Saturday, September 28, 2013

Сургалтын төлбөр төлөх тухай

“Гурван – Эрдэнэ” Багшийн Дээд Сургуульд 2010-2011 оны хичээлийн жилд суралцах оюутнууд сургалтын төлбөрөө Андууд хаан банк- 5034454121 тоот дансанд дараах байдлаар тушаана. Үүнд төлбөрөө хувиараа төлдөг бол:
  • I анги – 1.050.000 төгрөг
  • II анги – 1.000.000 төгрөг
  • III анги – 950.000 төгрөг
  • IY анги – 950.000 төгрөгийг тушаана.
Хэрвээ төрийн сангийн бүтэн өнчин, бүтэн тэтгэлгээр /групптэй оюутнууд/суралцдаг бол сургалтын төлбөр төлөхгүй.
Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж, төрийн албан хаагчийн зардлаар суралцдаг бол сургалтын төлбөрийн зөрүүг дараах байдлаар дансанд тушаана. Үүнд:
  • I анги – 230.000 төгрөг
  • II анги – 180.000 төгрөг
  • III анги – 180.000 төгрөг
  • IY анги – 130.000 төгрөгийг тушаана.
Оюутан та II, III, IY ангид сургалтын төлбөрөө хувиараа төлж суралцдаг бол сургалтын төлбөрөө бүтнээр нь нэг дор хийх боломжгүй байгаа үед хичээлийн жилийн эхний улиралд 9 сарын 10-наас өмнө 50 %-ийг нь, дараагийн улиралд 2 сарын 10-наас өмнө 50 %-ийг нь төлсөн байж болно.
Харин энэ боломж төрийн сангийн зээл, төрийн албан хаагчийн зардлаар суралцдаг оюутнуудад хамаарахгүй гэдгийг анхааруулж байна.
Хүний хөгжил сангаас оюутан бүрт 500.000 төгрөгийн тэтгэлэг олгох болсонтой холбогдуулан Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж, төрийн албан хаагчийн зардлаар суралцдаг оюутнуудын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэхийг түр зогсоосон.
Мөн энэхүү мөнгө сургуулийн дансанд орж ирсэн тохиолдолд нэг жилийн сургалтын төлбөр нь төлөх ёстой мөнгөн дүнгээсээ илүү гарсан бол төлбөрийн зөрүүг зөвхөн төгсөх ангийн оюутнуудад олгоно.
Энэ нь I, II, III ангийнханд олгогдохгүй бөгөөд ирэх жилийн сургалтын төлбөрт нь шилжиж орох болсныг мэдэгдэе.

No comments:

Post a Comment