Saturday, September 28, 2013

2011 он



Сургалт
ü  Зөвлөх багш С.Батхуяг “Дээд сургуулийн сургалтад кейсийг ашиглах нь” сэдэвт семинарыг багш нарын дунд зохион байгуулж явууллаа.
ü  ШУТИС-ийн багш Тамир “Цахим хичээлийг хэрхэн бэлтгэж боловсруулах вэ” сэдвээр нийт багш нарт семинар явууллаа.
ü  МУБИС-ийн багш Б.Оюун ”Хичээлд судалгаа хийх арга зүй” сэдэвт семинарыг нийт багш нарт явууллаа.
ü  Багш Р. Болормаа, Д.Алтанцэцэг нар  “Сургалтын хэрэглэгдэхүүн”, П.Одсүрэн “Уран зохиолын боловсрол”, Г.Даваажаргал “Бийрээр бичихүй” модуль сургалтыг Булган, Сэлэнгэ, Орхон, Улаанбаатар, Хэнтий, Дундговь  аймгуудад амжилттай зохион явуулсан байна.

Эрдэм шинжилгээ
ü  Багш Б. Мөнхцоож ХУИС-ийн эрдэм шинжилгээний бичигт Эрнест Хэменгуен “ Өвгөн тэнгис хоёр  зохиол дахь цаг хугацаа заасан байц гишүүн өгүүлбэрт хийсэн анализ” өгүүлэл хэвлүүлсэн.
ü  Багш Б.Мөнгөнцэцэг МУБИС-ийн Монгол судлалын чуулган сэтгүүлд “Монгол хэлний ойролцоо гишүүн бүхий зэргэд” өгүүлэл, ОУМСХ-ны “Монгол судлалын мэдээлэл” 2010 № 1 сэтгүүлд “Монгол хэлний ойролцоо өгүүлбэрийн асуудалд” өгүүлэл, Өвөр Монголын Их Сургуулийн “ Монгол хэл бичиг” сэтгүүлд “Монгол хэлний ойролцоо үгийг ангилах асуудалд” өгүүлэл, ГЭБДС-ийн эрдэм шинжилгээний бичиг №6-д “Монгол хэлний ойролцоо үг хорших нь” өгүүллүүдийг тус тус хэвлүүлсэн.
ü  Багш П.Одсүрэн Буриадын Их Сургуулийн эрдэм шинжилгээний бичигт “Бавуугийн Лхагвасүрэнгийн эмгэнэлт жүжгүүдийн зөрчлийн онцлог” ЭШ-ний өгүүлэл /0,5 х.х /, МУБИС-ийн “Монгол судлалын чуулган”цувралын №9-т “До.Цэнджавын нэгэн туужийн дүрүүдийн сэтгэлзүйн онцлог”ЭШ-ний өгүүлэл /1х.х/, Улаанбаатарын ИСийн ЭШ-ний бичигт “Б.Лхагвасүрэнгийн дууль бичлэгийн зөрчил” ЭШ-ний өгүүлэл /1,2 х.х / тус тус хэвлүүлсэн.
ü  Багш Б.Хурцтуяа МУБИС-ийн ЭШ-ний сэтгүүлд “Уран зохиолд зүүдийг ашигласан байдал” өгүүлэл, Өвөрмонголын багшийн их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүлд “Зүүдийг уран зохиолд ашигласан нь “ сэдэвт өгүүллэгүүдийг нийтлүүлсэн.
Бусад
ü  МҮОНТ-ийн “Тунгаамал” нэвтрүүлэгт оюутнууд амжилттай оролцсон.
ü  Д.Урианхай, Л.Өлзийтөгс нарын бүтээлээр “Уншигчдын бага хурал” зохион байгуулав.

No comments:

Post a Comment