Wednesday, October 2, 2013

Дүрэм


Захирлын 2013 оны 04 сарын
22 -ны өдрийн 13 тоот тушаалын
1 дүгээр хавсралт
“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1 “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль /БДС/ бакалаврын зэрэг олгох сургалтад нийслэл болон хөдөө орон нутгаас оюутан элсүүлэхэд БСШУ-ны сайдын 2013 оны 03 сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд болон энэхүү журмыг баримтална.
Хоёр. Оюутан элсүүлэх мэргэжил, сургалтын хэлбэр
2.1 “Гурван-Эрдэнэ” БДС нь 4 жилийн сургалттай өдрийн сургалтын ангид дараах мэргэжлүүдээр оюутан элсүүлнэ.
2.1.1 Монгол хэл, уран зохиолын багш
2.1.2 Бага ангийн багш
2.1.3 Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш
2.1.4 Түүх, нийгэм судлалын багш
2.1.5 Монгол, Англи хэлний багш
2.1.6 Математикийн багш (математик, мэдээлэлзүйн багш)
2.2 Дипломын дээд боловсрол эзэмшсэн, бакалаврын зэрэг олгох сургалтад хамрагдахыг хүсэгчдийг өдрийн сургалтын ангид экстернат хэлбэрээр /Монгол хэл- уран зохиолын багш, Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, Бага ангийн багш, Монгол хэл-англи хэлний багш, Түүх–нийгэм судлалын багш, Математикийн багш, Математик-мэдээлэл зүйн багшийн анги/ суралцуулна.
2.3 Урьд нь дээд боловсрол эзэмшсэн бөгөөд багш бус мэргэжилтэй боловч багш мэргэжил эзэмшихийг хүсэгчид болон багш мэргэжилтэй боловч мэргэшлийн өөр чиглэлээр суралцахыг хүсэгчдийг өдрийн сургалтын ангид экстернат хэлбэрээр БСШУ-ны сайдын 2008 оны 74 дүгээр тушаалын хавсралтын 2.5.1, 2.5.2-т заасны дагуу /мэргэшлээрээ хөрвөх/ болон /мэргэжлээрээ хөрвөх/ сургалт /монгол хэл-уран зохиолын багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, бага ангийн багш, монгол хэл-англи хэлний багш, түүх-нийгэм судлалын багш, математикийн багш, математик-мэдээлэл зүйн багшийн анги/-д элсүүлэн суралцуулна.
2.4 Журмын 2.2, 2.3-т заасан хэлбэрийн сургалттай ангид элсэгчдийн суралцах хугацааг өмнөх шатны боловсролын үнэмлэхэд бичигдсэн хичээлүүд, түүнд харгалзах кредитийг тооцон судалбал зохих хичээл түүний кредит цагийн тооцоог гаргаж тогтоох ба уг хугацаа нь 2.5 жилээс илүүгүй байна.
2.5 Дараах нөхцөл хангасан, ЕШ өгсөн элсэгчдийг элсэх болзол хангасанд тооцож, шууд элсүүлнэ.
2.5.1 Олон улсын болон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчийг тухайн мэргэжлийн чиглэлээр
2.5.2 Аймаг, орон нутгийнхаа олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон сурагчийг мөн тухайн мэргэжлийн чиглэлээр
2.5.3 Улс болон аймаг, орон нутагт зохиогдсон яруу найргийн наадамд шагналт байр эзэлсэн сурагчийг монгол хэл, уран зохиолын багшийн ангид шууд элсүүлнэ.
Гурав. Элсэлтийн ажлыг зохион байгуулах
3.1 “Гурван-Эрдэнэ” БДС оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна.
3.1.1 Эхний шатанд “Гурван-Эрдэнэ” БДС-д элсэх хүсэлтэй иргэн улсын хэмжээнд явагдаж байгаа ерөнхий шалгалт (ЕШ) өгнө.
3.1.2 Хоёр дахь шатанд ЕШ өгч, сургуульд элсүүлэх босго онооны болзол хангасан иргэний өргөдлийг тус сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч зохих хяналтын тоонд багтаан шалгаруулалт хийнэ.
3.2 Оюутан элсүүлэх үйл ажиллагааг Улаанбаатар хотод “Гурван-Эрдэнэ” БДС-ийн хичээлийн байранд явуулах ба хөдөө орон нутгаас оюутан элсүүлэх үйл ажиллагааг Монголын их дээд сургуулиудын консерциумын оюутан элсүүлэх нэгдсэн үйл ажиллагаа болон сургуулиас томилон ажиллуулж байгаа салбар комиссоор дамжуулан аймгуудын төвүүдэд явуулна.
3.3 Энэ журмын 2.2, 2.3 дугаар зүйлд заасан элсэгчдээс ЕШ өгөхийг шаардахгүй.
Дөрөв. Элсэлтийн шалгалтын комисс, түүний эрх, үүрэг
4.1 Элсэлтийн комиссыг захирлын тушаалаар томилно.
4.2 Элсэлтийн комиссын ажил нь захирлын тушаал гарсан өдрөөс эхлэн элсэгчдийн дүн мэдээг нэгтгэн боловсруулж тайлан гаргаж өгснөөр дуусгавар болно.
4.3 Элсэлтийн комисс нь дараах эрх эдэлнэ.
4.3.1 Элсэлтийн ажлын явцад санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх
4.3.2 Элсэлтийн ажлын явцад үүссэн сургуульд элсэх иргэнтэй холбоотой маргаан, эргэлзээтэй асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.
4.4 Элсэлтийн комисс дараах үүрэг хүлээж ажиллана.
4.4.1 Элсэлтийн комисс нь элсэлтийн ажлын төлөвлөгөө гаргаж мөрдөн ажиллах
4.4.2 Элсэлтийн хяналтын тоонд нийцүүлэн, нийт бүртгэгдсэн элсэхийг хүсэгчдийн материалтай танилцаж, элсэгчдэд тавигдах шаардлагын дагуу үнэн зөв эрэмбэлэн элсэлтийн ажлыг шударгаар, элсэгчдэд нээлттэй явуулах
4.4.3 Элсэгчдийн нэгдсэн дүн мэдээг нэгтгэн, тайланг гаргаж сургуулийн захиргаанд хүлээлгэн өгөх
Тав. Элсэгчдэд тавих шаардлага
5.1 Тус сургуульд элсэгч нь бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна.
5.2 Тухайн мэргэжлийн чиглэлээр элсэхэд шаардлагатай ЕШ өгсөн байна. /хавсралт 1/
5.3 ЕШ-ын үнэлгээ нь олгосон өдрөөс хойш 2 жил 5 сарын дотор хүчинтэй байна.
5.4 Тухайн мэргэжлийн чиглэлээр өгсөн ЕШ-ийн босго оноо нь 500 ба түүнээс дээш байна.
5.5 Гадаад орноос элсэн суралцах санал тавьсан иргэн элсэлтийн ЕШ-аас бусад ерөнхий шаардлагад нийцэж байгаа тохиолдолд элсэлтийн комисс эссэ бичүүлж, ярилцлага хийж элсүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
5.6 Журмын 2.2, 2.3-т заасан хэлбэрийн сургалттай ангид элсэхийг хүссэн иргэдээр эссэ бичүүлж ярилцлага хийж элсүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
5.7 Элсэхийг хүссэн иргэд эссэ бичихдээ дараах шаардлагуудыг анхаарвал зохино.
5.7.1 Эссэ нь 200-250 үгийн багтаамжтай, танилцуулах хэсэг, үндсэн хэсэг, дүгнэлт хэсэг гэсэн бүтэцтэй байна.
5.7.2 Үндэслэл гаргасан эссэ байна.
5.7.3 Эссэ бичихдээ аман зохиол, уран зохиол, судалгааны зохиолоос эш татсан байна.
Зургаа. Оюутан элсүүлэх шалгаруулалт
6.1 Тус сургуульд нийслэл болон орон нутгаас элсэх оюутны тоог /хяналтын тоо/ БШУЯ-аас тогтооно.
6.2 Шалгуулагчдыг нийслэл, аймаг тус бүрээр хавсралтад заасан мэргэжлүүдээр ЕШ-ийн оноогоор жагсааж, онооны дарааллаар батлагдсан хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
6.3 ЕШ-ийн оноо тэнцсэн тохиолдолд боловсролын үнэмлэхэд бичигдсэн хичээлүүдийн дүнгийн дунджийг харьцуулан шийдвэрлэнэ.
6.4 Шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг тус сургуулийн веб сайтаар зарлана.
6.5 Оюутан элсүүлэхтэй холбоотой гарсан маргааныг тухайн сургуулийн элсэлтийн комисс бүрэн шийдвэрлэнэ.
Долоо. Оюутнаар элсэх өргөдөл хүлээн авах
7.1 Улаанбаатар хотод элсэхийг хүсэгчдийн өргөдлийг /журмын 7.5-д заасан материалын хамт/ 6-р сарын 24-өөс 7-р сарын 10-ны өдрүүдэд “Гурван–Эрдэнэ” БДС дээр хүлээн авна.
7.2 Улаанбаатараас элсэхийг хүсэгчид болон өөрийн биеэр элсэлтийн комисст хандсан иргэдээс элсэхийг хүссэн өргөдлийг хүлээн авч, элсүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.
7.3 Хөдөө орон нутгаас элсэхийг хүссэн элсэгчид нь тухайн аймаг, хотод элсэлт авч байгаа МИДСК-ийн багт хандах буюу “Гурван-Эрдэнэ” БДС-ийн элсэлтийн комиссын гишүүнд бүртгүүлж элсэнэ.
7.4 Элсэхийг хүсэгч мөн сургуулийн www.3erdene.edu.mn веб хуудсанд байрлуулсан “Гурван-Эрдэнэ” БДС-д элсэх өргөдлийг бөглөж хандсанаар элсэж болно. Энэ тохиолдолд элсэлтийн комисс материалтай танилцан холбогдох хариуг утсаар болон е-mail-аар мэдээлнэ.
7.5 Элсэхийг хүсэгчид дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
а. Өргөдөл / өөрийн гараар бичсэн өргөдөл, өргөдөлд өөрийн товч намтар, ам бүлийн байдал, эцэг эхийн ажил эрхлэлтийн байдал, ямар мэргэжлээр элсэхийг хүсэж байгаа, тэр чиглэлээр уралдаан тэмцээн, олимпиад зэрэгт үзүүлсэн амжилт, ЕШ-ыг ямар хичээлээр хэдэн оноотой өгсөн, сургалтын төлбөрөө ямар хэлбэрээр төлөх, гарын үсэг, буцах хаяг, холбоо барих утас/ зэргийг тодорхой бичнэ.
b. ЕШ-ын батламжийн хуулбар /нотариатаар баталгаажуулах албагүй/
c. Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулах албагүй/
d. Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулах албагүй/
e. Цээж зураг 2 хувь /тухайн оны/
7.6 “Гурван-Эрдэнэ” БДС-д элсэх болзол хангасан иргэн элсэх өргөдөл өгөх эрхтэй боловч элсэх боломж нь хяналтын тоо, тухайн мэргэжлээр элсэхийг хүсэгчдийн өрсөлдөөний байдлаар хязгаарлагдана. Элсэхийг хүсэгчид тус сургуулийн хэд хэдэн ангид элсэхээр өргөдөл өгч болно.
Найм. Сургалтын төлбөр, түүнийг төлөх зарчим
8.1 Суралцах эрхийн бичиг авсан оюутан 9-р сарын 1-ээс өмнө тухайн жилийн сургалтын төлбөрийн 50-аас доошгүй хувийг төлсөн байна.
8.2 Нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 2 хуваан төлж болно.
8.3 Сургалтын төлбөрийн зээл авах хүсэлтэй бол холбогдох материалыг бүрдүүлж сургуулийн санхүү-үйлчилгээний албанд 8 дугаар сарын 25-аас 9 дүгээр сарын нэгний дотор өгсөн байх
8.4 Элсэгч оюутантай “Суралцах гэрээ” байгуулахдаа үлдэгдэл төлбөрийг төлөх тухай заалтаар баталгаажуулна.
Найм. Элсэгчдийг бүртгэх
8.5 Шалгалтын дүнгээр элсэх болзол хангаж зохих хяналтын тоонд багтсан хүмүүст суралцах эрхийн бичиг олгоно.
8.6 Элссэн хүмүүс 8-р сарын 26-аас 31-ны өдрүүдэд сургууль дээр ирж бүртгүүлнэ. Дурдсан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийг сургууль орхисонд тооцож хасна.
8.7 Элсэгчид бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ.
· Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг
· Ерөнхий шалгалтын батламж
· Сурагчийн хувийн хэрэг
· Сургуулийн тодорхойлолт
· Иргэний үнэмлэх /хуулбарыг авч ирэх/
· Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
· Цээж зураг 3 хувь / тухайн оны /
· Сургалтын төлбөр төлсөн баримт
8.8 Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хүнийг тус сургуульд элсүүлэхгүй, элссэн тохиолдолд хасна.
8.9 Энэхүү журам болон элсэлтийн ажлыг зохион байгуулахтай холбогдсон нэмэлт мэдээллийг “Гурван-Эрдэнэ” БДС-ийн www.3erdene.edu.mn вэб хуудас, gurvanerdene@yahoo.com, info@3erdene.edu.mn mail хаягаар үзэх, харилцах боломжтой.
Төгсөв
Хавсралт

