Saturday, September 28, 2013

Хэл бичгийн ухааны тэнхим

Хэл бичгийн ухааны тэнхимийн танилцуулга
Тэнхимийн зорилго: Хэл, сэтгэлгээ, соёлын цогц чадамжтай
Бүтээлч чадавхитай мэргэжилтэн бэлтгэх
Тус тэнхим нь ГЭБДС-ийн захирлын 1995 оны 12-дугаар сарын 24-ний өдрийн 16 тоот тушаалын дагуу албан ёсоор байгуулагдсан бөгөөд эдүгээ 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Сургалтын үйл ажиллагаа нь монгол хэл-уран зохиолын багш /1992 оноос/, монгол хэл-англи хэлний багш /2000 оноос/ мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхэд чиглэгдэж байна.
2010-2011 оны хичээлийн жилд тус тэнхим нь англи хэлний 5 багш, монгол хэл- уран зохиолын 4 багш, нийт 9 үндсэн багштайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Оюутнуудын авъяас чадвар, бие даасан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэгдсэн Англи хэлний “Talk now club”, бийрийн бичлэгийн дугуйлан, уран зохиолын дугуйлан зэргийг ажиллуулж байна. Тус тэнхим нь оюутнуудыг мэргэжилдээ дур сонирхолтой болгох, бүтээлч үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор жил бүр уламжлал болгон англи хэлний олимпиад, “English Corner Day”, монгол бичгийн олимпиад, уншигчдын бага хурал, мэргэжил сурталчлах 7 хоног зэрэг ажлуудыг зохион явуулдаг. Энэ хичээлийн жилд тэнхимийн 5 багш докторантурт суралцаж байгаа бөгөөд өөрсдийн судалгааны ажлын чиглэлээр бүтээл туурвил гаргаж байна.
Тус тэнхимд энхтайвны корпусын сайн дурын мэргэжилтэн Х.Катерина /2003-2005/, К.Даниель /2006-2007/, Пак Чолл /2008 он/ нар хамтран ажиллаж байв.
Манай багш нар:
  • Докторант Б.Мөнхцоож
  • Доктор Г.Даваажаргал
  • Доктор Г.Буянтогтох
  • Докторант Б.Хурцтуяа
  • Докторант П.Одсүрэн
  • Магистр Р.Бумцэнд
  • Магистр Т.Сайнбаяр
  • Магистр Б.Ариунзаяа
  • Магистр С.Ролмаа
  • Магистр О.Дэлгэрмаа
  • Магистрант Ш.Дэлгэрмөрөн
  • Магистрант Б.Хашцэцэг
  • Магистрант М.Бадамханд

No comments:

Post a Comment