2.3. Сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих
6.2.4. Хууль, тогтоомжид заасны дагуу тусламж, тэтгэмж авах, хөнгөлөлт эдлэх
6.2.5. Сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих
6.2.6. Зарим хичээлийг бие даан судалж, дүгнүүлэх
6.2.7. Эрдэм шинжилгээний ажил, бага хуралд оролцох
6.2.8. Бүтээлээ хэвлүүлэхээр санал двшүүлж, шйдвэрлүүлэх
6.2.9. Сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд шууд буюу шууд бусаар оролцох
6.2.10. Магистрант нь оюутанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, түүний судалгааны болон дадлагын ажлыг удирдах
6.2.11. хууль тогтомжид заасан бусад эрх.

6.3. Суралцагч дараах үүрэгтэй.
6.3.1. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд бүрэн эзэмших
6.3.2. Багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаварыг биеүүлэх
6.3.3. Бие дааж суралцах арга барилыг эзэмших
6.3.4. Багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх
6.3.5. Сургуулийн дүрэм, дотоод журмыг хүндэтгэн сахих
6.3.6. Сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх
6.3.7. Хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

6.4. Суралцагчийг шилжүүлэх, хасах, тэдэнд чөлөө олгох, түүний сургалтын төлбөр болон хүлээх хариуцлагатай холбоотой асуудлыг дотоод журам, заавар, суралцах гэрээний хүрээнд шийдвэрлэнэ.
6.5. Суралцагч нь нэг сургуулиас нөгөө сургуульд шилжин сурч болно. Сургууль шилжин ирж буй суралцагч сурч байсан сургуулийн тодорхойлолт, дүнгийн болон цуглуулсан багц цагийн  тодорхойлолт, хувийн хэрэг болон боловсролын гэрчилгээг эх хувиар авч ирнэ.
6.6. Шилжин ирж буй суралцагчийн цуглуулсан багц цагийг сургалтын хөтөлбөрт уялдуулан тооцож болно.
6.7. Суралцагч нь “Гурван-Эрдэнэ” БДС-д суалцахын зэрэгцээ өөр сургуульд давхар суралцаж болно.

Долоо. Сургуулийн эдийн засаг
7.1. Сургууль санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, багш ажилтан    суралцагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид  нийцүүлэн явуулсан аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоо Боловсролын  тухай хуульд заасан зориулалтын дагуу захиран зарцуулах эрхийг сургуулийн захирал эдэлнэ.
7.2. Сургууль үүсгэн байгуулагчаас өөрт нь нийлүүлсэн хөрөнгө болон тухайн сургуулийн үйл ажиллагааных нь явцад бий болсон хөрөнгийг өөрийн үндсэн үйл ажиллагааны зорилго, дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд нийцүүлэн зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах үүрэгтэй.
7.3. Сургуулийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

7.3.1. Эрдэм шмнжилгээ, судалгааны ажлын төслийн санхүүжилт
7.3.2. Сургалтын төлбөр
7.3.3. Аж ахуйн үйл ажиллагааны орлого
7.3.4. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив
7.3.5. Зээл тусламж
7.3.6. Бусад эх үүсвэр

7.4. Сургуульд хандивласан хөрөнгийг сургуулийн санхүүгийн тайланд тусгаж, зориулалтын дагуу ашиглана. Сургуульд хандивласан хөрөнгө нь хууль ёсны эх үүсвэртэй байна.
7.5. Сургууль нь 2 жил тутамд санхүүгийн үйл ажиллагаандаа аудитын болон санхүүгийн хяналтын эрх бүхий байгууллагаар шалгалт хийлгэж дүнг нийтэд ил тод мэдээлж байна.

Найм. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ба
 хүчин төгөлдөр болох

8.1. Сургуулийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл болон захиргааны зөвлөлийн гишүүд, түүнчлэн багш, ажилтан, суралцагч гаргаж болно.
8.2. Сургуулийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах бөгөөд баталсан тухай шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр болно.


Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2007 оны 11 сарын 06-ны өдрийн 401 дүгээр тушаалын 01 дүгээр хавсралтыг үлгэрчлэн боловсруулав.


Боловсруулсан     Н.Баянмөнх


Төгсөв.






