Wednesday, October 2, 2013

ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ

243.   Түүний хойно, Чингис хаан, хонин жил (1211) хятад иргэний зэлэхээр морилов. Фужоу (Цагаан хэрмийн ойрб айга аодоогийн Хар балгас)-ыг авч [Чуулалт хаалганаас баруун тийш байгаа] Үнэгэн даваагаар давж Сюнь-дэ фу (Да-тун фу-гийн баруун хойно наяны газар байгаа)-г авч Зэв Хуйханаг баатар хоёрыг манлай болгож илгээв. Цавчаал (Цюй-юн-гүан боомт)-д очиж Цавчаал давааны бэхлэлтийг хүрээд Зэв өгүүлрүүн: “дайсныг өдөж бэхлэлтээс гаргаад байлдъя” гээд цэргээд ухруулав. Зэвийн цэрэг ухрахыг үзээд “Нэхэж байлдъя” гэж Хятадын цэргүүд уулыг бүххэж, хөндийг дүүрэн  нэхэж, Сюнь-дэ-фу-гийн хошууг хүрмэгц Зэв гэдрэг эргэж довтлоод нэхэж ирсэн дайсны цэргийг  сөнөөж дарав. Чингис хаан, гол цэргээ авч дарцаагаар хүчр ирээд хятадыг хөөж хар хятад, зүрчид, жүйний шилдэгб аатар цэргүүдийг даж, Цавчаалыг хүртэл хятадын цэргийг хиартал  хядав. Цавчаалын хаалгыг Зэв эзэлж уулыг давав. Чингис хаан, Шар тээгт буув. Жунду (Алтан улсын дундад нийслэл бөгөөд одоогийн Бэйжин) хотыг эзлэх ба бусад олон хот балгасыг эзлүүлэхээр цэрэг явуулав. Зэвийг Дүн чан (Алтан улсын зүүн нийслэл, одоогийн Ляо ян) хотын эзлүүлэхээр илгээв. Зэв, Дүн чан балгасанд хүрээд шууд эзэлж барахгүй буцаж зургаан хоногийн газар яваад гэнэт эргэж, хөтлгөө морьтой цэргийг шөнө турш давхиулж, Дүн чаныг санамсаргүй байхад нь дайран эзэлжээ.

244.   Зэв, Дүн чан хотыг авч харьж ирээд Чингис хаанд нийлэв. Жунду хотыг бүслэн байлдаж байхад Алтан хааны их ноён Вангин чансан, Алтан хаанд дуртгаж хэлсэн нь: “Тэнгэр газрын заяасан цаг, их суурин шилжих цагт хүрэв үү? Монголчууд маш хүчтэй болж ирээд бидни йэрэлхэ шилдэг хар хятад, зурчид жүйний эрхэм цэргүүдийг бүрэлгэн хяджээ. Бас итгэлтэй ба Цавчаал боомтыг булаан  авчээ. Одоо бид бас цэргүүдийг дайчлан мордуулж болох боловч тэд, монголчуудад дахин дарагдвал өөрсдийн хот балгасанд бутран тарж дахин хуралдуулах аргагүй болохоос гадна, бидэнд  итгэхгүй болж урваж дайсагнахад  хүрнэ. Алтан хаан соёрхвол, Монголын хаанд энэ хир элсэн найрамдъя. Найрамдаад буцвал  тэдний бцсан хойно жич өөр саналаа гаргаж  зөвлөе. Монгоылн цэрэг, агт эндэх газрын халуунд тэсэж ядаж байна гэнэ. Хаанд нь хүүхэн өгье. Цэрэг, дарга нарт нь алт мөнгө, эд уурсыг гаргаж өгье. Энэ аргад орох эсэхийг яаж мэдэх вэ?” гэж дуртган хэлсэнд, Алтан хаан, Вангин чансангийн энэ  үгийг зөвшөөж, энэ ёсоор гүйцэтгэе гэж найрамдан, Чингис хаанд гүнж охиныг илгээж алт мөнгө, уурс эд таваарыг Жунду-гээс гаргаж цэргийн хүмүүст  даах хирээр өгч, Чингис хаанд тусгайлан  Вангин  чансанг элч болгож илгээв. Тэдний элсэн дагаж найрамдъя гэснийг Чингис хаан зөвшөөж, олон хотыг эзлэхээр байлдаж байсан цэргүүдийг гэдрэг зэлэхээр байлдаж байсан цэргүүдийг гэдрэг татаж ирүүлэв. Вангин чансан, Можоу-фужоу нэрт хошууг хүртэл Чингис хааныг үдэж гаргажд харив.  Эд уурсыг манай цэргүүд өргөж даахуйц ачиж хив торгоор ачаагаа татаж явава.
