Saturday, September 28, 2013

2002 он



Эрдэм шинжилгээ
ü  Багш А.Азжаргал, “Монголын орчин үеийн яруу найргийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж тэргүүн байр эзлэв.
ü  Оюутан Х.Ганчимэг Герасимовичийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хуралд “Мангасын дүрийн бэлгэдэл” сэдэвт илтгэл тавьж тэргүүн байр эзлэв.
ü  Багш М.Алтанчимэг Галидасын “Үүлэн зардас”, В.Инжинашийн “Нэгэн давхар асар” романыг /монгол бичгээс кирилл бичигт буулган/ хэвлэж гаргасан.
ü  Багш А.Азжаргал УБИС-ийн магистрантурт суралцаж “Монголын уран зохиолд онолын сэтгэлгээ хөгжсөн нь” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
Бусад
ü  Багш С.Долзодмаа, Б.Баянаа нар “Ардын боловсролын тэргүүний  ажилтан” цол тэмдгээр шагнагдав.
ü  ХБ4 ангийн оюутан М.Дэлгэрмаа, СЗ4 ангийн оюутан Б. Мөнхбаатар нар Ш.Гаадамбын  нэрэмжит шагналаар шагнагдав.
ü  Сэтгүүлзүйн 3 ангийн оюутан Б.Мөнхбаатар их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохиогдсон “Явуугийн уул” яруу найргийн наадмын тэргүүн байр эзлэв.
ü  Багш оюутнууд Болор цомын эзэн 5 яруу найрагч  болон тус төрийн тоймч Дашзэвэгтэй  уулзалт хийв.
ü  Багш, оюутнууд телевизийн “Тататунга” нэвтрүүлэгт амжилттай оролцов.
ü  Сургуулийн эмблем, тугийг шинэчилж хийв
ü  Багш Н.Баянмөнх Кыргызийн Бишкек хотноо явагдсан олон улсын сэтгүүлзүйн багш нарын сургалт симпиозумд оролцож мэргэжил дээшлүүлсэн.

No comments:

Post a Comment