Захирлын 2007. оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 45 дүгээр тушаалын
19  дүгээр хавсралт
                                    ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 "Гурван - Эрдэнэ"  Багшийн Дээд Сургуулийн “Оюутны зөвлөл” нь тус сургуулийн суралцагсдын сайн дурын үндсэн дээр нэгдсэн, оюутны өөрөө удирдах  бие даасан байгууллага мөн.
Хоёр. “Оюутны зөвлөл”-ийн зорилго
2.1 “Оюутны зөвлөл”-ийн үндсэн зорилго нь өөрийн сургуулийн оюутнуудын нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах, тэдний чөлөөтэй сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх, оюутны эрхийн түгээмэл тунхаглал үзэл санааг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын үндсэн хууль, “Гурван-Эрдэнэ” Багшийн  Дээд Сургуулийн /цаашид БДС гэх/ дүрэм, журмууд, бусад холбогдох хууль тогтоолын хүрээнд ажиллана.
2.2 "Гурван-Эрдэнэ"  БДС-ийн “Оюутны зөвлөл” нь сургуулийнхаа оюутнуудын эв нэгдлийг эрхэмлэн, тэдний хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх, мэдээллээр хангах, санал бодлоо чөлөөтэй солилцох бүх бололцоог бүрдүүлж, бусад оюутны холбоод болон олон нийтийн байгууллагуудтай бүх талаар хамтарч ажиллахыг эрхэм зорилгоо болгоно.

Гурав.  “Оюутны зөвлөл”-ийн бүтэц зохион байгуулалт
3.1 “Оюутны зөвлөл” нь дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
3.2 “Оюутны зөвлөл”-ийн гишүүд нь  бүх ангиудын төлөөллөөс бүрдэх бөгөөд ангийн бүх оюутны дийлэнх олонхийн саналаар сонгогдоно.
3.3 “Оюутны зөвлөл”-ийн дарга, дэд дарга, нарийн бичгийн даргыг оюутны зөвлөлийн гишүүдийн хурлаар, нууц санал хураалтаар сонгоно. Сонгуулыг бүх  гишүүдийн 80-аас дээш хувийн ирцтэйгээр зохион байгуулна.
3.4 “Оюутны зөвлөл”-ийн зөвлөх багшийг сургуулийн захиргаанаас томилно.
3.5 “Оюутны зөвлөл” дотоод зохион байгуулалт болон тухайн хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөг есдүгээр сарын эхний долоо хоногт багтаан нийт оюутнуудад мэдээлсэн байна.

Дөрөв.  “Оюутны зөвлөл”-ийн эрх
4.1  Суралцагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой уялдуулан сургалтын алба, мэргэжлийн тэнхим, сургуулийн захиргаанд санал хүсэлт оруулах
4.2 Оюутнуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хөгжүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх үүднээс олон талт ажлуудыг бие даан болон хамтарч зохион байгуулах
4.3 Бусад сургуулийн оюутны байгууллага болон олон нийтийн байгууллагуудтай хамтарч ажиллах
4.4 Сургуулийн төсөвт тусгагдсан зардлыг холбогдох үйл ажиллагаанд захиран  зарцуулах

Тав.  “Оюутны зөвлөл”-ийн үүрэг
5.1 Сургуулийн захиргаанаас гаргасан шийдвэр, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
5.2 Оюутнуудыг шаардлагатай мэдээллээр хангах
5.3 Оюутнуудын эрх ашгийг хамгаалах
5.4 Оюутнуудын эв нэгдлийг хангах
5.5 Оюутнуудыг сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд үлгэрлэн дагуулах
5.6 Оюутнуудын гадаад дотоод харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллах
5.7 Ажлаа жил улирлаар төлөвлөж сургуулийн жилийн ажлын графикт тусгах

Зургаа. Санхүүжилт
6.1 Оюутны зөвлөл нь дараах эх сурвалжаар санхүүжнэ.
6.1.1 Оюутны зөвлөлийн үйл ажиллагаанд зориулан сургуулиас төсөвлөсөн хөрөнгө
6.1.2 Иргэд  аж  ахуйн нэгж  байгууллагуудын хандив
6.1.3 Өөрийн үйл ажиллагаанаас оруулах орлого