Элсүүлэх мэргэжил
Сургалтын хэлбэр
Ерөнхий шалгалт
1
Монгол хэл – уран зохиолын багш
Өдөр
Монгол хэл
2
Монгол хэл – англи хэлний багш
Монгол хэл эсвэл англи хэл
3
Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш
Монгол хэл эсвэл математик
4
Бага ангийн багш
Монгол хэл эсвэл математик
5
Түүх – нийгэм судлалын багш
Нийгмийн тухай мэдлэг эсвэл монголын түүх
6
Математикийн багш
математик-мэдээлэл зүйн багш
Математик

Боловсруулсан:                                                          /Н.Баянмөнх/
/Ч.Жачин/
Удирдах зөвлөлийн 2007 оны 12  дугаар
сарын 25-ны өдрийн 05  дугаар тогтоолын
02  дугаар хавсралт
"ГУРВАН - ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн “Удирдах зөвлөл”-ийн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, бүрэн эрх, үйл ажиллагааны хэм хэмжээг тодорхойлж, зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.2 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч‚ багш‚ суралцагч‚ төгсгөгчдийн хамтын удирдлага мөн.
1.3 Удирдах зөвлөлийн үндсэн зорилго нь сургуулийн зохион байгуулалт‚ санхүү‚ материаллаг баазын хувьд бэхжүүлэх‚ бодлого‚ стратегийг тодорхойлох‚ түүний хэрэгжилтэнд хяналт тавих‚ захирлын үйл ажиллагаанд үнэлэлт‚ дүгнэлт өгч дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино.
1.4 Удирдах зөвлөл нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд зөвлөлийн тогтоол‚ хурлын тэмдэглэлийн хэвлэмэл хуудастай байна. Удирдах зөвлөлийн албан хэрэгт сургуулийн тэмдгийг хэрэглэнэ.
1.5 Удирдах зөвлөл нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлого‚ Боловсролын тухай багц хууль‚ бусад хууль тогтоомж болон энэ үлгэрчилсэн дүрмийг мөрдлөгө болгоно.
Хоёр. Удирдах зөвлөлийн бүтэц зохион байгуулалт
2.1 Удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагчийн болон багш‚ суралцагчид‚ эцэг‚ эх‚ төгсгөгчдийн төлөөллөөс бүрдэнэ.
2.2 Удирдах зөвлөл нь 9 гишүүнтэй байх  бөгөөд тэдгээрийн 56  хувь нь үүсгэн байгуулагчийн‚ бусад нь багш‚ суралцагчид болон төгсгөгчдийн төлөөлөл байна. Төгсгөгчдийн болон эцэг эхийн төлөөллийг  үүсгэн байгуулагчийн шийдвэрээр томилно.
2.3 Удирдах зөвлөл дэх багш‚ суралцагч‚ төгсгөгчдийн төлөөллийг тэдгээрийн хамт олны 50-иас доошгүй ирцтэй хурлаас сонгоно.
2.4 Удирдах зөвлөлийн гишүүдийг 3 жилийн хугацаагаар томилох буюу сонгох бөгөөд жил бүр зөвлөлийн гишүүдийн гуравны нэгийг шинэчилж болно. Удирдах бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах үндэслэл нь томилсон‚ сонгосон төлөөллөө татах буюу солих тухай үүсгэн байгуулагч болон уг төлөөллийг сонгосон байгууллага‚ хамт олны хурлын шийдвэр‚ эсхүл гишүүний өөрийн хүсэлт зэрэг болно.
2.5  Удирдах зөвлөлийн даргыг үүсгэн байгуулагчийн саналаар 3 жилийн хугацаагаар зөвлөлийн гишүүдийн хурлаас ил санал хураалтаар сонгоно. Удирдах зөвлөлийн даргыг хуулийн заалт‚ үүсгэн байгуулагчийн бодлого‚ шийдвэрийг хэрэгжүүлээгүй зэрэг үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө өөрчилж болно.
2.6 Удирдах зөвлөл нь нарийн бичгийн даргатай байж болно.
Гурав . Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа
3.1 Удирдах зөвлөл нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон үүсгэн байгуулагчийн бодлого‚ шийдвэрийг хэрэгжүүлж дараах чиг үүргийг гүйцэтгэнэ.
3.1.1 Сургуулийг хөгжүүлэх бодлого, стратеги төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэж батлах, өөрчлөлт оруулах
3.1.2 Сургуулийн дүрэм батлах, түүнд өөрчлөлт оруулах
3.1.3 Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн жишгийг тогтоох
3.1.4 Хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарийг баталж, зарцуулалтад хяналт тавих
3.1.5 Хөрөнгө, санхүүжилт бүрдүүлэх, зарцуулах журам тогтоох
3.1.6 Сургалтын төлбөр, дотуур байрны болон үйлчилгээний төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох
3.1.7 Сургуулийн захирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгөх
3.1.8 Удирдах зөвлөлийн жилийн үйл ажиллагааны тайланг үүсгэн байгуулагчид өгөх
3.2 Удирдах зөвлөл нь сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно.
3.3 Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал бөгөөд гишүүдийн 75 хувиас доошгүй нь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцож‚ хэлэлцсэн асуудлаар олонхийн саналаар шийдвэр (тогтоол) гаргаж‚ тэмдэглэл хөтөлнө. Удирдах зөвлөлийн дарга тогтоолд гарын үсэг зурж‚ байгууллагын тэмдэг дарж‚ баталгаажуулна.
3.4 Төлөөлөл нь үүсгэн байгуулагчтайгаа зөвшилцөж тохиролцсон асуудлаа хэрэгжүүлээгүй тохиолдолд Удирдах зөвлөлийн хурлыг хүчингүйд тооцно.
3.5 Удирдах зөвлөлийн хурлыг жилд 2-оос доошгүй удаа хийнэ. Харин ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагчийн, Зөвлөлийн даргын, эсвэл 3-аас доошгүй гишүүний санаачилгаар хуралдуулж  болно. Сургуулийн захирал энэ талаар санал гаргаж болно.
3.6 Удирдах зөвлөлийн хурлын товыг хурал болохоос 3-5 хоногийн өмнө зарлаж, нарийн бичгийн дарга нь холбогдох материалыг гишүүдэд хүргүүлнэ.
3.7 Удирдах зөвлөлийн хуралд хэлэлцэж  байгаа асуудалтай холбогдуулан, сургуулийн захирал, гүйцэтгэх захирал, сургалтын албаны дарга, санхүү-үйлчилгээний албаны дарга, тэнхимийн эрхлэгч, багш, суралцагчийн төлөөллөгчийг оролцуулан санал, хүсэлт тайлбарыг сонсож  болно.
3.8 Удирдах зөвлөл өөрийн үйл ажиллагаанд туслах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж болох бөгөөд түүнийг удирдах зөвлөлийн гишүүд ахална.
3.9  Удирдах зөвлөлийн дарга дор дурдсан чиг үүргийг хүлээнэ.
3.9.1 Удирдах зөвлөлийг хуралдуулах хугацаа‚ хэлэлцэх асуудлыг үүсгэн байгуулагчтай тохиролцох‚ хурлыг зохион байгуулах‚ шийдвэрийг батламжлах‚ хэрэгжүүлэх арга хэмжээ авах.
3.9.2  Удирдах зөвлөлийн гишүүдэд  хуваарийн дагуу ажил  хариуцуулах‚ биелэлтийг хянах‚ зөвлөх.
3.9.3 Удирдах зөвлөлөөс томилсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн‚ ажлын чиглэлийг тогтоох‚ төлөвлөгөөг батлах‚ гүйцэтгэлд нь хяналт тавих
3.9.4 Үүсгэн байгуулагчийн бодлого‚ шийдвэрийг тайлбарлах‚ ойлгуулах‚ зөвшилцөх ажлыг зохион байгуулах
3.9.5 Удирдах зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаа‚ оролцооны талаархи үнэлэлт‚ дүгнэлтийг тухайн төлөөллөө сонгосон байгууллагад нь мэдэгдэх
3.10  Удирдах зөвлөлийн гишүүн дор дурьдсан чиг  үүргийг хэрэгжүүлнэ.
3.10.1 Сургуулийг хөгжүүлэх талаар гарсан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх
3.10.2 Хариуцуулсан ажил‚ үүрэг даалгаврыг чанартай биелүүлж‚ зөвлөлийн хурал‚ даргад мэдээлэх
3.10.3 Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг‚ туслалцаа үзүүлэх‚ сургуулийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах‚ эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шалгах ажиллагаанд оролцох
3.10.4 Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар холбогдох хүмүүст шаардлага тавих‚ тайлбар гаргуулах‚ хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх
Дөрөв. Удирдах зөвлөл‚ үүсгэн байгуулагчийн
хамтын ажиллагаа
4.1 Удирдах зөвлөл нь үйл ажиллагааныхаа явц‚ үр дүнг үүсгэн байгуулагчийн өмнө тайлагнана. Гаргах шийдвэрийнхээ талаар үүсгэн байгуулагчтай зөвшилцөж ажиллана.
4.2 Үүсгэн байгуулагч нь удирдах зөвлөл дэх өөрийн төлөөллийн үйл ажилллагаанд үнэлэлт‚ дүгнэлт өгч‚ шаардлагатай бол энэ дүрмийн 2.4, 2.5-д заасны дагуу холбогдох арга хэмжээг авна.

