Saturday, September 28, 2013

2008 он:



Сургалт:
ü   Багш Ж.Болор-Эрдэнэ, А.Лхагвасүрэн, Б.Баярнэмэх нар “ICT-ийг сургалтанд ашиглах нь” сургалт семинар зохион явуулав.
ü  Багш Б.Баярнэмэх power point  программын талаар багш нарт сургалт явуулав.
ü  Багш М.Ичинноров ХАА-н яамны төслийн хөтөлбөрт сургалтыг Завхан аймагт зохион байгуулж нийт 18 багшийг “Сургагч багш”-аар бэлтгэж гаргав.
ü  Багш П.Одсүрэн Орхон, Дархан-Уул аймгийн нийт 170 гаруй багш нарт сургалт семинар зохион явуулсан. Мөн “Уран зохиол 8” сурах бичгийн дасгал ажил, багшийн номыг бичиж хэвлүүлэв.
ü  Багш Г.Даваажаргал “Монгол хэл 7” сурах бичгийн багт ажиллав.
Эрдэм шинжилгээ
ü  Багш Г.Гантогтох МУБИС-д ”Хүннүгийн аж ахуй, хот суурин” сэдвээр 1 сард магистрын зэрэг хамгаалав.
ü  Багш Б.Ариунзаяа 2008.03.04-нд ХУИС-д “Англи  монгол хэлний баймж үгсийн утгазүйн судалгаа” сэдвээр магистрын зэрэг амжилттай хамгаалав.
ü  Багш А.Лхагвасүрэн 2-р сард “Б.Явуухулангийн яруу найргийг заах аргазүйн зарим асуудал” магистрын зэрэг хамгаалав.
ü  Багш Б.Цагаан 5-р сард УБИС-д “Англи хэлний сургалтад бүтээлч сэтгэлгээний аргыг хэрэглэх боломжийг судалсан нь” сэдвээр магистрын зэрэг амжилттай хамгаалав.
ü  ХБ4 ангийн оюутан Э.Олзхүүгийн “Б.Лхагвасүрэнгийн “Боржгины бор тал” шүлгийн сэтгэлгээний онцлог” сэдэвт илтгэл нь Герасимовичийн нэрэмжит ЭШХ-д 2-р байр эзлэв.
Бусад
ü  Сургуулийн 15 жилийн ойг тэмдэглэв.
ü  Багш П.Одсүрэн БСШУЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнуулав.
ü  Багш Г.Даваажаргал БСШУЯ-ны “Хүндэт жуух бичиг”, МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медалиар шагнуулав.
ü  Ч.Жачин, Г.Даваажаргал, А.Лхагвасүрэн нарын “Соён гэгээрэгч хэн бүхний монгол бичиг” ном 2008 оны “Улсын шилдэг ном”-оор шалгарав
ü  Багш Д.Цогзолсүрэн “Эрдэм шинжилгээний клуб” байгуулан ажиллуулж эхлэв.
ü  Багш М.Ичинноров “Оны шилдэг заах аргач багш” өргөмжлөл хүртэв.
ü  Багш Б.Цагаан залуу багш нарын ур чадварын уралдаанд тэргүүн байр эзлэв.
ü  Багш Д.Алтанцэцэг “Анги сурталчлах аян”, Бүндэн багштай “Багшийн алдар” уулзалт ярилцлагыг тус тус зохион байгуулсан байна.
ü  12 сард Төрийн шагналт зохиолч Д.Батбаярын зохиол бүтээлээр “Уншигчдын бага хурал”-ыг амжиллтай зохион байгуулав.
ü  Багш Б.Цагаан “Оны шилдэг залуу багш” өргөмжлөл “Оны шилдэг манлайлагч багш” өргөмжлөлийг багш Г.Даваажаргал хүртсэн бол “Оны шилдэг авьяаслаг оюутан”-аар ХБ3 ангийн Туул, “Оны шилдэг удирдагч оюутан”-аар МАХ4 ангийн Л.Оюунсүрэн, МОХ-ны “Манлайлагч оюутан”-аар ХБ3 ангийн Э.Олзхүү тус тус шагнуулсан байна.

No comments:

Post a Comment