Төгсөв

Захирлын 2007. оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 45 дүгээр тушаалын
20  дугаар хавсралт
Еееееееееееееееееееееееееееееееееееееееееееееееееееееееееееееееееееееееееееееееее
Үргэлжлэл №6
БАГШ АЖИЛТНУУДАД  ҮЙЛЧЛЭХ
ЗЭЭЛИЙН САНГИЙН ДҮРЭМ
                                        
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Тус сан нь  "Гурван-Эрдэнэ" БДС-ийн багш, ажилчдын нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэхэд туслах зорилготой .
1.2. Сан нь зөвхөн тус сургуулийн үндсэн багш, ажилчдад үйлчилнэ.
1.3. Зээлийн сан нь 1,5 сая төгрөгийн үндсэн фондтой байна.
1.4. Зээлийн сангийн үйл ажиллагааг тус сургуулийн үндсэн багш, ажилчдаас томилогдон 3 хүний бүрэлдэхүүнтэй "Хяналтын зөвлөл" явуулна.
1.5. Хяналтын зөвлөлийг захиргааны зөвлөлийн  хурлаар томилно.
Хоёр. Зээлийн сангаас мөнгө зээлдүүлэх
2.1. "Гурван-Эрдэнэ " БДС-ийн үндсэн багш, ажилтанд семестрийн туршид нэг удаа тус сангаас зээл олгож болно.
2.2. Зээлдүүлэх хэмжээ  300 000 төгрөг хүртэл байж болно.
2.3. Зээлийг нэг сараас илүүгүй хугацаанд олгоно.
2.4. Зээлийн хүү нь сарын 3% байна.
2.5. Зээлийн хугацаа нэг сараас хэтэрвэл зээлийн хүүг хэтэрсэн хоногоос  0,5%-аар тооцно.
Гурав. Бусад
3.1. Зээлийн хүүгээр орж ирсэн мөнгийг  сургалтын алба, тэнхимүүдийн үйл ажиллагаанд "Хяналтын зөвлөл" ийн зөвшөөрлөөр зарцуулж болно.
3.2. Тус сургуульд нэгээс дээш жил ажилласан ажилтан ажиллагсдад уг зээлийг олгоно.
3.3. Зээл хугацаандаа төлөгдөх боломжгүй болсон тохиолдолд зээлдэгчийн сарын цалингаас суутгуулж төлбөрийг барагдуулах болно.
3.4. Зээл олгохдоо багш, ажилчдын өргөдөлд  үндэслэх бөгөөд өргөдөл өгсөн дарааллын дагуу үйлчилнэ.
3.5. Сангийн үйл ажиллагааг  2001 оны 09-р сараас эхлэн явуулна.

Удирдах зөвлөлийн  2007 оны 12 дугаар сарын
25-ны өдрийн 05 дугээр тушаалын
05  дугаар хавсралт
АКАДЕМИК БИЧЛЭГИЙН СТАНДАРТ
Энэхүү стандарт нь “Гурван-Эрдэн  э” Баагшийн дээд сургуулийн судалгаа, шинжилгээний ажлын боловсруулалтанд дагаж мөрдөх бичлэгийн нийтлэг стандартын томьёолол юм.
1.Зай хэмжээс
• Хэвлэмэл хуудасны талуудын зай болон бичлэгийн мөр хоорондын зайг дараах байдлаар тохируулна.
 №
Хэмжээ
 А4
 А5
 1
 Үсгийн өндөр /size/
 12pt
 10pt
 2
 Мөр хоорондын зай /line spacing/
 1.5 lines
 Exactly 14pt