Тав. Удирдах зөвлөлийн санхүүжилт
5.1 Удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах зөвхөн бичиг хэрэг‚ томилолтын зардлыг сургуулийн тухайн жилийн төсөвт тусган зарцуулна. Үүнээс бусад зардал гаргахыг хориглоно.
Зургаа. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ба
хүчин төгөлдөр болох
6.1 Удирдах зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг үүсгэн байгуулагч болон удирдах зөвлөлийн гишүүд гаргаж болно.
6.2 Удирдах зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах бөгөөд баталсан тухай шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр болно.

                                                                           Төгсөв.

Удирдах зөвлөлийн 2007 оны 12  дугаар
сарын 25-ны өдрийн 05  дугаар тогтоолын
04  дүгээр хавсралт
"ГУРВАН-ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.6 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн “Эрдмийн зөвлөл”-ийн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, бүрэн эрх, үйл ажиллагааны хэм хэмжээг тодорхойлж, зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.7 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн Эрдмийн зөвлөл нь сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний чиглэлийг тогтоож, үр дүнг тооцон, эрдэм судлалын ажлыг ерөнхий удирдлагаар хангах хамтын удирдлагын тогтолцоо мөн.
1.8 Эрдмийн зөвлөл нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд зөвлөлийн тогтоол‚ хурлын тэмдэглэлийн хэвлэмэл хуудастай байна. Эрдмийн зөвлөлийн албан хэрэгт сургуулийн тэмдгийг хэрэглэнэ.
1.9 Эрдмийн зөвлөл нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлого‚ Боловсролын тухай багц хууль‚ бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг мөрдлөгө болгоно.
Хоёр. Эрдмийн зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт
2.1 Эрдмийн зөвлөл нь сургуулийн үндсэн нэгжүүдийн багш нарын хурлаас сонгогдсон төлөөллөөс бүрдэнэ.
2.2 Эрдмийн зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
2.1.1 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн захирал нь Эрдмийн зөвлөлийн дарга байна.
2.1.2 Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нь сургалт-эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал байна.
2.2 Сургуулийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг захирал батална.
Гурав. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа
3.1 Эрдмийн зөвлөл нь ажлаа жилээр төлөвлөж , тайланг хичээлийн жил бүрээр гаргаж  ажиллана.
3.2 Эрдмийн зөвлөлийн дотоод ажлыг зөвлөлийн нарийн бичгийн дарга хариуцна.
3.3 Эрдмийн зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.3.1 Сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоох
3.3.2 Сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын онол аргазүйн төвшин, үр дүнг хэлэлцэж, санал дүгнэлт гарах
3.3.3 Сургуулийг эрдэм судлалын ажлыг ерөнхий удирдлагаар хангах
3.4 Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь нийт гишүүдийн хуралдаан байна. Бүх гишүүдийн  2/3 нь ирсэн бол хурлыг хүчинтэйд тооцно.
3.5 Эрдмийн зөвлөл хагас жилд 1-ээс доошгүй удаа хуралдах ба шуурхай асуудал  шийдэх бол тухай бүр нь зарлан хуралдана.
3.6 Эрдмийн зөвлөлийн хуралд холбогдох хүмүүсийг оролцуулж болно.
3.7 Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал тус бүрийг цөөнхийн санаа бодлыг хүндэтгэх зарчмыг баримталж, олонхийн саналаар  шийдвэрлэж, тэмдэглэл үйлдэх ба шаардлагатай бол тогтоол гаргаж батална.
3.8 Эрдмийн зөвлөл нь дараах чиглэлийн асуудлыг хэлэлцэж шийднэ.
3.8.1 Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний  ажлын ерөнхий бодлого, үйл ажиллагааны чиглэл, журам
3.8.2 Сургалтын стандарт, төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн шинжлэх ухааны үндэслэл, агуулгын багтаамж, залгамж холбоо, технологийн хандлага, шинэчлэл
3.8.3 Монголын утга соёл, боловсрол судлалаар  эрдэм шинжилгээний ажил хийх хүмүүсийн судалгааны  сэдэв, арга зүй, эрдэм шинжилгээний бүтээл
3.8.4 Сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний бичиг
3.8.5 Багш нарт дээд боловсролын ба эрдмийн зэрэг, цол олгуулах, эрдэм шинжилгээний бүтээлийг нь шагналд дэвшүүлэх
3.8.6 Гадаад, дотоодын бусад байгууллагатай хамтарч хийх судалгаа, боловсролын шинэчлэл, өөрчлөлтийн туршилт  явуулах чиглэл, арга зүй
3.8.7 Тэнхим, багш нарын сургалт, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, тайлан зэрэг болно.
3.9 Эрдмийн зөвлөлийн ажиллах журмыг захирлын тушаалаар батална.
Дөрөв. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн эрх
4.1 Эрдмийн зөвлөлийн төлөвлөгөө, бусад асуудал хэлэлцэхэд санал дүгнэлтээ оруулах
4.2 Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үед дэмжих, татгалзах, түдгэлзэх
4.3 Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж байгаа асуудлыг хойшлуулах, дахин хянан үзэх санал гаргах
4.4 Өөрийн саналаар зайлшгүй шаардлагатай асуудлыг ажлын төлөвлөгөөнөөс гадуур хэлэлцүүлэх
Тав. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн үүрэг
5.1 Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэх материалтай урьдчилан танилцаж, санал дүгнэлтээ бэлтгэх
5.2 Эрдмийн зөвлөлийн хуралд хүндэтгэх шалтгаангүй бол заавал оролцох
5.3 Эрдмийн зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх
Зургаа. Эрдмийн зөвлөлийн гишүүдийг урамшуулах
6.1 Эрдмийн зөвлөлийн гишүүдэд  хуралд оролцсон байдлыг харгалзан дор дурдсан урамшууллыг хагас жилд нэг удаа олгоно.
6.1.1  Сургуулиас оролцсон хүмүүст 3000 хүртэл төгрөг
6.1.2 Гадны байгууллагаас оролцож буй хүмүүст 6000 хүртэл төгрөг

Долоо. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ба
хүчин төгөлдөр болох
7.1 Эрдмийн зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг үүсгэн байгуулагч болон эрдмийн зөвлөлийн гишүүд гаргаж болно.
7.2 Эрдмийн зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах бөгөөд баталсан тухай шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр болно.

