Saturday, September 28, 2013

Боловсрол судалгаа-Аргазүйн тэнхим

ГЭБДСургуулийн Боловсролын судалгаа арга зүйн тэнхим нь 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн бие даасан нэгж болон ажиллаж байна.
Тэнхимийн зорилго:
Сургуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх, сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, багш оюутны харилцан хамтын үйл ажиллагааг дэмжих, сэтгэл судлал болон сурган хүмүүжүүлэх зүйн чиглэлээр судалгаа хийх, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд чиглэгдэнэ.

Үйл ажиллагааы чиглэл:
  • Сургалт явуулах
  • Сургалт эрдэм шинжилгээ судалгааны ажил
  • Оюутнуудыг хөгжүүлэх ажил
  • Багш нарын мэргэжлийн чадвар, арга зүйг дэмжих, туслах, дээшлүүлэх ажил
  • Сургалт- семинар зохион байгуулах
Манай тэнхимийн хүрээнд ажилладаг клуб, дугуйлангууд:
  • “Багшлах ур чадвар”-ын дугуйлан
  • “Сэтгэл зүйн боловсрол “ дугуйлан
  • “Сургалтын хэрэглэгдэхүүн”-ий дугуйлан
Манай тэнхимийн хүрээнд харьяалагддаг алба:
  • Багшийн ёс зүйн алба
  • Чанарын удирдлага, дотоод хяналт, хяналт шинжилгээ, чанарын үнэлгээ хариуцсан баг
Тэнхимийн хамт олон
  1. М.Ичинноров Боловсролын магистр, ахлах багш, тэнхимийн эрхлэгч
  2. С.Батхуяг Зөвлөх, доктор профессор
  3. Ч.Одсүрэн Боловсролын магистр
  4. Б.Нарантуяа Боловсролын магистр
  5. Р.Болормаа Боловсролын магистр
  6. Б.Заяажаргал Боловсролын магистр

No comments:

Post a Comment