Saturday, September 28, 2013

ПРОФЕССОР БАГШ НАР

Манай сургуульд нийт 30 гаруй багш ажиллаж байна. Багш нарын 20 хувь нь доктор, 70 гаруй хувь нь магистр зэрэгтэй байна. Манай багш нарын хамт олны дунд бага ангийн математикийн олон сурах бичиг, гарын авлага, сургалтын материал боловсруулсан профессор Бүндэн, Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа, Д.Нацагдорж судлаач доктор профессор Ч.Жачин, доктор С.Батхуяг, доктор Ц.Няндаг нарын эрдэмтэн багш нар залуу багш нарыг дагалдуулан суралцуулж, хамтран ажиллаж байна.

No comments:

Post a Comment