                                                                      Төгсөв.
Удирдах зөвлөлийн 2007 оны 12  дугаар
сарын 25-ны өдрийн 05  дугаар тогтоолын
03  дугаар хавсралт
" ГУРВАН - ЭРДЭНЭ " БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
БАГШИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Тус сургуульд багш авч ажиллуулах, багшийн мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн ур чадварт тавих шаардлага, түүнийг хөгжүүлэх, багшийн үйл ажиллагааг үнэлж дүгнэхэд  Боловсролын тухай багц  хууль болон энэхүү дүрмийг баримтална.
Хоёр. Багшийг ажилд авах
2.1 Багш авах асуудлыг тэнхимүүдийн саналыг үндэслэн захиргааны  зөвлөл шийдвэрлэнэ.
2.2 Багшийн орон тоон дээр ажиллахыг хүсэгч нь дараах материал бүрдүүлнэ.
2.2.1 Урьд ажиллаж байсан албан газраас гаргасан ажил байдлын тодорхойлолт
2.2.2 Дээд сургууль төгссөн диплом болон эрдмийн зэргийн диплом /наториатаар батлуулсан хуулбар /
2.2.3 Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт
2.3 Багшийг дараах хэлбэрүүдээр авч ажиллуулна.
2.3.1 Уралдаант шалгаруулалтаар багш авах
2.3.1.1 Багш авах тухайгаа 21 хоногийн өмнө олон нийтийн мэдээллийн  хэрэгслээр зарлана.
2.3.1.2 Зарлалд авах багшийн заах хичээл, хийх  эрдэм шинжилгээний ажлын чиглэл, эрдмийн зэрэг, гадаад хэлний бэлтгэл, мэргэжлээрээ  ажилласан жил, насны хязгаар зэргийг заасан байна.
2.3.1.3 Шалгаруулах комиссыг захирлын тушаалаар батална.
2.3.1.4 Бүртгүүлсэн хүмүүсээс мэргэжил, гадаад хэлний /гадаад хэлний багшаар авахад хоёрдох гадаад хэлний оронд  монгол хэлний шалгалт авч болно./  болон компьютерийн  шалгалт авахаас  гадна нээлттэй хичээл заалгаж багшлах ур чадварыг  үнэлнэ. 
2.3.1.5 Шалгаруулах комисс  дүгнэх журмыг урьдчилан танилцуулсан байх бөгөөд шалгалтын дүн, бүтээлийн жагсаалт, багшлах ур чадвар зэргийг харгалзан байр эзлүүлэн шалгаруулж ажилд авна.
2.3.2 Өндөр мэргэшлийн эрдэмтдийг багшаар авч ажиллуулах
2.3.2.1 Сургуулийн захиалгаар магистрантур, докторантурт элсэн суралцаж, эрдмийн зэрэг амжилттай хамгаалсан болон тухайн салбартаа нэрд гарсан, мэргэжлийн өндөр зэрэгтэй эрдэмтдийг уралдаант шалгаруулалтгүйгээр  багшаар авч ажиллуулж болно.
Гурав. Багшид тавих шаардлага
3.1 Хувь хүний төлөвшил, боловсролын талаар дараах шаардлагыг хангасан байна.
3.1.1 Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
3.1.2 Багаар ажиллах чадвартай
3.1.3 Мэргэжлийн ёсзүйг дээдлэх төлөвшилтэй
3.1.4 Тухайн мэргэжлээр онол, практикийн гүнзгий мэдлэгтэй
3.1.5 Судалгааны ажлын арга зүй  эзэмшсэн
3.1.6 Сургалт, судалгааны ажлыг хослуулан гүйцэтгэх чадвар дадалтай 
3.1.7 Онол, арга зүй, заах арга, сурган хүмүүжүүлэх мэдлэг, ур чадвараа  дээшлүүлэхийн төлөө байнга санаачилгатай ажилладаг
3.1.8 Залуу үеийг сурган хүмүүжүүлэх, амьдрах ухаанд сургах чадвар эзэмшүүлэх үйлсэд чин сэтгэлээсээ ханддаг
3.1.9 Харилцааны өндөр соёлтой
3.1.10 Сургалт, судалгааны ажилдаа  компьютер хэрэглэх мэдлэг, чадвартай
3.1.11 Тодорхой чиглэлээр судалгааны ажлын сэдэв сонгож  хийдэг
3.1.12 Хоёроос доошгүй гадаад хэлээр мэргэжлийн ном сэтгүүл уншиж ашиглах чадвартай
3.2 Мэргэжлээ гүнзгийрүүлэн эзэмших, сургалт, эрдэм шинжилгээ, заах арга, гадаад хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, оюутнуудын дунд соёл, олон нийтийн ажил зохиох талаар тодорхой тусгасан төлөвлөгөө  боловсруулан тэнхимийн эрхлэгчээр батлуулан ажиллана.
3.3 Багш нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ойрын болон хэтийн төлөвлөгөө гаргаж ажиллах бөгөөд “Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт” хөтөлнө.
3.4 Үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш   нар ажилд орсноос хойш 13 жилийн дотор эрдмийн зэрэг /доктор Ph.D/  хамгаалсан байна. Энэ шаардлагыг  хангаагүй нөхцөлд цаашид тус сургуульд багшлах боломжгүй  гэж үзнэ.
3.5 Хэрэв багшлах хугацаандаа сургалт, эрдэм  шинжилгээ, заах арга, ур чадварын хувьд өсөөгүй бол цаашид багшаар ажиллуулах боломжгүй гэж үзэн зохих журмын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, тухайн улирлын эцэст ажлаас чөлөөлнө.
Дөрөв. Багшийн эрх
4.1 Сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоо (ажиллах өрөө, ширээ, сандал, интернэд холбогдсон компьютер, бичгийн хэрэгсэл, холбогдох мэдээ, мэдээлэл зэрэг)- оор хангуулах
4.2 Сургалтад шинжлэх ухааны дэвшилтэт арга барил, боловсролын стандартад нийцсэн сурах  бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх
4.3 Суралцагчид зөвлөгөө өгөх, шаардлага тавих, суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний авъяас, бие сэтгэцийн хөгжилд тодорхойлолт өгөх
4.4 Суралцагчийг сонгон суралцуулах, мэргэжлийн сургалт зохион байгуулах
4.5 Судалгаа, шинжилгээний ажил хийх, мэргэжлийн дагуу зөвлөхөөр ажиллах
4.6 Сургуулийн удирдах болон мэргэжлийн байгууллагад сонгох, сонгогдох, мэргэжлийн нийгэмлэг, холбоонд сонгуульт үүрэг гүйцэтгэх
4.7 Хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх, нийгмийн зохих хангамж, хөнгөлөлт эдлэх
4.8 Бүтээлийн чөлөө авах
4.9 Хууль тогтоомжид заасан бусад эрх
Танхимийн гадуур сургалт,  бусад үйл ажиллагаа
Ажлын агуулга
Ажлыг дүгнэх хэлбэр, олгох кредит
1
- Ангийн ажил удирдах, зөвлөгөө өгөх, хамгаалуулах
- Ажил тутамд 0.02 БК
2
- Анги удирдсан багшаар ажиллах
- Оюутны байгууллага, дугуйлан удирдах
- Сонгуулиар ажил хариуцах
- Ажил санаачлан хийх
- Ажил бүрд 0.1-0.2  БК
3
- Оюутныг шавилан сургах
- Сургуулийн захиргааны шийдвэрээр хувийн төлөвлөгөөтэй ажиллаж буй оюутан тутамд 0.04 БК
4
- Эчнээ даалгавар шалгах, дүгнэх, хамгаалуулах
- Даалгавар бүрд 0.02 БК
5
Хичээлийн хөтөлбөр шинээр зохиох хэвлүүлэх
- Хөтөлбөр бүрд 0.1  БК
6
<p align="l<><><>