245.   Тэндээс Чингис хаан, Хашин иргэний зорив (Тангуд буюу Си сиагийн хан, Монголын дотор Хашин хан гэж алдаршжээ).  Хүрч очвол, Хашин  улсын Бурхан (эзэн) дагаар орж, “Баруун гарч инь болж хүчээ өгье” гэж Чага нэртэй  охиноо Чингис хааны нэр алдрыг сонсож айн биширч  байв бид. Одоо сүлдэт биеий чинь хүрч ирсэнд сүрдэн их айж байна. Айн сүрдсэн  манай Тангуд улс баруун гар чинь болж хүчээ өгье” гэв. “Хүчээ өгөхдөө бид,
Байсан газартаа
Байран нутагладаг
Шавар хотдоо
Шавалдан суудаг
Хүмүүс тул
Хурдан аянд
Түргэн хөдөлж чадахгүй
Хурц дайнд
Даруй мордож амжихгүй.
Хаан Чингис  соёрхвол
Хамаг Тангуд улс
Өндөр дэрсний нөмөр
Өсгөсөн олон тэмээгээ
Өргөл болгож тусалъя
Өөрийн гараар нэхсэн
Өрмөг бөс эдээ
Бэлэг болгож өгье.
Арга чадлаар сургасан
Анч шонхор шувуудын
Аль сайныг хүргэе”
Гэж өчив. Тэр хэлсэн үгэндээ хүрч, тангуд иргэнээс тэмээ татварлаж тууж  барагдахгүй олон тэмээ авчирч өгөв.
246.   Чингис хаан, энэ удаагийн явдалд Хятад улсын Алтан хааныг дагаар орууж, ихэ эд уурс ваад, Хашин (Тангуд) улсын Бурханыг элсүүлж, олон тэмээг авав. Тийнхүү Чингис хаан, тэр хонин жил морилоод хятад иргэний Ахутай нэртэй Алтан хааныг элсүүлж, тангуд  иргэний илаху Бурханыг элсүүлэн харьж Саарь хээрт буув.
247.   Ба стүүний хоной, Жэү гуан (буюу Сүн улсын Жэү хаан)-д найрамдахаар илгэсэн Жубхан тэргүүтэн олон элчийг Хятадын Алтан хаан алсан тул, Чингис хаан нохой жил (1214) Хятадтай байлдахаар дахин мордов. “Бидэнтэй найрамдсан байтал, Жэү гуанд илгээсэн элчийг яагаад нөгчөөсөн билээ? Гэж байлдахаар мордоод Чингис хаан, Дүн гуан боомтыг чиглэж, Зэвийг Цавчаалын чигээр байлдуулав. Чингис хааныг Дүн гуан боомтыг эзлэхээр явав гэж Алтан хаан мэдэж, Илэ, Хада, Хөвэгэтүр гурваар цэргээ захируужл, бас нэмэлт хүч болгож, Улаан-дэгэлэнг магнайд явуулаад  Дүн гүан боомтыг бэхэлж, давааг бүү давуулагтун! Гэж Илэ Хада Хөвэгэтүр гурвын цэргийг хурдлуулан илгээв. Чингис хаан, Дүн гүан боомтыг хүрвэл Хятадын цэргүүд уулыг бүхрхэж, хөндийг бялхаж байна. Чингис хаан, Илэ, Хада нарыг ухруулав. Толуй, Чигу хүргэн хоёр, хөндлөнгөөс довтолж, Улаан –дэгэдэнг хяцаан дараад Илэ хада нарыг цэргийн хажуугаас цохиж, хятадыог зомгол болтол хядав. Хятадын цэргүүд хядагдан барагдав гэж Алтан хаан мэдэж, Жунду  балгаснаас зайлан дутааж Нанжин (Алтан улсын өмнөд нийлсэл бөгөөд Бянь лян хот, одоогийн хэн нань мужийн Кай фин фу) хотод очиж суув. Үлдсэн цэрэг нь өлсаж үхэцгээсэн бө өөр зуураа алалцаж, хүний махыг идэлцжээ. Толуй, Чигу хүргэн хоёрыг сайн байлдав гэж  Чингис хаан ихэд сайшаав.