<><> 

<><> 





16 хуудсыг тус тус 1 хэвлэлийн хуудас /х.х/ гэж тооцно.
• Бичлэгийн догол мөрөөс эхлэх хэсэг /paragraph/ бүрийн өмнө /before spacing/ 6 pt хэмжээтэй зай авна.
2. Гарчиг
• Агуулга буюу гарчигт бүлэг, зүйлийн нэрийг тухайн бүтээлд орсон дарааллын дагуу үг үсэг, агуулгын зөрүүгүй эхлэх хуудасны дугаараар жагсаан бичнэ.
• Гарчгийн бичлэгт үгийг тасалж бичихгүй, цэг тавихгүй.
3. Бүлэг, зүйл
• Бүлгийн нэрийг голлуулж, эсвэл цаасны зүүн талаас зэрэгцүүлж /align left/, тод том үсгээр бичих бөгөөд зүйлийг мөрийн эхнээс 4 тэмдэгтийн зайнаас эхлэн бүлгийн нэрээс жижиг хэмжээтэй бичих ба бүлэг, зүйлийн нэр нь  1 /single/ мөр хоорондын зайтай байна.
• Бүлэг бүр шинэ хуудаснаас эхлэн бичигдэнэ.
• Бүлэг бүрийг бичлэгийн эхнээс дэс  дараалан дугаарлаж, дугаарыг “Нэг.”, “Хоёр.” Гэх жишээтэй бичнэ.
• Бүлгийн хүрээнд зүйлийг дугаарлах /1.1., 1.2., 1.3. гэх мэт / ба зүйлийг дугаарласан тооны ард цэг тавина.
4. Дугаарлах
• Нүүр бүрийг баруун доод талд нь араб тоогоор дугаарлана.
• Хавсралт материалыг  тусад нь дугаарлана.  /Хавсралт 1, Хавсралт 2 гэх мэт/
• Бичлэг дотор орсон хүснэгт, зураг, бүдүүвч, график бүхий хуудас ерөнхий дугаарлалтанд орно. Хэрвээ А4-өөс том хэмжээний цаасан дээр хүснэгт, зураг, нэг хуудас маягаар орохоор бол бичлэг дотор энэ тухайгаа дурьдаад ерөнхий дүгнэлтийн ард хавсаргана.
• Зураг, хүснэгтийг бичлэгт түүний тухай урьдчилан дурьдсаны дараа тэр хэсэгт оруулна.
• Бичлэгийн хэсэгт зураг, хүснэгтийг бүлгийн хүрээнд Зураг 1.2, Хүснэгт 1.3 гэх мэтчитлэн бичиж тэмдэглэнэ. Энэ нь 1-р бүлгийн 2 дах зураг гэсэн утгатай байх жишээтэй.
• Зураг, хүснэгт, график бүрт тодорхой нэр өгч, тайлбарыг бичлэгийн хэсэгт хийнэ. Зураг хүснэгтийг таслахгүй. 
• Зураг, хүснэгт, графикт оноосон нэрийг дугаарын хамт залгуулан зураг 1.2 Хүн амын өсөлтийн харьцуулалт гэх мэтчилэн бичнэ.
• Хэрэв хүснэгтийн босоо баганын тоо олон дараагийн хуудсанд шилжих шаардлагатай  бол багануудын нэрийг бичилгүйгээр дугаараа тавьж болно.
• Ажил дахь томъёоны дугаарыг бүлгийн хүрээнд бичиж томъёоны ард нэг эгнээнд бага хаалт /1.2.2.16 гэх мэт/-нд бичиж тэмдэглэнэ.
• Бичлэг дотор хэд хэдэн тайлбар хийх шаардлагатай  бол тайлбар гэсэн үгний хойно тодорхойлох цэг  тавьж “Тайлбар” гэж бичээд араб тоогоор дараалуулан
            Тайлбар:
            1….
            2….гэж бичиж тэмдэглэнэ. Ганц тайлбар байвал дугаарлахгүй.
5. Тодруулга хийх
• Тусгай нэр томъёо, бага хэрэглэдэг товчилсон үг, шинэ тэмдэглэгээг ашигласан бол түүнийг цагаан толгойн үсгийн дэс дарааллаар тайлбартайгаар, өөрөөр хэлбэл товчилсон үгийг бүтэн үгээр нь , Томъёонд орсон үсгэн тэмдэглэгээг чухам юуг зааж байгааг тодруулж тайлбарлан гарчгийн дараагийн хуудсанд бичнэ.