Үргэлжлэл №1
Тав. Багшийн үүрэг
5.1 Сургуулийн дүрэм, дотоод журмыг  биелүүлэх
5.2 Удирдлагын зүгээс даалгасан ажил үүргүүдийг эрхэлж буй албан тушаалын хүрээнд биелүүлэх
5.3 Оюутныг төлөвшүүлэхэд үлгэрлэн ажиллаж, нийгэм, соёл, олон нийтийн ажилд идэвхтэй  оролцох
5.4 Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, ном сурах бичиг, гарын авлага  бичиж хэвлүүлэх, тест боловсруулах 
5.5 Сургалтын албаны даалгаснаар өвчтэй болон чөлөөтэй багшийн хичээлийг орлон заах
5.6 Хуваарьт хичээлийг төлөвлөсөн цагт тасралтгүй, чанартай хөтлөн явуулж, боловсролын стандартыг хэрэгжүүлэх
5.7 Багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих
5.8 Суралцагчдад сурах төлөвлөгөөгөө боловсруулах, бие даан ажиллахад нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч, удирдах
5.9 Онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх
5.10 Суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, тэднийг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах
5.11 Суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харилцах, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх
5.11.1 Хамтарсан судалгааны ажил хийх 
5.11.2 Дугуйлан удирдах
5.11.3 Зөвлөгчөөр ажиллах
5.11.4 Оюутны эрдэм шинжилгээний ажил удирдах
5.11.5 Оюутан шавилан суралцуулах
5.12 Суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих
5.13 Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэн явуулах
5.14 Ажлын цагаараа өөрийн бүх анхаарал, мэдлэг чадвараа сургуулийн  ашиг сонирхлын дагуу үүрэгт ажлаа биелүүлэхэд бүрэн зориуулах, сургуулийн ашиг сонирхолд үл нийцэх буюу багшийн үүрэгт ажлаа гүйцэтгэхэд саад болох аливаа нэмэлт давхар ажил хийхгүй байх, нэмэлт ажил хийх шаардлага гарвал сургалтын алба , захиралд мэдэгдэж зөвшөөрөл авсан байх
5.15 Мэдлэг боловсролоо дээшлүүлэх талаар  санаачилга гарган ажиллаж, шинжлэх ухаан технологийн нээлт, ололт амжилттай танилцаж, багшлах үйл ажиллагаандаа ашиглах
5.16 Хууль тогтоомжид заасан бусад үүрэг
Зургаа. Багшийн албан тушаалын шатлал
6.1 “Гурван- Эрдэнэ” БДС-ийн багш нарыг тухайн салбар, мэргэжлийн чиглэлээр хийж буй сургалт, судалгааны ажлын чанар, үр дүн, оюутан, магистрант, дагалдуулан сургах чадвар зэргийг харгалзан
а)   профессор
б)   дэд профессор
г)    ахлах багш
д)   багш
е) дагалдан багш гэсэн  шатлалтай албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна.
6.2 Профессорын албан тушаалд тус сургуулийн нийгмийн өмнө хүлээх эрхэм зорилго болох сургалт, судалгааны ажлыг шинжлэх ухааны онолын өндөр түвшинд цогц байдлаар удирдан зохион байгуулж, гэрээгээр хүлээсэн ажил үүргээ улс орон, сургуулийн өмнө бүрэн хариуцах чадвартай эрдмийн зэрэгтэй, шалгарсан сурган хүмүүжүүлэгч, судлаач багш нарыг шалгаруулан ажиллуулна.
6.3 Профессорын орон тоог сургалт, эрдэм шинжилгээний ажлын бүтэц шаардлага зэргийг харгалзан сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, дэмжсэний үндсэн дээр захирлын шийдвэрээр тогтооно. Нийт багшийн орон тоог 30 хүртэл хувь нь профессорын орон тоо байна.
6.4 Тэтгэвэрийн насанд хүрсэн боловч  цаашид ажиллуулах шаардлагатай, “Гурван- Эрдэнэ” БДС -д олон жил ажилласан туршлагатай эрдэмтэн багш нарыг сургалтын албаны саналыг үндэслэн зөвлөх профессор, 50 хувь, 25 хувийн багшаар ажиллуулж болно.
Долоо. Багшийг албан тушаалд шалгаруулан
ажиллуулах журам
7.1 Багшийг албан тушаалд дэвшүүлэхдээ өрсөлдөөнийг чухалчлах ба дараах хоёр хүчин зүйлийг харгалзан үзнэ.
7.1.1 Зарлагдсан орон тоо
7.1.2 Нэр дэвшигчийн мэргэжлийн чадвар
7.2 Нэр дэвшигчийг тухайн албан тушаалд дэвшүүлэхдээ дараах шалгууруудыг удирдлага болгоно.
7.2.1 Хичээл сургалт
7.2.2 Судалгаа, эрдэм шинжилгээ
7.2.3 Удирдан зохион байгуулах чадвар болон сургуульд оруулж буй ерөнхий хувь нэмэр
7.3 Нэр дэвшигч албан тушаал ахихын тулд энэ гурвын дор хаяж хоёрт нь мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан, нөгөөд нь хангалттай хувь нэмэр оруулсан байхыг шаардана. Нэгд нь харьцангуй сул байх нь нөгөөд гаргасан гарамгай амжилтаар нөхөгдөж болно. “Мэдэгдэхүйц ахиц дэвшил”-ийг дүгнэхдээ дараах үндсэн шалгууруудыг баримтална.
7.3.1 Хичээл сургалт: сургалтын чанарт олон жилийн турш гаргасан тогтвортой амжилт (бусад багш нар болон оюутны үнэлгээнд тулгуурлана); сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр шинэчлэхэд оруулсан хувь нэмэр; хичээл сургалтын материал, бичсэн ном сурах бичиг; богино хугацааны сургалт болон орлого оруулах бусад хэлбэрийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны дунд сургуульд оруулсан хувь нэмэр, дипломын өмнөх ба дараах болон зэрэг олгодоггүй түр сургалтын үйл ажиллагааны үр дүнг тооцно.
7.3.2 Судалгаа зөвлөгөө: Эрдэм шинжилгээ, судалгаа зөвлөгөө болон бусад бүтээлч үйл ажиллагаанд олон жилийн турш гаргасан тогтвортой амжилт (дотоод, гадаадын бусад судлаачдаас өгсөн үнэлгээнд тулгуурлана) бичсэн ном товхимол болон мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл, урилгаар уншсан лекц, үйлдвэрлэл болон бусад үйл ажиллагаанд өгсөн зөвлөмжийн хэмжээ, чанар, үр ашиг, гэрээ төслөөр гүйцэтгэж байгаа үйл ажиллгааны дүнд сургуульд оруулж буй орлого, улс орны эдийн засагт оруулж буй хувь нэмэр, дотоодын болон олон улсын хэмжээний шагнал, удирдаж хамгаалсан магистрант, докторын тоо, эрдмийн зэрэг хамгаалсан байдал
7.3.3 Удирдан нзохион байгуулах чадвар Сургуулийн үйл ажиллгаанд оруулж буй ерөнхий хувь нэмэр: сургуульд гүйцэтгэж буй албан үүргийн төлөөлөл, сургалт эрдэм шинжилгээний ажлыг удирдлагаар хангахад оруулсан хувь нэмэр зэргийг харгалзан үзнэ.
7.4 Дагалдан багшийн орон тоон дээр тухайн тэнхим, мэргэжлийн салбарын профессор баг нарын саналыг үндэслэн тодорхой сэдвээр судалгаа хийх бэлтгэлтэй, оюутны суурь буюу дадлага хичээлийг албан ёсны удирдагчийн зөвлөмжийн дагуу чанарын өндөр түвшинд зааж чадах, бакалаврын зэргийн дипломын мэргэжлийн хичээлийн дүн В-ээс доошгүй, харилцааны өндөр соёл, ёс суртахууны эерэг төлөвшилтэй, цаашид багшийн мэргэжлээр ажиллаж, суралцан зэрэг цолоо ахиулах чин хүсэл эрмэлзэлтэй залуу багшийг ажиллуулна.
7.5 Багшийн орон тоон дээр тухайн тэнхим, мэргэжлийн салбарын саналыг үндэслэн шинээр авч буй (мэргэжлийн хичээл заах бол магистрын зэрэгтэй) залуу багшийг ажиллуулна.
7.6 Ахлах багшийн орон тоон дээр тухайн мэргэжлийн салбарын сургалтын агуулга, арга зүйг бүрэн эзэмшсэн, сургалтанд шинэ арга технологи нэвтрүүлэн ажилладаг, заах арга, оюутантай ажиллах арвин туршлагатай, 5-аас доошгүй жил багшлсан багш болон шинээр ажилд авч буй эрдмийн зэрэгтэй хүнийг ажиллулна.
7.7 Профессорын орон тоон дээр сургалт, судалгаа буюу сургуулийн удирдах ажилд бүрэн чадвартайгаа харуулсан, ажлын амжилт нь тогтвортой өсөж байгаа, эрдэм шинжилгээ болон сургалтын агуулга арга зүйн ажлыг удирддаг, тухайн мэргэжлийн салбарын сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох талаар судалгаа, боловсруулалтын ажил эрхлэн явуулж нэвтрүүлдэг, сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлсэн, докторант, магистрант шалгаруулж авна. Нэр дэвшигч нь профессор хүнд байвал зохих оюуны төлөвшилт болон нөөцөө бүрэн харуулсан байна.
Найм. Багшийн улирал, жилд гүйцэтгэх
сургалтын ажлын хэмжээ
8.1 “Гурван- Эрдэнэ” БДС-ийн багш нь дараах үндсэн ажлыг гүйцэтгэх үүрэгтэй.
8.1.1 Хичээл сургалт явуулах, сургалтыг зохион байгуулах
8.1.2 Эрдэм шинжилгээ, бусад бүтээлч үйл ажиллагаа
8.1.3 Сургуулийн дотоод ажилд оролцох нийгэм болон нийтэд үйлчлэх
8.2  Үндсэн ажлын гүйцэтгэл нь жилд 35 кредит байна.
8.3 Эрдмийн ажил хийж  байгаа багш нь эрдмийн ажилд зарцуулах цагийн тодорхой хэсгийг (энэ судалгааны ажил нь өөр шугамаар санхүүжилт аваагүй нөхцөлд) кредитэд тооцуулж болно.
8.4 Албан тушаалын шатлалаас хамаауулж нэг улиралд лекц унших, семинар лабораторийн хичээл удирдах, танхимын сургалтын кредитийн доод хэмжээг тогтооно. Үүнд:
Албан тушаал    Танхимд нэг жилд гүйцэтгэх кредит
Профессор      21-23
Дэд профессор     22-24
Ахлах багш      23-25
Багш       24-28
Дагалдан багш    18-20
8.5 Багшийн гүйцэтгэлийн үлдсэн 35 кредитийн үлдсэн хэсгийг эрдэм шинжилгээ судалгааны ажил, оюутанд зөвлөгөө өгөх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, ном сурах бичиг бичих, сургууль факультетийн ажил гүйцэтгэх гэх зэрэг ажлуудаар биелүүлж болно.
8.6  Эдгээр ажлыг сургалтын албатай байгуулсан гэрээний дагуу дүгнэнэ.
8.7  Тэнхимийн эрхлэгчийн танхимын сургалтын цагаас 1 кредит хорогдуулна.
8.8 Танхимд заах хичээлийн цаг хүрэлцэхгүй шалтгаанаар багшийн сургалтын ажлын ачаалал доод хэмжээндээ хүрэхгүй бол уг багшид өөр ажил үүрэг, дотоод төслийг захирал санал болгож болно. Хэрэв багш уг үүргийг биелүүлэхээс татгалзвал уг цагтай пропорционалиар цалинг бууруулан олгоно. Ийм хөнгөлөлтийг багш дараалсан 2 улирлаас илүү эдлэхгүй.
8.9 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн сургуулийн захирлын өгсөн үүргийн дагуу аливаа хороо, комисс түүнтэй адилтгах хамтлагийн бүрэлдэхүүнд орж ажиллах, сургуулийн ажил төрөлтэй холбоотой баримт бичиг боловсруулах, тусгай үүрэгт ажил гүйцэтгэвэл зохих кредитийг сургалтын албанаас олгоно.
8.10  “Гурван- Эрдэнэ” БДС-ийн профессор багш нар оюутанд зөвлөгөө өгөх болон бусад үүрэг гүйцэтгэхээр долоо хоног бүр арваас доошгүй цагийг ажлын байрандаа сууж ажиллана. Энэ ажлын цагт номын санд сууж ажиллах, хурал цуглаанд суух зэрэг ажлын цаг орохгүй.
8.11 Танхимын кредит нь жилийн ноогдлын хэмжээнд хүрээгүй боловч нийт кредит давж биелсэн нөхцөлд танхимын бус 2 кредитийг танхимын 1 кредитэд тооцон шилжүүлж болох ба ингэж авах танхимын кредитийн хэмжээ 3 кредитээс хэтрэхгүй байна. Үүний нэг адил танхимын кредит давсан бол нийт ажлын хэмжээ 35 кредит хүрэхгүй байгаа тохиолдолд танхимын нэг кредитийг танхимын бус 2 кредитэд тооцон шилжүүлж ноогдлыг гүйцээж болно.
8.12 Профессор багш нь жилд гүйцэтгэх кредитээ давуулан биелүүлсэн бөгөөд танхимд гүйцэтгэх кредит нь мөн давж биелүүлсэн бол жилийн гүйцэтгэлээс илүү гарсан хэсэгт харгалзах танхимын цагт илүү цагийн хөлсийг жилийн эцэст олгоно.
Ес. Хичээл тасалсан багш нарт
хариуцлага хүлээлгэх
9.1 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сургалтын технологийг зөрчин хичээл таслах, хожимдох, эрт тараах зэргээр зөрчил гаргасан багшид сануулах арга хэмжээ авах ба уг хичээлийг нөхүүлэн хийлгэж дээрх дутагдал давтагдвал цалинг тодорхой хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулна.
9.2 Дээр дурьдсан дутагдлыг удаа дараа давтан гаргавал багшийн зэрэглэл, албан тушаалыг бууруулах буюу ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна.
9.3 Багш хичээл заах боломжгүй болсон тухайгаа урьдчилан мэдэгдсэн боловч  хичээлийг зохицуулаагүй сургалтын алба /сургалтын албаны менежер/ -тай нэгдүгээр зүйлд заасны дагуу хариуцлага тооцно.
9.4 Энэ журам сургуулийн хичээл заадаг бусад ажилтанд нэгэн адил хамаарагдана.
9.5 Хичээл таслах, хожимдох, эрт тараах зэрэг зөрчил гаргасан цагийн багшид сануулах, тухайн хичээлийг цаашид заалгахыг зогсоох хүртэл арга хэмжээ авна.
9.6 Цагийн багш шалтгаангүйгээр хичээл тасалбал эхний удаа сануулах, хоёрдахь удаад гэрээгээр олгох хөлсийг 20 хувиар бууруулах, гуравдахь удаа давтагдвал гэрээг цуцална.
Арав. Багш нарын гүйцэтгэх ажлын норм
10.1 “Гурван – Эрдэнэ” БДС-ийн багш нар сургах, эрдэм шинжилгээний ажил хийх, бүтээл  туурвих үндсэн үүргийг  гүйцэтгэх эдгээр ажлын үр дүнг кредит цагийн нэгжээр тооцно.
10.2 Кредит нь нэг талаас оюутанд олгож буй мэдлэгийн, нөгөө талаас энэ үйл ажиллагаанд багшаас зарцуулж байгаа хөдөлмөрийн үнэлэмж юм. Багшийн хөдөлмөрийн үнэлгээнд хичээлийн кредит үнэлгээ гол үүрэгтэй байна. Багшийн кредит (БК) нь оюутны кредит (ОК) –тэй нягт уялдаатай байна.
10.3 Багшийн 1 кредитийн үнэлгээг жил бүрийн хичээлийн жилийн эхэнд тогтоох бөгөөд багшийн албан тушаалын шатлал бүхэнд энэхүү тогтоосон тогтмолоор тооцно.
10.4 Багшийн ажлыг дүгнэхдээ байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний хавсралт, энэхүү дүрмийн 10.4 дэх хавсралт ¹1, хавсралт ¹2-ыг баримтална.
Хичээл сургалтын ажил                                                                                               Хавсралт ¹1
Ажлын агуулга
Ажлыг дүгнэх хэлбэр, олгох кредит
1
Лекц унших
- лаборатори
- семинар, дадлагын хичээл удирдах
-  нэмэлт хичээл заах
- 45 минутыг 1 цаг, 32 цагийг 1 БК гэж тооцно. Томсгосон бүлэгт (60-аас дээш оюутанд) уншсан лекцийн 1 БК-ийг 0.2-оор нэмэгдүүлж тооцно.
2
- Бакалаврын ажил удирдах
- Ажил бүрд 0.5 БК
- 1 багш 3-аас илүүгүй ажил удирдана.
- Илүү гарсан ажил бүрийг 0.3 БК-ээр тооцно.
3
- Бакалаврын ажилд шүүмж бичих авах
- Ажил бүрд 0.15 БК
- Ажлын тоо тогтоохгүй
4
- Багшлах дадлага удирдах
- Оюутны дүнтэй заасан 40 минутыг сургалтын 1 цаг, 32 цагийг 1 БК гэж тооцно.
5
- Улирал дундын шалгалт, шүүлэг авах
- Оюутан бүрд 15 минут, 60 минутыг сургалтын 1 цаг, 32 цагийг 1 БК гэж тооцно.
6
- Улирлын батлах буюу улсын шалгалт
- 60 минут нь сургалтын 1 цаг байх бөгөөд цагийн гүйцэтгэлээр тооцно