248.   Чингис хаан, Хэ-си-вү-д буугаад дара ань Жундугийн Шар хээрт буув. Зэв, Цавчаал боомтын  хаалгыг эвдэж, тэндээс цэрэг хөдөлгөж Чингис хаанд ирж нийлэв. Алтан хаан, Жундугээс зайлахдаа Жунду хотод  Хада нэрт ноёныг  лүшоу гэдэг сайд болгож орхисон ажээ.  Чингис хаан, Жунду балгасны алт, мөнгө, эд  уурс, юмыг тоолуулахаар Үнгүр буурч, Архай Хасар, Шигихутуг гурвыг илгээв. Энэ гурвын очиход Хада ноён угтаж, алттай хээтэй эд уурсыг барьж хот дотроос гарч уулзав.  Хада-д Шигихутуг өгүүрүүн: “Урьд  энэ Жунду хот ба Жундугийн эд юм Алтан хааных  байв. Одоо Жунду, Чингис хааных болов. Чингис хааны эд уусрыг чи яагаад далдуур хулгайлан авчирч өгч байна? Үүнийг би авахгүй” гэж Шигихутуг эс авав. Үнгүр буурч, Архай Хасар хоёр авав. Энэ гурав, Жундугийн юмыг тоолж ирэв. Тэнд Чингис хаан хаан, Үнгүр, Архай, Шигихутуг  гурваас “Хада юу өгөв?” гэж асуувал Шигихутуг өгүүлрүүн: “Алтай, хээтэй уурсыг авчирч өгөв. Миний хэлсэн нь: “Урьд энэ Жунду, Алтан хааных байв. Одоо Чингис хааных болов. Хада чи, Чингис хааны эд юмыг далдуур хулгайлж  яахинө гнө? “ гэж би эс авав. Үнгүр Архай хоёр өгсний нь авлаа” гэв. Тэгэхэд Чингис хаан, Үнгүр Архай хоёрыг маш буруушаан донгодов. Шигихутугийг “Чи их ёсыг сэтгэжээ” гэж маш сайшаан соёрхож, “Чи миний үзэх нүд, сонсох чих бишүү” гэж зарлиг болов.
249.   Алтан хаан, Нанжин (өмнөд нийслэл) орж өөрөө найрамдъя гэж мөргөж, Тэнгэр нэрт хөвүүнээ зуун нөхөдтэйгөөр Чингис хаанд шадар цэрэг болтугай! Гэж илгээв. Чингис хаан, тэдний найрамдъя гэснийг зөвшөөрч “Буцъя” гэж өөрөө Цавчаал боомтыг дайран буцах гэж Хасарт зүүн гарын цэргийг захируулан, далайн хөвөөгөөр хижин явж, Бэйгин гэдэг хойд нийсэл (Данин балгас)-д буугаад тэр хотыг дагуулж түүнээс цааш Зүрчидийн Фухану-г дайран одож, хэрэв Фунаху (одоогийн Өвөр Монголын зүүн хэсэг) байлдахыг сэтгэвэл байлдагтун! Элсэж  орвол түүний хязгаарын хотуудыг дайран Ула-нау мөрнийг тогтлон одож, Таурын голыг өгсөж, Хянганы давааг давж, Их аураг ордон нийлэн иртүгэй! Гэж илгээв. Хасартай Жорчидай, Алчи, Толун чэрби гурван ноёныг илгээлцэв. Хасар Бэйгин хотыг оруулж, Зүрчидийн  Фухану-г дагаар оруулж, мөрт тохиолдсон хотуудыг эзлээд Таур голыг өгсөн давааг давж, Чингисийн уул ордонд бууж ирэв.
