Saturday, September 28, 2013

Захирлын мэндчилгээ

“Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургуулийн вэб хаягт зочилж байгаа эрхэм Таны энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгая.
Ном, багш, шавийн чандмань холбоонд шүтэж, боловсролын уламжлал, шинэчлэлийн зохистой уялдаа холбоонд түшиглэн орчин үеийн дэлхий нийтийн жишигт нийцсэн боловсролтой иргэн төлөвшүүлэх нь бид бүхний эрхэм  зорилго билээ.
Бидний энэхүү зорилго Монгол хүний цэцэн цэлмэг оюун ухаан, эрүүл чийрэг бие, холч уужим сэтгэлийн хүчээр биелэх учиртай.
XXI зууны дэлхий дахинд Монгол түмний нэрийг дуурсгах эрдэм боловсролтой иргэн танай гэр бүлд, манай сургуульд, бид бүгдийн дунд байгаа гэдэгт итгэж  байна.
Захирал доктор(Ph.D) , профессор Ч.Жачин

No comments:

Post a Comment