10.5 Багш нарын хичээлийн жилд гүйцэтгэвэл зохих хичээл- сургалтын ажлын кредит цагийн хэмжээг дараах тохиолдолд тухайн багшийн өдрийн нормоор бодож хорогдуулна.
10.5.1 Хичээлээс гадуур ажилд шинээр томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн буюу халагдсан
10.5.2 Ажлаас чөлөөлөгдөж мэргэжил дээшлүүлэх курст сурах
10.5.3 Жирэмсний ба амаржсаны дараах амралттай байсан, нярай хүүхдээ асрахаар чөлөөтэй байсан
10.5.4 Ажлын долоо ба түүнээс дээш хоног захиргааны чөлөөтэй байсан, хөдөлмөрийн чадвараа түр алдсан
10.5.5 Бүтээлийн буюу магистрантур, докторантурт шалгалт өгөхөөр чөлөөтэй байсан
10.6 Зарим хичээлийг орон тооны багшаар заалгуулах боломжгүй бол цагийн багш  ажиллуулж болно. Тэгэхдээ хичээлийн жилийн улирал бүрийн эхэнд 1 кредит цагийн хөлсний хэмжээ болон бусад онцлогийг тусгасан хөдөлмөрийн гэрээг цагийн багштай (салбар, тэнхим) байгуулж, уг гэрээг захирлын тушаалаар баталгаажуулна.
10.7 Сургалтын албанаас багш нэг бүрийн гүйцэтгэсэн ажлын тооцоог сар тутам гарган, захиралд хянуулж байх бөгөөд сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарь, ангийн журнал, багшийн кредит цагийн тооцооны хуудас зэргийг үндэслэн хичээлийн жилийн улирал бүрийн эцэст нэгтгэн дүгнэж, ээлжийн амралт, цалингийн тооцоог санхүүтэй хамтарч хийнэ.
10.8 Багш хичээлийн жилд гүйцэтгэх ажлаа хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол дутуу гүйцэтгэсэн ажлын цагийн хөлсийг амралтын хугацааны цалингаас суутгана.
10.9 Хэрэв тухайн багш хичээлийн рассписанаар заах хичээлээ заагаагүй юм уу хичээлээ хожуу эхэлсэн эсвэл эрт тараасан бол уг хугацаанд ноогдох хэмжээний кредит цагийн мөнгийг дараах сарын цалингаас суутгаж байна. Тасарсан хичээлийг уг багш нөхөн зааж оюутныг хохиролгүй болгох үүрэгтэй. Гэвч суутгасан мөнгийг эргүүлэн олгохгүй.