250.   Түүний хойно Чингис хааны, сартаул иргэнд явуулсан Ухуна тэргүүтэн зуун элч алагдсанд, Чингис хаан өгүүлрүүн: “Алтан аргамжаа сартаул иргэнээр  таслуулаад зүгээр орхиж болох уу? Ухуна тэргүүтэй зуун элчийн өшлийг өшиж, хяслыг хясаж, Сартаул (Дундад Азийн Туркестан) улстай байлдъя” гэж мордоход Есүй хатан Чингис хаанд дуртган өчсөн нь: “хаан
Өндөр давааг давж
Өргөн мөрнийг гэтэлж
Урт аянд морилохдоо
Улс иргэнээ захирахыг
Урьдал болгож сэтгэнэ.
Төрсөн бие түлбэрэх
Түмэн амьтны хуулийш
Төгс ухаандаа санаасай
Уул мэт бие чинь
Нурж одвол
Улс олон Монголы чинь
Хэн захирах  юм бэ?
Тулгуур мэт бие чинь
Туйвж одвол
Туг их сүлдий  чинь
Хэн өргөх юм бэ?
Төрсөн дөрвөн хүүгээс чинь
Төр барих нь хэн бэ?
Хан хөвүүд дүү нар
Харц  олон ард ба
Хатад бид бүхэнд
Хариу айлдах эсэхийг
Хааны зарлиг мэдтүгэй”
Гэж өчвөл, Чингис хаан зарлиг болруун: “хатан хүн боловч Есүйн хэлсэн үг  зөвөөс зөв! Дүү нар хөвүүд, Боорчи, Мухулай та нарын алин ч энэ үгийг дуртгасангүй. Би, өвгөдийн хойноос одохгүй мэт өөрөө мартсан ажээ. Үхэл надаас тойрох мэт өөрөө мартсан ажээ. Үхэл надаас тойрох мэт үнэхээр түүнийг сансангүй” гээд, “Хөвүүдийн ах Зүчи мөн.  Юу хэлнэ? Чи хэл!”  гэв. Зүчийг үг хэлэхийн урьд Цагадай өгүүлрүүн: “Зүчийг үг хэл гээд Зүчийг юунд томилох гэж байна? Энэ мэргидийн охидост бид захирагдах гэж үү?” гэсэнд,  (Бөртэ хатан, мэргидэд олзлогдож байгаад жирэмсэн болж ирсэн учраас тэгж хэлсэнд) Зүчи босоод Цагадайн энгэрээс шүүрэн барьж өгүүлрүүн: “Хаан эцэг, намайг гадуурхаж үзээгүй байхад чи намайг яагаад ялгаж  байна? Чи надаас ямар эрдэм чадлаар илүү вэ? Чи ганц догшин омгоороо илүү биз. Харвалцаад чамд гартвал эрхийгээ огтолж хаясугай! Барилдаад чамд ялагдвал унасан газраас бүү боссугай! Хаан эцгийн зарлиг мэдтүгэй!” гэв. Зүч Цагадай хоёр энгэрээсээ барилцаад Зүчийн гараас Боорчи татаж, Цагадайн гараас Мухулай татаж байхад, Чингис хаан дуугүй сууж байв. Хөхөчос зүүн этгээдэд байж өгүүлрүүн: “Цагадай чи юунд яарав? Хаан эцэг чинь хөвүүдийн дотроос чамд итгэж байсан билээ. Та нарыг төрөхийн урьд
Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгүй
Олзлон булаалдаж байв.