• Томъёоны үсгүүдийг олон улсын стандартын тэмдэглэгээгээр бичиж юуг тэмдэглэснийг томъёоны доод хэсэгт бичиж тайлбарлана.
• Хэрэв тусгай нэр томъёо бага хэрэглэдэг  товчилсон шинэ тэмдэглэгээ 3-аас цөөн тоогоор давтагдах бол эхний хуудсанд тайлбарлах шаардлагагүй бөгөөд түүнийг бичлэгийн тухайн хэсэгт тайлбарлан бичнэ.
6. Цэг тэмдэглэгээ
• Бичлэгийн учир зүйн залгамж холбоог сайтар гаргаж, зөв бичих дүрэм, найруулгазүйн хувьд алдаа мадаггүй сайн боловсруулалтын ажил бичихэд  цэг тэмдэглэгээг оновчтой хэрэглэх нь чухал юм. Цэг тэмдэглэгээг шаардлагатай газар нь зөв хэрэглээгүйгээс бичиглэлийн төдийгүй утгын ноцтой алдаанд хүрч болно.
• Цэг (.) Өгүүлбэрийн эцэст цэг тавьж, тухайн хэсэг дууссаныг илэрхийлнэ.
•  Таслал (,) Зэрэгцсэн өгүүлбэр болон гишүүдийг зааглана. Өгүүлбэр дунд орсон таслалын дараа 1 зай авна.
• Цэг таслал (.,) Таслалыг түр зогсолт хийхэд хэрэглэдэг бол цэг таслал нь өгүүлбэрээ тайлбарлах үед өгүүлбэрүүдийн хооронд хэрэглэнэ. Мөн таслал бүхий бүлэг үгийг зааглахад хэрэглэнэ.
• Тодорхойлох цэг (:) Тухайн зүйлийг тодотгон тоочих эш татахад хэрэглэнэ.
• Асуултын тэмдэг (?) Ямар нэгэн шууд хариулттай асуултыг асуухдаа асуултын тэмдгийг ашиглана. Харин дам асуултанд хэрэглэхгүй.
• Зураас (-) Харилцан шууд хамаарал бүхий үгүүдийг холбоход хэрэглэнэ.
• (“) Тэмдэглэгээ нь эш татах, ном бүтээлийн нэрийг дурьдах, үг үндсэн бус утгаар ороход хэрэглэнэ. Таслал болон тийн ялгал хэрэглэх тохиолдолд тэдгээрийг тэмдэглэгээний ард нь тавина.  Эш татсан өгүүлбэр нь 3-аас хэтэрч үргэлжилсэн бол (“) тэмдэглэгээг заавал бичих шаардлагагүй.
• Хаалт () Хаалтыг нэмэлт тайлбар юмуу шинжийг заах, татсан ном бүтээл тэмдэглэхэд ашиглана. Хаалт нь заавал хосоор хэрэглэгддэг. Хэрэв өгүүлбэр нь бүхэлдээ хаалтад байгаа тохиолдолд сүүлийн хаалтын өмнө цэг авч өгүүлбэр дууссан утгыг илэрхийлнэ. Жишээ нь: (Та энэ процессыг дагах хэрэгтэй)
• Хэрэв өгүүлбэрийн тодорхой хэсэгт хаалт тавигдсан бол хаалт хаасны дараа цэг тавьж бүрэн төгсгөж байгаа утга илэрхийлнэ. Жишээ нь: Та энэ процессыг дагах хэрэгтэй (ердийн нөхцлөөр)г.м
• Дөрвөлжин хаалт [ ] Хэн нэгэн хүний бичсэн зүйл дээр таны дэвшүүлж буй санал болол тайлбарыг нэмж бичин илэрхийлэхдээ дөрвөлжин хаалтыг ашиглана. Жишээ нь: Та энэ процессыг дагах [ дагахгүй байх зарим онцгой нөхцөл байж болно] хэрэгтэй.
Ном зүй, ишлэл
1. Томъёолол