Шинэчлэн боловсруулсан                                       Н.Баянмөнх

                                                                     Төгсөв

Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын 2006 оны 482-р тушаалыг үндэслэв
Захирлын 2007 оны 12  дугаар
сарын 27-ны өдрийн 45  дугаар тогтоолын
18  дугаар хавсралт

“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ЁСЗҮЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү дүрмийн зорилго нь сургалтын эрх чөлөөг хамгаалах, сургалт, судалгааны ажлын хамгийн дээд төвшний стандартыг хангахад туслах, үүний тулд багшийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүй /биеэ авч явах ёс зүй/-н хэм хэмжээ, зан үйлийг тогтоон хэвшүүлж, багшийн нэр төрийг хамгаалахад оршино.
1.2 Багшийн давуу эрх, ажиллах болон бусад баталгаа нь багшийн мэргэжлийн чадвар, сургалтын эрх чөлөө болон сургуулийн үндсэн үүргийн харилцан уялдаанд оршино. Энэ харилцаа нь багшийн мэргэжлийн хариуцлагын эх сурвалж болно.
Хоёр. Дүрмийн нэр томъёо
Энэ дүрэмд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.
2.1 “Багшийн мэргэжлийн ёс зүй” гэж багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
2.2 Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ гэж багшийн мэргэжилдээ үнэнч байж, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалж, хүлээсэн үүргээ чанд биелүүлэх талаар тогтоосон шаардлагын цогцыг хэлнэ.
2.3 Багшийн ёс зүйн зөрчил гэж энэ дүрмээр тогтоосон багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
2.4 Сургалтын эрх чөлөө гэж мэдлэг бүтээх, эзэмших дамжуулах үйл явц хараат бус, ямар нэг нөлөөлөлд  автаагүй, багш хичээлээ өөрийн арга барилаар заах, оюутан сонирхол хэрэгцээндээ тохируулан боловсрол эзэмших нөхцөлийг хангах боломж  бүрдүүлэхийг хэлнэ.
Гурав. Багшийн мэргэжлийн эрх
3.1 Сургууль нь багш нарыг сургалт, судалгааны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангаж, дэмжих үүрэгтэй.
3.2 Тус дүрэм нь багшийн сургалтын эрх чөлөөг хангана.
3.3  Багш нь Монгол улсын үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу доорх эрхээр хангагдана.
3.3.1 Судалгаа, шинжилгээний ажлыг чөлөөтэй хийх, түүний үр дүнгийн талаар санал солилцох,
3.3.2  Сургалтанд шинжлэх ухааны дэвшилтэт аргыг сонгон хэрэглэх
3.3.3 Боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх
3.3.4  Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх
3.3.5 Хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах зэрэг болно. 
Дөрөв. Багшийн мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн хариуцлага
4.1 Багшлах үүргээ хэрэгжүүлэхэд тавих ёс зүйн хэм хэмжээ
4.1.1 Багш суралцагчдаа бүтээлчээр, бие даан суралцах чадвар эзэмшүүлэхэд анхаарч, суралцагч сурахын төлөө чөлөөтэй эрэл хайгуул хийхэд дэмжлэг үзүүлнэ.  Багш хичээлээ мэргэжлийн дээд төвшинд заана. Багш суралцагчдад хувь хүний нь хувьд хүндэтгэл үзүүлэн тэдний сурах үйл ажиллагааг чиглүүлэн удирдагч, зөвлөгч байх ёстой. Багш суралцагчийн мэдлэг чадвар, хүчин чармайлтыг бодитой, шударга үнэлдэг байна. Багш суралцагчийн хооронд итгэл, хүндэтгэлийг эрхэмлэнэ. Суралцагчийг дарамтлах, ялгаварлан гадуурхахаас зайлсхийнэ.
4.1.2 Багшлах үйл ажиллагааны зохисгүй хэлбэрүүд
- Багшлах үүргээ биелүүлээгүй байх
- Суралцагчийг дур зоргоороо хичээлд оруулахгүй байх
- Хичээлд холбогдолгүй материалыг сургалтанд ихээр ашиглах
- Хичээл, шалгалт болон ажлын цагийн хуваарийг зохицуулсан журмыг зөрчих
- Суралцагчийн мэдлэг чадвар, хандлагыг тухайн хичээлд шууд хамааралгүй                шалгуураар дүгнэх
- Суралцагчийн сургалтын үр дүнг үнэлэхийг шалтгаангүйгээр буюу дур мэдэн хойшлуулах
- Суралцагчийн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах
- Албан тушаал буюу эрх мэдлээ ашиглан дур мэдэн эсхүл хувийн шалтгаанаар суралцагчийн санал бодол, ухамсарт хүчээр нөлөөлөх, үзэл бодлоо тулгах, аашилж загнах, айлган сүрдүүлэх зэргээр зүй бус авирлах
- Өөрийн болон бусдын бичсэн ном зохиол, бичмэл материалыг суралцагчдад тулган зарж, борлуулах
4.2 Багшийн мэдлэг, боловсролд тавих ёс зүйн хэм хэмжээ
4.2.1 Багш мэдлэг, боловсролоо тасралтгүй дээшлүүлж байхын үнэ цэнэд тулгуурласан өөрт оногдох тусгай хариуцлагыг хүлээн зөвшөөрнө. Багшийн заах хичээлтэй холбоотой үндсэн хариуцлага нь үнэнийг бусдын эрхшээлд авталгүй хайж, түүнийг батлах явдал мөн. Үүний тулд багш нар мэдлэг боловсрол, заах арга, судалгаа хийх чадвараа хөгжүүлэх сайжруулахын төлөө өөрийн хүчээ дайчилна. Багш сургуулиас гадуур хийх мэргэжлийн үйл ажиллагаанд байгууллагынхаа тавих шаардлагыг биелүүлнэ.
4.2.2 Ёс зүйн зохисгүй хэлбэр
-  Багш бусдын зохиол бүтээл, судалгаа, нээлтийг санаатайгаар хууль бусаар өөрийн болгох байдлаар нийтээр хүлээн зөвшөөрсөн оюун санааны цэвэр ариун байх ёс дэгийг зөрчих
4.3 Багшид тавих ёс зүйн хэм хэмжээ
4.3.1 Дээд боловсролын байгууллагын багш бүтээлч байж, ажил үүргээ мэргэжлийн өндөр төвшинд санаачилагатай, шударгаар биелүүлэх ёстой.  Багш сургуулийнхаа дүрэм, дотоод журмыг баримталдаг байна. Багш ажил үйлчилгээгээ түр буюу бүрмөсөн зогсоох тохиолдолд сургуулийн хөтөлбөрийн хэрэгжилтэд энэ шийдвэр хэрхэн нөлөөлөхийг ухамсарлаж, холбогдох албан тушаалтанд урьдчилан мэдэгддэг байна.
4.3.2 Ёс зүйн зохисгүй хэлбэрүүд
- Сургуулиас санаачилсан буюу зохион байгуулсан ажил, үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах
- Зөвшөөрөлгүйгээр сургуулийн нөөц буюу тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хувийн болон арилжаа, улс төр, шашны зорилгоор ашиглах
- Сургуулийн бусад багш, ажилтныг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь саад учруулах, заналхийлэх буюу дарамтлах
- Багшийн мэргэжлийн ёс зүйн талаар сургуулиас баримталж буй бодлогыг зөрчих
- Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуу ирэх
- Хувийн үзэл бодлоо санаатайгаар сургууль, түүний нэгжийн байр суурь хэмээн ойлгуулах
4.4 Хамт ажиллагчидтайгаа харилцахад тавих ёс зүйн хэм хэмжээ
4.4.1 Хамт ажиллагчидтай хүндэтгэлтэй харилцаж, ажил төрлийн холбогдолтой бодитой шүүмжлэл, санааг хүлээн авч, аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийднэ. Хамт ажиллаж байгаа хүмүүсийн судалгаа шинжилгээ хийх эрх чөлөөг  хүндэтгэнэ. Шүүмжлэл, санал бодлоо солилцохдоо бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандана. Багш сургалтын үүргээ ухамсарлан хамтран ажиллагчдынхаа талаар мэргэжлийн дүгнэлт өгөхдөө бодитой хандах ёстой. Багш оногдсон эрх үүргийнхээ дагуу сургуулиа удирдах хэрэгт өөрийн оролцоог хангана.
4.4.2 Ёс зүйн зохисгүй хэлбэрүүд
- Мэргэжлийн үйл ажиллагаанд шууд холбогдохгүй шалгуураар багшийн мэргэжлийн чадварыг үнэлэх
- Хувь хүний нууцыг хамгаалсан хууль тогтоомжийг зөрчих
- Бусад багшийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах
Тав. Хэрэг үүсгэгч багшийн эрх үүрэг
5.1 Хэрэг үүсгэгч багш нь өөрийн хэргийн талаар санал гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
5.2 Сахилгын шийтгэл ногдуу лсан сургуулийн ёс зүйн албаны шийдвэрт багш ажлын 30 хоногийн дотор бичгээр гомдол гаргах эрхтэй.
5.3 Багш нь өөрийн хийсэн хэрэгт гэм буруутай нь тогтоогдвол ногдуулсан шийтгэлийг хөөн хэлэлцэх хугацаанд биелүүлэх үүрэгтэй.  / Хөөн хэлэлцэх хугацаа 30 хоног байна./
Зургаа. Сахилгын шийтгэл, түүнийг шийдвэрлэх
6.1 Багшийн ёс зүйг зөрчсөн багшид сахилгын шийтгэл  ногдуулах асуудлыг  Сургуулийн ёс  зүйн алба судлан санал боловсруулна.
6.2 Сургуулийн дэргэд багшийн ёс зүйн алба ажиллах бөгөөд 3 хүний бүрэлдэхүүнтэй байна.
6.3 Багшийн ёс зүйн алба нь өөрийн журамтай байна. 
6.4 Багшийн ёс зүйн алба нь ёс зүйн зөрчлийн талаарх гомдол, өргөдөл, мэдээлэл хүлээн авч нотолгоо баримтыг шинжлэн судалж, сахилгын шийтгэл ногдуулах эсэх үндэслэлийг шалган тогтооно.
6.5 Сахилгын шийтгэл ноогдуулсан шийдвэрт багшийн гаргасан гомдлоор сахилгын хэргийг сургуулийн ёс зүйн алба хянаж захирал, захиргааны зөвлөлд танилцуулж санал авч эцсийн шийдвэр гаргана.
6.6 Багш мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд түүнд сахилгын шийтгэл хүлээлгэнэ.
6.6.1 Сургуулиас санаачилсан буюу зохион байгуулсан ажил, үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан тохиолдолд
6.6.2 Зөвшөөрөлгүйгээр сургуулийн нөөц буюу тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хувийн болон арилжаа, улс төр, шашны зорилгоор ашиглавал
6.6.3 Сургуулийн багш бусад ажилтныг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд саад учруулах, заналхийлэх буюу дарамталсан нь тогтоогдвол
6.6.4 Багшийн мэргэжлийн ёс зүйн талаар сургуулиас баримталж буй бодлогыг зөрчвөл
6.6.5 Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа удаа дараа согтуу ирсэн тохиолдолд
6.6.6 Хувийн үзэл бодлоо санаатайгаар сургууль, түүний нэгжийн байр суурь хэмээн ойлгуулах хандлага гаргавал Монгол улсын хөдөлмөрийн хуулийн 131.1.1 /сануулах/ 131.1.2 /үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах/ 131.1.3 /ажлаас халах/ –д зааснаар сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ноогдуулна.

