Saturday, September 28, 2013

2004 он



Сургалт:  
ü  Магистрын сургалтын алба байгуулагдаж, “Боловсролын онол, түүх” мэргэжлээр магистрант элсүүлж эхлэв.
ü  МННХ, Соросын сангаас Их дээд сургуулиудад сургалтын шинэ аргазүй нэвтрүүлэх төсөл 2 үе шаттайгаар явагдаж, 1-р шатанд Нийгмийн ухааны тэнхимийн багш Д.Цогзолсүрэн, Д.Сүхболд, Б.Хашцэцэг, М.Ичинноров, 2-р шатанд багш Д.Сүхболд, М.Ичинноров нар хамрагдав
Эрдэм шинжилгээ:
ü  5-р сард Түүхийн клубын оюутнуудыг бүтээлийг багш Д.Цогзолсүрэн, Д.Сүхболд нар эмхтгэн хэвлүүлэв.
ü  9 сард Хэл бичгийн ухааны тэнхимийн англи хэлний багш Б.Дагиймаа доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалав.
ü  Багш У.Сувданцэцэг магистрын зэрэг хамгаалав.
Бусад:
ü  2004-12-17д төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит “Утгын сүм” яруу найргийн наадмыг амжилттай зохион байгуулж, улмаар энэ ажлын хүрээнд монголын радиогийн “Найраг хөгжөөх цаг” нэвтрүүлэгт уралдаанд амжилттай оролцсон яруу найрагчдыг оролцууллаа. Мөн дэлхийн яруу найргийн өдрийг сургууль дээрээ зохион байгуулсан.
ü  Багш Н.Баянмөнх “Фото мисс” уралдааныг зохион байгуулж, энэ тэмцээнд нийт 4 зурагчин, 5 фото мисс оролцож, МАХ-1 ангийн оюутан Нарангэрэл фото миссээр шалгарлаа.
ü  5-р сарын 7-нд тус сургууль дэр Монгол хэл бичгийн улсын олимпиад зохион байгуулагдав.
ü  11-р сард Энхтайвны корпусын Вашингтон дахь захирал Жей Катзин тэргүүтэй төлөөлөгчид тус сургуульд зочлон ирж, сургуулийн үйл ажиллагаатай танилцав.
ü  11-р сарын 26-нд Нийгмийн ухааны тэнхимийн багш М.Ичинноров Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдав.
ü  12 сарын 16-нд О.Дашбалбарын нэрэмжит “Утгын сүм” яруу найргийн наадам хоёр дахь удаагаа зохиогдож, залуу зохиолч, яруу найрагчид, оюутан сурагчид оролцов. Тэргүүн байранд УБИС-ийн багш, яруу найрагч П.Нямлхагва, дэд байранд яруу найрагч Лхамноржмоо, гутгаар байранд яруу найрагч Х.Сүглэгмаа нар шалгарч, цом мөнгөн шагнал гардан авав.
ü  Оны шилдэг багшаар англи хэлний багш Катерина, шилдэг оюутнаар ХБ-IY ангийн оюутан Ц.Энхбаатар шалгарав.

No comments:

Post a Comment