Wednesday, October 2, 2013

2-р ангийн оюутнуудад чадвар төлөвшүүлэх ажлын төлөвлөгөө. /2010-2011/

2-р ангийн оюутнуудад чадвар төлөвшүүлэх ажлын төлөвлөгөө. /2010-2011/



Эзэмших ерөнхий чадварууд
Төлөвших арга зам
Хугацаа
Үнэлгээний арга зүй
1.
Дэвтэр болон самбарт сайхан бичих чадвар
-Семинарын хичээлүүдээр хэрэгжүүлэх
-БСАЗ-н тэнхимээс 3 сарын аян зохион байгуулан явуулна.
Бүтэн жилийн туршид
11.15 аас 3 сар хүртэл
2 удаа үнэлнэ. Үнэлэхдээ нэг өгүүлбэрийг оюутан бүрээр самбарт бичүүлнэ. /3 ба 5 сард/
Дараагийн удаа эзэмшиж чадаагүй оюутны хүрээнд дахин нэг удаа үнэлгээ хийнэ.
2.
Шинжлэх ухааны нэр томьёо бичиглэл, сэтгэлгээний чадвар
-2 ангид ордог бүх хичээлийн хүрээнд хэрэгжүүлнэ. (лекц болон семинарын хичээл дээр нэр томьёог тайлбарлуулах, ухагдахуунуудыг тодорхойлуулах, мэргэжлийн тайлбар тольтой ажиллуулах гм)
- Хичээлээс гадуурх ажил зохион байгуулах (мэргэжлийн холбогдолтой эх зохиол ЭШ-ний өгүүллэг уншуулах аян өрнүүлэх, мэргэжлийн чиглэлээр АХА тэмцээн, хэлэлцүүлэг зохион байгуулах гм )
Бүтэн жилийн туршид
Үнэлэхдээ сорилд энэ чадвартай холбоотой ажил оруулж өгөх Ж-нь: тодорхойлуулах, алдааг олуулах, нэр томьёог харгалзуулах гм
3.
Хамтран ажиллах чадвар
-1,2,4,5-р чадварууд дээр ажиллах явцад энэ чадвар аяндаа төлөвших хандлага бий болно. Мөн хичээлээрээ хамтарч судалгаа хийх, багаар семинар бэлтгэх зэрэг ажлуудыг зохион байгуудна.
Бүтэн жилийн туршид
Тус курсад хичээл зааж буй
багш нарын үнэлгээнд тулгуурлан үнэлнэ.
4.
Багшийн бичиг баримт хөтлөх чадвар
СХЗ.,ХХСС болон дидактикийн хичээлүүдийн хүрээнд энэ чадваыг эзэмшихэд анхаарч ажиллана.
Бүтэн жилийн туршид
Дадлагыг хамгаалахад нэг шалгуур үзүүлэлт болгон оруулж үнэлнэ.
5.
Ишлэл авах, илтгэл бичих чадвар
-Семинарын хичээл бэлтгэх явцдаа хэрэгтэй зүйлээ ном хэвлэлээс авсан зүйлээ ишлэж авах
- Мэдээлэл хийлгэх, бэлтгэх
Бүтэн жилийн туршид
Хичээлээр оюутныг үнэлэх шалгуур болгон авч үнэлнэ.
6.
Өөрийгөө хөгжүүлэх чадвар
АУБ нар энэ чадвар дээр илүү үүрэгтэй ажиллана. Дээрх чадварыг эзэмшихэд бие даан ажиллах ажлын төлөвлөгөөг гаргуулах, чадвар хэрхэн эзэмшихэд анхаарч ажиллаж буй талаар ангидаа ярилцлага хийх, хувийн ажлын төлөвлөгөө хийлгэх, өдртйн тэмдэглэл хөтлөхийн ач тусыг таниулах гм
Бүтэн жилийн туршид
Тус курсад хичээл зааж буй багш нарын үнэлгээнд тулгуурлан үнэлнэ.
БСАЗүйн тэнхим.

No comments:

Post a Comment