Төгсөв
Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын 2006 оны 482-р тушаалыг үндэслэв
Захирлын 2007 оны 12  дугаар
сарын 27-ны өдрийн 45  дугаар тогтоолын
17  дугаар хавсралт
МАГИСТРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ
ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагын магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлүүдтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.
Хоёр. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулах
2.1. Магистрын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий дээд боловсролын сургалтын байгууллагын захирал буюу түүний эрх олгосон этгээдийн албан ёсны шийдвэрээр Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл (цаашид “Зөвлөл” гэнэ)-ийг сургалтын чиглэл буюу шаардлагатай бол магистрант бүрээр байгуулна.
2.2. Зөвлөлийн бүрэлдэхүүн нь магистрантын сургалтын чиглэл, тухайн магистрант (цаашид “горилогч” гэнэ)-ын магистрын ажлын сэдвийн чиглэлээр мэргэшсэн буюу ойролцоо чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг, докторын зэрэгтэй хүмүүс байна.
2.3. Зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн нийт 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүний талаарх саналыг холбогдох мэргэжлийн тэнхим гаргана.
2.4. Зөвлөлийн дарга, зөвлөлийн нарийн бичгийн дарга нар сургуулийн орон тооны ажилтан байна.
2.5. Зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж буй тэнхимийн саналд нэр дэвшүүлж буй үндэслэл, нэр дэвшигчдийн докторын зэрэг хамгаалсан болон эрхлэж буй судалгааны чиглэл, сүүлийн 5 жилд зөвлөлийн чиглэлээр хэвлүүлсэн гол 1-3 бүтээлийг тусгана.
2.6. Зөвлөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг энэхүү дүрмийн 2.3-д заасан нэр дэвшүүлэгч этгээд зохих үндэслэлийг гарган эрх бүхий этгээдэд тухай бүр тавина.
2.7. Зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгээс багагүй нь мэргэжлийн өөр тэнхим, сургуулийн төлөөлөл байна.
2.8. Зөвлөлийн дарга Зөвлөлөөс үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангах, зөвлөлийн хуралдааны хугацааг товлох, бусад бүрэлдэхүүний ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, Зөвлөлийн эрх мэдлийн асуудлаар Зөвлөлийг төлөөлөн холбогдох байгууллагатай харилцана.
Гурав. Зөвлөлийн үйл ажиллагаа
3.1 Зөвлөл үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангана. Зөвлөл нь ээлжит хуралдааны тухай зарыг сургуулийнхаа хамт олонд урьдчилан мэдээлдэг байна.
3.2 Зөвлөл бүхий л үйл ажиллагаагаараа горилогч магистрын ажлаа хамгаалахад мэдээлэл, магистрын ажил хамгаалахтай холбоотой асуудлаар зөвлөгөө авах боломжоор хангана.
3.3 Зөвлөл магистрын ажлыг бүх талаас нь бүрэн гүйцэд бодитой шүүн хэлэлцэх, горилогчийн бүрдүүлсэн материалд дүгнэлт өгөхөд шаардлагатай материалыг холбогдох байгууллагаас лавлах, гаргуулан авах эрхтэй.
3.4 Зөвлөл горилогчийн магистрын ажлын талаар гаргасан дүгнэлтээ хуралдаан болсноос хойш 5 хоногийн дотор магистрын сургалт хариуцсан нэгж болон холбогдох тэнхимд албан ёсоор мэдэгдэнэ.
3.5 Зөвлөл нь үйл ажиллагааныхаа товч тайлан, хуралдаануудтай холбоотой бичиг баримтын түшиглэсэн сургуулийн магистрын сургалт эрхэлсэн нэгжид хүлээлгэн өгнө.
3.6 Зөвлөл энэхүү дүрмийн 4.2.-т заасан материалыг хүлээн авсан тухай тэмдэглэл хөтөлнө.
Дөрөв. Магистрын ажлыг Зөвлөл дээр шүүн хэлэлцэх
4.1 Магистрын ажлын хамгаалалтыг зөвлөлийн нээлттэй хуралдаанаар зохион байгуулна.
4.2 Горилогч доорх материалыг зөвлөлд ирүүлнэ.
4.2.1    Хамгаалатад орохыг хүссэн горилогчийн өргөдөл;
4.2.2    Горилогчийн бакалаврын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар гэрчилсэн хуулбар;
4.2.3    Горилогч магистрын гадаад хэлний болон бусад шалгалт өгч тэнцсэн тухай нотолгоо;
4.2.4    Сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлүүд, дүн, зохих багц цаг цуглуулсныг нотолсон холбогдох тэнхмийн эрхлэгчийн тодорхойлолт;
4.2.5    Зөвлөлийн гишүүдийн тоогоор хэвлэсэн магистрын ажил;
4.2.6    Горилогчийн магистрын ажил хамгаалалтад бэлэн болсныг нотолсон удирдагчийн дүгнэлт
4.3 Зөвлөлийн дарга материалыг хүлээж аваад бүрэлдэхүүнээс 1 гишүүнийг томилон энэхүү дүрмийн 4.2.-д дурдсан материалын бүрдэл, тэдгээрийн үнэн зөв байдлыг шалгуулж, дүгнэлт гаргана.
4.4 Хамгаалалтын хуралдааныг өргөдөл хүлээн авснаас хойш нэг сарын дотор зохион байгуулна. Зөвлөлийн дарга горилогчийн ирүүлсэн магистрын ажлыг хамгаалалт болох өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө нийт бүрэлдэхүүнд хүргэнэ.
4.5 Зөвлөлийн хуралдаанаар магистрын ажил магистрын ажилд тавих шаардлага хангасан бүтээл болж чадсан эсэх талаар дүгнэлт гаргана.
Тав. Зөвлөлийн хуралдаан
5.1 Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн 75 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр хийнэ.
5.2 Зөвлөлийн хуралдааныг зөвлөлийн дарга, түүнийг эзгүйд зөвлөлийн орлогч дарга удирдана.
5.3 Зөвлөлийн нарийн бичгийн даргын эзгүйд зөвлөлийн шийдвэрээр аль нэг гишүүнийг түр хугацаагаар нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгүүлэхээр томилно.
5.4  Зөвлөлийн дарга, орлогч дарга хоёул эзгүйд зөвлөлийн хуралдаан хийхгүй.
5.5 Зөвлөлийн хуралдааныг доор дурдсан дарааллаар зохион байгуулна. Үүнд:
5.5.1 Хуралдааныг зөвлөлийн дарга нээж, хэлэлцэх асуудлыг      танилцуулах;
5.5.2 Горилогчийн талаар зөвлөлийн нарийн бичгийн дарга танилцуулах;
5.5.3 Горилогч магистрын ажлынхаа үндсэн үр дүнг товч илтгэх;
5.5.4 Удирдагчийн санал дүгнэлтийг сонсох
5.5.5 Шүүмжлэгчдийн санал, дүгнэлтийг сонсох;
5.5.6 Зөвлөлийн гишүүд болон хуралдаанд оролцогчид горилогчид асуулт тавьж, хариулт авах, мэтгэлцэх;
5.5.7 Зөвлөлийн гишүүд магистрын ажлын талаар дүгнэлтээ хэлэх;
5.5.8 Тооллогын комиссыг сонгон батлах;
5.5.9 Гишүүдэд саналын хуудас тарааж санал хураах;
5.5.10 Тооллогын комисс нууц санал хураалтын дүнг танилцуулах;
5.5.11 Тооллогын комиссын саналыг үндэслэн горилогчийн магистрын ажлын талаарх дүгнэлтийг баталсан шийдвэр гаргах;
5.5.12 Зөвлөлийн дарга хуралдааныг хааж үг хэлэх.
5.6 Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг нууц санал хураалтын үр дүнг үндэслэн гаргана. Горилогчийн ажил зөвлөлийн хуралдаанд оролцогчдын 75-аас доошгүй хувийн эерэг санал авсан тохиолдолд уг ажлыг хамгаалсанд тооцно.
5.7 Зөвлөлийн хуралдаанд оролцолгүйгээр урьдчилж санал өгөх, хуралдаанд суусан боловч хуралдаан дуусахаас өмнө гарсан гишүүн урьдчилж санал өгөхийг тус тус хориглоно.
5.8 Зөвлөлийн гишүүдийн санал өгөх хуудас хавсралт 1-д заасан хэлбэртэй байна.

“Магистрын зэрэг хамгаалуулах
дүрэм хавсралт 1”
………………………………………………………………
(түшиглэсэн сургууль, хамгаалуулах зөвлөлийн нэр)
Огноо   …………………
САНАЛЫН ХУУДАС
Горилогчийн овог нэр
Магистрын ажилд өгөх саналын хувилбар
1. Шаардлага хангасан
2. Шаардлага хангаагүй

Тайлбар:
- Өгөх саналын урдахь дугаарыг дугуйлж тэмдэглэнэ.
- Саналын хувилбарыг алийг нь ч дугуйлж тэмдэглээгүй, эсхүл хоёуланг нь дугуйлж тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно.
Удирдах зөвлөлийн 2007 оны 12  дугаар
сарын 25-ны өдрийн 05  дугаар тогтоолын
01  дүгээр хавсралт




No comments:

Post a Comment