Хөрс дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэж байв.
Эргэлзэн бодох чөлөөгүй.
Элбэлдэн зүтгэж явва
Ухрах дутаах газаргүй
Урагшлан байлдаж явав.
Амар жаргах аргагүй
Алалдан тэмцэж явава
Хатан сайхан эхийнхээ
Халуун элгийг  хөргөж
Хайрт зүрхийг гомтгож
Тос шиг санааг царцуулж
Сүү шиг сэтгэлийг ээдүүлэх
Чалчаа муу үгийг
Цагадай чи хэллээ.
Бүлээн элэг нэгтэй
Бөртэ  хатны хүүхэд биш үү
Халуун элэг нэгтэй
Хамт төрсөн  хүүхэд бишүү.
Зүрхний хайрт эхийн
Зүтгэсэн ачийг мартаж
Зүйгүй үгээр гомтговол
Гэвшивч нэгэнт хожидно.
Хэвэлдээ тээсэн эхийн
Хэтэрхий ачийг мартаж
Хэдэр үгээр гомтговол
Хэзээ ч баясгаж чадахгүй.
Хаан богд эцэг чинь
Хамаг улсыг байгуулахдаа
Хар толгойгоо хайрлайхгүй
Халуун цусаа гамнахгүй
Хамхих нүдээ ирмэхгүй
Гарын ханцуйг дэрлэж
Гадаад  хормойгоо дэвсэж
Шүлсний хөөсөөр ундалж
Шүдний махаар хооллож
Магнайн хөлсийг уртсал
Улсаа хурааж явахад
Хайрт  хатан эх чинь
Хамт зовж явжээ.
Оюун  төгөлдөр эх чинь
Оёдолт дэлээ огшуулж
Огтор хормойгоо шууж
Хүүхдээ өсгөхийн тул
Хүч чадлаа шавхаж
Залгих хоолны шимтэйг
Заяасан хүүхдэдээ өгч
Уух ундны дээжийг
Урьдаар та нарт өгч
Өсөх үрээ тэжээж
Өлсөж  ядарч явлаа
Эгмээс           чинь татаж
Эрийн зэрэгт хүргэсэн
Эрхэм  ачийг санацгаа
Хүзүүнээс чинь татаж
Хүний зэрэг болгосон
Хүндэт ачийг бодоцгоо.
Бохиры чинь арилгаж
Борвий чинь тэнийлгэж
Эрийн зэрэгт оруулж
Эмээийн дөрөөнд хүргээд
Энхрий хөвүүд та нарын
Эрхэм сайныг үзье гэж
Эх чинь одоо бодож байна
Наран            шиг гэгээн ухаант
Навч шиг дэлгэр сэтгэлт
Сайн хатан эхийнхээ
Санааг бүү гомдуул!” Гэв.
251.   Тэндээс Чингис хаан өгүүлрүүн: “Зүчийг тэгж хэлж яаж болно? Хөвүүдийн минь ахмад Зүчи бишүү? Хожим тэгж бү хэлтүгэй” гэж зарлиг болов. Энэ үгэнд Цагадай мөшилзөж өгүүлрүүн: “Зүчийн  хүч эрдмийг басамжлахгүй.
Амаар алсныг
Ачиж бодоггүй
Үгээр үхүүлснийг
Өвчиж болдоггүй.
Аавын өхвүүдийн ахмад нь
Зүчи бид хоёр биз.
Хаан эцэгтээ
Хавсарч хүчээ өгье.
Далдиран зайлсан этгээдийг
Тас цавчиж шийтгэе.