Ном зүй нь тухайн судалгаа, боловсруулалтын ажилд ямар чиглэл хүрээний хэдий хэмжээний эх сурвалж хэрэглэснийг илэрхийлэн харуулдаг, мөн тухайн бүтээлийг уншиж танилцаж байгаа хүнд эх сурвалжийг магадлах эсвэл цааш сонирхон судлах замыг нээж өгдөг мэдээллийн чухал хэрэгсэл  юм. Эшлэл нь судалгаа боловсруулалтын ажилд хаанаас хэнээс иш татаж ямар хэмжээнд харьцуулсан судалгаа хийж бүтээлчээр ажилласныг илтгэн харуулдаг мэдээллийн хэсэг юм.
  2.Мэдээллийг бичих дараалал
• Зохиогчийн нэр
• Бүтээлийн нэр, боть эсвэл хэд дэх хэвлэл
• Хэвлэсэн хот болон газар
• Хэвлэгдсэн он
• Хуудсанд дугаар буюу тал
3.Номзүйн жагсаалт үйлдэх дараалал
• Онолын ном, эх зохиол
• Нэг сэдэвт зохиол, судалгааны бүтээл
• Илтгэл өгүүллэгүүд
• Сонин сэтгүүлээс авсан материал
• Вэб хуудас, видео бичлэг г.м бусад эх сурвалжууд
  4.Бичиглэл
• Зохиогчийн нэрийн овгийн үсэг болон товчилсон үгийн ар талд нь цэг таслал тавих
• Хэрэв 3-аас дээш хүний хамтын бүтээлээс иш татсан бол эхний гурван хүний нэрийг бичих
• Гадаад хэл дээрх ном бүтээлийн нэрийг орчуулахгүй уг хэвээр нь тэмдэглэх
• Зүүлт тайлбарыг 10 pt үсгийн хэмжээтэйгээр мөр хоорондын зай 1.5 зүүн талд нь зэрэгцүүлэн бичсэн байх
• Хуудсыг:
• Монгол хэл дээр 001 дэх тал
• Орос хэл дээр стр.001
• Англи хэл дээр р.001 гэх жишээтэй тус тус товчлон тэмдэглэнэ.
• Сонин сэтгүүлд нийтлэгдсэн бүтээлээс ишлэл хийхэд Дорж Д. Өгүүллэгийн нэр. Сонин сэтгүүлийн нэр, УБ., Огноо, Дугаар: хуудасны тоо
• Ном эмхэтгэлээс ишлэл хийхэд: Дорж Д., Номын нэр. 1–р боть. Улаанбаатар, Хэвлэлийн газар. 2005. 001-002 дах тал
• Диссертациас ишлэл хийхэд: Дорж Д., Диссертацийн нэр. Доктор ( )-ын диссертацийн хураангуй. Улаанбаатар. 2005. 001 дэх тал
• Вэб хуудаснаас ишлэл хийхэд Vandeveire B (1998 july 20) bans one drops mortgage unit. Business ournal of phoenix. Retrieved july 27. 1998 from the World Wide Web
• http5//www.amcity.com/phoenix /072098/ story 1.htm/
• Жич: Retrieved гэдэг нь эх сурвалжийг яг хэзээ татаж авсныг илтгэн харуулна.
  5. Боловсруулалт хийх аргачлал
• Ишлэл авахдаа зохиогчийн бисэн байдлаар нь шууд хуулан авч хэрэглэх бөгөөд (“…”) гэсэн хашилт дотор бичнэ.
• Хэрэв ишлэл нь бүтэн биш бол  (…) гэсэн 3 цэгийг хашилтын дотор бичнэ.
• Ишлэл авсан эх сурвалжийг хуудас бүрийн дор зүүлт тайлбар буюу footnote хэлбэрээр бичнэ.
• Ишлэл авсан эх сурвалж дараалан яг давтагдсан тохиолдолд /Мөн тэнд/ гэж тэмдэглэнэ.
• Ишлэл зүүлт нь тухайн нүүр бүрд дугаарлагдана.
• Ишлэл зүүлтэд тусгагдсан ном бүтээлүүдийг тухайн ажлын төгсгөлд ном зүйд бүрэн тусгана.
• Номзүйд зохиогчийн нэрийн үсгийн дарааллыг баримтална. Хэрэв хамтын бүтээл эмхэтгэл бол зохиолын нэрийн үсгийн дарааллыг баримтална.
• Номзүйд эхлээд монгол хэл дээрх, дараа нь орос хэл дээрх бүтээлүүдийг жагсаан бичнэ.

 

No comments:

Post a Comment