Saturday, September 28, 2013

2003 он



Сургалт
ü  1 сард “Өрхийн багш бэлтгэх” сэдэвт семинарыг “Авьяас” холбоо болон төгсөгчдийн холбоотой хамтран зохион байгуулав.
ü  6-р сард Япон улсын иргэн Ногучи Чинацу, Накажима Юми нар хэл бичгийн ангид суралцаж төгсөв
ü  9-р сараас Энхтайвны корпусын шугамаар АНУ-ын иргэн Катерина  англи хэлний багшаар ажиллаж эхлэв.
ü  10-р сард багш нар орчин үеийн сургалтын технологийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх өдөрлөгт оролцов.
ü  10-р сард Захиргааны зөвлөлийн гишүүд “Боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл” сэдэвт семинарт оролцов.
ü  11-р сард багш нар АНУ-ын Олон улсын сургуулийн төсөл, МХИДСХ-оос зохион байгуулсан “Их дээд сургуулийн удирдлагын арга, философи” сэдэвт сургалт семинарт хамрагдав.
Эрдэм шинжилгээ
ü  12-р сарын 10-нд тус сургуулийн 1997 оны  төгсөгч Т.Баясгалан монгол ардын аман зохиол судлалаар эрдмийн зэрэг хамгаалав.
ü  Багш Д.Цогзолсүрэн “Монгол улсын ноёд язгууртны  зэрэг дэв”, Д.Нямаа “Тэнгэрийн хаяа”, Ч.Жачин, С.Цэнд нар “Уран уншлага”, Н.Баянмөнх “Өрнө  дахины  философийн тест”, “Дорно дахины философийн тест” , Б.Баяраа “Хуульч Сандаг ба монгол үг зохиол ” ном, гарын авлага бичиж хэвлүүлэв.

Бусад:
ü  5-р сард тус сургууль Магадлан итгэмжлэгдсэн байгууллага болов.
ü  11-р сард багш Д.Нямаа, Н.Баямөнх нар “Утгын сүм” яруу найргийн наадам зохион байгуулж, сэтгүүлзүйн 1 ангийн оюутан  Нарангарав тэргүүн байр эзлэв.
ü  11 сарын 21-нд сургуулийн захиргааны зөвлөлөөс ”Захиалгаар багш бэлтгэх эрэлт хэрэгцээ” сэдвээр хэвлэлийн бага хурал хийв.
ü  11 сарын 27-нд тус сургуулийн хамт олон 10 жилийн ойн баяраа тэмдэглэв.
ü  11 сарын 28-нд Ч.Жачин Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны “2003 оны шилдэг захирал”-аар өргөмжлөгдөв.
ü  12- сарын 26-нд Нийгмийн ухааны тэнхимийн багш Н.Баянмөнх “Оны шилдэг багш”-аар, ХБ4 ангийн оюутан Т.Анхбаяр “Шилдэг оюутан”-аар шалгарав.

No comments:

Post a Comment