Салж саатсан этгээдийг
Салбартал цавчиж байя
Өгэдэй өршөөлтэй тул
Өргөмжлөхөд болно
Хаан эцгийн дэргэд
Хамт ойр байлгаж
Бараат их малгайг
Бариулан мэдүүлж болно”
Гэв. Энэ үнэнд Чингис хаан өгүүлрүүн: “Зүчи юу хэлэхээ хэлэгтүн! Гэв. Зүчи өгүүлрүүн: “Цагадайн хэлсэн ёсоор Цагадай бид хоёр хавсарч хүчээ өгье. Өгэдэйг өргөмжилье!” гэв. Чингис хаан зарлиг болруун: “Хавсрах нь юу вэ? Эх дэлхий аугаа бөгөөд ус мөрөн олон бий. Харь улсыг эзлүүлэн тус тус салгая. Өөр өөрийн нутгийг өргөтж яваарай. Харин Зүчи Цагадай та хоёр, хэлсэн үгэндээ хүрч, ардын ихнээдэм, амьтны тоглоом болохгүй, эв найртай яваарай. Эрт цагт Алтан Хучар хоёр энэ мэтээр үг барилдсанб айтал, хэлсэн үгэндээ хүсрэнгүй, хэдэр зан гаргаад юу болсныг та нар мэдэж байгаа биз. Одоо Алтан Хучар хоёрынхарьяат нарыг та нарт хувааж өгнө. Тэднийг үзэж цээрлэл болгож явагтун!” гээд Өгэдэй юу хэлэх вэ? Хэлэгтүн!” гэв. Өгэдэй өгүүлрүүн: “хаан эцэг соёрхож, үг хэл гэхэд би юугаа хэлэх вэ? Чадахгүй гэж яаж хэлэх вэ? Чадахыг хичээе! Гагцхүү хойд үеийн хөвүүд ач нар минь, өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд хучивч нохой тоож идэхгүй юм  төрөөд  хандгайг харваад огтоныг онох болуузай. Би үүнээс өөр юуг хэлэх вэ?” гэв. Энэ үгийг сонсоод Чингис хаан зарлиг болруун: “Өгэйдэй ийм үгийг хлэх бол, болжээ. Бас Толуй юу хэлэх вэ? Хэлэгтүн! Гэв. Толуй өгүүлрүүн: “Би хаан эцгийн нэрлэсэн ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж, уриалах дуунд нь уухай болж, унах моринд нь ташуур болж, холын аянд явалцаж, ойрын дайнд оролцож тусалъя” гэж хэлбэл, Чингис хаан зөвшөөн зарлиг болруун: “Хасарыг түүний үр хүүхдийн нэг нь залгамжил. Алчидайг  түүний үр хүүхдийн нэг нь залгамжил! Отчигины түүний үр хүүхдийн нэг залгамжил!  Бэлгүтэйг түүний хүүхдийн нэг нь залгамжил! Тэрчлэн намайг мини үр хүүхдийн нэг нь залгамжилж, миний зарлигийг өөрчлөхгүй, задлахгүй, осолдохгүй, алдахгүй баримталж явтугай! Өгэдэйн үр хүүхэд өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд хучивч нохой тоо жидэхгүй юм төрвөл, миний ураг төрлийн дотор нэг хөвүүн нь сайн төрөх үгүй юу?” гэж зарлиг болов.
252.   Чингис хаан (баруун зүг) байлдаанд мордоод, Тангуд улсын Бурханд элч явуулж хэлүүлсэн нь: “Баруун гар чинь болъё гэж чи хэлсэн бишүү? Сартаул улсад алтан аргамжаа тасдуулаад би хариу авахаар мордов. БАруун гар болж морил!” гэж илгээвэл, Бурханы үг хэлэхийн урьд Аша хамбу өгүүлрүүн: “Хүч хүрэхгүй бол хаан юунд болов?” гээд туслах цэрэг өгсөнгүй омогтой их үг хэлж элчийг буцаажээ. Тэнд Чингис хаан өгүүлрүүн: “Аша хамбуд яаж ингэж хэлэгдэх билээ? Урьдаар тэдэгтэй очиж байлдвал зохилтой бишүү? Гэвч өөр хүнд зорьж байгаа цаг тул энэ удаа болъё. Мөнх тэнгэрт ивээгдэж алтан жолоогоо баг татаж ирвэл, тэр цагт магад болтугай!” гэжээ.
253.   Туулай жил (1219), Чингис хаан, хатнаас Хулан хатныг авч, дүү нараас Отчигин ноёныг их ордондоо үлдээгээд Арайн даваагаар давж, сартаул  улстай байлдахаар морилов. Зэвийг магнайд илгээв. Зэвийн дараа гэзэгт Сүбээдэйг илгээв. Сүбээдэйн гэзэгт Тогочарыг илгээв. Энэ гурвыг илгээхдээ тушаасан нь: “Султан хааны нутгийн гадуур явж  цаана нь гараад биднийг очихолд хамтарч нийлтүгэй! Гэв. Зэв яваад  хан Мэнлигийн балгасууыг огт түйвээлгүй гадуур нь гарч одов. Түүний хойноос Сүбээдэй мөн ёсоор түйвээлгүй явж өнгөрөв. Түүний хооноос Тогочар явахда ахан Мэнлигийн хязгаарын хотуудыг дээрэмдэн, тараичдыг олзолжээ.  Хан Мэлиг хотуудаа сүйтгүүлэв гэж дутаан хөдөлж, Жалалидан султантай нийлж, Чингис хааны эсрэг байлдав. Чингис хааны урьд Шигихутуг манлайлан явав. Жалалдин султан, хан Мэлиг хоёр, Шигхтугтай байлдаж, чингис хаанд хүртэл хөөн ирэхэд Зэв, Сүбээдэй, Тогочар гурвуул, Жалалдин султан, хан Мэлиг хоёрын хойноос нэхэн байлдаж, тэднийг дарж хядаад Бухар, Сэмисгяб, Отрар хотын алинд нь ч оруулалгүйгээр хөөж байлдсаар Шин мөрнийг  хүргэвэл сартаулын цэрэг Шин (ИНд) мөрнөд харайн орж, олонх нь живж үхэв. Жалалидн  султан хан Мэлиг хоёр амь хоргодохын тул Шин мөрнийг өгсөн дутаав. Чингис хаан, Шин мөрний өөд явж Батхэсэнг дайран одож, Эх горхи, Гүүн горхинд  хүрч Баруан хээрт буув. Жалалдин султан, хан Мэлиг хорыг нэхүүлэхээр Жалайрын  Балааг илгээв. Чингис хаан, Зэв Сүбээдэй хоёрыг маш сайшаан өгүүлрүүн: “Зэв чиний нэр Зургаадай билээ. Тайчуудаас ирж Зэв нэртэй болов” гээд Тогочар, Хан Мэлигийн хязгаарын хотуудыг өөрийн дураар сүйтгэж, хан Мэлигийг дайсан болгов. Цээрлэл болгож түүнийг алъя гэж хэлсэн боловч, дараа алахаа байж маш буруушаан зэмлэж, цэрэг захирах эрхийг хасав.
254.   Тэр Баруан хээрээс Чингис хаан өөрөө буцаж, Зүчи, Цагадай, Өгэдэй гурван хөвүүнээ баруун гарын цэргийг захирч, Аму мөрнийг гэтлэн Өргнэчи (Гурганачи) хотыг хүрэгтүн гэж явуулав. Толуг Иру, Сэбүр тэргүүтэн олон хотын эзлүүлэхээр илгээв. Чингис хаан өөрөө Отрар хотод буув. Зүчи, Цагадай, Өгэдэй гурван хөвүүн очоод гэдрэг лавласан нь: “Цэрэг бүрдэв. Оөргнэчи хотыг хүрэв. Бид хэийнхээ үгийг дагаж явах вэ?” гэж өчиж илгээвэл, Чингис хаан зарлиг болруун: “Өгөдэйн үгээр явтугай” гэж илгээв.
255.   Тэндээс Чингис хаан, Отрар хотод буугаад бас хөдөлж, Сэми

No comments:

Post a Comment